antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 22, 2016 1 comment

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг батлав

нийтлэсэн Admin
527-1482380885udees-umnuh-chuulgan-4_0УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцүүлгийн шатанд зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгасан юм. Гишүүд асуулт асууж, зарим асуудлыг тодруулсаны дараа уг хуулийн төслийг бүхэлд нь баталлаа.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдсантай холбоотой Согтуурч, мансуурч донтох эмгэгтэй хүнийг албадан эмчлэх тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль, Хүүхэд хамгаалах тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэсэн дөрвөн хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг Хууль зүйн байнгын хорооноос гаргасан юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү, “Эрүүлжүүлэх байрыг шийдэх боломж байна уу” гэсэн асуудлыг тодруулахад Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр, “Эрүүлжүүлэх байрны хувьд Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нар хамтраад хуулийн нэмэлт өөрчлөлт хэлбэрээр асуудлаа Засгийн газарт оруулж байгаа” гэсэн тайлбарыг өгч байв.
Байнгын хороо дээрх дөрвөн хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг гишүүд дэмжиж, ингэснээр тэдгээр хуулийн төсөл анхны хэлэлцүүлгээр батлагдав.
Б.Туул
Эх сурвалж:Монцамэ агентлаг

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (December 22, 2016 2:25:12 pm )

    Дорнын соёлд гарамгай сүхбат аварга яасан хууль батлалцахад байвуу. Сумъяабхзар та 2 авгайгаа дахиж зодов шараа болно шүү. Эрийн муу хүчээ эмэгтэйчүүдэд гаргадаг хахаааа

antalya rent a car