antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 24, 2016 12 comments

Засгийн газар хөндлөнгөөс оролцохгүй, хараат бус байдлыг нь хангана гэв

нийтлэсэн Admin

6cd88f25679955077cca966d3aeb78c3

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой гэдэг асуудал сүүлийн хэдэн жилд яригдаж байгаа. Тэгвэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судлах, санал, дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийн ахлагч, гишүүдийг хүлээн авч уулзлаа. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судлана гэж тусгасан. Энэ дагуу Ерөнхий сайд захирамж гарган Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгч Ч.Энхбаатараар ахлуулсан Ажлын хэсэг байгуулсан юм.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ШУА, Хуульчдын холбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэн, МУИС, Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбоо, “Легемитус”, “Эв Монгол”, “Ёс өмгөөллийн нөхөрлөл” төрийн бус байгууллага, НҮБХХ-ийн багийн ахлагч болон бие даасан хуульч, эрдэмтэн, судлаач, түүхчид оржээ.

“Ажлын хэсгээс 21 аймаг, нийслэл хотод явуулсан судалгаа, хийсэн хэлэлцүүлэг, гаргасан дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын түвшинд танилцуулна. Хэдийгээр би Ажлын хэсэг байгуулсан ч Засгийн газар хөндлөнгөөс оролцохгүй, хараат бус байдлыг нь хангана. Өөрөөр хэлбэл Засгийн газарт таалагдсан санал, дүгнэлт гаргуулахгүй гэсэн үг. Энэ үүднээс Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд улс төрийн намын төлөөлөл, улс төрчдийг оруулаагүй. Та бүхнийг ажиллах нөхцөл, боломжоор хангаж, шаардлагатай санхүүжилтээр дэмжинэ. Бид хууль, эрх зүйн орчин, бодлого, үйл ажиллагаандаа алдаа гаргах эрхгүй. Засгийн газар бодит судалгаа, тооцоотой, үүндээ үндэслэсэн дүгнэлттэй ёстой” гэж  Ерөнхий сайд хэлээд тэдний байр суурийг сонслоо.

М.Батчимэг: /Улаанбаатар бодлогын судалгааны төвийн зөвлөх/ Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулсанд судлаач хүний хувьд талархаж байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх нь үндэсний зөвшилцлийн асуудал учир хамтран ажиллахад бэлэн байна.

Д.Ламжав: /иргэн/ Үндсэн хуулийн яг юуг нь засч сайжруулах нь зүйтэй вэ гэсэн чиглэлээр хийсэн судалгаа бий. Гэхдээ энэ Ажлын хэсэг илүү сайн төсөл бий болгоход анхаарч ажиллая.

Б.Гүнбилэг: /Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч/ Үндсэн хуулийг өөрчлөх талаар олон жил ярьж, энэ чиглэлээр багагүй зүйл хийсэн учир зарим зүйл нь тодорхой байгаа. Одоо яг юуг нь өөрчлөх шаардлагатай вэ гэдгээ Ажлын хэсэг дээрээ тодотгож, энэ чиглэлээ барьж ажиллавал дээр байх.

Н.Лувсанжав: /”Легимитус” ТББ-ын УЗ-ийн гишүүн/ Үндсэн хуулийн өөрчлөлтийг заавал ард нийтийн санал асуулга, зөвшилцлийн хүрээнд хийх ёстой гэсэн уур амьсгал байдаг. Гэхдээ үүнийг хүлээн зөвшөөрөх эрх зүйн боломж бий юу гэдэгт бас анхаарах хэрэгтэй.

Ц.Даваадулам: /НҮБХХ-ийн засаглалын багийн ахлагч/ Ажлын хэсэг юуны түрүүн байр сууриа нэгтгэх хэрэгтэй. Сэдвүүдээ хувааж авч хэлэлцүүлэг зохион байгуулбал үр дүнтэй байх болов уу.

Г.Чулуунбаатар: /ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч/ Үндсэн хуулийг хөндөх асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй гаргаж ирээч гэж ойлголоо. Үндсэн хуулиа өөрчилсөн гадны орнуудын туршлагыг судалсан байдалд чанарын задлан шинжилгээ хийе. Үндсэн хууль дахь ямар асуудлыг нь хөндөх, үндэсний зөвшилцлөө  яаж явуулах юм гээд 2-3 хувилбартай, олон нийтийн санаа бодлыг тусгасан байхаар судалгаа хийх нь зүйтэй.

А.Эрдэнэцогт: /МУИС-ийн Хууль зүйн сургуулийн тэнхимийн профессор/ Ажлын хэсэг хамрах хүрээгээ зөв тодорхойлохоос ажлаа эхлэх хэрэгтэй. Ингэж чадвал бидний дүгнэлтийг хэрхэн тусгаж, ямар шийдвэр гаргах нь Засгийн газар, УИХ-ын бүрэн эрх. Үндсэн хуулийн өөрчлөлт бол парламентын засаглалыг бэхжүүлэхэд оршиж байгаа гэж ойлгодог. Энэ чиглэлээ баривал зүгээр байх.

Д.Миеэгомбо: /”Ёс өмгөөллийн нөхөрлөл” ХХН-ийн гишүүн/ Үндсэн хуулийн өөрчлөлтийг үндэсний зөвшилцлөөр хийх ёстой. Ингэж чадвал өөрчлөлтийн нас урт, тогтвортой байх үндэс бүрдэнэ.

Ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судалж, санал, дүгнэлтээ ирэх оны нэгдүгээр улиралд багтаан танилцуулах үүрэг хүлээсэн ч энэ хугацааг сунгах боломжтой хэмээн засгаас мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • Anonymous (December 24, 2016 3:46:34 pm )

    ха яа энэ лав иргэн хүн мөн баа,нөгөөх нь талбай дээр давхар дээл өмсөж тавьтиргүйтээд байсан жаал мөн шиг дээ

  • zochin (December 24, 2016 5:16:25 pm )

    Ene bvtehgui saidaa hudalch ajilaa medehgui ard olnoo yalgaj dugaarladag iim l hvneer udurduulj bgaadaa garamsaj bna budend ajil hiideg hiisen ajiliin vr dvn ni biekegdej baidag zasag heregtei yaduural ihsej hulgai deerem ihsej bna

  • ззочин (December 24, 2016 5:21:01 pm )

    доорохын долоон заалтаа л хасчих тэгээд л болоо биш үү?

  • Anonymous (December 24, 2016 6:02:00 pm )

    Маш сайн бна. Еренхий сайдаа баяр хургэе

  • Irgen (December 24, 2016 7:35:53 pm )

    Dorduulsan 7 goo anhniihaar bologchihdoo tegeed barag bolno ahiu oroldvol man ani luivarch hahuulchid uursdihoo ymband taaruulah gej hahuul zutgana!!

  • ХЭ ХЭ (December 24, 2016 10:48:52 pm )

    ДАХИН ӨӨРЧЛӨЛТ ХИЙГЭЭД ХЭРЭГГҮЙ ЭЭ ЛАВ ДОРДУУЛНА ГЭЖ БАТ ИТГЭЖ БАЙНА

  • Зоотёхникч-хүү (December 25, 2016 3:03:00 pm )

    АРД ТҮМЭН МЭДЭГ. ИЙМ САЙХАН ҮГ ГАРСАН ШҮҮ…

  • цэцэг (December 25, 2016 9:16:06 pm )

    Үндсэн хуулиа яг юуг нь ямар учираас өөрчлөх гэж байна ?үүнд зөв хариултыг нь олсон уу?үндэсний аюулгүй байдал мөн Монгол төрийн бүтэц алдагдаад удаж байна энэ юунаас болоод байгаагын жинхэнэ уг чанарыг нь олж тогтоосон уу?маш нухацтай зөв ажилаж үндсэн хуулиндаа өөрчилөлт оруулаж төр улсын хүчэрхэг бүрэн бүтэн байдалыг өндөр дээд хэмжээнд хэрэгжүүлэж гадны янз бүрийн хүчин зүйл орох боломжгүй байхаар бүтээж цоож цуурга сайтай хууль болох ёстой шүү .Багын бүрэлдхүүнд орж ажилмаар байхын дээрх асуултанд яаж хариулахаас хамаараад

  • Зочин (December 25, 2016 9:23:57 pm )

    ХЯТАДААС ДӨРВӨН ТЭРБУМ ДОЛЛАР ЗЭЭЛЭЭД БАРЬЦААНД НЬ МОНГОЛД ХЯТАДЫН БАНК ОФ ЧАЙНА ОРУУЛАХ, ХЯТАД ИРГЭДИЙГ МОНГОЛД ДАВХАР ИРГЭНШИЛТЭЙ БОЛГОХЫГ ХЭЗЭЭ Ч ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ.

  • зочин (December 26, 2016 11:57:35 am )

    ЗГХЭГ хэдэн тэтгэвэрт гарсан хөгшчүүлээ суулгаад МАН-с боловсролтой туршлагатай хүмүүсээ авч ажиллуулмаар юм аа. Төрийн албанд ажиллаж байгаад тэтгэвэрээ тогтоолгочихсон хэдэн хөгшчүүлийг одоо амраамаар юм даа.

  • зочин (December 26, 2016 11:58:43 am )

    ЗГХЭГ-т хэдэн тэтгэвэрийн хөгшчүүл байдаг хүмүүс одоо суугаад гавьяаны амралтаа эдлээсэй гээд л шивэр авир хийхийн

  • зочин (December 26, 2016 11:59:45 am )

    ok

antalya rent a car