antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 30, 2016 9 comments

Хүүхдийн эрхийг мартсан гурав дахь ээлжний сурагчид

нийтлэсэн Admin
 188

Б.ТУУЛ

Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүй байдлаас болж бид жил бүр хүүхдүүдээ хохироосоор л байдаг. Энэ жил л гэхэд, нийслэлд цэцэрлэггүй 27 хороо бий.  Үүнээс болж, цөөнгүй хүүхэд эцэг, эхийн асаргаанд, зарим нь айлд, зарим нь гэртээ цоожлуулан үлдэж байна. Мөн сургуулийн барилга хүрэлцээгүйн улмаас нийслэлд 30 гаруй сургууль өдрийн гурван ээлжээр хичээллэж байна. “Нийслэлийн хэмжээнд цаашид ашиглах боломжгүй, олон жилийн насжилттай 50 гаруй сургууль, цэцэрлэгийн барилга бүртгэлтэй байдаг. Харин эдгээрээс энэ жил ашиглалтын шаардлага хангахгүй, хичээл сургалт явуулах боломжгүй 5-6  сургууль бий” гэдгийг албаныхан хэлж байсан. Тиймээс зарим сургуулийн сурагчид  өөр сургуулийн хаяа бараадан хичээллэж байна. Сурч мэдэхийн төлөө айх цочихыг умартсан багачууд орой 20:00 цагийн орчимд, зарим нь бүр шөнийн 22:00 цагт гэрийн бараа харж байна. Тиймээс бид энэ удаа  БЗД-ийн VIII хороо, Ботаникийн эцсийн буудал дээр байрладаг, “Амгалан” цогцолбор сургуулийг зорьж,  гурав дахь ээлжний бяцхан  сурагчдын амьдралтай танилцсан юм.

УЛСЫН ХЭМЖЭЭНД 34 СУРГУУЛЬ ГУРВАН ЭЭЛЖЭЭР ХИЧЭЭЛЛЭЖ БАЙНА

“Амгалан” цогцолбор сургууль энэ хичээлийн жилд 2800 гаруй хүүхэдтэй хичээллэж байна. 1976 онд баригдсан, ашиглалтад ороод 40 гаруй жил болж байгаа хуучны барилгатай. Хичээлийн гурван байртай  ч хүүхдүүд нь арай ядан багталцдаг, бага сургуулийнх нь хүүхдүүд өдрийн гурван ээлжээр хичээллэдэг, анги дүүргэлт ихтэй сургуулиудын нэг.  Гуравдугаар ээлжинд бага ангийнхан түлхүү хамрагддаг. Өөрөөр хэлбэл, тухайн сургуулийн үндсэн ангийн сурагчид хоёр ээлжээр хичээллэсний дараа гурав дахь ээлжинд 1-3 дугаар ангийнхан түлхүү хичээллэдэг аж.

Үдээс хойш буюу 16:00 цагаас орсон сурагчдын зарим нь 19:30 цагийн орчим тардаг юм байна. Өөрөөр хэлбэл, нийслэлчүүдийн олонх нь ажлаа тараад гэртээ харих үед гуравдугаар ээлжнийхэн хичээлдээ ирдэг гэсэн үг.  Хол гэртэй зарим хүн хүүхдээ хүргэж ирээд тарахыг нь хүлээж, сургуулийн үүдэнд 3-4 цаг суух тохиолдол олон бий гэдгийг зарим эцэг, эхчүүд хэлж байсан. Хүүхдээ хичээлд нь хүргэж ирдэг эцэг, эхчүүдийн сэтгэгдлийг сонсвол,  “Ялангуяа, бага ангийнхан өдрийн гурван ээлжээр хичээллэхэд хүндрэл, бэрхшээлтэй зүйл олон байна. Хүүхдүүд сурах эрхээ эдэлж чадахгүй байна Сурагчид хичээлээс гадуур өөрийгөө хөгжүүлэх сургалт, дугуйлан секцинд  хамрагдаж чадахгүй байна. Хамгийн гол нь, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх Улаанбаатар хотод аль хэдийнэ алдагдсан энэ үед өглөө, орой ид утаан дундуур хичээл сургуульдаа явдаг хүүхдүүдэд агаарын бохирдол  ямар их хортой нөлөө үзүүлж байгааг хэлэхэд бэрх байна. Мөн шөнийн харанхуйд осол аваарт орох, хулгай дээрэмд өртөх гэх мэт эрсдлээс байнга айж эмээж явдаг” хэмээн учирлаж байв.

ТЭД ҮРГЭЛЖ АЙДАСТАЙ ХАРЬДАГ

Хүүхдийн эрх гээд ярьвал гурав дахь ээлжний хүүхдүүдэд зөрчигдөж буй эрх олон бий аж. Өдрийн анги завсарлаад удаагүй, тухайн ангийн агаар солилцож амжаагүй шахам байхад гуравдугаар ээлжний хүүхдүүдийн хичээл зөрж ордог. Үдээс хойших анги 15:00-19:20 минут хүртэл хичээллэдэг.  Бага насны хүүхдүүд хэт орой тарах, хол гэртэй хүмүүс нь хүүхдээ сургуульд нь өгч, авахаас эхлээд асуудал их үүсдэг. Гэсэн ч бидний нөөц бололцоо ийм байна” хэмээн багш нар ярьж байна.  Энэ байдалд сургуулийн нөөц бололцооноос гадна эцэг, эхчүүд ч бас буруутай гэдгийг зарим сургуулийнхан хэлж байсан. Учир нь эцэг, эхчүүд товлосон хугацаандаа  хүүхдээ бүртгүүлдэггүй, мөн хичээл эхэлсэн хойно шилжилт хийдэг зэргээс болж, зарим сургуульд ийм байдал үүсдэг ажээ. Анги танхимын хүрэлцээ энэ хэвээр байх юм бол ирэх жил байдал бүр ч хүндэрч магадгүй гэдгийг зарим багш нар хэлж байв.

Харин эцэг, эхчүүдийн зүгээс “Өвлийн цагт хүүхдүүд өглөө харанхуйд хичээлдээ явж, орой бүрэнхийд гэртээ харьдаг. Тиймээс бага, дунд ангийнхныг заавал нэг хүн хүргэж өгөх, орой тарахад нь тосох шаардлагатай болдог. Нийслэлийн ихэнх сургууль ачааллаа даахаа байж, гурван ээлжээр хичээллэдэг болсноос I ээлжийн хичээл өглөө 08:00 цагт эхэлж, III ээлжийнх нь  орой 19:00 цагт тардаг. Хол гэртэй зарим хүүхдийг аав, ээж нь харих замдаа авах гэсээр байтал сургуулийн жижүүрийн дэргэд шөнийн 22:00 цаг хүртэл хүүхдүүд байж л байдаг. Авто замын осол, хальтиргаа гулгаанаас болж бэртсэн хүүхэд ч цөөнгүй бий. Хамгийн наад зах нь харанхуй шөнө хичээлээсээ тарж яваа хүүхэд мөнхийн айдас тээсээр гэртээ харьдаг” гэж байв.

С.Мөнхцэцэг: Үдээс хойших ангиуд 

15:00-19:20 ЦАГ ХҮРТЭЛ ХИЧЭЭЛЛЭДЭГ

4

 “Амгалан” цогцолбор сургуулийн Бага ангийн сургалтын менежер С.Мөнхцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа.  

Танай сургуулийн  гурав дахь ээлжинд одоогоор нийт хичнээн хүүхэд явж байна. Энэ талаар ерөнхий мэдээлэл өгөх үү?

-Манай сургууль 1-5 дугаар ангидаа нийт 1520 гаруй сурагчтай, 44 бүлэгтэй. Гуравдугаар ээлжинд есөн бүлэг буюу 296 сурагч суралцдаг. Энэ улиралд хоёрдугаар ангийн нэг бүлэг, гуравдугаар ангийн 3-4 бүлэг, дөрөвдүгээр ангийн дөрвөн бүлэг гээд нийтдээ есөн бүлэг гурав дахь ээлжинд хичээллэж байна. Таван цагтай ангиуд нь орой 19:20 цагт тардаг. Манай хүүхдүүд “Эмийн ургамал”, “Ургах наран”, “Баянзүрхийн товчоо” гэх мэт газруудаас, холоос явдаг. Эцэг эх нь ажлаа тараад ирж авах зэргээс шалтгаалаад хүүхэд оройтож харих тохиолдол олон байдаг. Хол гэртэй, цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэн, хүйтэрсэн үед хичээл сургуульд нь хүргэж өгч, авч чадахгүйгээс болж, хүүхдийнхээ хичээлийг тасдуулах тохиолдол бас мэр, сэр байдаг.

Оройн ээлжинд хи­чээл­лэх нь сургалтын ча­нарт сөргөөр нөлөөлдөг  үү?

– Гадны улсуудын хүүхдийн сурлагын амжилт нэг ээлжээр хичээллэдэгт л оршдог.  Сургалт нь нэг ээлжээр явагддаг учраас хүүхдүүд хичээлийн бусад цагт багштайгаа ажиллах боломж нь нээгддэг сайн талтай. Гэтэл манайд хоёр биш, бүр гурван ээлжээр хичээллэж байгаа нь сургалтын чанарт сөрөг нөлөөллийг авчирсаар байна.  Тухайлбал, өдөр бүр 15:00 цагаас хичээлдээ ирж байгаа хүүхдийн сурах идэвх сул байдаг. Зарим хүний ажил тарж байхад эдгээр хүүхдүүд маань хичээлдээ ирж байдаг. Гэсэн ч бид сургуулийнхаа нөхцөл байдал, сургалтынхаа боломжид тулгуурлаад улирал бүр гурав дахь ээлжний хүүхдүүдээ сольж хичээллэдэг. Биологийн цагийн хувьд аваад үзсэн ч идэвхгүй цаг шүү дээ. Гэсэн ч бид дотоод нөөц бололцоогоо ашиглан асуудлаа зохицуулж байгаа. Эцэг, эх, багш, сургууль гурвын гурвалсан гэрээтэй учраас орой үдэш тарж байгаа хүүхдүүдээ гараас гарт нь хүлээлгэж өгдөг. Тухайн өдрийн ангийн багш, жижүүр багш энэ  асуудалд анхаарал хандуулж ажилладаг.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Төмөр (December 30, 2016 4:41:52 pm )

    Боловсролын салбарт хийгдсэн хамгийн харалган, тэнэг, цагаа олоогүй шийдвэр бол ерөнхйи боловсролыг 12 жил болгосон явдал байлаа. Энэ өөрчлөлтийн хор хот суурин газар, хөдөө орон нутагТ хаа сайгүй илэрч байна. 12 жилийн боловсрол гэдэг маань сургуульд хамрагдаж байгаа хүүхдүүдийн тоог шууд 20 хувиар нэмнэ гэсэн үг ба бид одоо байгаа сургуулиуд дээрээ дахин 20 хувь сургууль нэмж барих ёстой байсан юм. Дээрээс нь, уг шийдвэрийг гаргаж байсан этгээдүүд, хот хөдөө орон нутгийн шилжилт хөдөлгөөний хандлагыг урьдчилж тооцох байж. Мөн хөдөө орон нутагт бага ангийн хүүхдүүд хэрхэн сургуульд хамрагддаг талаар мэддэг, эсвэл мэдэхгүй бол очиж судлах байж. 6 настай хүүхдүүд хиснээн хэрсүү байсан ч гэсэн аав ээжээсээ тусдаа сум, аймгийн төвүүдэд байрлаж сцралцана гэдэг ямархуу их том ачаа болохыг ойлгох хэрэгтэй байцгааж. Монголын үрс гэнэтхэн олон болчихоод бид сургууль хүрэлцэхгүй байгаа биш л дээ. Бид өөрсдөө хийсэн алдаа учраас одоо засч залруулах ажил эхлэх ёстой. Үгүй бол С.Жавхлангуудын дүү нар л олшроно гэсэн үг. Энэ балай завхралыг арилгахын тулд, хэцүү ч дараах ажлуудыг хийх хэрэгтэй. Эхлээд, УБ хотын хэмжээнл сургууль нэмж барих газар үгүй болсон тул хотоо тойруулаад дотуур байртай сургуулиуд барих. Амралтын өдрүүдээр эдгээр сургуулийн багш сурагчдыг зөөдөг тусгай маршрутууд гаргачихад нийтийн тээврийн команиудтай гэрээ хийчихэд хүүхдээ зөөх асуудлыг нь эцэг эхчүүдэд шийдээд өгчихнө. Үүгээрээ, бид долоо хоногийн ихэнх өдөр хүүхдүүдээ хотын утаанаас тусад нь байлгах боломжтой болох ба тодорхой хэмжээгээр ажлын байрыг нэмэгдүүлэх, нийтийн тээврийн компаниуддаа дэмжлэг үзүүлсэн хэрэг болно.

  • Anonymous (December 30, 2016 4:44:44 pm )

    сургуулиуд барих зардал чинь ах нарын офшор данс руу орсон

    • Төмөр (December 30, 2016 5:10:47 pm )

      Офшор гээд л унжыцгаагаад байх хэрэггүй. Бидэнд одоо ямар боломж байгаагаа харж, өөдрөг байвал урагшаа хөдлөнө. Хоорондоо хэмлэлцсээр байтал дэлхий нийт урагшаа яваал гүйцэгдэхээ байлаа. Наад офшортонгуудынхаа мөнгийг олж авах гэж түмэн жил болох ба тэр хооронд бид улам л харанхуй бүдүүлэг болцгооно. Худалдаж авъя гэж байгаа дээр нь хятад нартай аятайхан тохироод, нүүрс зэсээ зараад, татвараа, ноогдол ашгаа аваад тэрнээсээ 10хан хувийгзарцуулаад хотоо тойруулаад 2000 хүүхэд элбэг багтаах 20 сургууль элбэгхээн барьчих боломжтой. Өнгөрсөнтэйгээ зууралдах биш өнгөрсөнд алдсан алдаагаа давтахгүйгээр урагшлах л хэрэгтэй. Өнгөрсөн үе гэдэг санагалзсан нэгнийг хойш чангаадаг.

  • Anonymous (December 31, 2016 3:05:57 am )

    Uneheer hetsuu humuus umaa

  • Сурагч (December 31, 2016 8:41:15 am )

    зарим 3 ээлжийн сургуулиуд зохиомолоор үүссэн шүү дээ хамран сургах тойргийн биш хүүхдүүдийг авсан байгаа 52, 84 гэх мэт

  • Anonymous (December 31, 2016 9:51:27 am )

    Хандив авч тойргын бус хүүхдээр анги дүүргэхээ больмоор байна.

  • Anonymous (December 31, 2016 9:53:14 am )

    Мөнгөөр хүүхэд авдаг захиралуудаа цэгцлэх хэрэгтэй Сайдаа!!!

  • БАТ-ӨЛЗИЙ (December 31, 2016 10:07:20 am )

    ҮНДСЭН ХУУЛИНДАА …ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДАРЧ …ГЭЧИХЭЭД 36 ХҮҮХЭД СУРАХ ЗОРИУЛАЛТТАЙ АНГИД 50 ХҮҮХЭД СУРГАХААР ЯАХ БИЛЭЭ.

  • ИРГЭНЗОЧИН (December 31, 2016 11:01:28 am )

    КОММУНИСТ ДЭГЛЭМИЙН ҮЕД МАНАЙ МАН-ЫН ТӨР ЗАСГИЙН ТЭРГҮҮНҮҮДИЙН ХИЙЖ ЧАДААГҮЙ МОНГОЛОО ХӨГЖҮҮЛЭЭГҮЙ ОЛОН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН НЭГ НЬ СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГ.КОММУНИСТ АХ НАР ҮР ХҮҮХДИЙНХЭЭ ТӨЛӨӨ БҮХНИЙ ТҮРҮҮНД АНХААРЧ БАЙСАН ХАРИН МАНАЙД БАЛ ДАРГЫН ОРОС ЭХНЭРИЙН ХҮЧЭЭР ХЭДЭН ЦЭЦЭРЛЭГ СУРГУУЛЬ ЗУСЛАН БАРИГДСАН НЬ ТОМ ГАВЪЯА БОЛСОН.ХЭРВЭЭ ТЭР ЭМЭГТЭЙ БАЙГААГҮЙСЭН БОЛ ОДОО БҮР ДОЛООН ДОР БАЙХ БАЙЛАА.

antalya rent a car