antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 27, 2016 11 comments

Ц.Нямдорж: Дээд шүүх захиалгын байгууллага болж хувирлаа

нийтлэсэн Admin

ad6ig6vmeekfusfblvi9uf7qbХууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг танилцуулах тухай хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Сүүлийн үед дээд шүүх захиалгын байгууллага болж хувирлаа. Долдугаар сарын  1-нд хүмүүсийн хэн буудсаныг тогтоогоогүй байж цагдаагийн дарга нарыг хүчээр зүйлчилж байгаад яллаж шийтгэсэн.

Нүдэн дээр ийм хэлмэгдүүлэлт хийсэн. Одоо С.Зоригийн амь насанд халдсан хэргийг таслан шийдвэрлэх тогтоолыг хаалттай хийж байгаад унших гэж байх шиг байна. Энэ хүмүүс амины хэрэг үйлдсэн нь тогтоогдсон юм бол шүүх хурлаа нээлттэй хийгээд олон түмэнд гэмтнийг үзүүлээд, нотлох баримтаа гаргаж ирээд, шийдвэрлэчихэж болдоггүй юм уу? Өмгөөлөгч нарын шүүх хурлыг нээлттэй хийх хүсэлтийг хүлээж авалгүй хаалттай шийтгээд хаядаг. Ийм юм хэрхэвч байж болохгүй шүү. Хууль зүйд “Нэг гэмгүй хүнийг шийтгэснээс 10 гэмтэй хүнийг сулласан дээр” гэдэг нэг том зарчим байдаг. Гэмгүй хүнийг шийтгэхээр эцэг эх, үр хүүхэд, хань ижлийг нь давхар шийтгэдэг. Энэ дуулиан шуугиантай хэргийг яагаад ингэж олны нүднээс далд шийдээд байгаа юм бэ? Бүр гайхшрал түрүүлээд байгаа нь Булган гэх эмэгтэйг бүтэн жил хорьсон. Гэтэл тэр одоо гэрч ч, хохирогч, сэжигтэн, холбогдогч ч биш болсон. Ингэж болдог юмуу. Тэр хүнийг жил хорих эрхийг шүүгч л өгсөн байгаа. 1937 онд хэрэг ингэж тасалдаг байсан байх шүү. Арай дэндэж байна. Ц.Зориг гэдэг хүний үед л ийм юм хийгддэг боллоо…” хэмээн хатуухан шүүмжлэв.

Эх сурвалж:24tsag.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • Anonymous (December 27, 2016 4:25:41 pm )

    Яг үнэн

    • Зочин (December 27, 2016 9:37:38 pm )

      Хэлж байгаа нь Нимдорж болохоос үнэн.1937 онд хэрэг ингэж тасалдаг байсан байх шүү. Арай дэндэж байна. Google дээд хай, 1937 оны 9-р сарын 10-нд Монголд юу болсон бэ? гээд үз, монгол ах дүү нараав 1937 оны шүүх хурлын хуулбар байж мэдэх юм

  • Монгол хvн (December 27, 2016 4:35:45 pm )

    Шvvхэд бvv итгэ авлигалд автагсад. Лvндэндорж еерийн гэмт хэргээ халхавчилж хэргийг нь хэрэг биш болгосоны телее шvvгч нарын цалинг нэмсэн.

  • зочин (December 27, 2016 4:37:49 pm )

    Ер нь л сүүлийн дөрвөн жилд гэмт хэрэгтнүүд засаг бариад өнгөрөх шиг санагдлаа бас болоогүй төрийн албанд баахан ашиг хонжоо хайсан нөхдүүдийг бөөн бөөнөөр шургуулчих шиг л боллоо одоо яаж буцаад эв зүйгээ олдог юм байгаамдээ

  • Зочин (December 27, 2016 5:20:36 pm )

    Монголын шудрага шүүгчид хаана явна вэ? Эсвэл үнэнийг олохыг хүсдэггүй, хувиа борлуулж, довоо л шарлуулж байвал болоо гэсэн сэтгэлтэй хүмүүсээр дүүрсэн хэрэг үү? Захиалгын хэрэг гэсэн мөртөө захиалагчийг нь яагаад нэрлэдэггүй юм бэ? Шунахайн сэдэлтэй гэсэн байх юм, юунд нь шунаад юуг нь авах зорилго агуулсан юм бэ? Огт ойлгомжгүй. Өмгөөлөгчид нь гэж ямар хүмүүс байнаа? Үгээ хэлсэн нь байгаа юм болов уу???

  • Anonymous (December 27, 2016 5:41:14 pm )

    Thuluut EH opnii ulsuud neeree l thuluutoi setgedeg yum bna shvv. Eh opon doo amidrah erhi maani alga bolj bna uu gesen setgegdel turj bna shvv

  • mash zov (December 27, 2016 6:28:21 pm )

    mash zov

  • Anonymous (December 27, 2016 7:58:00 pm )

    Shvvgchid hvn helmegdvvlehee bolioochee abilagachidaa!!!!!!!!!!!!!

  • Anonymous (December 28, 2016 8:48:31 am )

    Нямдорж гишүүнээс өөр шударга үнэнийг хэлэх Гишүүн алга уу

  • зочин (December 28, 2016 11:25:16 am )

    НЯМДОРЖ гишүүн яг голыг олж хэлээд байгаа юм даа? ийм баримттай юмыг нотолж болдггүй юмуу? жишээ нь тэр цагдаагын дарга нарыг яаллсан,одоо энэ зоригыг яалласан шүүгчид амьдаараа бна эд гарыг ёстой хорж бгаад шалгаад хэн захиалга өгөөд байгаам гэдгийг гаргаад ирээч ингэж байж улсшуу юмболно? ард түмний шүүх байгуулья? монголчуудаа???? УЯНГАА ГИШҮҮНасан байнауу???

  • зочин (December 29, 2016 10:35:30 am )

    Энэ Нямдорж гуай зөв ерөнхийлөгч гэдэг мануухай юу хийж байна худлаа шоудаж энэ зүйлийн намжааж ерөнхийлөгч нартай уулзаж байгаа дүр эсгэж байх энэ хүн манай ерөнхийлөгч нараас хамгийн муу хамгийн шуналтай хүн хамгийн эх орондоо хайргүй хүн болоод байнадаа ард түмэн минь

antalya rent a car