antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 23, 2016 14 comments

О.Баасанхүү: Өр төлбөрүүдийг нь хэн төлөх юм бэ?

нийтлэсэн Admin

resize_1441331841

Хөгжлийн банкны асуудлыг чуулганаар хэлэлцэж байгаа талаар мэдээлсэн билээ. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсгийн шалгалтаар 1.3 их наяд төгрөгөөр хэмжигдэх зөрчлийн асуудал байгааг дуулгасан. Энэ бол бага тоо биш ээ. Гэвч Хөгжлийн банкны асуудлаар улстөрчид хэрүүл тэмцэл хийсэн байдалтай л байцгааж байна. О.Баасанхүү гишүүн өнөөдөр чуулган дээр хэлэхдээ “Өмнөх парламентын үед МАН, МАХН, АН төр барьсан. Тэр дундаа МАН, АН сангийн асуудлаа барьсан. Хөгжлийн банкны нөхцөл байдлыг хараад би гайхаад байна. Монголд зургаахан банк бий. Ам.долларын нийлүүлэлт хийгээд байхад яагаад ханш буурахгүй байгаа юм бэ? Тэр ам.долларууд хаана байна вэ? Ам.доллараа худалдаж аваад гадагш гаргачихсан юм уу? Хоёрдугаарт, өр төлбөрүүдээ арванхоёрдугаар сарын 31-нээр хааж байгаа юм бол өр төлбөрүүдийг нь хэн төлөх юм бэ? Өр барагдуулах нэгж гэж зохион байгуулалттай ажлын хэсэг байгуулах юм уу? Цаашид өр төлбөрүүд төлөгдөх юм уу, үгүй юу? Хөгжлийн банкин дээр ард түмний нэрийн бариад хууль зөрчсөн зүйл байгаа бол өмнөх Сангийн сайд нар хариуцлага үүрэх ёстой. Миний сонссоноор зээлийн 60 хувийг МАН авсан гэж байсан. Энэ зээлийг үнэхээр ардын намынхан авсан юм биш үү? Сонгуулийн сурталчилгааны үед хоёр намынхан онгоцоор нисэж сурталчилгаа хийж байсан. Энэ их мөнгө хаанаас гарсан юм бэ?” хэмээн хэлж байлаа.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • Anonymous (December 23, 2016 3:08:53 pm )

    Хулгайч нараас асуух ёстой асуулт асуусан байна Хулгайч нарт хэлэх үг байхгүй тэд баригдах би гэж айж суугаа өөртөө хэрэгтэ хулгайгаа хууль ёсны болгох хууль хийх санаатай байгаа бэзээ

    • irgen (December 23, 2016 3:41:28 pm )

      Toriin hulgaich luivarchid oorsdiigoo hamgaalah huuli gargadgiig ard tymen hatuu esergyyzene, temzene,,,,,Holbootoi etgeedyyd oroo toloh estoi !!!!!

  • Anonymous (December 23, 2016 3:39:02 pm )

    uuduus heleh ug daanch baihguildee . heldeg ug ni chi ondoo sedew yriad bain eswel mikropniig ni haana uur yuch hiihgui yagaad gewel bugd idchihsen luiwarchinguud

  • zochin9 (December 23, 2016 6:20:48 pm )

    wu yriad bna aa hen toloh wm gesen chini wu gsen ug be hulgaich nar abaad odoo ard tumen toloh uu luibarchdaas ulsiin mongiig abch hariutsalagiig ni uuruul odoo bur toloh wmuu tolohgui wm uu ch gah shig jiriin irgen bsan bol shuud bituumjleed huraana tgd yl ogno odoo ugui shoo

  • Zochin (December 23, 2016 9:09:06 pm )

    Uls tulhuus uur hen tulhiin.idsen humuus n haana baigaan?

  • Тавнан (December 24, 2016 1:19:23 am )

    Хохирлоо буцааж Ав!!!!!!!!!!!!!!эд хоронгийг хураа!!!!!!!!!!!!!!!!!олон юм донгосоод хэрэггуй!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  • зочин (December 24, 2016 3:24:12 am )

    монголын ард түмэн нэртэй сонгогч төлнө лав намууд төлөхгүй намын гишүүд төлнө миний нутаг төлнө өөр хэн ч төлөхгүй

  • zochin (December 24, 2016 10:55:47 am )

    altanhuyagiin ur huuhduud tolno

  • Zochin (December 24, 2016 11:02:02 am )

    zuw hellee demjie tan shig hvmvvs negdej ard olontoigoo sanaa negdej chadwaas mongloo awarna bidend UDIRDSGCH heregtei bid temstwees zogsohgvi amia ch hairlah erh eh ornii umnu bhgvi

  • Lodoi (December 24, 2016 2:42:44 pm )

    Bondiin mongiig avsan kompaniyd tolno biz zailshgui zam barisan mongiig l yls tolno biz bysdiig ni avsan nohodoor toluul yagaad yls,ard tumen tolno geed bgaan um be

  • Anonymous (December 24, 2016 5:45:43 pm )

    Бондын мөнгийг гарын салаагаар урсгасан хөгжлийн банкны захирал асан Мөнхбат мөн их хэмжээний зээл аваад төлж чадахгүй байгаа төрийн өмчит компанийн захирлууд өрөө төл.

  • Zochin (December 25, 2016 10:12:31 pm )

    mongoliin huuli vilchlehgvi bol olon ulsaiin shvvhed yaraltai HANDAJ BOLOHUU BOLDOG BOL ARD BID GARIIN VSGEE ZURAAD UGIE

  • ИРГЭН (December 26, 2016 8:55:24 am )

    ЭНЭ ИЙМ ТЭНЭГ АМЬТАН ЮМ УУ. ӨР ТӨЛБӨРИЙГ АВСАН ХҮГ БАРАГДУУЛАХ ЁСТОЙГ ҮХЭР Ч МЭДМЭЭР ЮМ.

  • Anonymous (December 26, 2016 9:58:14 am )

    Zeel absan pizda naraar oorsdoor n toluul.

antalya rent a car