antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 21, 2016 1 comment

Шагж Гэлэн: Шинэ жилийн дурсамж

нийтлэсэн Admin

1482309947585a413b2ea8c2006 оны өвөл зутруухан амьдарч байлаа. Мөнгө төгрөг байхгүй ээ зайлуул. Ажил бүтэмж муутай. Автуусны цонхны цанг хуруугаараа хайлуулж тодлоол гудамжаар зөрж буй хүн машааныг завсар зайгүй ажиглана. Хүү 2 настай эхнэр маань 24 настай оюутан. Хадмын байшинд амьдраастай. Айл амьтан гацуураа чимээд л. Бөөн хөөр баяр.
Өдөржин дэмий тэнэхдээ гудамжны чимэглсэн гацуурнаас хэдэн саа маа тууж аваачаад цонхон дээрээ наачхав. Дэлгүүр хоршооны үүд хавиар унасан бэлэгний уутны тасархай, өвлийн өвгөний дүрс мүрсийг түүж авчраад муу бор тоорог байшингийхаа энэ тэнд эв хавгүй өлгөчихсөн. Тэгэхэд би дэлгүүрт “Баян аав, ядуу аав” хэмээх номыг хараад муухай сэтгэлээр унасоон. Ядуу аав гэдэг нь Шагж чи гээд байгаач юм шиг. Баян аав болохоороо тэр номыг уншина гэж бодож билээ.
Палмаастраар цонхон дээрээ өвлийн өвгөн буга энэ тэр зурчихсаан бас. Буга ч гэж ямаа шахуу юм өвгөн ч гэждээ хүнэрхүү л дүрс. Өө бас happy ney year гэж мэгээд биччихсэн.
Хөөрхий манай хань маань анги сургуулийнхаа ёолкнуудаас бултаастай.Удаан хүн гэхэд тэр ёолкнуудаас мангар хурдан бултаастай. Орно энэ тэр ч гэхгүй. Мөнгө байхгүй юм чинь.
Тэр өдөр 12 сарын 29 байсан санагдана. Хүүдээ гацуур засч өгөхсөн гэсэн хүсэлнээс өөр юмгүй. Найз нөхөд хамаатан саднаасаа нэрэлхээд мөнгө төгрөг гуйж чадахгүй ээ. Яагаад ч юм тэр шинэ жилээр бүр юучгүй болчихсон. Хүмүүс эхлээд дэлгүүр орж байхад би эхлээд ломбард орлоо. 2 жилийн өмнө найз охиндоо авч өгсөн ороомбо хэлбэртэй гурвалжин ээмгийг замын турш кармаандаа эмэрч явлаа. Лоомбардны үүдэнд өнөөх ээмгээ гаргаж ирснээ буцаагаад кармаалчхав. Хэн нь ч билээ ломбаарданд тавьсан эд тэр чигээрээ ломбаардных болчих гээд байдаг гэж хэлсэнээс нэг л зориг хүрдэггүй. Зориг юу байхавдээ эхнэрийнхээ ээмгийг гэхээс л гол харлаад байгаан.
Буцаад алхлаа. Монтээл оров. Тухайн үед барьдаг байсан гайгүй дугаараа зарчхав. Мөнгөөрөө хүүдээ ганцхан гацуур аваад харих эсвэл хүнс цуглуулах гэсэн сонголт л байв. Гацуураа аваад хүнс зээлдэг дэлгүүрийн эгчээс хүнс зээлэхүү. Шинэ жил болж байхад ахиад яаж хүнээс юм гуйхавдээ. Ерөөсөө болиё.
Ходоод хүчтэй.Боломжоороо хүнс хоол яваад гэрлүүгээ явлаа. Өглөө хүүдээ гацуур авч ирнэ гээд гарчхаад хоосон очиж байгаадаа сэтгэл өвдөнө.
Гэр маань хэр баргийн хүн очихооргүй холоо хол. Хоёр автуус дамжиж явна.
Гэртээ ирлээ.Хаалгаараа ортой нэээх том хоёр хар гутал үүдэнд байх юм. Муухан цана лугаа хоёр том гутал. За байз хэн ирсэн юм бол гэж бодонгоо гутлаа тайлж байтал хүү маань сантаагийн малгайтай ааваа гээ л гүйгээд ирлээ. Араас нь манай эхнэр миний хамгийн сайн найз чөөгий Болдоо нар гараад ирэв.
Болдоо “пийтко чинь утсаа яачваа чи, өдөржин чамруу залгалаа” гэсээр.
Би “чи чинь хөдөө ажлаар яваагүй юмуу хэзээ гараад ирдэг чөөгий вэ гээл”. Гүй ээ мань өглөө ирлээ. Шууд танайхруу ирэх гээд чамруу утасдаад байдаггүй. Тэр үед мань эр эхнэр аваагүй ахындаа байдаг хөдөө голцуу ажилладаг байсан үе нь л дээ.
Өө манай хоймор өдрийн миний авах гээд чадаагүй гацуурыг засчхаж. Би баярлаад итгэж чаддаггүй.Манай хоёр ч бөөн баяр. Хүү маань нөгөө гацууртайгаа барилдах нь холгүй. Болдоо гацуураас гадна баахан хоол унд тансаг юм бариад ирж. Гэрт маань гэрэл гэгээ баяр хөөр. Би ч Болдоог “Чи гацуур авах бурханлаг санааг хаанаас гаргаваа” гээл. Гуцаадайгаарай санаандгүй явж байгаад танайхыг угаасаа модгүйг чинь мэдээд авцын гэж мэгээд л. Тэр шинэ жилийг найз маань манайд авчирсан юм.

2013 оны 12 сарын 22нд Болдынд очив.Том хүү нь 2 той байсан шиг санагдана. Дундах нь гэдсэнд. Эхнэр нь хүүдээ гацуур авъя гэхэд Болдоо энэ жил яахын бэ ирэх жил авъя гэж байх нь чихний хажуугаар сонсогдов. Яг тэр үед бас найз маань хямарчихсан цаг нь.

Болдоо эхнэр хүүтэйгээ гарахаар нь мань танайд жаахан унтаадхая гээд гэрт нь хоцров. Тэднийг гарангуут Тээмкаруу утасдаад нийлж аваад гацуурын эрэлд гарлаа. 1,8м тай сүр гоё гацуур аваад Болдынхруу явж байтал залгаж байна. Пийтко минь хаалгаа тавиачээ яачваа ийчвээ.
Сүртэйшдээ чи хүлээжээ мань энэ ойрхон явж байна удахгүй гээл.Тээмкаагаар Болдыг хажуугийн байранд хүрээд ир гэж худлаа дуудуулаад тэр хойгуур нь мань орж ёолк засав.
Намайг ядарч явахад 7 жилийн өмнө манайд ёолк засч байхдаа иймл баяртай чин сэтгэлээсээ байсан байхдаа найз маань. Сэтгэл огшоод нилмас арайл асгараагүй. Миний 7 жилийн өмнөх амьдрал маань нүдний өмнүүр зурайв. Ёстой сайхан ёолк. Буцаж гараад Тээмка Болд эднуус дээр очиж гэрийн түлхүүрийг нь өгчөөд явлаа.

Болд утасдаж байна. “Яадаг муу пиитко нар вэ та нар чинь, За баяралаа найзуудаа. Мань сэтгэл хөдлөөд нэг юм задлаж байна. Гялс хүрээд ир гэлээ. Уг нь бол Болд чинь арх уудгүй хүн”. Яваад очлоо. Тэднийх бөөн баяр. Тэгсэн харин Болд ёолк милаа гэж шоодын. Юу гэсэн үгийн наад ёолкыг чинь Тээмка бид хоёр авч өгөө биздээ. Тэр хамаагүй манай ёолкон дээр орж ирсэн анхны хүмүүс та хоёр заавал милаа гэсээр байгаад хорь хориор милаалгасан. Уудгүй хүн чинь халангуутаа сайхан хоол ирж ид миний гөхшөөн гэж худлаа баахан хүн дуудна. Орж ирсэн хүмүүсийг ёолк милаа гэнэ. Тав маван мянгыг тавиул гүйж очиж авчраал чи иймхэн юм тавихдаа яадын томруул гээл. Алж өгнөдөө манай тэр бол.
31нд надруу “нөгөө ёолк чинь энэ жил ёстой цөм хийлээ” гөхшөөн гэж билээ.
Цаг цөвүүрээд Болдоо ёолкоо эрт засч хүн дуудаад байна гэсэн үг чинь тэнд анх мэндэлсэн юмдаа.

Ингэж би найзынхаа ачийг 7 жилийн дараа хариулсан санаатай.
Сонин нь Болдоо 7 жилийн өмнө манайд авч өгсөн ёолкоо мартчихсан нь байсан ш дээ. Хариу нэхээгүй тус гэдэг тэр юмдаа. Одоо тэдний манай хоёрын нийт ам бүл 11 болтлоо үржиж байнадаа.
Та бүхэндээ шинэ оны мэнд.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • KAZAH ZALUU (December 22, 2016 1:48:05 am )

    TA NART ULAM IH AMJILT AZ JARGAL HUSII.. NAMAIG YDARCH YVAHAD TUSALSAN SAIHAN HUMUUSIIG MAAN BURHAN IVEEH BOLTUGAI…ODOO BI OVCHINTEIGEIGEE TEMTSEJ BNA NADAD MASH IH SETGELIIN TENHEE HAIRLALAA …HORVOO SAIHAN HUMUUSEER DUUREN SHUUU…BAYRLLAAA

antalya rent a car