antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 2, 2017 7 comments

С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэг ба  Учир битүүлэг үхлүүд

нийтлэсэн Admin

20141003-009

С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр ялын дээд хэмжээ сонссон хүмүүсийн ар гэрийнхэн давж заалдана гэдгээ мэдэгдээд байгаа. Хилсээр хэрэг хүлээлгэж байна гэж үзэж байгаагаа хэлцгээсэн. За харин хуулийн байгууллагынхны зүгээс бол өөрсдийгөө шударга ажилласан гэж буй. Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан  чуулганы танхимд хэлэхдээ “Прокурорын байгууллага хуулийн дагуу шийдвэрээ гаргасан. Прокуророос С.Зориг агсаны хэрэгтэй холбогдуулан захиалгаар хүний амь нас хохироосон, үйлдсэн гэмт хэргээ нуун дарагдуулахын тулд дөрвөн хүний амь насыг хохироосон гэсэн дүгнэлт гаргасан. Шүүх хуулийн дагуу шийдвэрээ гаргасан гэж бодож байна” гэж хэлсэн. Ямартай ч  олон жилийн туршид учиг нь хаанаас эхтэй вэ гэдэг асуултыг дагуулж ирсэн, ноцтой хэрэг тул дараагийн шатны шүүх хэрхэн шийдвэрлэх бол гэсэн хүлээлт нийгэмд хэдийнэ үүсээд байна. Үнэндээ бол шүүхийн шийдвэр дараагийн шатанд ч энэ хэвээр үлдэж таарах биз. Тэгэхгүй бол монголын шүүх булайгаа чирж таарна шүү дээ.

Өнгөрсөн жилүүдэд С.Зориг агсны хэрэгтэй холбоотойгоор олон хүн амиа алдсан гэх мэдээлэл гарч байсан. Тэдгээр мэдээллүүдээс эргэн сануулъя.

  1. УИХ-ын гишүүн С.Эрдэнийн эхнэр дөрвөн давхраас унаж нас барсан. Энэ эмэгтэй С.Зоригийн хэрэгт сэжиглэгдэж шоронд сар гаран суугаад гарсан юм. Амиа хорлох үйлдэл байв уу, тийм бол амиа хорлох шалтгаан нь юу байв. Эсвэл гэрчийг устгагсад түүнийг түлхэв үү? Нэмж хэлэхэд энэ эмэгтэй С.Зоригийн анхны эхнэр байсан юм. Энэ хэрэг илрээгүй.
  2. Хэргийн газар анх очиж Булганаас байцаалт авч, үзлэг хийсэн цагдаагийн хошууч, казак залуу усанд унаж нас барсан. Нас барсан даруйд нь сонин хэвлэлээр нэлээдгүй шуугиж байгаад нам гүм болсон юм. Түүнийг С.Зоригийн хэргээс болж амиа алдсан гэдэгт олон нийт, сонин хэвлэлийнхэн итгэлтэй байдаг. Хэргийг осол гэж үзээд хаасан.
  3. Алуурчид хэргээ гүйцэлдүүлээд гэрээс нь гараад шатаар уруудан гүйж байхыг харсан хоёр залуугийн нэг болох Б хэмээх залуу нас барсан. Түүнийг тамлаж алсан байсан бөгөөд цагдаа нар ч ар гэрийхэн нь ч болсон явдлыг нууж байгаа. Энэ хэрэг илрээгүй.
  4. Орцны өмнө хоёр алуурчныг гарч ирэхэд нэгийг нь таниад “Болдоо” хэмээн нэрээр нь дуудсан нэгэн буюу “маш чухал гэрч” одоо хэр нь учир битүүлгээр сураг алдарсан. Хоёр алуурчны нэг буюу Болдоо хэмээгч нь эргэж харчихаад гүйсэн гээд байгаа. Нэг нэгнээ таньдаг хүмүүс л юм бол, ийм том аллагад тийм тодорхой гэрч байж болохгүй учраас устгасан байж таарна.
  5. Дээрхи мэдээллийн мөрөөр Болд гэдэг хүнийг эрэн сурвалжилсаар олоход өнөөх нь цагдаагийн ахмад цолтой нэгэн байсан агаад Дарханд хэдийнээ хөлдөж үхсэн байлаа. Ингээд цогцосыг шарилаас нь ухан гаргаж шүүх эмнэлгийн үзлэгт оруулахад хөлдөж биш гадны нөлөөтэй нас барсан болох нь тогтоогдсон. Энэ хэрэг илрээгүй.
  6. Дарханы цагдаагийн ахмад бусдад хэрцгийгээр алагдсан. Түүний бөгс рүү нь тосон бал чихэх зэргээр тамлаж алсан билээ. Энэ хүн С.Зоригийн хэрэг дээр ажиллаж байсан юм. Энэ хэрэг илрээгүй.
  7. Хоёр алуурчныг харсан, бас тээвэрлэсэн байж болох таксины жолооч мөн сураг алдарсан. Тухайн үед цагдаа нар тээвэрлэсэн жолоочийг олсон гэж шуугиулж байсан ч төдөлгүй нам гүм болсон юм. Амьд үхсэн алин болохыг мэдэхгүй.
  8. Хэргийг хянаж байсан прокурор Дарийжав учир битүүлэг шалтгааны улмаас амиа алдсан. Хэрэг илрээгүй.

Тодотгоход, энд дурдаагүй өөр хэргүүдийн талаар ч эх сурвалжууд хэлж ярьдаг. Гол нь С.Зориг агсны хэрэгтэй холбоотойгоор хүний амь сүйдсэн хэргийг хуулийн байгууллага шалгаж, эцэслэн тогтоож байсан гэх баримт мэдээлэл огт байдаггүй юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • ZOchin (January 02, 2017 12:51:55 pm )

    Ar geriinhen davj zaaldana, helmegduullee geed baih yum. Ter heden guliison yumnuudiin yalaa sonsoj baigaa, er n baij baigaag n harahaar helmegdeed baigaa yumgui l uls baih chin bilee. Alchikhsan l yum bishuu? Gemgui yal avch baigaa humuus bol suid bolmoor yum. Jishim ch ugui zogsoj baigaa n yalt ch ugui, alaad, barigdaad taarsan yalaa l avch baigaa n oilgomjtoi.

  • zochin (January 02, 2017 2:37:38 pm )

    Эд нар алчихсан ш дээ, захийлагч нь отгонбилэг, 1 эр алуурчин нь отгонбил-ийн бие хамгаалагч, энэ содномдарж гэдэгтээ алуулсан, гүн архинд орсон бсн гэдэг, эм алуурч нь энэ чимгээ гэдэг , энэ 18 жилд 17,18 гэрч эсвэл энэ хэрэгт холбоотой хүмс алагдсан ч нэг ч хэрэг илэрч байгаагүй нь багабанди с.баяр нар тэр дээрээс хэрэг тус бүрийг хаацайлж хамгаалж мөн тэдний заавраар эдгээр хүйс тэмтрэх маягийн аллага хийгдсэн гэж яригддаг юм билээ. Бас 1 аллага чив чимээгүй, гэр орныхон нь ч нэхдэггүй өдий хүрсэн нь энэ отгонбилэгийн онгоцны санаатай осол гэгддэг. Энэ хүн чинь муу юм хийсэн ч алагдсан л бхгүй юу. Нүгэл нь ирсэн гэж ярих биз гэлээ ч чимээгүй өнгөрсөн, эсвэл чимээгүй мартагнуулсан аллага. Нисэхийнх нь урьд орой онгоцыг нь гэмтэлтэй онгоцоор солисон гэж ам дамждаг. Тэр үед хэн ерөнхийлөгч байв, юу булаацалдаж, хэнийг цааш харуулав гээд гэмт хэргүүд бх юм даа.

  • Уулын баяжуулах Нрдэнэ (January 02, 2017 7:02:04 pm )

    Энгийн т1 хүн ч ойлгоно шүү дээ У.Элбэгдорж бүрэн эрхийнхээ хугацаа дусахаас өмнө зохицуулж байгааг хэн хүнгүй мэднэ.

  • Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр (January 02, 2017 7:02:37 pm )

    Энгийн т1 хүн ч ойлгоно шүү дээ У.Элбэгдорж бүрэн эрхийнхээ хугацаа дусахаас өмнө зохицуулж байгааг хэн хүнгүй мэднэ.

  • Anonymous (January 02, 2017 10:58:27 pm )

    Зоригын хэргийн шүүхийн шийдвэр 1984 онд алагдсан Төмөр -Очирын аллагыг 1988 онд 2 хүн алсан хаа хамаагүй нэг алуурчинд тохоод хаасан шиг юм болов үүнийг НАХЯ шалгаж тогтоосон гэдэг тэгвэл 1998 онд гарсан Зоригын хүн амины хэргийг 18 жилийн дараа ТЕГ шалгаад бас нэг алуурчинд тохоод хаах бололтой 1957 онд хүн амины 25000 хэргийг 1982 онд цаазын ялтай нэг хулгайч илрүүлсэн жүжиг тоглож ялаа хөнгөрүүлж, мөрдөн байцаагч нь гавьяат болж байсан энэ тухай хийсэн кино-г саяхан шүүх хуроын өмнө телевизээр гаргаж байсан

  • Баяраа (January 03, 2017 8:16:12 am )

    Жүжиг гоё жүжиг дэгэлжээ

  • sunsМонгол (January 03, 2017 10:42:12 am )

    Монгол хүнийг хүн биш гэж ойлгодог хүмүүс төр барьж байгаа цагт энэ хэрэг шударгаар илрэхгүй Зориг алагдахдаа мэдээж нүдээ аниагүй байж таараа Тэри үед герман америкаас хүний нүдний пленкийг уншдаг төхөөрөмжтэй шинжээч нарыг дуудахад 10-12 цагын дотор бүхнийг баталгаажуулах боломж тэр үед байсан Тэр ддор ньБУЛГАН МӨРӨН 2-г тусгаарлаад хэрэг сарын дотор илрэх байсан Одоо ч гэсэн Булган Мөрөн 2ыг цус гүйдэг хуруунд нь мэдрэгч зүүгээд үнэн худал ярьж байгааг нь хэлээлж болно Одоо байгаа төрийн толгойнууд ингэж шударга ажиллахыг хүсэхгүй байна МӨРӨНГ ЭРҮҮДЭХ ХЭРЭГТЭЙ Энэ хэргийн дараа Мөрөн хүрч болох бүх юмандаа хүрч авч болох бүх юм аа авсан АМЬД ГЭРЧ ДУУГҮЙ байгаад байна ш дээ Тарьж байгаад хэлүүл л дээ

antalya rent a car