antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 27, 2016 28 comments

Шуурхай: Б.Содномдаржаа,  Ц.Амгаланбаатар нарт 25 жилийн ял,  Т.Чимгээд 24 жилийн ял оноов

нийтлэсэн Admin

14827977655861b2c5b0324

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн  шүүх хурал дөрвөн өдрийн турш үргэлжилж, өнөөдөр шүүх бүрэлдхүүн шийдвэрээ гаргалаа.  Шүүх бүрэлдэхүүн Б.Содномдаржаа,  Ц.Амгаланбаатар нарт тус бүр 25 жилийн ял,  Т.Чимгээд 24 жилийн ял оноолоо. Эдгээр хүмүүсийг  бүлэглэн онц аюултай аргаар шунахайн сэдлээр захиалгаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэж шүүх  үзлээ. Тодруулбал, шүүгдэгч Б.Содномдаржааг захиалгаар, санаатайгаар бусдын амь насыг захиалгаар онц хэрцгийгээр хөнөөсөн, насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэгт уруу татсан, өөр гэмт хэргээ нуун далдлах зорилгоор хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн үндэслэлээр 25 жил онц дэглэмтэй хорих ангид хорих шийдвэр гаргав. Оноосон 25 жилийн 23 жилийг нь гяндан хорихоор болжээ. Шүүгдэгч Т.Чимэгээд  бүлэглэн шунахайн сэдлээр насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэгт уруу татсан, хүний амь насыг санаатайгаар онц хэрцгийгээр хөнөөсөн үндэслэлээр 24 жилийн хорих ялаар шийтгэсэн бол Ц.Амгаланбаатарт давтан хүний амь нас хөнөөсөн, хэргийг нуун дарагдуулсан үндэслэлээр 25 жилийн хорих ял оноов.

.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

28 Comments

  • ард (December 27, 2016 12:46:50 pm )

    Где захиалагч???

  • 0000 (December 27, 2016 12:51:51 pm )

    Захиалсан хүн нь хэн хэн вэ МАН-уу АН уу МАНАН юм уу намууд болон захилсан бүлэглэл бас хэрэгтэн болох ёстой юм биш үү түүнээн зарлаж зохих шийтгэлийг нь өгөөч тэгэж байж энэ чинь үнэмшилтэй болох биш үү энгээд дүүгүй болох юм бол жэнхэн хэлмэгдүүлэлт

  • avgai (December 27, 2016 12:55:43 pm )

    zahialagch ni erdenetiin hun bolj taarlaa

  • Anonymous (December 27, 2016 12:57:48 pm )

    Заа Тэр хүн С.Зоригийг алсан хүмүүсийн зүс царайг хармаар байна.. Ил гарга. Мөн хэн захиалсан гэдэг их сонин байна. Яг алсан хүмүүс нь үнэн юм уу даа.. Хэлсдүүлж тулгаагүй биз. ??? Одоо

  • Anonymous (December 27, 2016 1:12:02 pm )

    Сонин л юм захиалагч гэдэг нь гол

  • Зочин (December 27, 2016 1:19:26 pm )

    Булгантай нүүрэлдүүл Лхүмбийн хэргийн хувилбар давтагдав. 30 жилийн дараа цагаадна хахаха юун хүнлэг энэрэнгүй шудрага нийгэм бэ Элбэгдоржооо хихихи

  • lzkjna (December 27, 2016 1:23:11 pm )

    ХӨӨРХИЙ ЭНЭ ЗАЛУУС 25 ОНЫ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ГЭДЭГ Л БОЛЛОО. ТУХАЙН ҮЕД 16 НАСТАЙ Ч ГЭХ ШИГ. ХААЛТТАЙ ХИЙГЭЭД ДАРАМТАЛЖ БАЙГААД Л ХҮЛЭЭЛГЭЖ БАЙГАА БАЙХ ДАА ХӨӨРХИЙ.

  • hogiin baagii nar (December 27, 2016 1:33:19 pm )

    unen gej bhgui boljee yaagaad ed nar gej shaal hudlaa alsan hun n boon mongotei bayan baagii l bgaa shdee … yadarsan huneer toglood sdaanuud

  • бат (December 27, 2016 1:41:35 pm )

    ийм энгийн хэрэгийг манай цагдаагийн байгууллага 20 шахуу жил явж байж олсон хэрэг үү захиалгат аллага биш байсан юм бол тэр Мөрөн гавьяат чинь дор нь л илэрүүлдэг баатар болоод байсан яасан

  • Anonymous (December 27, 2016 1:44:27 pm )

    Бид тангараг өргөсөн монголын шүүх , мөрдөн байцаагч нартаа итгэх ёстой . Тэд мэргэжлийн өндөр ур чадвар гаргаж энэ олон жилийн хөдөлмөрийн үр дүнд энэ хэрэг илэрсэн байх гэж бодож байна. Бид дандаа муу талаас нь авч үзэх хэрэггүй шүү дээ хүмүүсээ … Харин ч бид шүүх болон мөрдөн байцаах албанд зүтгэж яваа албан хаагч нартаа баяр хүргэх ёстой . Та нарын нөр их хөдөлмөр зүтгэлийг ойлгож байна Та нартаа эрүүл энх ажлын өндөр амжилт хүсэж шинэ оны мэнд хүргэе

  • бб (December 27, 2016 1:45:52 pm )

    гэрч булган юу болсон бэ? нэгэнт босч ирэхгүй отгонбилэг , энэ хэрэгтэй холбоотой шууд болон шууд бус гэрч, оролцогч нар нас барсан болон бат үүл, түүний эхнэрийн зөрүүтэй мэдүүлэг гээд их л олон зүйл учир битүүлэг байгаа нь замхрах бий дээ

  • төв хүн (December 27, 2016 2:41:49 pm )

    бямбацогт сайдаа???? та энэ хэргийн шүүхийн ялыг юу гаж бодож байнаа? манай хуулынхан ийм энгийн хэрэгийг ийм олон жил илэрүүлээгүй болхоор сайн байнауу муубайнауу? отгонбилэг холбогдолтой юу?тийм л байдалтай харагдаж бна, МАН асуудалтай юмдаа танай нам нухсан байхийм??? сайд та хариулаарай,,??? цэнцүүргүй яарианд ороорой гэж хүсьё????????

  • zochin (December 27, 2016 3:08:15 pm )

    honooson baih magadlaltai gej uzsenees oor zuil alga l baina batalgaatai barimt ni haana bna bulgan avgai ondor huuhen namhan zaluu hoyr baisan geed 18 n jiliin omno barhiraad baisan bizdee zahialagchiig ni zarlahgui bol gutgeleg helmegduulelt bolj huvirlaa shuugchidee

  • zochin (December 27, 2016 3:19:11 pm )

    Хэн алсаныг ганцхан Булган л мэдэж байгаа шүү дээ.Яагаад энэ хүн алга байгаа юм.Үнэхээр энэ хүмүүс алаагүй юм бол яагаад 25 жилийн ял өгч байгаа юм бэ.Алсан болоод энэ олон жилээ хүлээн зөвшөөрч байгаа юм уу.Энэ одоо юу болоод байна.Зоригийн ах дүү нь хаана байна.

  • ЗОЧИН (December 27, 2016 3:35:34 pm )

    Нөгөө аглуу бооёо билүү хошин шогын.тэр 2 энэ сэдэвээр хошин юм хийгээч ХАХАХАХАХАХАХАХАХАХАХ

  • ЗззочиночинкочиночинзочинЗочин (December 27, 2016 3:42:02 pm )

    Захиалгаар гэж хэлээд байгаа бол ЗАХИАЛАГЧ нь хэн бэ? хаана байна аа? Эд нар захиалгаар алсан гэхэд захиалагч хамт шийтгэгдэх ёстой бус уу?

  • zochin (December 27, 2016 4:02:30 pm )

    Shorongiin hulgaichiin ugeer yl tulgaj baigaa ym bishuu tegvel ard tumnii yriagaar elbegdorj batuul 2 t yl onoogooch gerch zahialagch 2 haashaa zugtaagaad bnaa gerchiig ene heregt hamaarahgui gesen tegeheer oor heregt yl tulgaj bna gej oilgogdoj bna

  • zochin (December 27, 2016 4:13:44 pm )

    za hoorhii sodnomdarjaa gedeg ner 1000 jil bolson ch tuuhend uldej baih shig bna 20 iod nasandaa mundag hereg tarijee odoo ch zorig zurhtei zaluuchuud hovor boljee zailuul

  • ЗОЧИНЗОЧИН (December 27, 2016 4:39:26 pm )

    мОНГОЛ МАЛЧИН ХӨДӨӨНӨӨС ОРЖ ИРЭЭД ХОТЫН ТӨВД БАЙХ ОРОН СУУЦАНД ОРООД ОЛНЫ ХӨЛ ТАТРААГҮЙ БАЙХАД ЭХНЭРИЙНХ НЬ ДЭРГЭД НӨХРИЙГ НЬ АЛЧИХААД ХЭНД Ч БАРИГДАЛГҮЙ ӨНӨӨДРИЙГ ХҮРЧИХСЭН ҮҮ? ГЭНЭТ БУЛГАНЫГ ХЭДЭН САР БАРИВЧЛААД Л ТЭДНИЙГ ЦАГДААГИЙНХАН МЭДЭЖ ЧАДСАН ХЭРЭГ ҮҮ? ДУНД СУРГУУЛИЙН ХҮҮХЭД Ч ИЙМ ЗОХИОН БИЧЛЭГ ХИЙХГҮЙ ИЛҮҮ СЭТГЭНЭ ДЭЭ. ЭРХЭМ ҮҮ ДЭЭ

  • taij (December 27, 2016 4:42:45 pm )

    altsanch yum biluu hen medlee. udahgui zahialagchiig ni olchih baihaa.

  • иргэн (December 27, 2016 5:25:11 pm )

    Алуурчин гээд байгаа хүмүүсийгээ Булгантай нүүрэлдүүлчихэж чадахгүй байж байж яаж тасалж чадав аа хуулийнхан ичиг ичиг

  • зочин (December 27, 2016 5:42:24 pm )

    Энэ аймаар хэлмэгдүүлэлт явагдаж эхэлээ.Энэ хэрэгийг зохиогч нь хэн вэ.

  • zochin (December 27, 2016 9:11:56 pm )

    энэ хэрэгт хохирогч байнуу гэхээр хохирогч оюун оролцсонгуй гэрч гэхээр гэрч булганд хамааралгуй захиалгат гэхээр захиалагч тодорхойгуй гуйцэтгэгч гэхээр ходоо гэртээ байсныг олон хун батлаад байдаг шунахайн сэдэлтэй гэхээр зориг юугаа дээрэмдуулж тонуулсан юм маш нууц гэхээр улсын ямар ч нууц баримт алдагдаагуй ингэхээр танд бодол торж байна

  • БЛ (December 27, 2016 10:18:44 pm )

    Ард түмэн минь энэ Монголд чинь үнэн шудрага шүүх цагдаа гэж байдаг болов уу?Жинхэнэ утгаар нь ХЭЛМЭГДЭЛТ болоод байгаа юм биш үү?арай л дэндэж байна даа 1937-онд л ард түмний үр хүүхэд хань ижил ээж аав ах дүүсийг нь уйлуулж зовлон шаналалд унагаж ийм маягаар шоронд хорьж шороонд булж байсан байх даа ёоооё маш их айдастай амьдарч байгаа байх даа ард түмэн минь

  • зочинзочинзочинззочиночинззочиночинзочин (December 28, 2016 9:42:02 am )

    энэ хүн хэлмэгдүүлж байгаа хүмүүс ,эргээд бурханы цээрлэл хүлээнэ дээ та нар .Өөдгүй новшнууд.Шүүхийн хуралд Булган яагаад гэрчээр,Оюун ,Баяр яагаад хохирогчоор суухгүй байгаа юм. Захиалагчаа олооч малнуудаа

  • төв хүн (December 28, 2016 10:36:10 am )

    МОНГОЛЧУУДАА??? энэ шүүхийн байгууллага байгууллага биш болжээ,энэ юунаас болж байна гэвэл цалиндаа пологдож байна,цалингын нь хасуулаж төсөвын эгнээнд оруулья?? зөвүү? моголчуудаа? үнэхээр шударга бус бна,ард нь шударга шүүгч байна,,

  • зочин (December 28, 2016 2:26:00 pm )

    Захиалагч нь хэн бэ?

  • uur (January 02, 2017 3:25:13 pm )

    Novshnuud chini neg ih helmegdel yridag bolchihoj tor ajilaa hiij bna toriin ajiliig hiilge.Gants Zorig bish oshoo olon hun yraglaj alsan gej shuuhiin togtool deer bga ym bishuu omooroh amitadaa olovoo hudlaa garuud

antalya rent a car