antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 26, 2016 19 comments

“Асар хүчтэй дэмжлэг орохгүйгээр яг өдийд Далай лам айлчлах шалтгаан байгаагүй, боломжгүй л байсан байхгүй юу”

нийтлэсэн Admin

77d1ba_dalai_lama2_x678

Далай ламын айлчлалтай холбоотойгоор тунчиг олон асуудал үүсээд байгаа. Өмнөхөн нь спикер өмнөд хөршид очоод ирэхдээ хэлэлцэж ярилцсан байсан асуудлууд бүтэх эсэх нь бүрхэгшээд ирсэн. Тэрчлэн Далай ламыг яг энэ цаг үед Монголд айлчилсны ард юу нуугдаж байна вэ гэдэг асуудал яригдаж байгаа. Тэгвэл дэд сайд асан Ч.Ганхуяг хэлэхдээ “Хятад руу манай эрх баригч намын дарга намын шугамаар айлчлаад, нааштай үр дүн гараад ирсэн, Японтой тодорхой хэмжээнд нааштай үр дүн гарсан ийм нөхцөлд саяын хачирхалтай алхмыг хийх явцад Ерөнхийлөгч оролцсон уу, оролцоогүй юу гэдэг асуулт яваад л байгаа шүү дээ.

Миний хувьд яаж ч харсан манай төр засгийн удирдлагууд оролцохгүйгээр, хэн нэгнийх нь ч юм уу асар хүчтэй дэмжлэг орохгүйгээр яг өдийд Далай лам айлчлах шалтгаан байгаагүй, боломжгүй л байсан байхгүй юу. Тэгэхээр энд улс төр тодорхой хэмжээнд явж байна, гэхдээ Монголынхоо эрх ашгийг зольж улс төр хийгдсэн бол харамсаж байгаа. Хэрэв хийгдсэн бол шүү дээ.

Тийм биш байгаад, үнэхээр Д.Чойжамц хамба тийм хүчтэй байгаад, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон Аюулгүй байдлын зөвлөлийнхнийг сануулсаар байхад зөрөөд Далай ламыг Монголд айлчлуулсан бол тэр нь  бурхны зүгээс биднийг аварсан зүйл гэж бас сайн талаар нь харна.

Бид хямралд ороод, 2012-2016 оны хооронд засаг барьсан нөхдийн ачаар Монгол Улс түүхэндээ байгаагүй хурдацтайгаар бидний үр хүүхэд ч төлж дийлшгүй өрөнд орсон байгаа үед болж байгаагаараа энэ айлчлал (сонгууль болохоос долоохон сарын өмнө тэр хүн хууль бусаар хил нэвтрээд ороод ирсэн юм шиг болчихоод байна шүү дээ) биднийг аварсан болов уу гэж бодож байна. Бүх юмаа өгөөд, тавиад туух гэж байсан байх. Хятадаас хоёр, гурван тэрбум доллар гэдэг бол тоглоом биш, бидний экспортын 90 гаруй хувь нь урагшаа л явдаг, импортын 50 хувь нь урдаас орж ирдэг. Хэрвээ улс төрийн мэдэгдлийг бид хийгээд, Трамп ялсан Америк, Английг орхиод гарсан Европт дохио өгье гэж бодож байсан бол маш сайн дохио болсон. 15 стратегийн лицензээ харсан ч гэсэн тал нь Хятадын гарт оччихсон байгаа шүү дээ.

Ингэж юмаа тавих гэж байсныг зогсоож чадсанд би баярлаж байгаа. Цөмөөрөө одоо бүсээ чангалаад, тэвчээртэй харахаас өөр аргагүй. Яагаад гэхээр хоёр тэрбум долларын төлөөсөнд бид маш их юмыг тавих байсан байхгүй юу. Юун Далай ламыг урьж авчрах тансаглал.” хэмээн хэлж байгаа юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

19 Comments

  • Зочин (December 26, 2016 10:49:30 am )

    Энэ түвдтэй орооцолдохоо одоо болиочээ. Орох орогүй, улсын харъяалалгүй тэнэмэл этгээд.

  • Төгс (December 26, 2016 10:49:51 am )

    Чой хамба хэзээ ч тэгж шийдвэр гаргах хүн биш учир нь 1, тэрээр хэтэрхий хашир, юмыг огт за гэдэггүй, 2,Миеэгийнхээ /Төв аймгийнхан/ эхэлсэн ажлыг нураах ямар ч юмыг хийхгүй тэгэхээр тэр том шалтгааныг өөр газраас л хайх байхдаа талхаа

  • ulaan (December 26, 2016 11:02:20 am )

    heniig hen urih ni hamaa vu bid henees ch haraat bus uls shuu MAHgaruudaa

  • Зочин (December 26, 2016 11:38:42 am )

    Энд гайхаад шогшороод байх юм нэгээхэн ч үгүй.Энэ Элбэгдорж л ардын намын нэрийг баастаж муулуулах зорилгоор хэн нэгэнд хатуухан үүрэг өгч авчирүүлсэн нь эцэсдээ ардын намын мууг үзэх биш ард түмнийхээ мууг үзсэн болчихоод байгаа юм.Та нар хардаа Элбэг дорж тэр хүнийг ирээд явсанаас хойш ганц удаа нийтийн өмнө гарч ирсэн үү үгүй шүүдээ.Нөгөө айсан хүн адуу хөөнө гэгчээр ард түмнээсээ уравсан ерөнхийлөгцөн цөр яаж олны өмнө гарах юм.ёстой новшийн дээд новш

  • иргэнЗОЧИН (December 26, 2016 11:52:45 am )

    ГОЛ АСУУДАЛ БОЛ ДАЛАЙ ЛАМ ИРСЭН НЬ МОНГОЛ ГЭДЭГ УЛС ТУСГААР УЛС БИШ, ХЯТАДЫН ХАРААТ, ДАГАВАР УЛС БОЛОХ НЬ ТОДОРХОЙ БОЛЛОО ШҮҮ ДЭЭ. МАН-ЫН ҮЕД МОНГОЛ УЛС ТУСГААР ТОГТНОЛОО АЛДАЖ, ХЯТАДЫН ӨМНӨ СӨГДӨН МӨРГӨЖ, САЙН ДУРААРАА ДАГАВАР ОРЖ БАЙГАА ЮМ БАЙНА. МӨН ХЯТАДУУДЫГ ДАВХАР ИРГЭНШИЛТЭЙ БОЛГОН МОНГОЛЫГ УУСГАХ БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ ТОДОРХОЙ БАЙНА. ЗЭЭЛ АВАХ ГЭЖ ГАЗАР НУТГАА Ч ӨРӨНД ӨГЧ ТАДЖИКИЙН АРААС ОРОХ ЮМ БАЙНА. дАЛАЙ ЛАМ ИРСЭНЭЭР ЭНЭ АЮУЛААС ТҮР Ч ГЭСЭН ХОЛДУУЛЖ ЧАДСАН ЮМ БИШ ҮҮ?? БИД НАР МӨНГӨГҮЙ ХООСОН, ЯДУУ БАЙНА ГЭЭД ХАМГИЙН ЧУХАЛ АМЬ АМЬДРАЛААС ИЛҮҮ ТУСГААР ТОГТНОЛ, ГАЗАР НУТГАА АЛДАНА ГЭДЭГ БОЛ ЕРӨӨСӨӨ СҮЙРЭЛ, БАЙЖ БОЛОМГҮЙ АЛДАА ЮМ ШҮҮ ДЭЭ. МОНГОЛЧУУДАА???. ЭНЭ АЮУЛЫГ МАРТАЖ БОЛМООРГҮЙ БАЙНА.

  • зочин (December 26, 2016 1:58:37 pm )

    Засгийн газраа бас хятадын засгийн газрыг хараагаад байгааг ойлгохгүй байнё зориудаар далай лёмыг авчирч монголын төр йг самууруулсан гэмт үйлдлэа мартагнуулж ял завших гэсэн хүмүүс рүү монголчууд анхаарлаа хандуулах ёстой юм бишүү

  • ХЭ ХЭ (December 26, 2016 2:29:46 pm )

    УРД НЬ ИРЖ Л БАЙСАН МУУДАЛЦАЖ Л БАЙСАН ГЭХДЭЭ ХЭЗЭЭЧ САЯНЫХ ШИГ ШЭЭС ГОЙЖУУЛАН УУЧЛАЛ ГУЙН УЙЛАГНАЖ БАЙГААГҮЙ

  • Anonymous (December 26, 2016 3:08:54 pm )

    Хятадыг салган бутаргах хэрэгтэй

  • zochin (December 26, 2016 3:09:53 pm )

    tajikistan 1turbum dolloroor hyatadad gazar nutgaa taliin aldsan

    • tztkzyzk (December 26, 2016 8:08:47 pm )

      40hon say$

  • Өнөрөө (December 26, 2016 5:37:12 pm )

    энд монголын ард түмний болон монгол улсын нийтлэг зайлшгүй эрх ашгийг харсан бодлого явуулж чадах төр байхгүй байгааг л харуулчихлаа . Харамсавч барахгүй буулт гуйлтанд хүрлээ шүү дээ .ийм төрөөр ийм намуудаар яах юм бэ .

  • батаа (December 26, 2016 8:28:56 pm )

    хөгшин түвдийг яах гэж монголд элбэг доржийн заавараар оруулсан бэ? бидэнд юу өгсөн бэ? бөөн лай болоо биз дээ?монголд байгаа 1000 гаруй түвдүүд л баярласан байх үүрийн үрд дахин бүү ирэхгүй болтугай

  • Anonymous (December 26, 2016 9:17:31 pm )

    Элбэгдорж оо гэж …

  • Зочин (December 27, 2016 2:34:03 am )

    Элбэгдорж еерийнхее тэжээдэг хуухдуудээс ч юмуу ач зээ нараасаа 10-p богдын хойд дvрийг тодруулах гэж Далай ламыг урьсан байх. Тэхээр хеерхий Чойжамц хамба тvvний емнеес …

  • Э (December 27, 2016 3:46:55 am )

    ДАЛАЙ ЛАМЫГ ОЙР ОЙХОН ЯМАР НЭГБАЙДЛААР УРИХ ХЭРЭГТЭЙ ТЭГВЭЛ ХУЖАА НАР ЗАЙГАА АВАНА ДАА МОНГОЛ ОРОНД ХЭРЭГТЭЙ ХУЖААГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БАЙХГҮЙ БОЛХООР МОНГОЛ ТУРЖ ҮХЭХ ГЭЭД БАЙНА УУ ҮГҮЙ ШҮҮ МАЛ, ХИЛ,ХЭЛ ГУРАВ БАЙХАД ҮЕИЙН ҮЕД МОНГОЛ ОРОН МАНДАН БАДАРНА

  • мн (December 27, 2016 7:39:48 am )

    ХУЖАА НАР САЛАН БУТАР Ч БАИВАЛ ТААРНА

  • зочин (December 27, 2016 8:56:33 am )

    манай хэдэн арчаагүй, увиагүй, гуйлга гуйхаас өөр ид шидгүй нэлээн хэдэн малнууд байнаа. Монголд хятадтай хятадгүй үүр цайна гэдгийг мэдэхгүй муу юмнууд… төрийн ажлыг онолын дагуу явуулж чадахгүй,өөрсдөө улсаа хөгжүүлж чаддаггүй юмаа гэхэд бусад улсын туршлагыг нь уншиж үзээд дуйраагаад хийчих чадваргүй нэлээн хэдэн хамуурсан толгойтой эрлийз хурлийзуудыг зайлуулах хэрэгтэй МОНГОЛ чуудаа…

    • Зочин (December 27, 2016 12:09:43 pm )

      Үнэн хэлсэн бна.

  • хүн хүн (December 27, 2016 12:25:58 pm )

    Далай ламын Монголд ирсэн ньМонголчууд бидэнд төрийн тусгаар тогтонлоо чэмээгүй алдаж байгааг тод харуулаж өглөө Монголчууд төрд үүрлэсэн гадаадын тэжээвэр ирлийз хурлийз золивон хулгайч нохдоо харааж төрөөс зайлуулаж төмөр гэнжинд нь уяах цаг болсоны харууллаа

antalya rent a car