antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 27, 2016 2 comments

Тайваний асуудалтай холбогдуулан Хятад улс АНУ-д эсэргүүцэл илэрхийлэв

нийтлэсэн Admin

395996ef1f70c063ca098ba301ec47a8БНХАУ АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ирэх онд тус улс Тайвантай цэргийн салбарт хамтран ажиллах тухай хуулийн баримт бичигт гарын үсэг зурсантай холбогдуулан эсэргүүцэл илэрхийллээ. Энэ талаар БНХАУ-ын Гадаад хэргийн яамны веб хуудсанд мэдээлсэн байна.Тус баримт бичигт АНУ-ын зүгээс гаргасан энэхүү хуулийн төсөл нь Тайваний талаарх манай албан ёсны байр суурьт ноцтой асуудал үүсгэж байгаа тул БНХАУ үүнийг эрс эсэргүүцэж байна гээд АНУ-ыг Тайваний асуудалд оролцохгүй байхыг шаарджээ.
Энэ сарын 23-нд АНУ-ын Ерөнхийлөгч ирэх 2017 оны санхүүгийн жилд тус улсын Пуужингийн довтолгооноос хамгаалах систем болон батлан хамгаалах төсвийг баталсан бөгөөд энэ нь ОХУ болон Хятад улсуудын санааг ихээр зовоож байгаа аж. Ирэх 2017 онд АНУ-ын батлан хамгаалах нийт зардал 619 тэрбум доллар байх юм байна.

Ж.Батдорж

Эх сурвалж: Jirgee.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • зочин (December 27, 2016 10:20:29 am )

    Уул нь хятадууд ядарсан түвдүүдтэй үзэлцэж байхаар тэр занал хийлэл ихтэйгээр нь Амерктай л нэгийгээ үзсэн нь дээрдээ?! Манай улс ч гэсэн хятадуудад дээрлэхүүлж байснаас аль нэг хүчирхэг улсынэвсэгт хүчинтэй хамтарч ажиллах гэрээ байгуулж ажиллавал лав л урд хөршийн цариагүй занг дарж өөрийнхөөрөө хөгжих зам нээгдэх сайн талтай бөгөөд төвийг сахихаас хавьгй дээр юмдаа?!

  • Anonymous (December 27, 2016 11:50:30 am )

    Бид Орсоор хамгаалуулаж байхдаа Монгол газар шороо бүрэн бүтэн байсан Одоо Төрөөо минь хужаа нар дүүрч Шүүх Цагдаагийг байгуулаг Хужаа нарын гар хөлийн байгуулаг болож ард иргэд хужаагийн бооль болож дууслаа Хужаа нар хэт даварч Шудраг цагдааг бариж зодож иргэнийг машинаар хөөж дайрч алаж үүндээ хариуцлаг хулээдэгүй нутаг буцдаг болоо Энэ бол Монгол төр хужаа нарын үүр болсоны нэг тод жэшээ юм

antalya rent a car