antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 23, 2016 8 comments

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судлах баг ажилдаа орлоо

нийтлэсэн Admin

1482478286585cd2ce033f4Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судлах, санал, дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийн ахлагч, гишүүдийг Монгол Улсын  Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судлана гэж тусгасан. Энэ дагуу Ерөнхий сайд захирамж гарган Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгч Ч.Энхбаатараар ахлуулсан Ажлын хэсэг байгуулсан юм.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ШУА, Хуульчдын холбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэн, МУИС, Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбоо, “Легемитус”, “Эв Монгол”, “Ёс өмгөөллийн нөхөрлөл” төрийн бус байгууллага, НҮБХХ-ийн багийн ахлагч болон бие даасан хуульч, эрдэмтэн, судлаач, түүхчид оржээ.

“Ажлын хэсгээс 21 аймаг, нийслэл хотод явуулсан судалгаа, хийсэн хэлэлцүүлэг, гаргасан дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын түвшинд танилцуулна. Хэдийгээр би Ажлын хэсэг байгуулсан ч Засгийн газар хөндлөнгөөс оролцохгүй, хараат бус байдлыг нь хангана. Өөрөөр хэлбэл Засгийн газарт таалагдсан санал, дүгнэлт гаргуулахгүй гэсэн үг. Энэ үүднээс Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд улс төрийн намын төлөөлөл, улс төрчдийг оруулаагүй. Та бүхнийг ажиллах нөхцөл, боломжоор хангаж, шаардлагатай санхүүжилтээр дэмжинэ. Бид хууль, эрх зүйн орчин, бодлого, үйл ажиллагаандаа алдаа гаргах эрхгүй. Засгийн газар бодит судалгаа, тооцоотой, үүндээ үндэслэсэн дүгнэлттэй ёстой” гэж  Ерөнхий сайд хэлээд тэдний байр суурийг сонслоо.

М.Батчимэг: /Улаанбаатар бодлогын судалгааны төвийн зөвлөх/ Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулсанд судлаач хүний хувьд талархаж байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх нь үндэсний зөвшилцлийн асуудал учир хамтран ажиллахад бэлэн байна.

Д.Ламжав: /иргэн/ Үндсэн хуулийн яг юуг нь засч сайжруулах нь зүйтэй вэ гэсэн чиглэлээр хийсэн судалгаа бий. Гэхдээ энэ Ажлын хэсэг илүү сайн төсөл бий болгоход анхаарч ажиллая.

Б.Гүнбилэг: /Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч/ Үндсэн хуулийг өөрчлөх талаар олон жил ярьж, энэ чиглэлээр багагүй зүйл хийсэн учир зарим зүйл нь тодорхой байгаа. Одоо яг юуг нь өөрчлөх шаардлагатай вэ гэдгээ Ажлын хэсэг дээрээ тодотгож, энэ чиглэлээ барьж ажиллавал дээр байх.

Н.Лувсанжав: /”Легимитус” ТББ-ын УЗ-ийн гишүүн/ Үндсэн хуулийн өөрчлөлтийг заавал ард нийтийн санал асуулга, зөвшилцлийн хүрээнд хийх ёстой гэсэн уур амьсгал байдаг. Гэхдээ үүнийг хүлээн зөвшөөрөх эрх зүйн боломж бий юу гэдэгт бас анхаарах хэрэгтэй.

Ц.Даваадулам: /НҮБХХ-ийн засаглалын багийн ахлагч/ Ажлын хэсэг юуны түрүүн байр сууриа нэгтгэх хэрэгтэй. Сэдвүүдээ хувааж авч хэлэлцүүлэг зохион байгуулбал үр дүнтэй байх болов уу.

Г.Чулуунбаатар: /ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч/ Үндсэн хуулийг хөндөх асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй гаргаж ирээч гэж ойлголоо. Үндсэн хуулиа өөрчилсөн гадны орнуудын туршлагыг судалсан байдалд чанарын задлан шинжилгээ хийе. Үндсэн хууль дахь ямар асуудлыг нь хөндөх, үндэсний зөвшилцлөө  яаж явуулах юм гээд 2-3 хувилбартай, олон нийтийн санаа бодлыг тусгасан байхаар судалгаа хийх нь зүйтэй.

А.Эрдэнэцогт: /МУИС-ийн Хууль зүйн сургуулийн тэнхимийн профессор/ Ажлын хэсэг хамрах хүрээгээ зөв тодорхойлохоос ажлаа эхлэх хэрэгтэй. Ингэж чадвал бидний дүгнэлтийг хэрхэн тусгаж, ямар шийдвэр гаргах нь Засгийн газар, УИХ-ын бүрэн эрх. Үндсэн хуулийн өөрчлөлт бол парламентын засаглалыг бэхжүүлэхэд оршиж байгаа гэж ойлгодог. Энэ чиглэлээ баривал зүгээр байх.

Д.Миеэгомбо: /”Ёс өмгөөллийн нөхөрлөл” ХХН-ийн гишүүн/ Үндсэн хуулийн өөрчлөлтийг үндэсний зөвшилцлөөр хийх ёстой. Ингэж чадвал өөрчлөлтийн нас урт, тогтвортой байх үндэс бүрдэнэ.

Ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судалж, санал, дүгнэлтээ ирэх оны нэгдүгээр улиралд багтаан танилцуулах үүрэг хүлээсэн ч энэ хугацааг сунгах боломжтой хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • содном (December 23, 2016 6:11:10 pm )

    ҮХ-ийг өөрчилөх ажлын хэсгийнхнээс хүсэхэд ард олны саналыг заавал аваарай. Урьдын адил өөрсдийн хэдэн хүнийг цуглуулж зөвлөлгөө нэртэй жүжиг 1,2 удаа хийсэн дүр эсгэчихээд бүх ард түмнээр хэлэлцүүлсэн гэдгээсээ арай өөр арга зам хайгаарай.Ер нь аливаа хууль эцэст нь ард олонд л үйлчилдэг учраас ямарч хуулийг гаргахдаа олон түмнээр заавал хэлэлцүүлж байж УИХ-д оруулдаг хуулийн заалттай болмоор байна.Тэгээд ард олны ихэнх нь ҮХ-ийг шинэчилэх санал өгвөл энэ удаагийн УИХ зөвхөн өөрчилөх л шийдвэр гаргах хэрэгтэй.Хэрвээ ҮХ-ийг өөрчилвөл дагаад УИХ,Ерөнхийлөгчийн,сонгуулийн,УТНамуудын болон бас бус хуулиуд өөрчилөгдөх учраас ард олонд сайн ойлгуулж тэднээр заавал хэлэлцүүлээрэй.ҮХ-ийн өөрчилөлтөнд идэвхитэй үнэнчээр оролцож санал хүсэлтээ заавал өгцгөөгөөрэй ард олон минь. Манай төр,засгийн хямрал ҮХ-ийн зарим зүйл заалт тодорхой бус байгаагаас УТ-чид болон намууд өөр өөрсдийн дураар хэрэглэж байгаагаас болж байна.

  • Anonymous (December 23, 2016 10:32:54 pm )

    Оросын ерөнхийлөгч Путин төрийн өмчийг луйвардаж авсан Ходорковский, Березовский зэрэг луйварчдыг 2000 онд шоронд илгээхийг нь шоронд илгээж, гадаадад цөллөгт үүрд явуулахыг нь явуулж мафи, олигархиудаа нам дарж авсан. Харин манай ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мафи, олигархиудтайгаа нэгдчихсэн явж байдаг…..

  • Anonymous (December 23, 2016 10:33:20 pm )

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.

  • Anonymous (December 23, 2016 10:33:43 pm )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН, туслан хэрэгжүүлэгч нь МАН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН, МАН хоёр өнөө хүртэл уралдан хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.

  • Anonymous (December 23, 2016 10:34:08 pm )

    МАХН (МАН) , АН хоёр манай нийгмийг өөрчилж шинэчлэн хүн төрлөхтний жишигт хүргэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Гэвч ярьж хэлж байгаагаасаа авахуулаад арга техник сурц нь улам адил болон улс төрийн нам гэхээсээ юугаа ч хаана ч хэзээ ч зарахад бэлэн, ариун нандин юм гэж огтоос үгүй хэсэг толгойлогчийн эрх ашигт үйлчилдэг өрсөлдөгч мафи бүлэглэлүүд, олигархи тогтоц болон хувирч байна. Энэ хоёр нам аль алин нь өдгөө улс төрийн үүрэг ролио дуусгасан учир Монголын ирээдүй улс төрийн шинэ хуваагдал, шинэ орон зай, шинэ стратегийг шаардаж байна. /Баабар Батбаяр/

  • Anonymous (December 23, 2016 10:34:52 pm )

    Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь Адам Смит, Карл Маркс мэтийн дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.

  • Anonymous (December 23, 2016 10:35:28 pm )

    Үндсэн хуулийг өөрчлөх, УИХ-ыг хоёр танхимтай болгох, Үндсэн хуулийн цэцийн эрх хэмжээг нэмэгдүүлэх, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах, УИХ-ын гишүүн өөр албан тушаал хашихыг хориглох, олон намын системыг хориглох, төрийн яам агентлагт үндсэн үйлдвэрлэлд ажиллаагүй, 40-өөс доош насны хүмүүсийг ажиллуулахыг хориглох, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, уул уурхайн салбарт гадаадын болон хувийн хөрөнгө оруулахыг, хувьчлахыг хориглож зөвхөн төрийн өмчит хэлбэрээр ажиллуулах, эдийн засгийн бусад салбарыг чөлөөт зах зээлийн зарчмаар ажиллуулах өөрчлөлтүүдийг Үндсэн хуулиндаа оруулвал дотоодын улс төрийн тэмцэл аяндаа эцэс болж Монгол сэхнэ, сэргэнэ.

  • Huvisal (December 24, 2016 10:08:33 am )

    undsen huulid uurchlolt oruulahin tuld eronhii saidin durduulsen heleltsuulegiin bag hudoo aimguudaar yvj yg ymar zuil angi ni ard niitiin erh ashigt niitsehgui bna gedgiig sain sudlaj baij huulindaa uurchloltiig hiimeer bna mun, parlamentiin zasaglal ni Manai uls shig tsoon hun amitai ulsad uls turiin bulegleluudiin hoorondoh orsoldooniig demjsen zasaglal bolj bna mongol ulsad ymarch hariutslagiin togtolstoo alga bna shuu dee. iim hariutslaga tootsoj bolohuic eronhiilogshiin zasaglaltai baih heregtei bna hudoo oron nutagt oron nutgiin zasag zahirgaani negjiin udirdah ajiltnuudiig songuuliin sistemeer tomildog bolsonoos hoish turiin zalgamj halaa burmoson aldagdaj bna ymarch bolovsrol,medleg, ajliin turshlaga baihgui ah duu olontoi huibaldaan sain zohion daiguulj chadsan hun l songogddog bolson shuu dee “huuliin tusliin bagiihand amjilt husie”

antalya rent a car