antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 21, 2016 3 comments

Шуурхай: Шүүх бүрэлдэхүүн танхимд орж ирлээ

нийтлэсэн Admin

14822859065859e3522aa51-2С.Зориг агсны шүүх хурал яг одоо эхлэх гэж байна. Хэргийг шүүх шүүх бүрэлдэхүүн дөнгөж сая шүүхийн танхимд орж ирлээ. Хурлыг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, шүүгчээр Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нар оролцоно. Харин өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, С.Оюунцэцэг, Д.Дашдорж, Л.Энхсайхан, улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар оролцох юм.

Харин шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.16 гэсэн зүйл заалтаар шүүнэ. Сэтгүүлчдийг нэг бүрчлэн шалгаж байж шүүхийн танхимд оруулсан юм.

Өнөөдрийн хуралд өмгөөлөгчдийн гаргасан хүсэлтийн дагуу нэр бүхий гэрчүүд оролцох ёстой. Гэхдээ одоогоор гэрчүүд ирсэн эсэх нь тодорхойгүй байна.

Хурал төрийн нууцтай хамааралтай хэргийг хэлэлцэх учраас хаалттай болно.

Б.Чимэг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Зочин (December 21, 2016 11:04:48 am )

    Хөдөөнөөс 3 хүн авчирчихаад юун төрийн нууц байхав дээ.

  • САНАЛ (December 21, 2016 11:13:05 am )

    ШУДАРГА ҮНЭНИЙ ОРОН ЗАЙ БАЙНА УУ ҮНЭН ХУДЛЫН ДЭНС ХЭРХЭХИЙГ ШҮҮХИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ҮР ДҮНГ ОДОО Л НЭГ ХАРЬЯ ХҮН Л БҮҮ ХЭЛМЭГДҮҮЛЖ ЖИНХЭНЭ ГЭМТЭНД БҮҮ ЯЛ ЗАВШУУЛААСАЙ ГЭЖ ХҮСЬЕ ЭНЭ МУУ 3 АРАЙ Ч ХҮН АЛАХ ХҮМҮҮС БИШ БАЙХААА

  • болд (December 21, 2016 6:27:27 pm )

    Зочин, санал нарыг цагдаа шүүхэд ажилд авъя аа. Хүний зургийг хараад гэмт хэрэгтэн мөн эсэхийг мэддэг мундаг гоц авъяастнууд биш үү

antalya rent a car