
Гэтэл сүүлийн үед паркаар ийн тайван, амгалан, өөрийн дураар алхахын аргагүй болж, үргэлж ямар нэгэн юмнаас болгоомжлон, ийш тийш сэртэлзэн харж, сэрэмжлэн явдаг боллоо. Айж бэргэн, сэрэмжлэхийн учир нь энд тэндээс сүрэглэсэн ноход гэнэт гарч ирэн хуцаж боргох нь үргэлж сэтгэлд түгшүүр төрүүлнэ.
Гартаа хугархай мод ч бариагүй хүн рүү гэнэт хуцаж дайрахад хурдхан дайжиж холдохыг л бодно. Нэг сүрэгт нь л гэхэд арав харин нохой байх агаад дуу дуугаа аван хуцаж, өвлийн зузаан, пөөнөгөр хувцастай хүн рүү бүр ч илүү хуцаж дайрах юм. Эндхийн нохойн сүргийн тоо лавтай нэг хоёроор тогтохгүй. Тоолбол хэд болохыг хэлэхэд бэрх. “Түмэн эх” чуулгын байрны зүүн хойно байрлуулсан контейнерийн доогуурх хөндийд ноохойгоо засч, гөлөглөжээ. Тэдгээр гөлөг одоо хөрвөжиж томроод хүн дэргэдүүр нь өнгөрөхөд бас л боргож дайрах янзтай.
Утаа тортгоос дайжин, арай сул чөлөөтэй газар сонгон салхинд гарах хүсэлтэй хүмүүс Хүүхдийн паркийг зорих нь их. Тийм хүсэл тэмүүлэлтэй хүмүүсийн салхинд гарч, алхах тэр их хүсэл тэмүүллийг нь нохойд уруулах вий гэх айдас хязгаарлаж байна.
Моддын навчис сэржигнэн эл хуль байдаг паркийн доторх зай талбай нэлдээ сүрэглэсэн нохдын дуу шуугиан, хөлд дарагдан хүүхэд хөгшид ганц нэгээрээ явахын аргагүй болсныг нийслэлийн удирдлагуудын сонорт хүргэе. Энд хүүхэд нохойд бариулж, хэн нэгэн хазуулжээ гэхэд гайхахааргүй болсныг сануулж байна. Хүмүүс хөлхөлдөж байх Хүүхдийн парк сүрэглэсэн ноход шуугилдан аймшгийн газар, нохойн орон болоод удаж байна.
Н.Бөхдамбий
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
Холбоотой мэдээ
-
munkhbat (December 27, 2016 2:28:30 pm )
tanai baiguullaga nuurniihaa gold bairlah restauraniihaa hoolnii amt chanar, uilchilgeendee anhaaraachee oroh bolgond dordoh yum
-
mng (December 27, 2016 4:58:54 pm )
ugaasaa l shulaachid.huuhdiin park gesen saihan neriig ashiglaj ard tumniihee halaasiig suilagchid.neg togloom 2,3 han minut toglohod 5000 baihdaa yahav dee.hulgailsan mungu chini ta nart saihan hool bolooroh l bh daa.
-
САНАЛ (December 27, 2016 7:53:13 pm )
ТИМҮҮ НЭМЭЭД ГАНДАН ОРЧИМ ХОТЫН ЭРГЭН ТОЙРНЫ ГЭР ХОРООЛОЛ НОХОЙН ҮҮР БОЛСОН ХЭДЭН ХҮН УРУУЛЖ БАЙЖ ҮҮНИЙГ ЗОГСООХ ЮМ БЭ ХОТЫН ДАРГА НАРАА ӨНӨӨ СПРАЙЛАА ЯАСАН БОЛИСОН УУ
-
ub irgen (December 28, 2016 1:31:50 pm )
haa saigui l zolbin nohod mash ih boljee Huuhed zaluuchuudin teatrin ter havid bol mash olon nohod baina
4 Comments