antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 29, 2016 7 comments

Богд хаант Монгол Улсын үед төрийн түшмэд, эрхтэн, мяндагтнуудад хүлээлгэх хариуцлага тун хатуу байжээ

нийтлэсэн Admin

b752d06c3b4898ac4d9f60adff5dc81f

Тусгаар тогтнол, эрх чөлөөний тэмцлийн үр дүнд 1911 оны 12 сарын 29-нд одоогийн Улаанбаатар хот буюу Их Хүрээнд VIII Богд Жабзандамба хутагтыг тулгар улсын хаанд өргөмжилж, Засгийн газрыг шинээр байгуулан дэлхий нийтэд зарлан тунхагласан байдаг. VIII Богд хаан нь орчин үеийн Монголын төрийг үндэслэгч байсан гэдгийг мөн тухайн үеийн Богд хаант Монгол Улс нь шашин, төрийг хослуулсан теократ төртэй байсныг эрдэмтэд хэлдэг.

Богд хаант Монгол Улсын Төрийн сүлд дуулал нь “Зуун лангийн жороо луус” хэмээх дуу байсан гэдэг боловч хэрэг дээрээ Чех гаралтай Оросын хөгжмийн зохиолч Катлецийн Монгол ардын хоёр дууны аялгуун дээр түшиглэн зохиосон ая бүхий дуу байсныг “Тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг –Сүлд дуу” илтгэлдээ доктор /Sc.D/, профессор Д.Цэдэв тодотгож, уг аялгууг анх удаа сонсгоод байгаа юм. Энэ талаар тухайн үеийн Оросын “Огонёк” сэтгүүл болон архивын зарим материалд бичсэн байдаг тухай “Монголын тусгаар тогтнол-1911: түүх, соёл, баримт” эрдэм шинжилгээний бага хурлын үеэр яригдсан юм.

  “Богд хааны төрд хариуцлагын тогтолцоо байсан уу?” илтгэлдээ доктор/Ph.D/, профессор Г.Мягмарсамбуу Богд хаант Монгол Улсын Төрийн ордонд ямар дэг журам баримталж байсан, андуу ташаа хэрэг үйлдсэнийхээ төлөө төрийн албан хаагчид ямар хариуцлага хүлээдэг байсан талаар сонирхолтой баримт түшин дурдсан юм.  Тухайн цагт Төрийн ордонд цол, хэргэмийн дагуу хувцаслаагүй, зэрэг дэвийн дагуу суудал эзлээгүй, Богд хааны зарлиг зэргийг дуудан сонордуулахдаа бусдын зэрэг хэргэмийг буруу хэлсэн зэрэг олон тохиолдолд ял зэм хүлээдэг байжээ. Тухайлбал, бусдын зэрэг хэргэмийг буруу хэлсэн дэд сайд албанаасаа бууж байсан бол Дээд, доод Хурлын гишүүд ажил таслах, хурлаас хожимдох, олон өдрөөр чөлөө авах зэрэгт торгууль хүлээж, зулын шар тосоор торгуулах зэрэг зэм хүлээдэг байсан байна.

Өөрийн зэрэг дэвийн дагуу суух суудлаасаа ялимгүй хойш олбогоо татаж тавьсан түшмэл хариуцлага хүлээдэг байснаас харахад Богд хаант Монгол Улсын Төрийн ордны ёс дэг, төрийн түшмэд, эрхтэн, мяндагтнуудад хүлээлгэх хариуцлага ямар хатуу байсныг гэрчилнэ. Илтгэгч Г.Мягмарсамбуу энэ бүхнийг өнөөгийн Төрийн ордны дэг журам ямар байгаа, УИХ-ын эрхэм гишүүд ажлаа хэрхэн цалгардуулж буйтай жишин ярьсан юм.

Энэ үеэр эрдэмтэн судлаачид Үндэсний номын сан, Тагнуулын ерөнхий газрын архив, Батлан хамгаалах яамны архив, Засгийн газрын архив зэрэг газар хүнд суртал ихтэй, эрдэмтэн, судлаачдад хаалттай, төрийн нууцад хамаатай бус архивын баримт материал, түүхэн эх сурвалж зэрэгтэй танилцахад ихээхэн хүндрэлтэй байдгийг шүүмжлэн хэлж байлаа. Хувь хүнтэй холбоотой материалын нууцлал 70 жилийн хугацаатай байдаг боловч 80-90 жилийн өмнөх, төрийн нууцлал байхгүй  материалуудыг нууц хэмээн гаргаж өгдөггүйг тэд хэлж, нууцлалын хугацаа тогтоосон хууль байдаг ч, хугацаа дууссан материалыг ил болгох журам байдаггүйг хэлж байв. Үүгээрээ Монгол Улсын архив дэлхийд хамгийн хаалттай болохыг шүүмжилцгээсэн юм. ОХУ, БНХАУ, Тайваний архивууд маш нээлттэй, тэндээс баримт материал цуглуулахад төвөг багатай байдгийг эрдэмтэд хэлж байлаа. Түүнчлэн энэ талд Монгол Улсын Ерөнхийлөгч анхаарч, холбогдох хуулийн төсөл боловсруулж өгөхийг хүсч байгаагаа хуралд оролцогчид санал болгож байсан юм.

Харин одоо 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын талаарх түүхэн мэдээллийг хүргэе.

Хувьсгалт тэмцлийн эхлэл-19р зууны 2р хагасаас Монголд Манжийн дарлалыг эсэргүүцсэн хөдөлгөөнүүд гарч эхэлсэн.Монголын язгууртнууд ч гэсэн тусгаар тогтнолоо сэргээх арга хайж байсан.

Жибзундамба хутагт 1895 онд Орос улсаас Монголын төрийг сэргээх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлж албан бичиг элч төлөөлөгч илгээсэн.

Хариуд нь Оросын эрх баригчид гагц хүү монголчууд санаагаа нэгтгэж бат болох нь чухал хүлээ гэсэн хариу явуулсан.

Ингээд олон нийтийн тэмцэл эсэргүүцэл улам зохион байгуулалттай болж байлаа жишээ нь-1900 онд Улиастайд 2000 монгол цэргийн бослого

1906,1910 онд Их хүрээнд хятадын худалдаачдыг эсэргүүцсэн ард олны болон лам нарын хөдөлгөөн гарсан.шинэ засгийн бодлогыг монголын ард түмэн , улс төрийн зүтгэлтнүүд анхнаас нь эсэргүүцэж ойлгож ухаарч байсан .

шинэ засгийн бодлого нь ард түмний зивүү дургүй 2-ыг зэрэг хөдөлгөж харийн түрэмгийлэгчдийг эсэргүүцэн улс үндэстэнээ аврахын төлөө босоход чухал гол хүч нь болж байсан. Энэ сацуу Манж чин гүрний хүчин чадал үлэмж суларч улмаар Хятадад Хөрөнгөтний хывьсгал дэгдэв.

Хувьсгалын ӨРНӨЛ-8р богд Жибзундамба ,Цэрэнчимэд,Ханддорж тэргүүтэй хүмүүс төр улсаа сэргээх тэмцлийг манлайлан удирдсан.

1911 оны зун Халхын 4н аймаг , Их шавийн эрх мэдэл бүхий ноёд мөн лам нар Жибзундамба хутагтад< БАТ ОРшИЛ >өргөх үеэр Их хүрээний Эрдэнэ шанзудбын яаманд нууц зөвлөлгөөн хийв.Энэ хурлаар санал хуваагдсан тул шинэ засгийн бодлогыг эрц эсэргүүцсэн 4н аймгийн ноёд , түшмэл , лам нар Богд уулын арын ой дотор нууцаар хуралдсан .

Тэд 2 шийдвэр гаргасан Үүнд нь-

1.МОнголчууд манжийн эсрэг дангаар тэмцэхэд эдийн засгийн болон зэр зэвсгийн хүрэлцээгүй тул Орос улсаас тусламж гуйн элч явуулах

2.Тусгаар тогтнолийнхоо төлөө эв хүчээ нэгтгэн тэмцэж, улсаа зарлан тунхаглах цаг болсоныг ард түмэндээ дуулгаж лүндэн буулгах хүсэлтийг Жибзундамба хутагтад өргөхөөр болсон .

Оросруу явах төлөөлөгчдийн нэрс

чин ван Ханддорж

Да лам цэрэнчимэд

Түшмэл Хайсан нар юм.

Ингээд энэ 3 тэдний нэр хамтатган өргөсөн бичгийг авч Их хүрээнээс нууцаар мордон яг 1911 оны 8н сарын 15нд Петербург хотод очсон.

Тэд яг юу аваачиж өгсөн гэвэл?

тусгаар тогтноход нь туслахыг гуйсан бичгээс гадна Манж ,Хятадын дарлал улс орны нөхцөл байдлын тухай 21 зүйл бүхий тайлбар бичгийг Хаант орос улсын гадаад явдлын яаманд өргөн барьжээ.

Үүнд>

Манж-Хятадын дарангуйлал , Оршин тогтноход хэцүү байна, Өрөнд баригдаж дууслаа тусгаар тогтноход маань туслаач хэмээсэн билээ.

Хариуд нь>

-Танай улс чин улсаас бүрэн тусгаарлах болоцоогүй юм .Харин шинэ засгийн бодлогыг болиулах талаар бээжинд шахалт үзүүлнэ гэж бид амалж байна гэсэн юм.

-Их хүрээн дэхь консулын газраа мөн харгалзах цагдаагийн хүчийг пулемёт буу бүхий 200 казак цэргээр зузаатгана хэмээн амласан .

Оросын тал амлалтаа эхнээс нь биелүүлсэн. Бээжинд суух Оросын элчин сайд МОнголын асуудлаар ХОУ-ын гаргасан шийдвэрийг Манжийн засгийн газарт 1911.8.29-нд танилцуулсан.

Гэтэл хариуд нь Манжийн тал танайх хажуунаас бүү оролц гэж байсан боловч баялаг эзэмшлээ алдахгүйн тулд зарим нэг буулт хийсэн тухайлбал чин улсын захиргаа Бээжинд дэхь орос улсын элчинд 9-н сарын сүүлчээр ,Петербург дэхь түр хамаарагчаараа дамжуулан. Оросын гадаад явдлын яаманд < Монголд хийж байгаа цэрэг улс төрийн өөрчлөлтийг зогсоолоо > гэж мэдэгдсэн .

Орос улсад явсан төлөөлөгчид уван цуван ирсэний дараа Их хүрээнд монголын тусгаар тогтнолыг тунхаглах ажлыг шаргуу хийв.

1911 оны 11-н сарын 28-нд Монголын ноёд дээд лам нар Хутагтад айлтгал өргөөд Хутагт харин ард түмнээ эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө зоригжуулан уриалсан юм.

Монголын төрийн тусгаар тогтнолын төлөөх үйл хэргийг шууд удирдан , зохицуулах Халхын хүрээний бүх хэргийг түр ерөнхийлөн шийтгэх газрыг 1911.11.30 нд байгуулсан .ТЗГ нь Улсын түшээ гүн чагдаржав тэргүүтэй чин ван Ханддорж ,да лам Цэрэнчимэд нарын 7н хүний бүрэлдэхүүнтэй байв.

1911.12.1-нд Хүрээнд сууж байсан Манж сайд Сандо -д зайлж гарахыг тулган шаардсан бичиг явуулсан хахахахах

1911.12.4 -нд Сандог хөөн гаргаснаар Их хүрээнд Манжийн төрийн ноёрхол унав.

1911.12.29нд Жибзундамба хутагтыг Монгол улсын шашин төрийг хослон баригч хаанаар өргөмжлөх ёслол их хүрээнд болсон .Ийнхүү Богд хааны зарлигаар

Монгол улсын засгийн газрыг 5-н яамтайгаар эмхлэн байгуулсан.

1911 оны хувьсгалын үр дүн түүхэн ач холбогдол

-Ар монголчууд тусгаар тогтнолоо олж Манай улс сэргэн мандах эхлэл тавигдсан

-Монголчуудыг хятадчилан уусгах гэсэн бодлогыг таслан зогсоосноор үндэс угсаагаа авран хамгаалсан байдаг.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • МОНГОЛ (December 29, 2016 2:33:08 pm )

    МОНГОЛЫН ЭРДЭМТДИЙН ДИЙЛЭНХ НЬ ТҮҮХЧИД ТЭД БҮГД МОНГОЛЫН ТҮҮХ СУДАЛДАГ.ГЭХДЭЭ ЗӨВХӨН МОНГОЛ ХЭЛТЭЙ ГАДААДЫН АРХИВ СУУЖ СУРВАЛЖ СУДЛАХ ХЭМЖЭЭНИЙ ГАДААД ХЭЛГҮЙ. ӨНГӨРСНӨӨ ДАВТАЖ УНШСАН НОМОО ӨӨРИЙН “МЭРГЭН ОЮУН”-ААРАА ТАЙЛБАРЛАДАГ УЛС Ш ДЭЭ.

    • Anonymous (December 29, 2016 3:47:02 pm )

      ХАРАМСАЛТАЙ НЬ ЭНЭ ҮНЭН

  • зочин (December 29, 2016 6:40:10 pm )

    Богд халх Монголчуудын зоригт эрсийн хүч ухааныг ашиглан манжаас салж өөрөө ноёдын дунд хутган сүлж байгаад хаанаар өргөмжлөгдчихөөд сүүлд нь ухаантай хүчтэй болгоныг устгаж замаа цэвэрлэх увайгүй бодлого явуулж байсан гадны зальт дарангуйлагч. Ер нь аливаа хувьсгал өөрчлөлтийг ухаантнууд эхлүүлэхэд дундуур нь хутган үймүүлэгчид орж, оруулж ирж мушгин гүйвуулдаг технологийг таслан зогсоох Монгол эрчүүд байна уу, аа

    • ЗОЧИН (December 30, 2016 9:38:31 pm )

      ИЛЖИГДОРЖ ГЭЖ ХҮН ЗОГСООГООД БГАА ЮМ БИШ ҮҮ?

  • njut;njut; (December 29, 2016 10:13:43 pm )

    Эдний дэргэд одооныхон чинь ердөөл хоолны сав юм байналдаа,мөнгөөр гарсан улс ч тэхээс ч биш яахавдээ.

  • чимх (December 30, 2016 2:40:36 pm )

    Баян айлын тэнэг хүүхдүүд төрд гарахаар толгой яаж ажиллах вэ дээ

  • zochin (December 30, 2016 3:58:31 pm )

    ter ix burangui ved ami nasaach xairlaxgvi tusgaar togtnoloo awch vldej chadsan edgeer ulsiin xushuu dursgaliig bosgoj munxjuulex xeregtei [bogdiig medexgviee ]13r zuunii veiiin ter tom janjinguud manjiin ved amia ugsun baatruud gex met olon s zorig enebish sh otgonbileg gex met uls bol u i x gishvvn bsan boloxoos ex oron ard tvmendee onstgoi gawiyagvi uls shvv s zorig ter ved sogtuu turiin ordnii stonxoor sheej bsan gej yarigddag bsan

antalya rent a car