2003 оноос үйл ажиллагаа явуулж байгаа “Практикал даатгал” компанийнхан өөрсдийгөө Монгол Улсын санхүүгийн зах зээлийн хөгжилд хувь нэмрээ оруулан, даатгалын салбарын нэр хүндийг өнөөгийн түвшинд хүргэхэд өөрийн нөөц боломжоо 100 хувь дайчлан ажиллаж байгаа гэж тодотгодог. Тэгвэл тус компанийнхан хэл ам татласан нэг асуудалд орооцолдоод байна. Тодруулбал, тус компанийн зүгээс зуны дэлгэр цагт аялахаар болж, таван хүний бүрэлдэхүүнтэй зугаалгын комисс гарган санал хураахад ОХУ-ын Улаан-Үд хот руу аялахаар санал нэгджээ. Улмаар мөнгөтэй компани тул жолооч үйлчлэгч нартаа 50 хувийн хөнгөлөлт үзүүлсэн байна. гол нь тэгээд хил дээр ирэхэд гүйцэтгэх захирлын жолооч Б.Б нь найзынхаа гадаад паспортоор хил нэвтрэх гээд баригджээ. Хилийн цэргийнхэн автобусанд хамт яваа нөхдөөс нь зөрчил гаргагчийн нэр усыг асуухад бүгд мэдэхгүй хэмээн хамгаалжээ. Нэг албан байгууллагын хүмүүс хэрнээ нэгнийгээ мэдэхгүй танихгүй гэцгээсэн нь хилийнхний сэжгийг улам лавшруулжээ.
Тиймээс нэлээд цаг хугацаа заран байж асууж тодруулсны эцэст ахалж яваа дарга нь жолоочийнхоо овог нэрийг үнэнээр нь хэлсэн байна. Улмаар бусдын гадаад паспортоор хил нэвтрэх гэсэн жолоочийн нэр тодорхой болжээ. Ер нь бол тэр жолооч өөрөөсөө болж баригдаж, хамаг асуудлыг эхлүүлжээ. Тэрээр халамцуу байсан бөгөөд хилийнхэнтэй хэг ёг хэмээн харьцаж байгаад анхааралд нь илүүтэй өртжээ. Мэдээллээс үзэхэд хилийнхэн “…гарах чиглэлд үүрэг гүйцэтгэж байхдаа Ганбаяр гэх иргэний баримт бичгийг шалгасан. Гадаад паспортыг нь аваад зураг тулгалт хийхэд зураг нь өөртэй нь таарахгүй байсан. Тэгэхээр нь нэмэлт асуулт асуухад биеийн байцаалт регистрийн дугаараа бүгдийг зөв хэлсэн. Бүртгэлийн сангаас гэр бүлийнх нь хүний биеийн байцаалтыг нь хараад эхнэрийнхээ регистрийн дугаарыг хэлнэ үү гэхэд шал өөр хүний нэр регистрийн дугаар хэлсэн. Тэр залуу анхнаасаа л сэжигтэй байсан. Архи уусан, баримт бичгээ өгчихөөд өөр тийшээ харж зогсоод асуултанд хэг ёг гэж хариулсан. Хамт явж байгаа хүмүүсээс нь “энэ хүний нэрийг хэн гэдэг юм” гэж асуухад бүгд “мэдэхгүй” гээд хэлэхгүй байсан. Шаардлага тавьж асуусны эцэст “Практикал даатгал” компанийхан байгууллагаараа явж байгаа, тэр залуу жолооч хийдэг гэдгийг тодруулсан. Компани ажлыг нь тодруулаад даргыг нь дуудаж “энэ хүнийг чинь хэн гэдэг вэ” гэж асуухад л жинхэнэ нэрийг нь хэлсэн” хэмээн өгүүлсэн байгаа юм.
Тэгэхээр санхүүгийн салбар дахь дажгүй нэр төртэй компанийнхан хил нэвтрэх гэж нэлээд асуудал үүсгээд авчээ. Нэгийгээ цээжээрээ хамгаалаад байсан “Практикал даатгал”-ынхан ямартай ч тэгээд нэг хүнээ хил дээр орхиод өөрсдөө цаашаа явжээ. Хилийн цэргийнхний урдаас хэг ёг хийж байгаад баригдсан жолооч нь Ганбаяр гэдэг машины ченж найзынхаа гадаад паспортоор хил гарах гэж байсан нь тэр юм байна.
Яаж ч бодсон бусдын паспортоор хил нэвтэрч хууль журам зөрчинө гэдэг нь тун болчимгүй, хуулийн эсрэг үйлдэл. Түүний эл үйлдлийн талаар найз нь “Ажлынхантайгаа гадагшаа явах гэсэн юмаа. Би гадаад паспортаа БНСУ-ын элчин сайдын яаманд виз авахаар өгчихсөн чинь гардаггүй ээ. Чи надаа гадаад паспортаа өгчихөөч” гэж гуйхаар нь ” тэгж өөр хүний гадаад паспортаар явж болдог юм уу “ гэж асуусан чинь “ харин болдог гэнээ, адилхан л бол бүр амархан болдог гэнээ” гэж хэлсэн. Тэгээд “чи бид хоёр адилхан биш ш тээ “ гэхэд “зүгээрээ болно” гэхээр нь найзыгаа гуйж байхад яаж үгүй гэхэв дээ зөвшөөрөөд миний гадаад паспорт гэрт байгаа очоод авчих гэсэн. Нөгөөдөр нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоос яриад таны гадаад паспортаар Батбаатар гэдэг хүн улсын хилээр гарах гэж байгаад баригдаад саатуулагдсан гэсэн. Дараа нь найз маань өөр хүний баримт бичгээр улсын хилээр гарч болдоггүй юм байна. Би чиний гадаад паспортаар гарах гэж байгаад баригдчихлаа л гэсэн” гэжээ. Тэгэхээр ийм л хариуцлагагүй хүнээ “Практикал даатгал” компанийнхан хамгаалж байгаад хилээр авч гарах гээд бүтэлгүйтжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 22, 2016 12:28:49 pm )
Хэнд хамаатай юм хувь хүний харицуцлагын асуудлыг албан байгууллагатай холбоод байх ямар ч шаардлагагүй
-
зочин (December 22, 2016 1:46:05 pm )
авч явж байгаа хүмүүс нь хүртэл тэнэгүүд юм уу
2 Comments