antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 2, 2017 14 comments

О.Содбилэг гишүүн чуулганаас залхсан уу?

нийтлэсэн Admin

1449825869566a964d45aed

Хууль тогтоох дээд байгууллагад сонгогчдын итгэлийг хүлээж сонгогдсон хэрнээ чуулгандаа суудаггүй, сав л хийвэл таслаад алга болдог гишүүд олон байгаа. Ямартаа л төгөлдөр хуурчид энэ парламентад ч үүрэг гүйцэтгэж байгаа тухай яригдаж л байна. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж гишүүд хуралдаандаа ирэхгүй байгаад ихэд бухимдаж “Туслахууд нь орондоо унтаж буй гишүүдээ сэрээ. АН-ыг ирцээ бүрдүүлсэнгүй гэж бид хичнээн баалдаг байв. Одоо өөрсдийгөө хар”  гэхчлэн хэлж ярьсныг уншигчид маань сонссон биз. Ямартай ч тэгээд гишүүдийн ирцийг харж байхад О.Содбилэг гишүүн хуралдаа суух дургүй бололтой юм. Учир нь тэрбээр өнгөрсөн сард нэг л удаа 10:35 цагт картаа уншуулжээ. Харин цөөн  тохиолдолд гадаад томилолт, эмнэлгийн чөлөөтэй гэдгээр тэмдэглүүлсэн бөгөөд дийлэнхид нь тэмдэглэгээгүй байгаа юм. Ямартаа л түүнийг ийм муу ирцтэй байгаа нь,чуулганд суухаас залхсантай нь холбоотой юу гэсэн сониуч асуулт дагахад хүрч байгаа юм.

За мөн ирцийн мэдээллээс харахад Б.Ганболд, Ц.Оюундарь, Б.Энх-Амгалан,  Л.Элдэв-Очир, Ч.Улаан, Б.Дэлгэрсайхан, Ч.Хүрэлбаатар, , Ж.Бат-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүд гадаад дотоод томилолт, эмнэлгийн чөлөөтэй гэсэн шалтгаанаар чуулгандаа суухдаа хойрго ханддаг аж.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • Юу яириад байнаа МАН-аа (January 02, 2017 11:40:42 am )

    Ergyylen tatah huulitai boloh heregtei.UIH-iin gishyynii ajlaa hiij chadahgyi bol zaigaa tabij uguh heregtei. Hiij chaddag hyniig olj tabih heregteishyy

  • MGL (January 02, 2017 11:52:11 am )

    Аргагүй биздээ. аав нь захиалгат алуурчин болчихоод байхад хэцүү байгаа байлгүй.

  • MGL (January 02, 2017 11:54:28 am )

    Үнэнийг олох хэрэгтэй дээ.

  • Пүрэвсүрэн (January 02, 2017 12:12:09 pm )

    чи захиалга биелүүлэгч нь юм уу О-г гэж сайн мэдэж байгаа бол

  • зочин (January 02, 2017 12:22:19 pm )

    Үнэн худал нь мэдэгдэхгүй юм яригдаад байхаар сэтгэл санаагаар унадаг байлгүй дээ, чаавас гэж…, стрессгүй амьдрах шиг сайхан юм хаана байна

  • бат (January 02, 2017 2:12:47 pm )

    Зоригийг ганц Отгонбилэг биш МАНыхан алуулсан юм Тэгээд тэд 18 жилийн турш АН-ы гишүүдийг Та нар Зоригийг алсан гэж загнаж байсан билээ Ийм учир Зоигийн захиалагчыг хурдан олж өгөхийг төрөөс шаардацгаая! гэж АНы гишүүдэд уриалж байна

  • зочиняг (January 02, 2017 2:48:46 pm )

    ОТГОНБИЛЭГЙТЭЙ холбоотой болгож байгаа нь харагдаж бна? алуурчигы хүү байх хэцүү дээ? эрдэнэтэд юуч дусаахгүй бгөаа залуу даа хэдэн цэцэрлэгын хашаанд өнгө зүс муутай тоглоом тавьснаас өөрцгүй????? жавхлан шиг байхад юуч хотойхгүй шүү чи??????

  • Би (January 02, 2017 4:19:27 pm )

    Аав нь хүн захиалж нудруулдаг болхоор гишүүд байнга хараад байдгийн бол уу

  • IRGEN (January 02, 2017 5:29:17 pm )

    aav ni aluurchin baisan yum uu

  • Anonymous (January 02, 2017 5:46:01 pm )

    Zugeer l ajilaa hiij yavaadhd manai gishuun. Saya Ih Hurlyn dargatai gadaad tomiloltoor yavj baigaa haragdaj baisan. Zaluu huniig hudlaa ooloh gej. Erdeneteddee yum hiij l baigaa hun shd

  • Tanhai (January 02, 2017 6:12:26 pm )

    Алуурчин биш үгүйгээ тайдбарла. Хуралдаа сууж чадахгүй бол өөрөө гишүүнээсээ. татгалз

    • DADA (January 02, 2017 8:30:01 pm )

      үнэн шүү

  • уншигч (January 02, 2017 9:19:37 pm )

    УИХ д сонгогдох болохоороо цагаан хоолойгоор орилолдоод нүдээ сохолж өгөх нь холгүй бдаг.УИХ ын гишүүдэд цалин хангамж өгдөгөө болимоор юм Сайн дураар хууль баталдаг хүмүүсээ сонгоёо.Эд нарт орвол 60настай чавганц нар хамаагүй дээр…

  • ohin (January 03, 2017 2:08:05 pm )

    ingej baihaar bolison ni deer dee ajlaa taslaad baival haldag l biz dee

antalya rent a car