antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 21, 2016 3 comments

Шинэ жилээр гангарах гэж зулзаган мод огтолжээ

нийтлэсэн Admin

c71e922fd570f6c3greatСүүлийн үед Ойн тухай хууль, тогтоомжийг санаатай болон санамсаргүйгээр зөрчих явдал нэмэгдэж байна. Ойгоос зөвшөөрөлгүй мод бэлтгэх, самар түүх, шинэ жилийн баярын чимэглэл болгон зулзаган мод тайрч ашигласан зөрчлүүд цөөнгүй шалгагдаж байна.

Ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод, ойн дагалт баялаг бэлтгэсэн, тээвэрлэсэн бол экологи эдийн засгийн үнэлгээ тогтоож, авто тээврийн хэрэгслийг улсын орлого болгон зөрчил гаргасан иргэнийг эрүүгийн хэрэг үүсгэхээргүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх (2017 оны нэгдүгээр сарын 01-нээс 1,200,000 төгрөг болно) хэмжээгээр торгодог болохыг анхааруулж байна.

Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар нийслэлийн Байгаль орчны газрын 328003, 99997193, Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн 70177000 утсаар мэдэгдэж хамтран ажиллахыг нийслэлийн иргэддээ уриалж байна гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • би (December 22, 2016 9:05:58 am )

    Зулзган мод тайрч хөрөөдсөн хүний үйлс нь доройтоож үхдэг юм гэсэн шүү

  • zocnin (December 22, 2016 9:08:50 am )

    yadyygiin ulmaas olon hyyhdee bayarlyylah geed ogtolson bol neg udaadaa uucnilcnhaarai daa. olon hoosnoosoo bolj hulgai hiisen hyniig burhan orshoo gesen bdag .

  • zochin (December 22, 2016 9:34:32 am )

    Энэ ганц мод байтугай хэдэн тэрбумаар нь идээд дуусаж байхад.БИТГИЙ ТЭНЭГТ.

antalya rent a car