antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 2, 2017 13 comments

Монголчуудын  өвчлөлийн мэдээллийн санг гадныхны гарт өгчихсөн гэх Г.Шийлэгдамбын хэрэг юу болов!

нийтлэсэн Admin

1476676107_10688248_911684835560748_5007386428194008471_o

Н.Энхбаярын МАХН-ын генсек асан Г.Шийлэгдамбын хэрэг юу болов гэдэг асуулт анхаарал татаж байгаа юм. Сүүлийн хэдэн жилийн туршид тэмцлийн гал асаасан Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр хоёр шинэ жилийн мэндчилгээнд хамтдаа тоглов. Өнгөрсөн зун өрөөндөө АТГ-ынханд байцаагдаад байсан Н.Энхбаярын тухайд экс ерөнхийлөгчийн хувиар эдүгээгийн ерөнхийлөгчтэй уулзсан. Цаашид түүнд холбогдох хэргийн асуудал бүдгэрэх байх гэсэн таамаг дагаж байгаа. Тэгвэл Г.Шийлэгдамбын хэрэг юу болох вэ. Тэр Н.Энхбаярынхаа төлөө л тийм зүйл хийсэн гэсэн шүү дээ. Ер нь бол Г.Шийлэгдамба тийм ч цэвэр гартай хүн мөн үү гэдэг асуулт дагаж байгаа. Хятад улсын хөрөнгөөр хэрэгжих  “Цахим эрүүл  мэнд ” хөтөлбөр араасаа баахан асуудал дагуулсны дотор түүний нэр ч бий. Ингээд тэр талаар тодотгон өгүүлье.

2012 онд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр “Цахим эрүүл мэнд” төслийг хэрэгжүүлэхээр Монгол улсын Засгийн газраас шийдвэр гарснаар Олон улсын тендерт БНХАУ-ын “HUAWEI” компани шалгарсан ба “HUAWEI” компани нь эмнэлгийн програм хангамж боловсруулах туслан гүйцэтгэгч сонгох шалгаруулалтаа ҮАБЗөвлөл, Засгийн газрын түвшинд яригдсаны дагуу монгол компаниудын дунд програмын тендер зарлаж, шалгаруулах ёстой байтал ямар нэг тендер зарлахгүйгээр, нийтэд мэдэгдэлгүйгээр явуулж,  2015 оны нэгдүгээр сард байгуулагдсан гэх мэдээлэл бий. Улмаар програм хангамжийн талаар огт туршлагагүй, цахим эмнэлгийн програм хангамжийн сонгон шалгаруулалтад оролцохдоо авлига өгсөн хэргээр шалгагдаж байгаа “Метронэтворкс” компанийг уг тендерт шалгаруулсан гэхчлэн,  шалгаруулалтын талаар ил тодоор зарлахгүй байна зэрэг олон мэдээлэл хэвлэлээр гарч байсан. Г.Шийлэгдамбад авлига өгсөн гэж яригдаад байсан Э.Гантулга нь”Метронэтворкс” компанийн захирал юм.

Тэрчлэн  “Цахим” тендертэй холбоотой асуудлаар “MИTПC” програм хангамжийн компанийн захирал Ж.Баттүвшин хэвлэлд өгсөн ярилцлагадаа “-2010 оноос буюу С.Ламбааг ЭМСЯ-ны сайдаар ажиллаж байх үед энэ асуудал яригдсан. Өөрөөр хэлбэл, эмнэлгийн үйл ажиллагааны цахим бүртгэлийн програмыг тендерт шалгарсан компани хариуцна гэх зүйл. Гэтэл С.Ламбаа гуайн үед энэ асуудал шийдэгдээгүй. Түүний дараа Н.Хүрэлбаатар, С.Удвал нар яамны сайдаар томилогдон ажилласан. Энэ үеэс эрчимтэй яригдаж эхэлсэн ч эцсийн дүн нь ийм байна.

Тодруулбал, С.Удвалыг сайд болсоны дараа дээрх яригдаад байсан тендерт “Ньюсоник” компани гэнэт ялчихсан. Монгол Улсын хэмжээнд тендер зарлаагүй хэрнээ “ногоон гэрэл”-ээр энэ компани төсөлд шалгарч гарч ирсэн гэсэн үг. Эмнэлгийн програм хангамж  гэдэг нь удаан хугацааны туршид хийгддэг ба байнгын арчлалт, шинэчлэлтийг шаарддаг ажил юм.   Манай компани энэ ажлыг 4-5  жил хийж байгаа боловч одоог хүртэл 60-70 хувьтай явж байна. Гэтэл энэхүү ажлыг  “Ньюсоник” гэх ямар ч туршлаггүй, шинэ компани хийхээр болсон байдаг. Энэ асуудлыг тухайн үед Ерөнхий сайд байсан Н.Алтанхуягт хоёр ч удаа тавьсан.  Нарийн шалгасны эцэст  тухайн компанийг уг төслөөс хассан. Ингээд энэ асуудал түр намжсан ч ЭМСЯ-ны сайд солигдоход дахин шинэ компани гарч ирсэн нь Метронэтворкс компани. Мэдээж бидний хувьд дахин шударгаар тендер зарлах байх хэмээн хүлээсэн ч ийм л зүйл болсон” гэсэн байдаг. Сэтгүүлч түүнээс  “-Метронэтворкс компанийг энэ тендерт ялагчаар тодруулсан нь яагаад буруу гэж? хэмээн асуухад  “-Энэ компанийн хувьд “Ньюсоник” компаниас илүү осолтой. Учир нь 2006 оноос хойш эмнэлгийн програм хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа “Mон-айти” компанид ажиллаж  байсан Э. Гантулга тэргүүтэй 3-4 залуус ажлаасаа гарахдаа компаниасаа өгсөн орон сууцыг буцааж өгөөд  “Метронэтворкс”-ийг 2015 онд байгуулан тендерт ялчихсан нь хардахад хүргээд байгаа юм. Асуудлын гол  нь Г.Шийлэгдамбад авлига өгсөн гэж яригдаад байсан Э.Гантулга нь”Метронэтворкс” компанийн захирал.Цаашлаад уг компанийн хувьд цахим програмын ажлыг нэгдүгээр шатлалаас нь хийгээгүй. Тийм туршлага ч байхгүй. Өөрөөр хэлбэл, суурьгүй гэсэн үг. Тиймээс ч тендерт ялсан гэх эл ажлаа хэрэгжүүлж чадахгүй өдийг хүрсэн.

-ЭМСЯ-аас тайлбар хүсэхээр сонгон шалгаруулалтыг БНХАУ-ын “HUAWEI” компани хийсэн. “Метронэтворкс”-ийг Хятадын “HUAWEI” компани сонгосон гэх зүйл яриад байгаа. Үнэхээр тийм бол хууль тогтоомж зөрчсөн асуудал болж таарна. Цаашлаад иргэний мэдээлэл дээр өвчтөний мэдээллийн сан давхар бүртгэгдээд явдаг. Хууль ёсны тендерээр шалгараагүй Метронетворкс ХХК-аар дамжин Монгол улсын иргэдийн эрүүл мэнд болон өвчлөлийн нууц мэдээллүүд гадагш алдагдах эрсдэл байна. Гэтэл энэ бүхнийг БНХАУ-ын “HUAWEI”  компанийн сонгон шалгаруулсан компани хариуцна гэдэг утгагүй биз дээ гэж байгаа юм. Түүнчлэн  Хятадын “HUAWEI“  компанийн сонгон шалгаруулсан компаниар Монгол Улс  эрүүл мэндийн салбарынхаа  мэдээллийн санг бүрдүүлэх нь Үндэсний аюулгүй байдалд сөрөг асуудал дагуулахгүй юу гэдэг асуудал гарч ирж байгаатай холбоотойгоор тэрбээр хэлэхдээ  “-Цахим эмнэлэг хөтөлбөр  хэрэгжүүлсэний үр дүнд програм хангамжийг Монголчууд өөрсдөө хийж чадна гэдгийг бид харуулж чадсан. Хятад улс технологоороо хэчнээн өндөр хөгжилтэй  байсан ч Монголчууд өөрсдөө хийж чадна гэдгийг хэлмээр байна. Тэр тусмаа хүн амын мэдээллийн сантай холбоотой ийм асуудалд нухацтай хандах хэрэгтэй.

Эрүүл мэндийн мэдээлэл гэдэг нь таны эмнэлгүүдэд бүртгүүлсэн гэрийн хаяг утас, ам бүлийн гишүүд, мэйл хаяг, үзүүлж тавиулсан онош, хийлгэсэн шинжилгээнүүдийн үзүүлэлтүүд, хийлгэсэн дүрст оношилгоонууд, бичигдсэн эмүүд, хэвтсэн эмнэлэг, онош, эмч нарын мэдээлэл, эмийн баазын мэдээлэл зэргийг хэлнэ. Мөн эмнэлгүүдийн статистик үзүүлэлтүүд хийгээд бусад нарийн зүйл ч багтана. Өөрөөр хэлбэл, эмнэлэгтэй холбоотой таны бүх мэдээлэл гэсэн үг. Тэгвэл энэ бүхэн Бээжинд очих гээд байна шүү дээ. Г.Шийлэгдамба “мөнгөний төлөө ийм зүйл хийсэн үү, эсвэл ямар нэгэн барьцаанд ороод Монгол улсын иргэдийн мэдээллийн санг  Хятадуудад өгнө” гэсэн үү бид мэдэхгүй шүү дээ. Харамсалтай нь АТГ зөвхөн “толгойг нь завчдаг” юм байна. Манай улсад авилга өгсөн буюу авсан эзэд нь шийтгүүлсэн болоод түүний цаана тус компани нь хууль бусаар ялсан тендерийн ажлаа хийдэг асуудлыг нэг мөсөн таслан зогсоох хэрэгтэй. Асуудлын гол нь Монгол улсын иргэдийн өвчлөлийн мэдээллийн сангийн програм хангамжийн ажлыг  гадныхны гарт өгчихөөд бид мэдэхгүй гээд сууж байгаа Г.Шийлэгдамбын бүрдүүлсэн баг буюу ЭМСЯ-ны аппарат, авилга өгсөн”Метронетворкс” компани буюу Э.Гантулга-д  байна шүү дээ.” хэмээн ярьсан байдаг.

Энэ бол анхаарах ёстой чухал асуудлуудын нэг. Тиймээс ч Г.Шийлэгдамбын хэрэг юу болж байна вэ гэж анхаарал хандуулаад байгаа юм.

Эх сурвалж. Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • САНАЛ (January 02, 2017 10:14:12 am )

    ХАМГИЙН ХӨГИЙН ХУНШГҮЙ ЭРЭЭР ЭНЭ НӨХРИЙГ ШАЛГАРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ЭНХБАЯРЫГ ШОРОНД ОРОХ БАС НЭГ ХААЛГЫГ НЭЭЖ ӨГЧ СОНГУУЛЬД ОРОХ ЭРХИЙГ ХАСУУЛЖ ЧАДСАН ХӨГИЙН ЭР ЧААВААС ….

    • Anonymous (January 02, 2017 12:47:02 pm )

      ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ СУДАСНЫ ХАТУУРАЛ НАРИЙСЛААС ШАЛТГААЛАХ ДАРААХ ЭМГЭГҮҮДЭД ХЭРЭГЛЭНЭ: – Цус шингэлж, холестрин бууруулах, – Тархи-зүрхний судасны хатуурал нарийсал, ишеми, – Даралт ба хуян, – Бусад эрхтний судасны хатуурал нарийсал, бөглөрөхөөс урьдчилан сэргийлэх. БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА: – Альфа линолейний хүчил /ALA/, – Гамма линолейний хүчил /GLA/, – Эйкозапентаены хүчил /EPA, Омега-3/ – Докозагексаений хүчил /DHA, Омега-3/ – Ногоон цайны полифенол – Токоферол /Е витамин/ зэрэг нийт 28 төрлийн Ханаагүй тосны хүчил буюу Омега орсон нь зөвхөн нэг төрлийн бус олон төрлийн үйлчилгээг нэг дор үзүүлэх боломжийг олгосон “Омега комплекс” бүтээгдэхүүн юм. ҮНЭ: 1 курс- 3 сар хэрэглэх 660’000₮, 1 сараар хэрэглэх нь 220’000₮ Лавлах утас: 96665038. БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА БИЧЛЭГ: https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

    • зочин (January 02, 2017 11:19:05 pm )

      Шогцэцэг нь Шийлэгдамбад авилга огсон метронэтворксийн Гантулгын садан, Гантулга нь Арьсны товд нь хэсэг хугацаанд ажиллаж байсан. Одоо энэ програмыг нь хулээж авч нэвтруулэхээр улайрч байгаа шуу АТГ-ынхаан

    • зочин (January 02, 2017 11:20:30 pm )

      Гантулга нь одоогийн Цогцэцэг сайдтай садан төрлийн холбоотой юм. Цогцэцэг нь сайд болонгуутаа л энэ компанийн бүх зүйлсийг ногоон гэрлээр явуулах бичиг сачгийг хуулийн байгуууллагуудад явуулсан гэдэг. Бас болоогүй авилга өгч байгаад үйлдэл дээрээ баригдсан, хараахан таслагдаагүй байгаа Гантулга гэгч нь одоогийн Төрийн өмчийн зохиуцуулалтын газарт IT хариуцаж ажиллаж байгаа нь Монгол улсад эрхзүйт төр байна гэж хэлэхэд хэцүүхэн л болгож байна даа. АТГ ажлаа хийэ мэддэггүй юм уу эсхүл хуйвалддаг юм уу?!

  • иргэн (January 02, 2017 10:35:11 am )

    Намбарын Энхбаяр их дампуу хүн 2016 онд энэ нөхрийг улс төр жаахан ч бол улс төрөөс холдуулсан нь монголчуудын амжилт юмдаа Одоо энэ онд МАНАН-гаас салвал их амжилт Ер энэ бүгдээс нэг нэгээр нь зайлуулахгүй бол нэг мөсөн холдуулчихна гэж байхгүй 1996-97-оноос муу хүмүүсийг / МАХН / толгой дээрээ гаргаж тоглуулсанаас энэ гутамшигтай амьдрал бий болсон

    • Anonymous (January 02, 2017 12:47:45 pm )

      ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ СУДАСНЫ ХАТУУРАЛ НАРИЙСЛААС ШАЛТГААЛАХ ДАРААХ ЭМГЭГҮҮДЭД ХЭРЭГЛЭНЭ: – Цус шингэлж, холестрин бууруулах, – Тархи-зүрхний судасны хатуурал нарийсал, ишеми, – Даралт ба хуян, – Бусад эрхтний судасны хатуурал нарийсал, бөглөрөхөөс урьдчилан сэргийлэх. БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА: – Альфа линолейний хүчил /ALA/, – Гамма линолейний хүчил /GLA/, – Эйкозапентаены хүчил /EPA, Омега-3/ – Докозагексаений хүчил /DHA, Омега-3/ – Ногоон цайны полифенол – Токоферол /Е витамин/ зэрэг нийт 28 төрлийн Ханаагүй тосны хүчил буюу Омега орсон нь зөвхөн нэг төрлийн бус олон төрлийн үйлчилгээг нэг дор үзүүлэх боломжийг олгосон “Омега комплекс” бүтээгдэхүүн юм. ҮНЭ: 1 курс- 3 сар хэрэглэх 660’000₮, 1 сараар хэрэглэх нь 220’000₮ Лавлах утас: 96665038. БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА БИЧЛЭГ: https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

  • зочин (January 02, 2017 10:41:20 am )

    Шогцэцэг нь Шийлэгдамбад авилга огсон метронэтворксийн Гантулгын садан, Гантулга нь Арьсны товд нь хэсэг хугацаанд ажиллаж байсан. Одоо энэ програмыг нь хулээж авч нэвтруулэхээр улайрч байгаа шуу АТГ-ынхаан

  • zochin (January 02, 2017 11:25:19 am )

    yaanaa yanada bid bidnii ireedui …………

  • Anonymous (January 02, 2017 12:46:13 pm )

    ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ СУДАСНЫ ХАТУУРАЛ НАРИЙСЛААС ШАЛТГААЛАХ ДАРААХ ЭМГЭГҮҮДЭД ХЭРЭГЛЭНЭ: – Цус шингэлж, холестрин бууруулах, – Тархи-зүрхний судасны хатуурал нарийсал, ишеми, – Даралт ба хуян, – Бусад эрхтний судасны хатуурал нарийсал, бөглөрөхөөс урьдчилан сэргийлэх. БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА: – Альфа линолейний хүчил /ALA/, – Гамма линолейний хүчил /GLA/, – Эйкозапентаены хүчил /EPA, Омега-3/ – Докозагексаений хүчил /DHA, Омега-3/ – Ногоон цайны полифенол – Токоферол /Е витамин/ зэрэг нийт 28 төрлийн Ханаагүй тосны хүчил буюу Омега орсон нь зөвхөн нэг төрлийн бус олон төрлийн үйлчилгээг нэг дор үзүүлэх боломжийг олгосон “Омега комплекс” бүтээгдэхүүн юм. ҮНЭ: 1 курс- 3 сар хэрэглэх 660’000₮, 1 сараар хэрэглэх нь 220’000₮ Лавлах утас: 96665038. БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА БИЧЛЭГ: https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

  • Anonymous (January 02, 2017 2:57:02 pm )

    Гантулга нь одоогийн Цогцэцэг сайдтай садан төрлийн холбоотой юм. Цогцэцэг нь сайд болонгуутаа л энэ компанийн бүх зүйлсийг ногоон гэрлээр явуулах бичиг сачгийг хуулийн байгуууллагуудад явуулсан гэдэг. Бас болоогүй авилга өгч байгаад үйлдэл дээрээ баригдсан, хараахан таслагдаагүй байгаа Гантулга гэгч нь одоогийн Төрийн өмчийн зохиуцуулалтын газарт IT хариуцаж ажиллаж байгаа нь Монгол улсад эрхзүйт төр байна гэж хэлэхэд хэцүүхэн л болгож байна даа. АТГ ажлаа хийэ мэддэггүй юм уу эсхүл хуйвалддаг юм уу?!

  • Зочин (January 16, 2017 3:29:07 am )

    Шийлэгдамба гэх шиг ийм мэдээ юу нь ваалагдах вэ Энэнээс өөр Гэмт хэрэгтэн Дархлагдсан хүмүүс харин ч таг чиг байхыг Яанаа Тухайлбал Монгол газрын Ц.Мянганбаяр гэгч дархлагдсан эрх дархтай хүүхний ангууч гэх мэл ял биш цол өгч хэвлэлээр нэг цуураад өнгөрч мөн ч их увайгүй үйлдэлтэй нэг хулгай чшиг нөхөр байгаад л байх юм тэр С.Баяр цогт нээ элбэгдорж гэж нэг эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүшй оюунлаг мэдлэглэг биш хөгийн юм амандаа орсноо бураад ард түмнийг 8 жил бадарчин шиг балай юм өөрийгөө Чингис хаан болгох гэж их үзлээ даанч ??

  • ЗОЧИН (January 17, 2017 9:16:24 pm )

    ШИЙЛЭГ ЧИЛ ТЭР БУЗАР ХЭРЭГЭЭ ҮҮР ХҮНИЙГ БҮҮ ХАМСААТАН МЭТ ТАТ ЭР ХҮН ШИГ БАЙЖ СУР ӨӨРӨӨ УНСАН ХҮҮХЭД УЙЛДАГГҮЙ ЮМ ЛАЛАР АА САНЖ ЯВ АРД БИД САНУУЛЖ БАЙХ БОЛНО ХҮНИЙ ҮГЭЭР ЯВДАГ ГӨЛӨГ ЭР ХҮН ШИГ ШИЙРТЭЙ БАЙХ ЕСТОЙ ИЧИЖ АМЬДАР ЛХАВГАЦЭДЭНГЭЭ ЯНХАН АА ШААГААД ШОРОНДОО ХАМТ ЖАРГААЧ

  • цочин (January 19, 2017 9:40:00 pm )

    ЭНХбярыг төрөөс холдуулсан ямайдаа шиилэгдамбиин хиисэн хэрэг бол Энхбаяриин найруулсан хэрэг Энхбаяр бол маш шуналтай нөхөр байгаа юм ахиж төрөд бүү орож ирэсэй бурхан минь хамгиин аюултай хүн

antalya rent a car