antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 31, 2016 29 comments

УИХ-ын гишүүн С.Жавхлан тойргийнхоо 300 өрхөд хүнсний тусламж үзүүллээ

нийтлэсэн Admin

2ce01229296e595510b291cc233a0af9 УИХ-ын гишүүн Самандын Жавхлан 2016 оны сүүлийн 4 сарын цалин болох 6,168,844 төгрөгөөрөө өөрийн тойрог нийслэлийн Баянзүрх дүүргийн 8, 10, 20, 23, 28-р хорооныхоо өрх толгойлсон, олон хүүхэдтэй эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настангуудыг хамарсан нэн ядуу, нийт 300 гаруй өрхөд хонины хуйхалсан толгой, таван цул, сүү, гурил, түлээ түлш өгчээ. Улаанбаатар хотод бор хоног, шар өдрийг идэх хоол, түлэх түлээгүй өнгөрөөж буй ажил орлогогүй, хөдөлмөрийн чадваргүй айл маш олон байгаа бөгөөд, С. Жавхлан хэлэхдээ: “Ард түмний тэн хагасаас илүү нь ажилгүй өлсөж цөхөрч байхад, хэдхэн хүн найрлаж цэнгэж байгааг баяр гэхгүй ээ. Гурван сая хүн бүгдээрээ сэтгэл хангалуун, ижил тэгш баярлавал түүнийг харин баяр гэж хэлж болно. Өнөөдрийн дарга, сайд нарын тэмдэглээд буй олон баярыг эсэргүүцэж байна” гээд шинэ жилийн баяраас татгалзаж буйгаа мэдэгдэж, баярлаж цэнгэх мөнгөөрөө ядарсан түмэндээ туслацгаая хэмээн уриалсан билээ.

Тийм ээ, өнөөдөр оргилуун дарс, бялууны өртөгөөр ч мах, гурил аваад өгөхөд яг амьдрал дээрээ багадхааргүй байна. Түүний санаачилсан “Монгол өлсөх учиргүй” аян гурав дахь жилдээ ийнхүү үргэлжилж байна. Одоо ч С.Жавхлан багийнхантайгаа хороодын дарга, хэсгийн ахлагч нартай хамтдаа тойрогтоо ажилласаар байна.

091818b9d0a3eca331056231ef259712

3fa67dcc51c5730e008c2cf3515581db

6e7a89f5803f44750e5e5d156a85e617

8ccb64481a846369original


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

29 Comments

  • Anonymous (December 31, 2016 3:28:23 pm )

    Mash zuv

  • Irgen (December 31, 2016 3:29:22 pm )

    Bayariin gants udur ch gesen hooltoi honoh ch shan l baih shuu. Manai tom companiud yalanguya MCS iim yum hiilee gej yer sonsoj baigaagui yum bna. Hiijuulsen undaa, mash ih chihertei undaagaa zarah geed l zavgui baidag baih daa.

  • зочиняг (December 31, 2016 3:55:17 pm )

    ЖАВХЛАНГ ДЭМЖИЖ БАЙНА? өөр гүшүүд байнауу? хулгайчууд яагаад бэлэг өгөхгүй байнаа

  • Зочин (December 31, 2016 4:20:25 pm )

    Жавхлан шиг өр нимгэн, монгол сэтгэлгээтэй хүн олон байгаасай.

  • ajaj (December 31, 2016 6:21:30 pm )

    Mundag umaa

  • ajaj (December 31, 2016 6:21:48 pm )

    Mundag umaa Javkhlan

  • монгол эр хзн (December 31, 2016 6:58:08 pm )

    Ирэх онд иххуралд суумал
    бурхан гүймэл ширээ мэт
    хулгайч луйварчидад монголын
    хүн амыг ядуурал ажилгүйдэлээс
    гаргах арга ухааныг тэнэгүүдэд
    үзүүлээд өгөөчээ.амжилт хүсье
    ажил үйлснь өөдрөг байгээ
    ерөөл бат оршиг

    • Зоотёхникч-хүү (December 31, 2016 8:11:36 pm )

      Та минь ээ арай ч таны бичээд байгаа шиг биш шүү та Монгол хүн мөн үү? Би бодохдоо ийм үгийг гаднынхан биднийг хагарал дуулах гэж ийм заваан өмхий баас шиг юм бичээд юм биш байгаа Олон түмэн минь ийм юмыг бүү хар алдас болно!!!

  • guest (December 31, 2016 9:41:43 pm )

    Төр шиг төртэй байсан бол миний Монголын ард түмэн бүгд л сайхан амьдрах байлаа хөөрхий….

  • Зочин (January 01, 2017 1:37:53 am )

    Жавхлангаа дэмжиж,хайрлаж байна!! Чи ганцаар биш,ард чинь Монголын ард түмэн зогсож бна шүү!! Гэдэс цатгалан хүмүүс,хулгайч,луйварчид өлсөж,цангахын зовлонг хэзээ ч ойлгохгүй ээ!!! Гэвч бурхан бүгдийг байранд нь тавих цаг ирнээ!!! Чиний хийж буй буян энэ ядарсан хүмүүст маш том тус,сэтгэлийн дэм болноо!! Харин цатгалан хүн үүний үнэ цэнийг ойлгохгүй!!! Ард түмэн минь сэтгэл өөдрөг сайхан байгаарай!!!

  • DARKHAD (January 01, 2017 6:52:58 am )

    MASH GOY SETGEGDEL TURUULLJ BNA. IH HURALD GEGEE ORTOL TEMTCEREI AHIN DUU .AMJILT HUSII ARD CHINI ARD TUMEN BNAAA

  • oros (January 01, 2017 9:54:34 am )

    javhland bayar hurge busad hulgaich nar yagaad buyan uildehgui bna ve tamd hulgalsan mongoo avaad ochooroi

  • Anonymous (January 01, 2017 12:08:30 pm )

    Бэлэн загас биш загас барих аргыг нь зааж өгөлдөө дандаа л ингэж бэлэн юм авч насыг барах юмуу өөрсдөө бас хөдөлмөрлөх хэрэгтэй шүү дээ энэ бол тийм сайн зүйл биш шүү сайн бодож үзээрэй

  • оношчин (January 01, 2017 12:22:13 pm )

    Жавхлан маш зөв зүйтэй бодит туслалцаа ядарсан хүмүүсүүдэд үзүүлж байгаань ерөөл магтаалаар цатгаж манжилдаг үе үеийн дарга нарт юм бодуулж юун магад ,.. хэ хэ үнэндээ бол 3 сая хүний 70 аас дээш хувь ядуу бгаа шүүдээ .мэдээ мэдээлэл хэзээч үнэн гардаггүй.

  • bi (January 01, 2017 1:06:33 pm )

    ih l snaashirch ybdag hun dee. ih olon hun negdbel goe l bh. zagas barih arga l chuhal l daa

  • Zochin (January 01, 2017 1:58:53 pm )

    Javkhlang demjij bna. Ard tumen uneheer hetsuu baigaa sh dee. Ideh hooltoi ail hovor baigaa shuu

  • Anonymous (January 01, 2017 2:39:46 pm )

    Belen hool taraagaad baihaar ajil orlogotoi bolgoh tusul hutulbur heregjuulee hoo

  • ЗОЧИНАЛТАНСҮХ (January 01, 2017 2:50:05 pm )

    Энэ хүмүүс орцны цэвэрлэгч,дежур хийгээд байж яагаад болохгүй вэ. Өөрсдөө ажил хийх дургүй дээ ийм арчаагүй байна. Ажил их байна. Гудамж зам талбайн цэвэрлэгч нар их цалин авч гадаадад аялж байна. Дүүргийнхээ хөдөлмөрийн хэлтэс дээрээ өдөр бүр оч ажил хийж амьдарлаа дээшлүүл.

  • s.s (January 01, 2017 2:54:43 pm )

    mundag bnaaa

  • зочин (January 01, 2017 4:38:36 pm )

    Ямар ч хүн өөрөө хариуцлагатай байж ажлыг голохгүй хийж хөдөлмөрлөж байж сайхан амьдарна шүү Жавхлан ганц хоногын хоол өглөө гээд яахын маргааш нь хоосон байх юм уу улсыг хоосруулсон Алтанхуяг Сайханбилэг нартай хариуцлага тооцох хэрэгтэй Алтанхуяг яасан өр тавьчихаад ичихгүй манай хойч үе төлнө гээд солиороод бсан биздээ

  • Irgen (January 01, 2017 6:34:33 pm )

    Ard tumen mini ardchilal zah zeel gedeg chini zagas barih argiig zaaj uguh yosgui zah zeeli huuli tiim ardchilal gedeg amia bod gesen utga shahuu ym tiimees sohin saihan bgaa biz

  • zochin (January 01, 2017 7:39:21 pm )

    Ih huraliin gishuun Javhlang demjij bn
    ajiliin amjilt husei
    iim humuusiin amidar ahuig harj uzeh heregtei sh dee tor zasag dejileg uzuulehgvi bn
    harin Javhlan l ard tumnii amdarlaiig sain medej bn
    iim gishuud olon baival sain l bn Javhlan gishuuntai negdej yum hiigeech gishuudee eeeeeee

  • зочин (January 01, 2017 8:40:22 pm )

    Жавхланд маш их талархаж байна мөнгө ихтэй Номтой баяр бас бус гишүүд ходоод дүүрэн байгаа цагт буянтай ажилыг ойлгохгүй өөрсдөө амиа аваад түц ажилуулах гар дээрээс наймаа хийхлээр хураана ачина гээд айлгах юм солонгос кино үзэж байгаа хүмүүс энэ тэнд чөлөөтэй юм өжилуулжбайгаа үзэгдэх юм төрийн ажил хийж байгаа төрийн албаны хүмүүсийг яах гэж ажилуулдаг вэ хэлээд өгөх хүн байнө уу Жавхлан дүүдээ аз жаргал гэр бүлд нь сайн сайхныг хүсье өшөө их юм хийж ард түмжэндээгээ ойр байгаарай

  • asdf (January 02, 2017 8:49:40 am )

    hvn yu hiine. tuugeeree setgel bayn

  • дэмжигч (January 02, 2017 9:36:06 am )

    Ядарсан олонд сайхан сэтгэл гарган буян болж буй Жавхаланд талархан дэмжиж байна

  • Зочин (January 02, 2017 10:22:26 am )

    Орцны жижүүр цэвэрлэгчийг чинь танилтай хүмүүс хийдэг болчихсон шүү дээ үүнийг бичсэн нөхөр 4 хүнийг ийм ажилд оруулаад өгөөч хүмүүс нь бэлэн байнаа хөө

  • Anonymous (January 02, 2017 11:10:29 am )

    Дэмжиж байна.Ерөнхийлөгч маань ийм сэтгэлтэй хүн байгаасай.Жавхлан чамд амжилт хүсье

  • Бат (January 02, 2017 11:13:14 am )

    Жавхлан шиг ийм сэтгэлтэй хүн олон байгаасай.бид ийм хүнийгЕрөнхийлөгч болговол маш сайн сан.чамд амжилт хүсье

  • зочин (January 02, 2017 12:11:30 pm )

    хүнд бэлэг өгөх нь хувь хүний асуудал. бөөн баяр цэнгэл тэмдэглэж үрэлгэн загнадаг асуудлыг зогсоох нь зөв. үүнд хувь хүн бүр ухаантай бодитой хандах хэрэгтэй. ганц жавхлан тэмцэх хэцүү. гэхдээ цүрдийж дэлбэрэх шахсан нөхдүүд гэдэснийхээ цаана нүдээ аньчихаад өөр юм яриад суугаад байгаа нь аймаар. 76 аа та нар дотор жавхлантай санаа нэгдэж монголчуудыгаа сайхан амьдруулах эх орноо зөв хөгжүүлэх, өрээдүй хойчийнхоо төлөө үнэн сэтгэлээсээ ажиллах хүн алга уу. одоо намсах хэрэггүй. өвгө дээдсийн үлдээсэн буян байна. гуйлга гуйж нурмайж явахаар монгол эрчүүдээ ухаараачээ. үр хүүхдүүдэд чинь бохир мөнгө хэрэггүй. тэд өөрсдийн ухаантай хөрөнгөтэй. жавхлан ард түмний өмнө. өвгөдийн өмнө, ирээдүй өмнө хэлэх үгтэй хмйсэн юмтай хүн шүү. амжилт хүсье дүүдээ. тэнгэрээс өгөгдөлтэй хүү шүү. монголын төлөө их юм хийгээрэй

antalya rent a car