Тавантолгой гэдэг сэдэв Оюутолгойтой зэрэгцэн 2007 оноос хойш улстөрчдийн амнаас салаагүй. Монголын ард түмэн ч хэдэн улстөрчдөө дагаж намираад, зүүд нойрондоо ч Тавантолгойгоор амьсгалах шахаж байна. Эдийн засгийн утгаараа бол чамгүй нөлөөллийг дагуулах учиртай Тавантолгой ордын төлөөх марафонд өнгөрсөн жилүүдэд хоёр хөрш хийгээд бусад улс орнууд нэлээд идэвхтэй гүйсэн. Сүүлдээ дэлхийн зах зээл өөрчлөгдөөд, хөрөнгө оруулах сонирхолтой этгээдүүдийн хүрээ хумигдсан. Өдгөө санаа оноо нь хэвээрээ байгаа нөхдүүд ил харагдаж буйгаар бол Хятад, Японууд байна.Уг нь Оросуудын сонирхол байсаар ирсэн л дээ.
Эргэн санахад, зургаан жилийн өмнө Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжид “Тавантолгой ордыг хамтран ашиглах стратегийн хөрөнгө оруулагчийг сонгохдоо юуны түрүүнд улс орны хөгжлийн гадаад таатай орчныг бүрдүүлэх, улс төр, эдийн засгийн тэнцвэртэй харилцааг бэхжүүлэх хувилбарыг” гаргахыг уг үндэс болгож байв. Харин яг тэр он цагт ОХУ-ын “Төмөр замуудын нэгдэл” тэргүүтэй оролцогчид тендерийн Хураангуй жагсаалтад үлдсэн. Тэгэхдээ тэд “ах”-ын санааг ямагт гаргаж ирсэн нь Солонгосын компанитай хамтрал болж, тэднээр мөнгө босгуулан Тавантолгой зэрэг ордуудын үүц баялгийг үнэ цэнэд хүргэх төмөр замын сүлжээний тэн хагаст эзэн суух гэсэн ашиг сонирхлоо тээж ирсэн юм.
Тэгвэл Оросуудыг тийм бодолтой байхад Өмнөд хөршийн өнөөх “Шинхуа” Америкийн “Пибоди”-той нийлэх асуудал яригдаж байсан ч, Японы “Мицуи”-г аюулгүй гэж үзсэн үү, яасан. Ямартай ч эвссэн. Тэгсэн нэг жилийн дараа, Монгол наадам болохоос өмнөхөн Тавантолгойн 40 хувийг Хятад, 24 хувийг Америк, 18 хувийг Орос, 18 хувийг Монголд тус тус эзэмшүүлэхээр шийдвэрлэлээ гэх мэдээлэл гадны дотны хэвлэлүүдээр гараад эхэлсэн. Яг тэр үед Солонгос, Японууд “бидний голлоо” хэмээн гомдоллож байв. Харин одоогоос жил гаруйн өмнө Хятадын Шинхуа, Японы “Сумитомо” гэсэн хамтрал Тавантолгойн хэлэлцээрт орж ирсэн. Тэгээд бүтээгүй.
Харин Ж.Эрдэнэбатын Засгийн газар “Энержи ресурс”, үндэсний компаниудын нэгдэл болон Хятадын “Шинхуа” групп, Японы “Сүмитомо”-той дахин хэлэлцээрийн ширээний ард өөд өөдөөсөө хараад суув. Тавантолгойн ордыг 400 сая доллараар зарах гэж байна, тэгээд Чалкогийн үлдсэн өрийг бас хаах тохироо хийж байна гэх мэдээлэл гарч байгаа. Тэр 400 сая ам.доллар гэдэг үнэлгээ чухам ямар учиртай болохыг эрх баригчид тайлбарлах ёстой. 10 тэрбумын үнэлгээг шинжээчдийн амнаас унагадаг Тавантолгой ордыг тэрбум хүрэхгүй үнээр хөрөнгө оруулагчидтай тохиролцож өгөх тухай асуудал байж болохгүй юм. “Эрдэнэс тавантолгой” гэж компанид нь хүссэн хүсээгүй гурван сая Монголчууд хувьцаа эзэмшиж байгаа гэдэгтээ итгэдэг. TTJVCO гэх компани 5 тэрбум ам.доллар өгөөд Тавантолгойд орж ирье гэх мэдээлэл нь худлаа пиар гэж тайлбарлагсад байгаа ч, хэрэг дээрээ Монголчуудад ашигтай шийдвэрийг л гаргах ёстой. Ер нь улстөржилт Монголын эдийн засгийг балласан уу гэхээс бадруулж, мандуулсан юм алга байна.
TTJVСО-гийнхний тухайд “Эрдэнэс Тавантолгой”-гоос олборлолтын хөлсөнд авсан түүхий нүүрсээ “Винсвэй” зэрэг Хятадын ченж компаниудад нийлүүлдэг. “Винсвэй” компанийн 2016 оны эхний хагасын олон нийтэд нээлттэй тайлангаас TTJVCO хийгээд “Винсвэй”-гийн нэгдэл Тавантолгойн тонн нүүрс тутмаас ямар их ашиг олдог вэ гэдэг нь харагдана гэхчлэн хэвлэлүүд бичиж байна. Тэгэхээр улстөржилтөөр биш эдийн засгийн утгаар асуудлыг харж сурах хэрэгтэй болов уу. Хөрөнгө оруулж байгаа тал ашиг л харж орж ирнэ. Ашиггүй зүйлд ямар мангар нь хөрөнгө оруулах юм бэ.
Хятадын Шинхуа, Японы Сумитомо, Монголын “Энержи ресурс” ч ашиг харж орж ирнэ. Гол нь Монголчууд хожих ёстой. Арван жил хэмлэж, хэрэлдэж байгаа Тавантолгойг улстөржүүлэхээ одоо болимоор байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 23, 2016 10:17:48 am )
tawantolgoig ingeed hyamadhan ugchihwul ard tvmnii huwtsaa yah we
-
zochin (December 23, 2016 10:47:40 am )
MONGOL BOL ULS TORCHDIINHEE GARAAR ,AVILGAL HEEL HAHUULIIN ZOLIOSOND N SONOJ MOHOJ BUI DELHII DEERHI HAMGIIN AZGUI ARD TUMEN.
-
Anonymous (December 23, 2016 12:02:56 pm )
монгол ажилчид халагдах яах вэ тэд ядаж ажил орлоготойгоо үлдээсэй
-
ХҮН ХҮН (December 23, 2016 12:14:44 pm )
Газарын баялаг ард түмний өмч Ард түмэн өмчөө авий хулгайч нараа хуулийг хэрэгжүүл Хэрэгжүүлэхгүй юм бол ард түмэн өөрөсдөөн хуулийг хэрэгжүүлнэ Тэр цаг таа нарт буудан хороох ял өгнө
-
Irgen (December 23, 2016 1:25:48 pm )
Hurung oruulalt nereer zaaval hariihantai huvaaj idej hariihniig tejeej bh alavtai ymuu ene an man-hnig yaydaa!!! Hurungu oruulalt nereer hamtarhaar turiin tomchuudadiin hetevchind ih ym orood bnaada!!!?
-
Anonymous (December 23, 2016 10:15:50 pm )
Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Тавантолгой төслийн хувь заяа Оюутолгойн төслийн араас орж Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.
-
Anonymous (December 23, 2016 10:16:19 pm )
Ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг. Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд: 1-рт, Роялти болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ. Энэ гэрээний үед хөрөнгө оруулагчид 12 хувийн хамгийн өндөр роялти ногдуулдаг. Роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм. Концессын гэрээний үед хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргадаг. 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ. Бүтээгдэхүүн хуваах гэрээний үед хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа худалдан борлуулдаг. 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ. Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээний үед хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авдаг. Нэг ордод энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсын төсөвт орох орлого адил хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. Энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. Манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. Үүнийг УИХ нэн яаралтай хийх хэрэгтэй байна. Ингэвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, Монголын газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.
-
Anonymous (December 23, 2016 10:18:16 pm )
Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь Адам Смит, Карл Маркс мэтийн дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.
-
Anonymous (December 23, 2016 10:18:58 pm )
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН, туслан хэрэгжүүлэгч нь МАН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН, МАН хоёр өнөө хүртэл уралдан хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.
-
Anonymous (December 23, 2016 10:19:48 pm )
МАХН (МАН) , АН хоёр манай нийгмийг өөрчилж шинэчлэн хүн төрлөхтний жишигт хүргэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Гэвч ярьж хэлж байгаагаасаа авахуулаад арга техник сурц нь улам адил болон улс төрийн нам гэхээсээ юугаа ч хаана ч хэзээ ч зарахад бэлэн, ариун нандин юм гэж огтоос үгүй хэсэг толгойлогчийн эрх ашигт үйлчилдэг өрсөлдөгч мафи бүлэглэлүүд, олигархи тогтоц болон хувирч байна. Энэ хоёр нам аль алин нь өдгөө улс төрийн үүрэг ролио дуусгасан учир Монголын ирээдүй улс төрийн шинэ хуваагдал, шинэ орон зай, шинэ стратегийг шаардаж байна. /Баабар Батбаяр/
-
Anonymous (December 23, 2016 10:21:05 pm )
Үндсэн хуулийг өөрчлөх, УИХ-ыг хоёр танхимтай болгох, Үндсэн хуулийн цэцийн эрх хэмжээг нэмэгдүүлэх, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах, УИХ-ын гишүүн өөр албан тушаал хашихыг хориглох, олон намын системыг хориглох, төрийн яам агентлагт үндсэн үйлдвэрлэлд ажиллаагүй, 40-өөс доош насны хүмүүсийг ажиллуулахыг хориглох, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, уул уурхайн салбарт гадаадын болон хувийн хөрөнгө оруулахыг, хувьчлахыг хориглож зөвхөн төрийн өмчит хэлбэрээр ажиллуулах, эдийн засгийн бусад салбарыг чөлөөт зах зээлийн зарчмаар ажиллуулах өөрчлөлтүүдийг Үндсэн хуулиндаа оруулвал дотоодын улс төрийн тэмцэл аяндаа эцэс болж Монгол сэхнэ, сэргэнэ.
-
Anonymous (December 23, 2016 10:21:32 pm )
Манай үеийнхэний оюун ухааны алдаа бол зөвхөн ардчилсан сонгууль л болж байвал эдийн засгийн таатай нөхцлийг бүрдүүлнэ гэж үздэгт байгаа юм. (АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли)
-
Anonymous (December 23, 2016 10:22:15 pm )
Ихэнх баян орнуудын гадаадад олгох зээл нь хамгийн түрүүн өөрийн иргэдийг ажилтай байлгах, өөрсдийн барааг зарахад зарцуулагдах бөгөөд ядуурлыг бууруулах нь хоёрдугаар зэрэгт тавигддаг. Тусламжаар санхүүжүүлэх төслүүд нь хүнд сурталтны том армийг бий болгох бөгөөд энэ нь тун удалгүй авилгад автагдан, үр ашиггүй ажиллах болж, улмаар асар их алдагдалд оруулдаг. (Бангладешийн Читтагангийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Мухамед Юунус)
-
Anonymous (December 23, 2016 10:22:45 pm )
Социализмаас шилжиж байгаа улсуудын хувьд арван жилийн өмнө бол “хувьчлал, хувьчлал, хувьчлал” гэсэн гурван үгийг хэлэх байсан. Гэхдээ би андуурч байжээ. Хууль дээдлэх ёс хувьчлалаас илүү чухал байж. (АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Мильтон Фридман)
-
Anonymous (December 23, 2016 10:23:26 pm )
Хувийн эдийн засаг нь жолоогүй буюу удирдлагагүй машинтай адил. (АНУ-ын Мэссэачусэттсийн Технологийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт эдийн засагч П.А. Самүэлсон)
-
Anonymous (December 23, 2016 10:24:00 pm )
Бизнес нь ширэнгэ ойн нэгэн адил эмх замбраагүй бөгөөд хувиа бодсон, сувдаг, луйварын болон увайгүй үйлдэл рүү түлхдэг. (АНУ-ын Иелийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Хэрбэрт Спэнсэр)
-
Anonymous (December 23, 2016 10:24:34 pm )
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/
-
Anonymous (December 23, 2016 10:24:54 pm )
Засгийн газар, том бизнес хоёрын цус холилдсон холбоо харанхуйн дунд тасралтгүй өргөжиж хөгжсөөр байдаг. /Жек Андерсон/
18 Comments