
ОХУ-д метилийн спирт болон антифриз хэмээх хөлдөөх шингэн агуулсан “Боярышник” гоо сайхны бүтээгдэхүүн уусны улмаас 58 хүн нас барж, 13 хүний биеийн байдал маш хүнд байгаа аж.
Улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар, ОХУ-ын холбогдох албаныхан дээрх бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг хувийн цехийн хоёр эзнийг нь саатуулсан. Мөн цехээс “Боярышник”-т ордог 500 литр түүхий эд болон “Белая береза”, “Царская водка”, “Пшеничная”, “Финское серебро” гэх нэртэй архи, дарс байсныг хураан авсан байна. Шинэ жилийн баяр болох гэж байгаатай холбогдуулан МХЕГ-ын дарга, Улсын Ерөнхий байцаагчийн үүрэг даалгаврын дагуу хилийн боомтуудаар нэвтэрч буй хүнсний бүтээгдэхүүн, архи согтууруулах ундаанд тавих хяналтыг чангатган ажиллаж байна. Мөн ОХУ-д үйлдвэрлэсэн “Боярышник” нэрийн бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэхийг хориглосон” хэмээв.
Ч.Ариунболд
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг
Холбоотой мэдээ
-
Дамба (December 25, 2016 8:31:52 pm )
Юун сүртэй сүржигнэдэг МХЕГ-ынхан бэ? Оросууд тэр шингэнийг угаад үзээ л биз.Зөвхөн Боярышник биш аливаа гоо сайханы бүтээгдэхүүний нэлээд хэсэгт спиртийн хольц байдаг ш дээ.Гаднаас орж ирдэг гоо сайханы бүтээгдэхүүнээ бас шалгаа.Та нөхдүүдэд их л далим боллоо доо.Нөгөө хөөрхий муу хэдэн ганзганы наймаачид хэдэн цүнх саваа МХЕГ-хан нэртэй юмнуудад дэлгэж үзүүлэх гээд бөөн юм.Үүний ард хэдэн байцаагч нарын карманд хэдэн зуун мянган төгрөг орно.Антифриз гэдэг үл хөлдөх шингэн.Орсуудын нутагт хураагдсан архи бидэнд хамаагүй шүү? Тэрнийг далимдуулж битгий ядарсан наймаачдыг дарамтлаарай.
1 Comment