antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 27, 2016 15 comments

АН-ын батлах өвөртөлсөн 180 мянган гишүүний 5 мянга нь л шинэчилсэн бүртгэлд хамрагджээ

нийтлэсэн Admin

221461

АН-ын батлах өвөртөлсөн 180 мянган гишүүн байдаг гэдэг. Гэвч энэ сарын 8-наас эхэлсэн намын гишүүдийн шинэчилсэн бүртгэлжүүлэлтэд гишүүд нь тун хойрго хандаж байгаа аж. Эх сурвалжийн хэлж байгаагаар бол 5 мянган хүн л бүртгэлд хамрагджээ. Гэтэл шинэчилсэн бүртгэл ирэх сарын 6-н гэхэд дуусах ёстой байдаг. Үлдсэн хэдхэн хоногт үсрээд л 5 мянган хүн нэмж бүртгүүлвэл их юм гэж хэлэгсэд ч байна. Тэгээд ч АН-ын одоогийн удирдлагууд нэлээд сандарч эхэлжээ. Гишүүд нь бүртгэлээ баталгаажуулахгүй хойрго байгааг цас зудтай холбож ярьж байна. За мөн  зөвхөн намын батлахтай гишүүдээ шинэчилсэн бүртгэлд хамруулна гэсэн нь буруу юм боллоо гэж ухаарлын аяз эгшиглүүлж байна.

 Намын батлахаа гээгдүүлсэн болон АН-д шинээр элсэх хүмүүсийг  намын даргын сонгуульд оролцож саналаа өгөх эрхтэй бүртгэхээр болж байгааг тус намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр мэдэгдээд байгаа. Ер нь бол ингэлээ гээд үлдсэн хэдэн өдрийн дотор бүртгэлээ шинэчлэх хүмүүсийн тоо төдийлөн нэмэгдэхгүй л болов уу. Болохгүй бол 180 мянга биш 5 мянган гишүүнийхээ дунд намын даргынхаа сонгуулийг явуулж л таардаг байх даа.

Нөгөө дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг үг АН-д нэлээд хамаатай дуулдаж байна л даа. Учир нь сонгуулиас хойш шинэчлэл ярьсан хэрнээ Үндэсний Зөвлөлдөх Хороо хуралдах болоход өмнөх төр засгийг залуурдаж байсан  З.Энхболд, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар ирэхгүй л байгаад байсан.  Удирдлагуудынхаа ийм хариуцлагагүй, нүүргүй байдлыг өнөөх батлах өвөртөлсөн гишүүд нь хараад ой нь гутаад сууж байсан биз.

Одоо тэгээд намд шинээр элссэн хүн шууд саналын эрхтэй гишүүн болох боломж гараад ирэхээр таван нэр дэвшигчийн дунд  өөрийн хүмүүсээ нэр дэвшүүлэх кампанит ажил өрнөж болох. Тэгвэл Л.Эрхэмбаяр дарга энэ тал дээр тайлбар хэлэхдээ  “-Намд зохиомол гишүүд үүсэх вий гэдгийг ярилцсан. Гэхдээ АН шинэчлэгдэхдээ нээлттэй байх ёстой гэж үзэж байгаа. Тиймээс АН-д элсэх сонирхолтой бүх хүнд нээлттэй байх нь зүйтэй гэж үзсэн. Намын даргад өрсөлдөж байгаа хүмүүс ч үүнийг хүлээн зөвшөөрсөн.” гэжээ. Тэгэхээр зохиомлоор ч бай хамаагүй гишүүдээ нэмэх нь л АН-д чухал байгаа аж.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • Иргэн (December 27, 2016 10:42:41 am )

    Шившиг юм аа одоо боль2 Том нам Том нам гээд л цээжээ дэлдээд байдаг 5000 гишүүнтэй намыг ямар өрөг хүчин гэдгийн Ард түмэн ууг нь дүнгээ тавьсан Дахиад АН-д 60D тавьлаа даа

  • Зочин (December 27, 2016 10:54:26 am )

    Угаасаа Намын Их Хурлаа 10 жил хийлгэхгүй хөндлөн хэвтсэн нөхдүүд нэг л өглөө би намыг ШИНЭЧИЛНЭ. намайг тэр тэр унагасан Би шударга ёсны төлөө тэмцэнэ гэхээр тэгээд ХЭН итгэх юм бэ дээ.Тэгээд ялангуутаа эсвэл МАН эсвэл МАХН-ын баахан хүнийг дэмжээд сайд дарга болгоод хэдэн халтар гишүүдээ мартчихдаг нөхдүүдэд итгэж амьдарлаа үрж явахын хэрэг юун билээ.

  • гишүүн (December 27, 2016 11:05:03 am )

    Ардчилал нэрийн доор улс орноо самарсан хэдэн юмнуудад дахиад боломж үзүүлэх хэрэг алга Үндсээр нь өөрчил

  • Иргэн (December 27, 2016 11:44:45 am )

    АН-ын даргад 250.000.000 сая төгрөг төлөөд нэр дэвших нь жирийн гишүүдийнхээ эрх чөлөөг боомилсон үйлдэл мөнөөс мөн. Алхболд байнга ийм зүйл санаачилж хор найруулахдаа гаршсан нөхөр шүү дээ.

  • сонгогч (December 27, 2016 12:10:09 pm )

    ан-д одоо гишүүн элслээ юү. тарж бутрах гэж намд тэнэг хүн, хулгайч луйварчин нар л очих байх даа. шившиг, шившиг,……….

  • Anonymous (December 27, 2016 12:13:04 pm )

    Намыг шинэчлий гэсэн гэшүүн олон байна даанч тэр их мөнгө нь байхгүй дагад өхсөлдөх болож гэшүүнд алга АН хулайчнарын нам байсаар байх юм байна намаас гарнаа

  • Anonymous (December 27, 2016 12:14:19 pm )

    Намыг шинэчлий гэсэн гэшүүн олон байна даанч тэр их мөнгө нь байхгүй дагад өхсөлдөх болож гэшүүнд алга АН хулайчнарын нам байсаар байх юм байна намаас гарнааНамын гэшүүний тоо худлаа тийм олон биш

  • зочин (December 27, 2016 12:15:30 pm )

    АН-д элсэх хүн нэг ч байхгүй байна гэсэн, харин энэ намаас гарч байгаа олон хүн байгаа юм байна, ер нь ч луйварчдын нам болсон энэ намд орох тэнэг хүн одоо байхгүй байлгүй дээ

  • Irgen (December 27, 2016 12:22:42 pm )

    180 мянга гэдэг нь худлаа л байхгүй юу…

  • Хүн (December 27, 2016 12:49:12 pm )

    Энэ сунгаагаа санал өгөх хүсэлтэй нийт иргэддээ нээлттэй явуулбал яасынбэ. Ингэж чадвал намаас жинхэнэ үндэсний лидэр төрнө шүүдээ.

  • zochin (December 27, 2016 2:45:45 pm )

    AH er ni l 5000 gishuuntei um bishuu

  • Vnen shvv (December 27, 2016 6:09:05 pm )

    Bvgd luibarchid shvv dee Shou hiij bna hench bitgii sanalaa og odoo edniig tejeej bolloo hanasan

  • содном (December 28, 2016 3:57:07 am )

    Гишүүнчлэл бүртгэх үйл ажиллагаа чинь их бүдүүлэг хүнд суртал ихтэй байна.Анхан шатны үүрүүд дээр өөрийн биеэр очиж бүртгүүлэх юм гэнэ. Та бүхэн нэг сайн бодоод үздээ. Урьд нь батлах авсан 180000 гаруй хүний хэд нь өөрийн биеэр АН-ын үүрүүд дээр ирж бүртгүүлж батлахаа авсан бол?90-ээд хойш АН-ын төлөө ямарч үед саналаа өгч ирсэн 42 гаруй хувийг, ямарч үнээр хамаагүй дарга болох гэсэн шуналаасаа болоод битгий үргээчихээрэй. Та бүхэн ухаан гаргаж шунал,хүслээ хойш нь тавицгааж энэ бүртгэлийн ажиллагааг арай өөр хэлбэрээр яаралтай явуулахгүй бол МАН алдаан дээр чинь ажиллаад маргааш гэхэд манайх сая гаруй гишүүнтэй асар том нам боллоо гээд зарлахад бэлэн болж байх шиг байна шүү. Миний бодлоор энэ цаг үед цахимаар бүртгэж болмоор санагдаад байх юм.АН нэг бүртгэлийн сайт нээгээд гишүүнчлэлээ бүртгэж болохгүй юу? Дараа нь анхан шатны үүр хороод руунь нэрсийг өгөөд,мөн гишүүддээ та тэндхийн тэддүгээр үүрт харъяалагдах юм байна шүү гэдгийг нь мэдэгдэчихвэл зүгээр шударга санагдаж байна. Мөнгө тушаасан баримт,зураг оруулах хэсэг, гарын үсэг зурах ,тэгээд анкед бөглөөд болохоор тийм бүртгэл байж болохгүй юу? Дараа нь батлахыг нь анхан шатны үүр хороодын дарга,бүрэлдэхүүн ямар нэг аргаар эзэнд нь хүргэж өгнө биздээ.Өөр бусад ямар хялбар арга байна сайн бодож олж яаралтай арга хэмжээ авахгүй бол байнга дэмжиж ирсэн 43 гаруй %-а алдчихвийдээ.Бага зэрэг ухаалаг шийдвэр л гаргахад сонгогчдын 47-49% бол байнга АН\ардчилал\-ын төлөө байдаг гэдгийг сайн ойлгож авахыг бодоцгоогоорой.

  • цочин (December 28, 2016 12:28:03 pm )

    хамгиин асуудалтай нам бол ардын нам сонгуулаа ярсан юм нэгч бүгэд худлаа тэгээд арчилыг орхих юмуу одоо ажилж байгаа төр чинь сайн ажилж байгаа юмуу 18 жил ардын төр барид монгол сайн болсон юмуу сайн байсан бол сайнын дэмжих байлаа ямар их тулширдаг юм бэ

  • Тавнан (December 31, 2016 11:11:58 pm )

    Намаа тараа, татан буулга!!!!!!!!!!!!оросын холбооны улсад Элчин сайдаар сууж байгаа Дэлгэрмаагаар даргаа сонгоод намаа жинхэнэ. Ардчиллын замд оруулъяааааааааааааа!!!!!!!!!!!!!!!!!!!!!сэрцгэээээсэргээцгээээээээээээ!!!!!!!!!!!!!!!!!!!!

antalya rent a car