antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 2, 2017 12 comments

АН-ын даргын сунгаа фракциудын өрсөлдөөн болж байгааг Ж.Батзандан эсэргүүцэж байна

нийтлэсэн Admin

15871388_1178086765573442_581619854_n

Ардчилсан нам Монголын улстөрийн нэг тулгуур багана гэдгийг үгүйсгэх нь утгагүй. Тиймээс ч Ардчилсан намын шинэчлэлийн тухай сэдэв сонгуулиас хойш хэвлэлийн хуудаснаа үргэлж бичигдэж байгаа. Тэрчлэн АН-ыг угтах жилүүдэд хэн удирдах вэ? АН-ын  шинэ удирдлага намдаа шинэчлэлийн салхи ширүүхэн салхилахад түүчээлэн хувь нэмрээ оруулж дийлэх үү? гэхчлэн хариулт нэхсэн, хүлээлт үүсгэсэн асуултууд тавигдаж байгаа.  Мэдээж тэгээд АН-ын даргын сунгаанд нэр дэвшсэн нэр бүхий таван эрхмийн хэнд нь намын гишүүд илүүтэй итгэл хүлээлгэх вэ гэдгээс намын цаашдын өнгө төрх шууд хамаарна.

Намын одоогийн дарга З.Энхболдоос таван багц сум авч, гар гартаа атгасан  нэр дэвшигчид сурталчилгаагаа их эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгаас эхлүүлж 40 хоногийн хугацаанд Монгол Улс даяар үргэлжлүүлэхээр замдаа яваа. Гэхдээ юмны наадах цаадахыг мэдэх хүмүүсийн хэлж ярьж байгаагаар бол намын даргын сунгаа үнэн хэрэгтээ фракц хоорондын өрсөлдөөн болж байна гэдгийг хэлж буй юм. Н.Алтанхуяг, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Л.Гантөмөр нарын тухайд бол угаасаа аль аль фракцийнх болохыг бүгд мэднэ. Тэгвэл тэд АН-ыг шинэчлэх их үүрэг хүлээх намын даргын сунгаанд оролцохдоо, фракцийнхаа эрх ашгаас дээш гарч харж, сэтгэж нэг л чадахгүй байгаа бололтой юм. Харин Ж.Батзандангийн тухайд аль нэг фракцийн хүн биш. Ардчилсан намын дотоод зөрчил олон фракциудаас болж байгаа гэдгийг тэр хэлдэг. Намын эрх ашгаа, түмний эрх ашгийг фракцийн эрх ашгийн дээр гаргаж тавих ёстой гэдгийг тэр хэлдэг. Тиймдээ ч энэ удаагийн намын даргын сунгаанд өрсөлдөж байгаа бусад дөрвөн нэр дэвшигчээсээ тэр ялгарч байгаа гэхэд болно.

Ж.Батзандан эрхэм хэлэхдээ “АН дотор үзэл бодлын зөрүү маш их байдаг. Манайх таван намын нэгдэл учраас таван тийш харах тохиолдол цөөнгүй. Гэхдээ үндэсний эрх ашигтай холбоотой томоохон асуудалд AH, МАН нэгдээд явах нь зүйтэй. Энэ улсын төлөө яв гэж л биднийг сонгосон болохоос авлигач, хулгайн бүлэглэлд нэгдэн ор гэж сонгоогүй. Эрхэм түшээд минь, хууль хяналтын байгууллагын эрхэм нөхөд минь. Сүүлдээ дарга нар нь нийлж хулгай хийдэг боллоо шүү дээ. Үүнийгээ болих хэрэгтэй. Монголоо аваръя гэвэл бид зарчмын хувьд нэг талд гарах хэрэгтэй. Үзэл санаа, үнэт зүйлийнхээ талд гарч, өвөг дээдсийнхээ сургаалийг санах хэрэгтэй.”  гэж байгаа юм.

Уг нь АН гэж улстөрийн хүчин улс Монголынхоо төлөө зүтгэе гэж байгаа бол одоо л хамтдаа нэг цул шиг байж, нэг чигт харах ёстой болоод байгаа билээ.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • ЦАГААН САР (January 02, 2017 4:38:57 pm )

    ЗӨВ ШҮҮ

    • Anonymous (January 02, 2017 11:43:01 pm )

      Mongoliin uls tur AN gui uitgartai uheents baina Batzandan bazaaniig songoh boloogui dur esgesen gar

  • Халиун (January 02, 2017 4:55:59 pm )

    Батзандан дарга шүү

  • ЗОЧИН (January 02, 2017 5:18:29 pm )

    ГОМО МӨНХӨӨ ГЭДЭГ ХҮН СҮҮЛИЙН ХЭДЭН ЖИЛ МОНГОЛЫН ИНТЕРНЭТ ЕРТӨНЦӨӨР ОД БОЛЖ ДУУСЛАА БҮР СҮҮЛДЭЭ ЭНЭ ХҮНИЙ ТУХАЙ НОМ ХҮРТЭЛ БИЧИГДЭЖ БАЙГАА СУРАГТАЙ УГ ХҮН НЬ ГОМО ГАЖ СОНИРХЛООС БОЛЖ БАГА НАСНЫ ЭРЭГТЭЙ ХҮҮХЭД ШОГЛООД ҮҮНЭЭСЭЭ БОЛЖ ИЙМ АЛДАР НЭРТЭЙ БОЛСОН ХҮН БАЙДАГ ГЭНЭ ЛЭЭ

  • зочин (January 02, 2017 7:03:12 pm )

    yag ene sungaa duusaad AN tarah ni oilgomjtoi. neg fraktsaas ni darga ni garna. ter frakts AN-iin neriig avch uldene. Busad ni uur uur nam bolj tuluvshinu. ali turuulj tuluvshsun ni MAN-tai eeljlen zasag barina. gej Vaanga guain suns helj baina daa

  • ZOCHIN (January 02, 2017 10:05:32 pm )

    Ene hvnd yroso itgedeggui yma. Iimerhvv hvmvvs career-iinhaa tuluu l amidardag ym. tuulain zurhtei baawgain duutai hvndee.

  • Anonymous (January 02, 2017 11:40:46 pm )

    М Энмболд,МАН ын хатгаасаар намын даргад өрсөлдөж,намын дарга болчихбол ерөнхийлөгчийн сонгуульд сул өрсөлдөгч хаяж өгөх тохиролцоотой ,албан тушаал мөнгөний ,наймаа хийнэ шүү

  • Зочин (January 03, 2017 9:00:25 am )

    Нэг их дуугаа өндөрсгөж ярьсан хүн л дээ. Цаашаа юу байна гэхээр хоосон байдаг. Цаг зуурын яльгүй юманд уурссан байдлаар сэтгэлээ ярьж тайвширдаг хүн. Ийм хүмүүс дарга хийдэггүй, сэтгэлийн хөөрлийг дарж алсыг харж ярих ёстой

  • иргэн (January 03, 2017 9:45:32 am )

    Уг нь санаагаар болдог бол Батзандан шиг үзэл бодолтой, шударга, хэнд юу хэлэхээсээ айдаггүй, фракцын эрх ашигт хүлэгдээгүй, аль нэг бүлэг фракцын эсхүл хүний хараат биш хүн л АН-ын аварна даа. Тийм хүн АН-д маш олноороо байгаа гэдэгт итгэдэг. Тийм л хүн бүх гишүүдийнхээ хүчээр шинэчлэлийг хийж, энэ ялзарсан дээдчүүлээс АН-ыг салгаж авч, аварч чадна. Энэ оффшорчин Баярцогтыг л хар л даа , одоо хэнээс аварал эрээд гүйж байна, айн

  • Anonymous (January 03, 2017 10:40:37 am )

    Гарцаагүй батзандан АН н дарга болно

  • зочин цочин (January 03, 2017 1:06:59 pm )

    Батзандан чамайг дэмжинээ чи зоригтой амжилт

  • иргэн (January 03, 2017 3:05:33 pm )

    Батзанданг жирийн иргэд их дэмжих хандлагатай байгаа шүү Амжилт. Шантарч болохгүй. Энэ зангаараа байна гэдэгт итгэж байна. Дарга болчоод новшроод байваа хэ хэ

antalya rent a car