antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 21, 2016 11 comments

Бид яагаад бие биенээ үзэн яддаг юм бол?

нийтлэсэн Admin

728e229c583c0a032880ea074f5b7d1eХарнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

…Би энэ тухай зөндөө эргэцуулдэг. Гэхдээ хариулт олох амаргүй. Миний бодож байгаа шиг олон хүн боддог хэрнээ хэзээ ч ухаантай гаргалгаа хийж байсангүй. Хичээгээд байгаа хэрнээ, сайхан сэтгэл гаргаад байгаа хэрнээ, бусдад чин сэтгэлээсээ туслаад байгаа хэрнээ бусдын өмнө буруутан болох хичнээн гунигтай гээч. Өөрийнхөөрөө учирлаж тайлбарлах гээд ч бүдүүлэг эрээ цээргүй авирын өмнө хүчин мөхөсдөж, ичингүйрч улайх тохиолдол зөндөө. Хамгийн гайхмаар нь, хүмүүс бусдад тусалж байгаа сайхан сэтгэлийг анзаардаггүй хэрнээ миний гаргасан нэг л алдааны төлөө алгаа ташин баярлаж, хамтдаа үзэн ядахыг бусдад уриалдаг юм. “Хөөш энэ чинь новш юм байна шүү дээ” гэж хамгаас чанга хашгирсан хүний үгийг анхааран чагнаж, гүйлдэн очиж шоолон тохуурхахыг бүгдээрээ хүснэ. Магадгүй надад атаархсан атаархал, намайг үзэн ядах сэтгэлтэй сүлэлдэн, надаас дорой мөртлөө над шиг байхыг хүсээгүй олон хүний бах тавыг хангана. Тэгээд л үзэн ядахын товшилтонд нэгдэн алгаа ташин бүжиглэцгээнэ.

Хүмүүс хэн нэгний тухай анхны сэтгэгдэлдээ автах нь их. “Зэвүүн царайтай” гэх тодотгол тэр хүний зүрх сэтгэлээс ундрах их гэмшил бас хайрыг халхалдаг. “Дурлам царай” хэрнээ “хүний мөсөө хөлөндөө жийсэн” хүмүүст дурлаад итгээд байдаг нь дараа нь бүх хүмүүсийг үзэн ядах шалтаг нь болдог. “Царайны сайхнаар цай сүлдэггүй” гэх атлаа гашилсан ч гэлээ ээдэм буцалгаж амтлахыг хүсдэг хүмүүс олон. Өөрийнхөө ядмаг сэтгэлийн хэмжээгээр бусдыг хэмжиж, өөрт нь таалагдаагүй бусдыг гоочлон муучилж, өрөөл бусдад хамтдаа үзэн ядахыг уриалдаг нь бидний араншин. Өөрөө өөдөлж хөгжихгүй хэрнээ өөрөөс нь илүү хөгжиж дэвшиж буй бусдыг үзэн ядах ядуу сэтгэлгээ. Хэрвээ хайртай хүн тань тэнгэрт дүүлэн нисэж чадаж байхад, хамтдаа тэр хэмжээнд нисэж чадахгүй бол бүү саад бол. Чиний нисч хүрч зүрхлээгүй орон зайд дүүлэн нисэх бусдад зайгаа тавьж өг. Эс бөгөөс өөрөө тэр өндөрт дүүлэх гээд оролдоод үз. Эс чадваас хувь заяатайгаа эвлэр. Хичнээн хайртай байлаа гээд хүрч чадахгүй оргилдоо бүү санаарах. Энэ амьдралд хүмүүс өөрийн далавчаа дэлгэн өндөрт нисдэг юм. Өөртэй нь хамтдаа нисч чадахгүй бүхнийг орхин оргил өөд тэмүүлдэг юм.

Яагаад энэ хүмүүс бие биенээ үзэн яддагийг би ойлгодоггүй юм. Бид энэ орчлонд нүүдлийн шувууд шиг нисч буугаад бүхнийг орхин оддог. Шунасан хөрөнгө, хайрласан хайр, тачаадаж хүссэн бүхнээ орхиод л нүцгэн ирсэн биеэрээ нүцгэн буцна. Чи намайг үзэн ядлаа ч, би чамайг үзэн ядлаа ч энэ бүхэн нэгэн хоромд хоосорч үлддэг. Яг л хумхийн тоос шиг. Чи хичнээн баян байгаад ч, чи хичнээн гоо сайхан байгаад ч, чи хичнээн ухаантай эрдэмтэн байгаад ч бид авсанд нүцгэн биеэ аваад л одно, яг бид энэ ертөнцөд нүцгэн ирээд орилж чарлан уйлсан шиг бусдыг орилуулан чарлуулж уйлуулан буцна. Тэгээд л амьд үлдсэн бүх хүмүүс биднийг мартан, ахуй амьдралын элдэв асуудал дундаа бүдчин амьдарцгаана. Өнөөдрийн амьдрал, өр шир, хайр дурлал, секс, өдрийн ядрал, ирээдүйн тухай бүдэг бадаг төсөөлөл дунд амьдарцгаана. Хичнээн гунигтай авч бид энэ л амьдрал дунд бэдэрцгээдэг. Хаанаас ч юунаас юм бэ? аз жаргалыг хайн бэдэрцгээнэ. Тэр аз жаргал нь дэргэд нь байгааг бид өөрсдөө ч анзаардаггүй. Огт өөр хүмүүсээс, огт өөр орчлонгоос түүнийгээ хайн бэдэрнэ. Гунигтай ч юм шиг, тэнэг ч юм шиг. Хүмүүс ээ гэж?

2016-12-21


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • zochin (December 21, 2016 5:09:19 pm )

    Buh orond iim uzel bii.

    • Anonymous (December 21, 2016 11:28:19 pm )

      харин манайд бол бүр онцгой илүү … машин замын хөдөлгөөнд нэг нэгнийхээ урд орох гэж үхэлдэнэ, дэлгүүр байшингийн хаалгаар орохдоо ч зэргэцээд л үхчих гээд зүтгээд бна… үнэн бүдүүлэг, мулгуу

  • Вачир (December 21, 2016 6:31:43 pm )

    Үнэхээр яагаад их шуналгүй, атаа жөтөөгүй, хүнлэг чанартай амьдарч болдоггүй юм бэ. Бусдыг үзэн ядаж, болвол тэднийг ямар нэгэн байдлаар хорлож, хохироож байж санаа нь амардаг, тэгж таашаал авдаг хүмүүс үнэхээр байдаг юм байна. Зүгээр л дэм дэмэндээ сайхан амьдарч байгаад энэ богинохон насыг элээмээр байх юм.

  • tuugiin (December 21, 2016 9:33:28 pm )

    neg l medehed naiz nar maani nadaas holdoj tedentei nuhurlusun humuus nadaas zaigaa baridag bolson. olon jil bi yu hiilee bi yamar hun bsan be gj bodson yamar ch bsan heniig ch gomdoohoor yum hiigeegui gedgee sain oilgoson harin hend ch shan ug helj bgaagui yum bn gedgee medersen. odoo harin ter buh humuusiig uzen yaddag bolchood bn. bi tedend itgedeg bsan sh te. odoo bi gants ch naizgui geriin avgai nad ruu geriinhnees uur hen ch zalgadgui amidrald iim zuil tohiolddog l yum bn.

  • Anonymous (December 21, 2016 10:44:10 pm )

    Odoonii zarim humuus ed hurungu , mungiig .negd taviad, hun chanar ihk hovor bolj. Amidral ihk agui , gevch bid ene horvood , tur hugatsaand zochilood yvahkaa martahk yumdaa humuus mini .ed hurungu alban tushaal yu yum be.uuriiguu l zuvuuhk yum .tsag chini bolson bol ta hen guai ch bai emnelgiin noorgt hench bish bolno shuu dee.yuch hereg bolohkgui tiim l uls shuu dee bid nar chini . Hugtsaatai amitad shuu dee .nihk ongirood l baihk heregui l yum daa.

  • Anonymous (December 21, 2016 11:04:13 pm )

    2008 onoos manai mongolchuud , hun chanar ihk aldagdaj , alban tusahaal , mungund ihk shundag boljee. Huuramch durtei baychuud ihk .turjee .uhkehkee bur martsan bololtoi.nud ni melreed l mungu l bodood untahkaa baij ee huurhkii heseg buleg humuus .ard tumen medsen ch medeegui taivan saihkan humuus yumdaa jiriin irged l az jargaltai baidag yum shuu dee.

  • zochin (December 22, 2016 12:10:41 pm )

    Zugeer l oortoo l itge oorooroo l amidar estestee hen ch toohgui hen ch uguilehgui, hen ch zalgahgui. hen ch tuslahgui tiim bolohoor ooroo oortoo ezen bolj amidrah l yum bnlaa gehdee ooriigoo ene niigmiin eldeb yumnaas tseverlej surah heregtei hunleg ogoomor setgel hairiig dusdad haramgui og hariu nehehgui, manaihnii iim zan ooroo hordsonoos ooriigoo tseverlej chadaaguigees bolj bgaa yumaa,

    hunii amidral hamgiin boginohon horvoogiin ed yumcaas…

  • SS (December 22, 2016 3:35:05 pm )

    ЗӨВ БИЧЖЭЭ.

  • zochin (December 22, 2016 3:40:38 pm )

    Buh orond iim baidag, harin batuuny, hrist shashintai orny irged arai oor buyu arai baiga. Dahin helie, buh orond iim baidag.

  • Tom (December 22, 2016 10:44:32 pm )

    Асуудлыг өөрсдөөсөө эхэлээд харж бодож сур хар малнуудаа

  • Anonymous (December 23, 2016 11:40:15 am )

    Яг үнэн сайхан сургамжтай нийтлэл бичсэн байна. Амжилт хүсье

antalya rent a car