Налайх дүүргийн “Хаан” банкны тооцооны төвд өчигдөр 11.50 цагийн орчим буун дуун гарч, хоёр хүнийг буудсан хэрэг гарсан билээ.
Буудуулсан хоёр хүний нэг нь хэвлийн тус газраа шархадсан тул биеийн байдал хүнд, их хэмжээний цус алдаж, улмаар яаралтай мэс засалд орсон юм. Буудуулсан эрэгтэйд яаралтай мэс засал хийхээр Цэргийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын нарийн мэргэжлийн эмч нар нийслэлээс очсон бөгөөд мэс заслын явцад хохирогчийн биеийн байдлын талаар Налайх дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн дарга Б.Өлзийсайхан “Сум хэвлийг нэвт гарсан учир бие нь их хүнд байна. Өрөөсөн бөөрийг нь авсан. Бусад эд эрхтэндээ нөлөөлж байгаа учир хүндрэлтэй байгаа. Бид бололцоотой бүх арга хэмжээг авч байна. Нарийн мэргэжлийн таван эмч ажиллаж байна” гэх мэдээллийг хэвлэлийнхэнд өгч байсан юм. Багагүй хугацаанд үргэлжилсэн мэс засал өчигдөр 17.50 цагт дууссан байна. Харамсалтай нь мэс заслаас хойш ердөө 30 минутын дараа буудуулсан эрэгтэйн зүрх зогсч, амьсгал хураажээ.
Гэгээн цагаан өдрөөр буу барин, бусдын амь насанд халдахыг оролдсон этгээдийг н.Бат-Ялалт гэдэг бөгөөд 26 настай энэ залуу нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяалалтай иргэн аж. Бусдыг галт зэвсэг хэрэглэн, бэртээж гэмтээсэн н.Бат-Ялалтыг хэргийн газраас зугтааж, Баянзүрх дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт жалганд нуугдсан байхад нь баривчилсан байна. Гэмт этгээд Мөрдөн байцаалтын явцад өгсөн анхны мэдүүлэгтээ “Хэргийг үйлдэхээр урьдаас төлөвлөж, Налайх дүүрэг рүү такси хөлсөлж явсан. Өмнөх өдөр буюу өчигдөр буугаа бэлдсэн” хэмээн хэргээ хүлээжээ.
Хохирогчдын ар гэрийнхний өгсөн мэдээллээр бол буутай этгээд “Сурвалжлагч байна” хэмээн тус салбарын захирлын өрөө байрладаг хоёрдугаар давхарт нэвтэрсэн байна. Өчигдөр үдээс хойш хэргийн газарт шинжилгээ хийсний дараа дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга Д.Энхбаяр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн бөгөөд “Галт зэвсэг хэрэглэж, хүн буудсан этгээдийг шуурхай баривчилж, харьяаллын дагуу Улсын мөрдөн байцаах газарт шилжүүлсэн” гэдгийг албан ёсоор мэдэгдсэн байгаа. Гэмт этгээд хэргийн газраас зугтаахдаа такси барьцаалж, жолоочид нь буу тулган сүрдүүлсэн байна.
Д.Жаргал
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 04, 2012 1:54:25 pm )
Um mani badmi hum
-
Anonymous (February 04, 2012 2:10:35 pm )
Mongoliin emch nar hezee hun avarch chadaj baisan yum. America d bol amitai l irsen bol her bargiin avarchihdag yum. Emch nariin medleg chadvariig deeshluuleh heregtei baina.
-
Anonymous (February 04, 2012 2:20:17 pm )
ene muuhai haan bank yaponii mungu ugaadag gazar dampuuraasai hurdan
-
Anonymous (February 04, 2012 2:32:02 pm )
sdaa hairan zaluu yaach chadsangyi yu emch nar.gadaadiin emch nar tolgoidoo buuduulsan hvniig hvrtel avraad lbaih yum bna sh dee
-
Anonymous (February 04, 2012 3:17:26 pm )
zaza tegeed l lalariin hari orniig magtaj galzuurdiin mongol mongolooroo
-
Anonymous (February 04, 2012 3:52:46 pm )
chi bitegii huts
-
Anonymous (February 04, 2012 7:48:08 pm )
mongol emch nar yuch chadahgui, hudlaa peediij, hun surtal gargasan malnuud l baidaghstee. ajil mergejildee unench handmaar yum, ayugiu bol buur ene teriig awaad zartsan biaga naaduulchina.
-
Anonymous (February 04, 2012 9:27:33 pm )
emch yaatsiin bee chadh buhnee hiigee biz dee suudsan hunee umuuruud bgaamuu
-
Anonymous (February 04, 2012 10:06:21 pm )
haak bank hurdan dampuurasai
-
Anonymous (February 04, 2012 10:09:28 pm )
teneg gulug chii anonymous lalar min
-
Anonymous (February 04, 2012 11:12:04 pm )
hairan hun buudaad yamar teneg novsh ene 3 say togrognii toloo hun buuddag bn aaa unen stupet dog bn
-
Anonymous (February 05, 2012 11:53:05 am )
um maanii bad mi hum. Emch nar ur chadwaraa deeshluuleh tsag ni ali uje bolsoon. Ter aluurching tsaazaar awbal taarna
-
Anonymous (February 05, 2012 12:21:53 pm )
xairiin zaluu sain ne yAwj muu ne vldxiimdaa
-
Anonymous (February 05, 2012 1:25:57 pm )
vgvi deee ta nar ervvl uhaantai hvn bn u gehdee bid neg ontsgoos bish olon talaas harh hergetei sh v mongolchuud uhaantia geed delhiid yrih durtai mortoloo hlj yrj bga ni odooo hardaaa ……………………..????????????????????????????
-
Anonymous (February 05, 2012 5:06:06 pm )
ymarch aimaar yum de.
-
Anonymous (February 05, 2012 7:23:44 pm )
burhani orond turuurei um ma ni bod ni hum
-
Anonymous (February 06, 2012 12:28:03 pm )
hairan zaluu emch nar chadah buhnee l hiisen bna sh dee enuun deer emch nariig buruutgasanaas ter tolgoidoo yuch bodoj chadahgui teneg zaluug l buruutgah heregtei ymaa iimhen mungunii tuluu hun buudaj bdag huniig uuriig ne buudval bolno yagaad ch zasrahguiee
17 Comments