
Зүүн гар талаасаа: Киноны Д. Эмүүжин, Д. Тэмүүжин, Д. Энхжин, Д. Мөнхжин. Киноны зураг авалтын үеэр. Зураг-2
“Good dad” буюу “Сайн аав” киног фэйсбүүк ертөнцөд орчин цагийн “Гарын таван хуруу” гарах гэж байна гэсэн сэтгэгдэлүүд нэлээдгүй байна. Үзэгчид дунд хүлээлт ихээр үүсч уг киног гарахыг тэсэн ядан хүлээж байгаагаа илэрхийлээд байгаа юм.
Мэдээ авах уу ах аа?
– Энэ орой болсон хойно чи юу хийж яваа юм хариа ч
– Ахаа аав намайг мэдээгээ зарж дуусгахгүй бол зодно 🙁
– Хэдэн мэдээ байгаа юм?
– 22 мэдээ
– Ах нь бүгдийн авчхын бол чи харих юм уу?
– Харина. 🙂
Олны анхаарлыг татаад буй уг “Сайн аав” уран сайхны кино нууцаа дэлгэхээс нь өмнө олон хүмүүс С. Баттулга, Ш. Жавхлан нарыг эхнэр нөхөр бас олон хүүхдүүдтэй юм байна гэдэг яриа ч цахим ертөнцөд шуугиан тарьсан.
Ийнхүү “Good dad” буюу “Сайн аав” монголын уран сайхны киноны дууг дуучин Б. Анхбаяр буюу А COOL дуулсан нь олон түмэнд ихээр таалагдаж, сайхан дуу болсон байна гэдэг онц үнэлгээ аваад байгаа юм. Дуучин А СOOL өөрийнхөө фэйсбүүк хуудаснаа Талийгаач Т. Даваасүрэн агсаны тухай: Миний ах зүрх сэтгэлээр намайг дэмжиж ирсэн алтан дэмжигч байсан юм. Харин би одоо танд зориулан дууг нь дуулж байгаадаа хязгааргүй баяртай хэмээжээ.
Олон түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн таксины жолооч, мундаг аав гэгдэж явсан энэ гайхалтай хүний “Сайн аав” кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болж олон хүнд ухаарал хайрлана гэдэгт итгэлтэй байна. Ингээд эхнэр Д. Амаржаргалын хэлсэн “Миний хайртай ханийн маань мөнхийн зулийг бадрааж асааж, гэрэлтүүлж өгсөн нийт уран бүтээлч, туслаж дэмжсэн хүн бүртээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлж, та бүхний цаашдын зам мөр дардан шулуун байх болтугай” хэмээн хүсэн ерөөснийг уламжлая. Жиргээ.мн | С. ТҮС
Холбоотой мэдээ
-
Oyun (December 26, 2016 9:14:28 pm )
Yamar goyo yum be setgel hudulchihluu
1 Comment