antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 26, 2016 5 comments

Утааны эсрэг өнгөрсөн дөрвөн жилд 132.5 тэрбум төгрөг зарцуулжээ

нийтлэсэн Admin

– Нийслэлийн гэр хорооллын өрх жилд 1 сая тонн нүүрс хэрэглэдэг-

Улаанбаатар хотын агаарын бохирдол дэлхийн дунджаас 5-6 дахин их байгаа гэсэн судалгааг мэргэжилтнүүд гаргаад буй. Агаарыг бохирдуулж буй гол хүчин зүйл нь гэр хорооллын нүүрсний хэрэглээ аж. Тодруулбал, нийслэлийн гэр хорооллын 198 мянган өрх жилд 1 сая тонн нүүрс хэрэглэдэг бөгөөд энэ нь агаарын бохирдлын 80 хувийг бүрдүүлдэг байна.

Харин нийслэлд ашиглаж буй 330 мянга гаруй тээврийн хэрэгсэл 10 хувийг, 3 ДЦС 6 хувийг, хөрснөөс дэгдэж буй тоосжилт 4 хувийг эзэлдэг аж.

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд улс, нийслэлийн төсөв болон олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудын буцалтгүй тусламж, зээлээр 2011-2015 он хүртэл нийтдээ 132.5 тэрбум төгрөг зарцуулсан гэх мэдээллийг албаныхан өгч буй. Гэвч энэ нь дорвитой үр дүнд хүрэхгүй, жил ирэх тусам агаарын бохирдлын хэмжээ нэмэгдэж, үүнтэй холбоотой хүн амын дунд амьсгалын замын өвчлөл нэмэгдэж байгаа нь түгшүүрийн харанга дэлгэж байна.

-О.Цолмон: Энэ жил 0-1 настай 505 хүүхэд уушгины хатгаагаар амиа алдсан-

14827284295860a3ed650c1

Энэ жил 0-1 настай 505 хүүхэд энэ өвчнөөс болж нас барсан байхад өнгөрсөн жил 475 хүүхэд өөд болсон тоо баримтыг олж үзсэн. Харин 1-5 настай 100-200 хүүхэд жил бүр мөн л энэ шалтгаанаас болж амиа алдаж байна.

Энэ сарын 26-нд буюу өнөөдөр Сүхбаатарын талбайд 20000 ээж утааны эсрэг жагсахаар болсон. Ээжүүдийн төлөөлөл болж, энэхүү жагсаалыг зохион байгуулж буй О.Ундрам нэгэн сэтгэл сэртхийлгэм тоо баримтыг дурджээ. Тэрээр “Хувиараа судлаж үзэхэд жилд 40 мянга гаруй хүүхэд ханиад хүрч, хатгаа болдог юм байна. Энэ жил 0-1 настай 505 хүүхэд энэ өвчнөөс болж нас барсан байхад өнгөрсөн жил 475 хүүхэд өөд болсон тоо баримтыг олж үзсэн. Харин 1-5 настай 100-200 хүүхэд жил бүр мөн л энэ шалтгаанаас болж амиа алдаж байна. Үнэхээр агаарын бохирдол хүүхдийн уушгинд дархлаа тогтоохоо больж, хүүхдүүд ханиаднаас, эмнэлгээс, эм эмчилгээнээс салахаа болилоо” хэмээн нэгэн хэвлэлд ярьсан юм.

Тиймээс тэрээр ээжүүдийн төлөөлөл болж, үр хүүхдээ хамгаалахаар агаарын бохирдлын эсрэг дуу хоолойгоо ийн нэгтгэж байгаа аж. Ээжүүд Сүхбаатарын талбайд хар масктай жагсаж, эмнэлгийн шалан дээр хэвтэн эмчлүүлж, нэг утлагын аппаратан дээр зургаан цаг дугаарлаж, хоёр уушиг нь хатгаанд идэгдсэн багачуулынхаа дуу хоолойг төрд хүргэх гэнэ.

-2017 онд агаарын бохирдлыг бууруулахад 4 тэрбум төгрөг төсөвлөжээ-

14827284325860a3f05c2cf

Өнгөрсөн баасан гарагт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат агаарын бохирдлыг бууруулах асуудлаар мэдээлэл хийсэн. Тэрээр “Цаашид Засгийн газар зуух, түлш шинэчилж агаарын бохирдлыг бууруулах ажил хийхгүй. Цахилгаанаар, хийгээр дулаан үйлдвэрлэдэг технологид шилжинэ. Эхний ээлжинд гэр хорооллын өрхийн шөнийн тарифыг тэглэнэ. Агаарын бохирдлыг бууруулах төсвийн 80 орчим хувь нь шөнийн тарифыг тэглэх, алдагдлыг санхүүжүүлэх зэрэгт зарцуулагдана” гэдгээ илэрхийлсэн юм. Мөн 2017 онд агаарын бохирдлыг бууруулахад 4 тэрбум орчим төгрөг төсөвлөжээ. Ерөнхий сайдын хэлж буйгаар агаарын бохирдлыг бууруулахаар Засгийн газраас хэд хэдэн чиглэл барьж, бодитой арга хэмжээ авч ажиллах гэнэ. Тодруулбал,

Нэгдүгээрт, Гэр хорооллыг орон сууцжуулна. Богино хугацаанд орон сууцжуулахад хүнд. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын Монголд айлчлах үеэр яригдсан тусламжийн хөрөнгөөр орон сууц барих газрыг чөлөөлөх  ажлыг зохион байгуулна.

Хоёрдугаарт, Өнөөдөр манайд хийн түлш алга. Тиймээс бидэнд байгаа гарц бол цахилгаанаар дулаан үйлдвэрлэх. Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний зөвлөлийн хурлаар гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны үнийг тэглэх шийдвэр гаргасан. Цахилгаанаар дулаан үйлдвэрлэхэд одоогийн байгаа технологи, тоног төхөөрөмж хангалтгүй. Ийм учраас эрдэмтдэдээ хандсан, хямд өртөгтэй цахилгаанаар дулаан үйлдвэрлээч гэсэн хүсэлт тавьсан. Монгол толгойгоо, нөөц бололцоогоо ашиглая.

Гуравдугаарт, Орон нутагт амьдарч буй иргэдийн амьжиргааны эх үүсвэр алдагдсанаас Улаанбаатарын хүн ам нэмэгдсэн. Тухайлбал, агаарын бохирдлыг бууруулахад 130-140 тэрбум төгрөг зарцуулсан байна. Энэ хөрөнгөөр иргэдээ малжуулж, орон нутагт амьдрах боломж нөхцөлийг бий болгосон бол өнөөдөр олон мянган иргэн орон нутагт амьдрах эх үүсвэртэй, Улаанбаатарт ачаалал нэмэхгүй боломж байсан. Энэ ажлыг төвлөрлийг сааруулах хүрээнд шийдэж болох байсан юм болов уу. Ядуурал, агаарын бохирдлыг бууруулах зэрэг асуудлын хүрээнд иргэдийг малжуулж, орон нутагт амьдрах нөхцөл боломжоор хангах ажлыг хийнэ.

14827284265860a3ea32d7f

Дөрөвдүгээрт, агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн хяналт, тэдний санаачилга чухал гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлсэн юм.

-Нийслэлээс “Утаагүй хот-2030” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ-

Харин Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Агаарын бохирдлыг бууруулах “Утаагүй хот-2030” төслийг шинэ хэлбэрээр хэрэгжүүлнэ” гэж тусгажээ. Энэ дагуу хөтөлбөр боловсруулан гаргаж, хэрэгжилтийг хангах зайлшгүй шаардлагатай байгааг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан хэлсэн юм. Ингэхдээ өмнө нь хэрэгжүүлж байсан бүрэн шаталттай зуух, сайжруулсан түлшний хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг зөв системтэй үргэлжлүүлэх. Олон улсын байгууллагын санхүүжилт татаж агаарын бохирдлыг бууруулах шинэ техник технологи нэвтрүүлэх. Шөнийн цагт эрчим хүч хурааж, өдрийн цагаар гэр байшинг дулаанаар хангах төхөөрөмж нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Түүнчлэн уг хөтөлбөрийн хүрээнд “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах сан” (НАББС) байгуулж, түүгээр дамжуулан төхөөрөмжөө иргэдэд хөнгөлөлттэй үнээр хүргэх, нийтийн тээвэрт явж буй дизель хөдөлгүүртэй автобусанд тортогжилтыг 80 хүртэл хувиар бууруулах төхөөрөмж суурилуулах зэрэг олон ажил төлөвлөж буйгаа нийслэлийн удирдлагууд хэлж байлаа.

эх сурвалж: http://eagle.mn/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Зочин (December 26, 2016 10:47:25 pm )

    Агаарын бохирдолыг бууруулах зорилгоор зарцуулсан 132,5 тэрбум төгрөгийн зарцуулалтыг ил болгох хэрэгтэй.Чухам яг юунд зарцуулав.Жил болгон агаарын бохирдолтой тэмцэнэ гэдэг хуурамч арга барилаас салах цаг болсон байх.

  • Зочин (December 26, 2016 10:49:45 pm )

    132,5 тэрбумыг ил болгох хөдөлгөөн эхлүүлэх шаардлагатай байна.

  • Зочин (December 26, 2016 10:54:19 pm )

    Өмнөх зарцуулсан 132,5 тэрбум төгрөгийг иргэдийн хяналтан доор тайлангийн сонсох хэрэгтэй.

  • зочин (December 27, 2016 12:29:33 pm )

    Алтанхуягийн найз нөхөдийн хармайнд ороод л алга болсон ш дээ, Найз Хүрэлсүх, охин гээд л баахан идэж уусан байдаг биз дээ
    АН гэдэг луйварчин хулгайчуудыг 12 онд яах гэж сонгов оо, харамсаад барахгүй нь

  • zochin (January 06, 2017 11:05:09 pm )

    Утааны эсрэг хонины ноос л бидэнд тусална.
    Бид утааны эсрэг өнөөдөр хүртэл юу ч хийж чадаагүй.Дарга нар гадны туршлага гээд түүнд нь цахилгаан, газ болон бүгдийн орон сууцанд оруулах гээд үзэж байна. Энэ гадны туршлага тийм амархан хийгдэх ажил биш бас л 10 ба 20 жил хэрэгтэй. Түүний оронд хонины ноосоор хорт утааны шүүлтүүр хийгээд яндантай айл бүрт шүүлтүүртэй, машин бүрт шүүлтүүртэй болбол утаанаас бид сална.Хонины ноосоор шүүлтүүр хийх тал дээр хөрөнгө зарах нь хамгийн зөв хөрөнгө оруулалт. Хэрвээ энэ ажил амжилттай болбол монгол цоо шинэ нэг бренд бий болно.Шинэ бренд маань монголд гаднаас маш их мөнгийг монголд цуглуулах нь ойлгомжтой.Монголын сор болсон эрдэмтэдээ та нар үүнийг хийж бүтээж өгөөч.

antalya rent a car