Сонгинохайрхан дүүргийн V хороонд амьдардаг 26 настай Г.Бат-Ялалт гэх залуу энэ хэргийг үйлдэж, саатуулагдаад байна. Тэрбээр 2008 онд ХААИС-ийн инженер механикийн сургуулийг төгссөн юм байна. Ажил олдохгүй бааранд хамгаалагч хийдэг байсан гэх мэдээлэл бидэнд ирсэн юм. Мөн эхнэр хүүхдийн хамт амьдардаг байжээ. Их хэмжээний мөнгөний өртэй учир тус хэргийг үйлдсэн бололтой. Г.Бат-Ялалт цагдаа нарт “Би мөнгө авах гэж дээрэм хийсэн нь үнэн. Харин хүн алчих шиг боллоо. Хэргээ хүлээж байна” гэхээс өөр юм ярихгүй байгаа гэнэ. Өнөөдөр 19:30 цагийн үед Налайх дүүргээс Улсын мөрдөн байцаах газар руу авчирч, ямар учраас хэрэг үйлдсэн талаар байцаалт авч эхэлсэн байна. Мөн түүний бууг шинжилгээнд өгчээ. Дашрамд дурдахад, түүнийг өмнө нь таксины жолоочийг буудан хөнөөсөн гэх мэт илрээгүй байгаа 10 гаруй хэрэгт давхар сэжиглэн шалгаж байгаа аж. Г.Бат-Ялалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2 буюу шунахай болон танхайн зорилготой хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдэхийг завдсан, түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147.3 буюу онц аюултай гэмт хэрэгтэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, уулгалан довтлох гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол, бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэх үндэслэлээр буруутгажээ. Гэмт этгээд өмнө нь ял шийтгэл хүлээж байгаагүй аж.
Э.Хүрэлбаатар
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 04, 2012 2:28:19 pm )
Ene hereg bol hiigemiin ylgaanii neg helber gej bi bodoj bna. Turd ajildag baasnii har hereenuud ih bayjaad jiriin negen zaluu mungiin hoinoos yvaad , negen n alagdaj nuguu n shorongiin hadaas bolj bh shivdee. Ymar 20-30 cay hun amiig tejeeh gej bgaa bish 3-han say hunee negiig n nuguugeer n hyduulaad duusah um l bnadaa.
-
Anonymous (February 04, 2012 3:33:46 pm )
huurhii shan zaluu nas niigmiin zaluuchuudaa l aldaj bna da hund niigemd amidarch bgaa humuus arga barsan da l iim hj bgaa ternees sain shan amidarch hun yalaa gj iim buzar bulai yum hiih ve de .huurhii ter huuhed belbesen ehner aav eej ni l orovdmoor yum
-
Anonymous (February 04, 2012 3:35:53 pm )
huue tomchuudiin geriig ni deeremdeed oorsdiig ni aluul taraan
3 Comments