antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 21, 2016 1 comment

Европ, Азийг холбосон туннель нээгдлээ

нийтлэсэн Admin
527-1482290591thumbs_b_c_6b12ad9a7635b145d825964290103284ИСТАНБУЛ. /Anadolu/. Европ болон Ази тивийг холбосон 1.3 тэрбум долларын өртөг бүхий хонгилыг /туннель/ нээх ёслолын ажиллагаа Туркийн Истанбул хотод боллоо. Нээлтийн ажиллагаанд Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Ерөнхий сайд Бинали Йылдырым нар оролцжээ.
“Европ, Ази тивийг холбож буй энэ хонгил нь Истанбул хот болон Турк улсад маш их өгөөжтэй байх болно гэж найдаж байна. Евразийн туннелийг барих нь Туркэд хэрэгжүүлэх хамгийн төслүүдийг нэг байсан” гэж Бинали Йылдырым мэдэгдсэн байна.
“Байлдан дагуулагч Мехмет Истанбулыг эзлэхдээ хөлөг онгоцнуудыг газраас явуулж байсан бол одоо түүний хойч үеийнхэн болох Режеп Тайип Эрдоган болон түүний хамтран зүтгэгчид галт тэрэг, автомашиныг далай доогуур явуулж байна” гэж тэрбээр нэмж хэлэв.
Мөн тэрбээр ОХУ-аас Туркт суугаа Элчин сайд Андрей Карловын амийг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан хэлэхдээ “террористууд дахин нэг удаа өөрсдийн бузар нүүр царайгаа харууллаа. Энэ хэрэг бол Турк-ОХУ-ын харилцаанд сэв суулгахад чиглэсэн өдөөн хатгалга гэдэгт эргэлзэх зүйл алга” хэмээн мэдэгджээ.
Туркийн хамгийн том хот болох Истанбулын дундуур урсдаг Босфорын хоолой доогуур тавьсан энэ туннель нь тус хотын хоёр захын цэг буюу Ази-Европын хооронд зорчих хугацааг асар ихээр хэмнэх юм.
Хоёр давхар энэ туннелийг барихад дөрвөн жил зарцуулсан байна. Туннелийн нийт урт нь 14.6 км бөгөөд хамгийн чухал хэсэг нь Босфорын хоолойг гатлах 5.4 км урт хонгилын хэсэг юм.
Туркийн Тээврийн яамны мэдээлснээр, автомашинтай хүмүүс 4 доллар, бага оврын автобуснууд 6 доллар төлж энэ туннелиэр зорчих ажээ.
Д.Нямтулга
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • EE MUU LALARUUDAA (December 21, 2016 3:29:06 pm )

    ABITSLAAD ALTSAGNAAD BAISAN OROS HYATAD HOERIG HOLBII GEED BHAD MUNGU NEHEED BSAN AH NAMIN LALARUUDAA TER UED ALTSAGNAAGUI BOL ODOO BID NEELT HIIJ BHAN BNA SHDE LALARAA GEJ

antalya rent a car