antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 29, 2016 2 comments

“Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн нарийвчилсан төлөвлөгөөг  батлав

нийтлэсэн Admin

 

5271

“Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн нарийвчилсан төлөвлөгөөг  засгаас баталлаа. Төлөвлөгөөний хэрэгжилтийг хагас жил тутам гарган дүгнэж байхыг холбогдох сайд нарт, хэрэгжилтэд хяналт тавьж байхыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатад даалгаж, Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарт зөвлөв.

 Хөтөлбөрт туссан 6 зорилго, 54 арга хэмжээг хэрэгжүүлэхээр нарийвчилсан төлөвлөгөө боловсруулсан байна. Энэ хүрээнд ирэх оны эхний хагаст 60, жилийн турш 80, 2018 оны эхний хагас жилд 84 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Хөтөлбөр хэрэгжих хугацаанд:

–  Төсвийн сахилга батыг сайжруулж, Үндэсний хэмнэлтийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

–  Иргэн бүр орлоготой байх нөхцөл бүрдүүлж, шинээр болон түр ажлын байр бий болгох, ажлын байраа тогтвортой хадгалж байгаа аж ахуйн нэгжүүдийг татвар, зээлийн бодлогоор дэмжинэ

–  Хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас бодлогын болон санхүүгийн дэмжлэг авах, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх бололцоо бүрдэнэ

–  Бизнес эрхлэгчдэд олгож байгаа тусгай зөвшөөрлийн тоог цөөрүүлж, мэргэжлийн хяналт, татвар, нийгмийн даатгал, хууль хяналтын байгууллагын давхардсан хяналт шалгалт, хүнд суртлыг арилгана

–  “Мал эрүүлжүүлэх”, “Ноолуур” зэрэг хөдөө аж ахуйн салбарын хөтөлбөр хэрэгжүүлж, Атрын III аяныг үргэлжлүүлнэ

–  Урт хугацаатай, бага хүүтэй, хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийн эх үүсвэр бүрдүүлэх чиглэлээр бусад улс орон, ялангуяа хөрш орнуудтай яриа хэлэлцээр эхлэх, үүний дүнд төлбөрийн тэнцлийг сайжруулж, төсөв, санхүүгийн эх үүсвэр бий болгох, Засгийн газрын өрийн дарамтыг бууруулж, одоогийн өрийг урт хугацаатай, бага хүүтэй зээлээр дахин санхүүжүүлэх боломж бүрдэнэ

–   Засгийн газар, Монголбанк хамтран Хөгжлийн банкны 2017 оны гуравдугаар сард төлөх 580 сая ам.доллар, Засгийн газрын 2018 оны нэгдүгээр сард төлөх олон улсын үнэт цаасны хугацааг сунгах, дахин санхүүжилт хийх нөхцөлийг тодорхойлно

–  Эдийн засгийг сэргээхтэй холбоотой хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг УИХ-д яаралтай өргөн барихаар төлөвлөж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • бат (December 29, 2016 1:02:44 pm )

    МАН мэдэхгүй тул ямарч төлөвлөгөөгүй сонгуульд орсон Одоо ч мэдэхгүй хүмүүс энэ төлөвлөгөөг хийсэн ба үүнийг бүр юу ч мэдэхгүй бөх уяач яруу найрагч зэрэг хүмүүс шүүж батлана

  • gana (December 30, 2016 9:11:14 am )

    urdah zasgiin gazrasa asuugaach tedend tootso tuluvlugu bsain bj taara,uls orniho tuluu ain

antalya rent a car