antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 2, 2017 9 comments

С.Баярцогтын 9.2 сая ам.долларын мөрөөр АТГ орсон гэв үү?

нийтлэсэн Admin

bayartsogt_16

С.Баярцогтыг АТГ-аас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл шинэ оны эхний анхаарал татсан мэдээллүүдийн нэг болж байна. Түүнийг оффшор данстай нь холбоотойгоор шалгаж байгаа гэх мэдээлэл байгаа юм. Сануулахад, Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооноос  мэдээлэл хийсэн билээ.  Тус холбооны тэргүүн З.Туяацэцэг “С.Баярцогтын оффшор данстай болох нь нотлогдсон есөн баримт илэрсэн. Одоогоор нягталж байна. Сайтар шалгасныхаа дараа бид дахин мэдээлэх болно. УИХ-ын Тамгын газар С.Баярцогтод ёс зүйн хариуцлага тооцсон тул дахин хариуцлага хүлээлгэх боломжгүй” гэсэн хариу өгсөн. Тиймээс өнгөрсөн онд Швейцарийн прокурорын байгууллагад хандаж, энэ оны зургадугаар сарын 27-ноос С.Баярцогтыг мөнгө угаасан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн” гэж хэвлэлийнхэнд дуулгалаа. Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газар (ЗГХЭГ)-ын дарга асан С.Баярцогт Швейцарийн “Кредит Суис” банканд 9.2 сая ам.доллар хадгалуулсан баримт ирсэн байна.  2009 оны аравдугаар сарын 27-ны өдөр 9.2 сая ам.доллар түүний дансанд оржээ.  Тодруулбал,“Таны хадгаламжийн дансанд 9.2 сая ам.доллар орсон. Швейцарийн банкны хуулийн дагуу бид өөрийн үйлчлүүлэгчийн бизнесийн үйл ажиллагааны талаар мэдээлэл авах ёстой. Тиймээс та энэхүү 9.2 сая ам.долларын мэдүүлэг, гэрээ, хэлэлцээрийн хуулбар, нэхэмжлэл зэргийг бидэнд ирүүлнэ үү. Таны мэдээллийн нууцыг бид хадгалах болно” гэсэн албан бичиг илгээсэн нь илэрсэн гэх мэдээлэл бий.

С.Баярцогтын тухайд  өнгөрсөн оны сүүлчээс эхлэн дахин олны анхаарлын төвд орж ирсэн гэхэд болно. Түүнчлэн АТГ-аас шалгагдаж байгаа гэх мэдээллээр түүнтэй холбоотой дуулиан шуугиан үргэлжилж байна. Оюутолгойн гэрээг гардан байгуулалцсан гурван сайдын нэг гэдгээрээ тэр алдартай. Тэрчлэн түүний оффшор данстай холбоотой мэдээлэл хийгээд огноо нь Оюутолгойн гэрээ байгуулагдсан он цаг хугацаатай давхцдаг. Тиймээс ч араасаа  хардлага дагуулж байгаа.

 Уг нь тэрбээр өөрийгөө  бүр ёс зүйн хариуцлага хүлээгээд албан тушаалаа өгөөд, гишүүнээр үлдсэн шүү гэх нь холгүй үгсийг телевизээр  унагаж байсан. Яахав, бүрдүүлсэн бичиг баримт сэлтийг нь харахад тэр хууль журам зөрчөөгүй мэт харагдаж, ойлгогдож, мань эр ч өөрийгөө тэгж ярьж байгаа ч, Монголын төрд олон жилийг хариуцлагатай алба хашиж өнгөрөөсөн хүний амнаас гармааргүй дэндүү үл тоомсорлосон, ёсзүйн тураалтай үгсийг, хандлагыг тэр илэрхийлж байсан.

Оффшортонгуудын хэлмэгдүүлэлт Монголд надаар дуусаасай гэж бодож байна гэж тэр хэлж байна лээ. Үнэндээ бол эргээс гадна аваачиж хөрөнгө зоорио хийдэг хүмүүсийн мэдээлэл түүгээр эхлээд үргэлжилж байгаа болохоор өөрөөр нь ч дуусна гэж үлгэр байх.  Тэгэхээр энд ЁС ЗҮЙ гэж чухам  юуг хэлээд байдгийг хамтдаа авч үзье. Ер нь бол судлаачдын үздэгээр Ёс зүй гэдэг нь хүний юуг муу, юуг буруу ямар юмыг сайн ямар юмыг муу гэж үздэг тухай хувийн итгэл үнэмшил юм гэдэг ч, адгууснаас оюун ухаанаараа ялгарах хүний нийгэмд ёс зүйн тухай тодорхой тогтсон төлөв түвшин ойлголтууд байх нь өөрөө зохист үзэгдэл юм. Мөн нэг талаас уламжлалтай ч холбогдож таарах болов уу. Тэр ч утгаараа түмний итгэлийг хүлээн төрд сонгогдсон сонгуульт хугацаандаа хөлөө хугалчихаад гэртээ хэвтсэн 6 сард нь хийх ажлаа олж ядахдаа л оффшорт компани байгуулж бүртгүүлсэн гэж ярих нь зохистой зүйл мөн үү. Уг нь цаана чинь сонгогчдын хүлээлтийн тоолуур ажиллаж л байсан байгаа. С.Баярцогтын хөл юм уу гар сагс тоглож байгаад хугарсныг хэн нь ч мэдээгүй. Гол нь таниас өөрсдийнх нь төлөө ажиллахыг л хүлээж байсан байгаа. Гэтэл С.Баярцогт тэр 6 сарыг оффшор тийш хараагаа бэлчээж өнгөрөөсний балгаа өөрөө одоо үүрч байгаа юм.

Гэхдээ тэр үнэхээр ёсзүйн тураалд ороо юу гэлтэй хандлагыг илэрхийлж  ирсэн.  Би бол ямар ч буруу юм хийгээгүй гэж тэр өөрөө телевизээр ярихдаа хэлнэ лээ. Уг нь С.Баярцогт ардчиллын ноён нурууд юу болохыг сайн л мэддэг хүн баймаар. Тэр ч утгаараа эрх зүйт төртэй хамгийн сайн засаглалтай орон байхыг хүсвэл улс орны иргэн бүр  ёс суртахууны хэм хэмжээний талаар тодорхой ойлголттой байх ёстойг тэр сонссон л баймаар. Гэтэл үг үйлдлийг нь харахаар түүнд тэр талын ойлголт ер байхгүй юу гэлтэй. Тэгвэл С.Баярцогтод хандаж хэлэхэд Л.Цэвэлийн “Монгол хэлний тайлбар тольд “Ёс зүй гэдэг ойлголтыг “юмны зайлшгүй зүй тогтол жам тавилан” гэж тайлбарласан байдаг юм билээ. Тэгэхээр ёсзүйн хувьд зөрчилтэй алдаа дутагдалтай үйл хийсэн гэдэг бол зохисгүй зүйл хийсэн л гэсэн утга дагуулах юм. Гэтэл С.Баярцогт ёс зүйн л хувьд тиймхэн юм хийсэн болохоос хууль зөрчөөгүй гээд байгаа нь үнэхээр харамсалтай өнцөг юм. Ёс зүйгээ уландаа гишгэлээд байх юм бол бид яаж энэ нийгэмд хүн шиг амьдарцгаах болж байна аа.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Anonymous (January 02, 2017 3:48:40 pm )

    Хаа байгаа газраас нь барьж ирээд шоронд нь хатаагаад өгдөг болоосой.

  • nasaaar ni shorond hii (January 02, 2017 4:00:54 pm )

    huruungiin huraagaad ulsiin orlogo bolgo

  • ЗОЧИН (January 02, 2017 5:23:19 pm )

    ГОМО МӨНХӨӨ ГЭДЭГ ХҮН СҮҮЛИЙН ХЭДЭН ЖИЛ МОНГОЛЫН ИНТЕРНЭТ ЕРТӨНЦӨӨР ОД БОЛЖ ДУУСЛАА БҮР СҮҮЛДЭЭ ЭНЭ ХҮНИЙ ТУХАЙ НОМ ХҮРТЭЛ БИЧИГДЭЖ БАЙГАА СУРАГТАЙ УГ ХҮН НЬ ГОМО ГАЖ СОНИРХЛООС БОЛЖ БАГА НАСНЫ ЭРЭГТЭЙ ХҮҮХЭД ШОГЛООД ҮҮНЭЭСЭЭ БОЛЖ ИЙМ АЛДАР НЭРТЭЙ БОЛСОН ХҮН БАЙДАГ ГЭНЭ ЛЭЭ

  • Zochin (January 02, 2017 10:49:28 pm )

    ♥Za neg vhriin ewer dorgiwol bvh vhriin ewer dorgin gegsheer shvvh shudraga shiid gargawal mongold hulgain ih mungu orj bid urnuus salnu burhan ursuu♥

  • Хонх (January 03, 2017 3:12:31 am )

    Хэдэн жил хулгай хийснийг нь ярилаа. Одоо шалгаад нэг тийш нь болгож болдоггүй юм уу?

  • Zagas (January 03, 2017 6:37:46 am )

    Odoo harah l uldlee dee, Elbegdorjiig buuhaas naash shudargaar shiidej chadahgui l bolov uu. Hergees multrahiin tuld ene baliar shunaltanguud uimeen samuund turhirah vii dee, bolgoomjtoi ajiglaya ard tumen mini.

  • иргэн (January 03, 2017 9:31:35 am )

    Энэ нэг байнга улиг болтол ярьж байгаа оффшорын асуудлыг шалгаад, буруу зөвийг нотлоод, нэг тийш болгоод орхиж чаддагүй л юм байх даа энэ АТГ-ийнхан. Бусад оффшортонгуудыг нэгэн адил шалгаж, цагаатгавал цагаатгаад, шоронд орох ёстой бол оруулаад, хөрөнгий нь хурааж улсын орлого болгоод хурдхан шийдээд өгөөсэй. Ард түмний хөрөнгийг идсэн бол одоо л авдаг цаг нь биш үү. Жирийн иргэд ядарч туйлдаж байна !!!!!!!!!!

  • Anonymous (January 03, 2017 11:23:36 am )

    ene muu novshiig tumen olnii nuden deer buudaad uguusei burhan mini tanias huseh yum gantshan ene bn

  • иргэн (January 03, 2017 11:39:14 am )

    АТГазар энэ газар үнэхээр ажлаа хийж чадахгүй хэн нэгний гарт хүлэгдсэн нь илэрхий байна. баярцогт гэгч хужааг энэ улсаас хөөж гаргаж хулгайлсан хөрөнгийг нь ядарсан иргэдэд тарааж өгхөд л монголчууд шууд баячууд болно ??????

antalya rent a car