Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн
–Манай улс эдийн засаг, улс төрийн хямралын хүнд үед байна. Хоёр сар хүрэхгүй хугацааны дараашинэ он гарна. Нөхцөл байдалд та ямар дүгнэлт хийж байна?
–Монгол орны өнөөгийн байдлыг томоор харах шаардлага бий болоод байна. Нэг талаас бид ардчиллын замаар 25 жил явлаа. Энэ замаар явахад өмнө нь үзээгүй олон зүйлийг тууллаа. Мэдээж ололт их бий. Гэхдээнийгмийн замнал гэдэг өөрийн бартаатай, хир тоостой байдаг.
Энэ дунд өөрийгөө үргэлж хянаж, цэвэрлэж явахгүй бол болохгүй. Бодоод байхад бид зөвхөн эдийн засгийн хувьдбиш улстөр, нийгмийн хувьд эргэж хянууштай, бодууштай байдалд хүрээд байна. Эдийн засгаас эхлээд яривал сүүлийн 7-8 жил 2008 оноос хойш явуулсан төрийн бодлого Монголын эдийн засгийг үндсэнд нь улстөрийнбарьцаанд оруулж золиос болгосон. Дээр нь нийгэмд үүссэн янз бүрийн шударга бус явдал, эрх мэдэлтнүүдийндураар авирлах явдлаас эдийн засаг маань хүнд байдалд орлоо. Би 2020 оноос нааш эдийн засаг маань өндийхөд хэцүү боллоо гэж бодож сууна.
–Ингэж үзэж буй эдийн засгийн үндэслэлүүдийг тодруулж болох уу?
–Энэ олон зүйлээр нотлогдоно. Юу гэвэл, улсын төсөв маань эдийн засгийн даацаасаа хэтэрч, сүүлийн 8-9 жилдандаа архаг алдагдалтай явж ирлээ. Улсын төсвийнхөө орлогоос бараг 10 гаруй хувиар давсан зарлагатөлөвлөдөг. Тэрийгээ эдийн засаг нь даахгүй ийм байдалд орлоо. Нөгөө талаас, өр зээлийн асуудал байна. Эрхмэдэлтнүүдийн хэтэрхий дураар аашлах явдал хавтгайрснаас болж, Монголын өр одоогийн төр, засгийнхныхүлээн зөвшөөрч байгаагаар 21 тэрбум, хэрэв Оюутолгойн нөөцийг барьцаанд тавьж, хүнд аваад өгчихсөн зээлээдавхар тооцоод үзвэл, 27-28 тэрбум ам.долларын өртэй боллоо. ДНБ–ээс хоёр дахин давсан өр. Энэ талаас авчүзвэл, манай улс Грекийн юм уу, Украины араас ороход бэлэн болчихоод байна. Украины өр бас ч гэж манайхыгбодвол бага юм шүү дээ. Тэгэхээр улс дампуурлын ирмэгт очлоо гэсэн үг. Ирэх оноос Монгол Улс өрөө төлждийлэхгүй байдалд ороод байна. Дээрээс нь эдийн засгийн гол салбаруудад шинэ хөрөнгө оруулалт, ирээдүйдтүүнтэй өрсөлдөхүйц ямар нэгэн дорвитой өсөлт өгөхүйц бэлдэц байхгүй. Иймээс бид хүнд байдалд орж байгааюм.
–Манайхан тайлбарлахдаа арай өөрөөр, тухайлбал дэлхийн зах зээл дээр Монголын экспортынбарааны үнэ унаснаас ийм байдалд орлоо гээд байгаа. Энэ талын нөлөөллийг Та ямраар харж байна?
–Олонх нь тэгж хэлж байна л даа. Гэхдээ уул уурхайн салбар руу шунаж, түүн рүү хамаг хөрөнгө оруулалтаахийж, тийшээ зүтгэж байхдаа эрсдэлтэй, долгион ихтэй хүнд салбар гэдгийг нь бүгдээрээ ойлгож байсан, харж чбайсан. Гэсэн атал тэр чигээрээ явсаар ийм байдалд орлоо. Энэ дахиад л Монголын төрийн бодлогын хүрээнийасуудал. Ер нь Монголын эдийн засаг өөрийн дотоод хуримтлалаар жилдээ 6-7 хувийн өсөлт үүсгэх чадвартай.Гэтэл бид хийсвэр 17 хувь, түүнээс дээш гэхчлэн ярьж хоосон гүйгээд байдаг. Үндэсний эдийн засаг өөрөөөөрийгөө тэтгэж авч явдаг байтал гадны хөрөнгө оруулагчдын гарыг харж, тэдэнд ая тал засч үйлчилнэ гэдэгзарим талдаа хортой нөлөөтэйг бид өнөөдөр харж байна. Муу дээр муу, муухай дээр улцан нэмэр гэж эдийнзасгийн энэ алдаатай бодлогод хамгийн их нөлөөлсөн зүйл бол Оюутолгойн асуудал. Оюутолгой Монголын эдийнзасгийг өөд нь сэвхийтэл татаад явчих төсөл байсан. Гэтэл анхнаасаа Оюутолгойн хөрөнгө оруулагчдыгдулдуйдаж тэдний эрхшээлд орсноос болж одоо тэндээс орж ирэх юм тун хомс болсон. 2037 он хүртэл бид ашигхувааж чадахгүй болчихсон. Үүнийгээ эрх мэдэлтнүүд тухайн үедээ мэдэхгүй биш мэдэж байсан. Олон нийт чдуугараагүй биш дуугарсан. Олон түмнийхээ үгийг сонсохгүй, зөвхөн гэрээнд гарын үсэг зурах эрх бүхий эрхмэдэлтнүүд хувийн эрх ашгаа бодсноос ийм боллоо.
–Одоогоос жил гаруйн өмнө эдийн засаг хүндэрч болзошгүй боллоо гээд шинэ Засгийн газар томилсон.Ололт ер нь байсан уу. Эрх барьж байгаа улс төрийн намуудад Та ямар дүн тавих вэ?
–Томилсон дүр зургаасаа эхлээд тун сонин шүү дээ. 2008-2012 оны хооронд Ардын нам толгойлж, АН халаасанднь хавчуулж явсаар эдийн засгаа унагаасан. 2014 оноос юу болов гэвэл, АН нь толгойлж, МАН нь ороод бас лбодлого явуулах гээд бүтсэнгүй. Энэ юуг харуулж байна гэвэл, Монголын улс төрийн хоёр том намын аль нь чүндэснийхээ эдийн засгийг аваад явах чадваргүй. Хоёулаа нийлээд ч энэ ачааг даахгүй гэдгээ харууллаа. Хажууднь төр, засагт орж байгаа бусад улстөрийн хүчнүүд бий л дээ. ИЗНН, “Шударга ёс” эвсэл байна. Төр, засагторолцож буй улстөрийн энэ хүчнүүд өөрийн эрүүл саруул бодол, дуу хоолойг гаргасангүй. Хавчуурга улстөрийнхүчнүүд болж хувирлаа. Тэгээд л чамайг орхилоо, би өөр хүнтэй нийллээ гээд явдаг. За тэг дээ гээд л. Буцаж ирээдчамайгаа гуйхгүй бол болохгүй нь гэдэг. Эргээд за тэгье дээ гээд явдаг. Ийм ааш аяг нь тогтворгүй гэр бүлийнбайдлаар явсаар бүх зүйл өнгөрлөө.
–Одоо сонгууль ойртож байна. Улстөрийн намууд бодлогоо тодорхойлж, чиглэлээ гаргах цаг болсонбайлтай. Гэтэл 2012 оны сонгуулийн амлалтаа хэр биелүүлэв гэдэгт судалгаа, дүгнэлт хийж, дуугарчбайгаа улстөрийн хүчин алга. Өнгөрсөн болон удахгүй эхлэх сонгуулийн зургийг Та юу гэж харж байна?
-2012 оны сонгуульд орсон мөрийн хөтөлбөрүүдийг нь аваад үзвэл, Ардчилсан нам ч, Ардын нам ч ялгаагүйнефть боловсруулах үйлдвэр байгуулна, төмөрлөгийн үйлдвэртэй болно, зэсийн үйлдвэр, цахилгаан станцбайгуулна гээд амлаагүй юм байхгүй. Түүнээс нэг нь ч байхгүй. Саяхан цементийн үйлдвэр ашиглалтад орууллаагээд сүр дуулиантай зарлана лээ. Тэр цементийн үйлдвэр биш. Цементийн глинкр буюу шатаасан чулуугаа гаднаас авч энд тээрэмдэх тухай л асуудал. Цементийн үйлдвэрийн гол зүйл нь шатаах технологи, түүнийхээзардалд байдаг юм. Тэгэхээр манайхан гаднаас хараат байдлаа улам нэмэгдүүлж байгаа, дотооддоо байгааөөрийн түүхий эдээ ашиглахгүй байна гэсэн үг. Үүний хажуугаар энэ жил цаг агаар хүндхэн, үр тариа бага авлаа.Өвөлжилт ямар болох нь вэ гэвэл мал аж ахуйн хувьд төвөгтэй байдал үүслээ. Малчид маань ХААН банкны өрөндбаглагдаж, төлгөн хонь нь 50 мянган төгрөг хүрэхээ больсон. Хөдөө орон нутагт бартрын худалдаа өргөжсөн. Энэюуг харуулж байна гэвэл, Монголын хөдөө аж ахуйн салбарт хямрал гүнзгийрлээ. Дээд талд байгаа төрийнбодлогоо аваад үзэхэд мөнгөний бодлогоо 2012-2013 оны үед нэг хэсэг садартал тавьж баахан инфляц үүсгээдхаячихсан.Түүнээс хэн хожсон нь тодорхой. Дотоодын үйлдвэрлэгчид энэ инфляциас юу ч долоогоогүй. Гагцхүү уул уурхайн компаниуд хожсон. Гадаад худалдаа 20-30 хувь унасан ч валютын ханш хоёр дахин сулрахад тэд лхожиж гарлаа. Нөгөө талд нь монголчууд хохирсон. Тухайн үед 300 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг байсан хүн200 ам.долларын тэтгэвэртэй гэж явлаа. Одоо бол тэр хүн 150 ам.доллартай хоцорч байна. Өөрөөр хэлбэл,бодит орлого нь 25 хувиар буурлаа. Ингэж монголчууд хохирч үлдлээ.
–Энэ байдлыг өөрчлөх асуудал чухал. Үүний тулд өнөөдөр УИХ–аар төсвийн тодотгол, 2016 оны улсынтөсвийг хэлэлцэж байгааг Та ажиглаж байгаа байх. Нааштай зүйлүүд, харагдах юм уу. Салбарын яам ньч, эдийн засагч гишүүд ч эр зориг шаардсан их сайн төсөв болсон гээд байгаа?
–Шинэ бодлого огт харагдахгүй байна. Ухаалаг төр ямар ч хямралаас эдийн засгийнхаа бүтцийг өөрчилж, тэр чигбаримжаандаа үйлдвэрлэлийнхээ бол технологид нь өөрчлөлт хийж гардаг. Нөгөө талаас төр засаг ухаалаг байхын тулд эдийн засгаа жолоодох, зохицуулах механизм, түүнийхээ архитектурыг өөрчилдөг. Гэтэл Монголынтөр татварынхаа бодлогыг өөрчилж чадахгүй байна. Зээлийн хүүгийн болоод цалин, хөлсний бодлогоо өөрчилжчадахгүй байна. Эдийн засгийн ямар ч өөрчлөлт хийх чадвар алга. Яагаад гэвэл, 2013 онд хөрөнгө оруулалтыгдэмжих хууль гаргасан. Тэр АН–ынхны энэ үед үлдээсэн хамгийн том “нүгэл” болж хувирлаа. Тэр хуулиар бүх гар,хөлийг нь хүлчихсэн учраас одоо эдийн засгаа зохицуулах ямар ч боломжгүй. Ийм байдлаар 2016 оны төсвийнасуудал үндсэндээ шийдэгдэж байна. Ингээд бодоход эдийн засагт гэрэл гэгээ алга, байдал хүнд байна.
–Тэгвэл эдийн засгийн энэ хүндрэлийг давж гарах улстөрийн зориг, механизм манайханд байна уу?
–Одоо байгаа улстөрийн хүчнүүд аль нь ч бусдаасаа ялгарах юм алга. Бүдэг саарал харанхуй орчинд л байна.Дураараа авирлах, хууль мөрдөхгүй байх нь хэвийн үзэгдэл болж. Хамгийн наад захын жишээ гэхэд л, шинэЗасгийн газар байгуулагдсаныг хар. Газрын хэвлий дэх байгалийн баялаг бүх ард түмний мэдэлд байна, төрийнөмч байна гэхэд нэг Ерөнхий сайд нь хэдэн компанийн захирал дагуулж очоод Оюутолгойн орд газрыг тэр чигээрнь гадаадын компанийн авсан зээлийн барьцаэанд тавьчихаад ирлээ. Ерөнхий сайд гэдэг чинь төр биш шүү дээ.Төр гэдэг чинь Засгийн газар нь, УИХ нь, Ерөнхийлөгч нь орж байж төр болно. Гэтэл эндээс эхлээд хууль зөрчөөддураар аашилж эхэлсэн. Ингээд бодоход Монголд хууль дээдлэх ойлголт алга болж. Хамгийн сүүлийн баримт гэхэдл, сая УИХ дээр баахан яриа болсныг олон нийт харж, сонссон байх. Их хурал маань Үндсэн хуулийн цэцийг хахуульдлаа. Засгийн газрын нэг гишүүнийг огцруулах асуудал хэлэлцэхээр болтол Үндсэн хуулийн цэц ньболохгүй гэж дүгнэлт гаргасан. Уг нь болж л байсан шүү дээ. Ингээд харахад бид хаашаа явж байгаа нь тодорхой.Монголд хариуцлагын тогтолцоог бий болгохгүйгээр, улстөрийг эрүүлжүүлэхгүйгээр эдийн засгийг өөд нь татахболомж байхгүй.
–Сүүлийн үед алдаа завхрал, гажуудлыг засна гэхээр хүмүүс Үндсэн хуулийн тухай ихээхэн ярьж байна.Харин өөрчлөлт хаашаа явж, юунд хүргэх тухайд бүрхэг байна?
–Яриад байгаагийн гол санаа нь Ерөнхийлөгчөө Их хурлаас сонгодог болох тухай байх шиг. Өөрөөр хэлбэл,Ерөнхийлөгчийг Их хурлын 76 гишүүн сонгох нь л дээ. Тэгээд Ерөнхий сайддаа бүх эрх мэдлийг өгч тэр нь Засгийнгазраа Их хурлын гадна байгуулаад явна гэнэ. Одоогийн Засгийн газрыг харахад, миний ойлгож байгаагааргадаадын баяны гал тогооны өрөөнөөс гарсан Засгийн газартай байна шүү дээ. Үүнээс өөр эрх мэдлээр тоглодогЗасгийн газар гэж хаа байхав. Монголын ард түмэнд өнөөдөр төрөө төвхнүүлэх маш том ганхашгүй үүрэг ньЕрөнхийлөгчөө сонгох шүү дээ. Ард түмэн нэг тойрог болж Ерөнхийлөгчөө сонгодог, итгэдэг. Гэтэл ЕрөнхийлөгчийгИх хурлаас томилдог болох юм бол яах вэ. Их хурал гэдэг маань юу билээ. Ташаа төсөөллөөр бол Ардчилсан нам,Ардын нам хоёрын гол өрсөлдөөний талбар биш шүү дээ. Одоо Монголын улс төрийн тавцан дээр олигархиудгараад ирлээ. Өмнө нь Монголын эдийн засаг, улстөрийн ашиг сонирхлыг зангидсан олигархи бүлэглэл гэжбайгаагүй, одооны шинэ үзэгдэл. Гадны аж ахуй нэгжүүдийн сонирхол ороод ирлээ. Магадгүй гадны томгүрнүүдийн улстөрийн сонирхол ч энэ дотор ороод ирсэн байхыг үгүйсгэхгүй. Монголын улстөрд тоглогчид олонянз болж. Ийм нөхцөлд Монголын төрийг улам хэврэг болгож, Ерөнхий сайд гэж нэг хүн томилоод ард нь дураарааболдог бол бид Украиныг харж байна. Арсений Яценюк гэдэг хүнийг Америкаас авчирч томилоод нөгөөх нь юухийж суугааг нь. Бид ийм байдал руу орж болохгүй.
–Ер нь тэгээд Монголын нөхцөлд гэрэл гэгээ байна уу?
–Миний харж байгаагаар бол Монгол Улсын Ерөнхийлөгч таван хуулийн төсөл өргөн барьсан. Захиргааны тухайхууль, Төрийн албаны тухай хууль, Хариуцлагын тухай хууль, Намуудын тухай хууль, Нийтийн хэлэлцүүлгийн тухайхууль гэсэн энэ таван хуулийн төслийг өргөн барьсныг УИХ батлаад явбал Монголд улстөрийн, хариуцлагынэрүүл орчин бүрдэхэд тустай. Хамгийн чухал алхам. Гэтэл хараад байхад УИХ тэр хуулийн төслүүдийг хэлэлцэхсонирхолгүй. Магадгүй хэлэлцэхгүйгээр дараагийн сонгуульд орж ч болзошгүй. Ийм байр суурь баримталж буйулстөрийн хүчнүүд өнөөдөр Монголын улс төрийн тавцангаас буух цаг нь болжээ. Тэгээд цааш явахад энэялзрал, доройтлыг гэтэлж эрүүл зам сонгох асуудал л чухал. Тэгж чадахгүй бол улс орны хувь заяа хоёр хаалгаар лгарна. Нэг нь гадны ашиг сонирхолтнууд юм уу компанийнхан төрийн нуруун дээр мордож аваад колончлолын талбар болгож гаднын компаниудад мөлжүүлчихээд гаслах дуугаа дуулаад сууж байдаг улс болж хувирна. Нөгөөзам нь нийгэм шударга бус байдал , олхиогүй явдлын эсрэг хүчтэй тэмцэх юм бол сөргөлдөөнд орох аюултай. Энэхоёр аль нь ч хүсүүштэй зүйл биш. Эрүүл саруул ухаанаар Монголын улс төрийг эрүүлжүүлэх нь л чухал. Өнөөдөрсонгууль ойртсон үе. Улс төрийн хүчнүүд миний байр суурийг янз янзаар харах байх. Миний бодоход, өөртөөшүүмжлэлтэй хандахгүй, өөрийн арчаагүйг тольдохгүй бол гаднын хэн ч ирээд “Чи яагаад ингэдэг юм бэ” гэжхэлэхгүй. Магадгүй гаднын хөрөнгө оруулагч гээд манайхны шүтээд байгаа дотор ихэнх нь луйварчид, олонх ньМонголоор дамжиж хөлжихийг хүсэгчид яваа. Тэд харин ч урьдхаа яая гэж байхад дээрээс нь нэрмээс болно.Улстөр, эдийн засагт сүүлийн үед тод харагдаж байгаа бас нэг зүйл бол өөрсдөө хувь заяагаа тэтгэж, эдийн засгааөөрийн хөдөлгүүртэй болгож хөгжүүлэх бодлогоос илүү гаднын хөрөнгө оруулалт, гаднын зээл гэж ярьдаг хүн олонболжээ. Гаднын хөрөнгө оруулагчдын төлөө гэж орилж хашгичдаг,тэгээд бүх сонин хэвлэл, цахим хуудсууд,телевизээр ярьдаг болж. Тэдний цаана их тодорхой сонирхол байна.
–Тухайлбал?
–Гаднын хөрөнгө оруулагч гэдэг тохиолдлын хүмүүс, тэд Монголын боловсруулах үйлдвэр юм уу, багажхэрэгслийн үйлдвэрт хөрөнгө хийгээгүй шүү дээ. Ердөө л Монголын уул уурхайг сонирхож, баялгийг нь цөлмөхгэж ирж байгаа. Тэдний хахуулиар амьдардаг, тэдэнд үйлчилдэг түшмэдийн бүлэг Монголд бий болсон нь бодитаюул. Хоёрдугаарт, гаднын хөрөнгө оруулагчдад үйлчилж, тэдний гарыг долоож амь зогоодог, манай Ерөнхийсайдын хэлдэгчлэн хаялгыг нь авч амьдардаг компаниуд, үйлчлэгчид бий болжээ. Гуравдугаарт, гаднын хөрөнгөоруулагчдын Монгол дахь бие төлөөлөгч болж, тэдний өмнөөс ухуулга хийдаг, эрх ашгийг нь хамгаалдаг лоббибүлэг, төрийн бус байгууллага хүртэл бий болоод байна. Дөрөвдүгээрт, тэдний захиалгаар Монголд хуульгаргадаг, тэдний төлөө Их хурлын гишүүнийхээ товчийг дардаг, тэдэнд үйлчилж хуулийн төсөл хийдэг төрийнтүшээд бөөн бөөнөөрөө байна. Ийм замаар явж бид хямралаас гарахгүй.
–Тэгвэл ямар гарц байна?
–Үндэснийхээ эдийн засагт түшиглэсэн, өөрсдийнхөө хэрэгцээнд зориулсан, дэлхийн зах зээл дээр боломжийнүнэ хүрэх баялаг бүтээж байж бид хямралаас гарна уу гэхээс биш гаднын хэн нэгэн баян ирж Монголыг өөд татах тухай асуудал байхгүй. Иймэрхүү үлгэр ярьж байгааг эдийн засгийн алуурчдын сүүлийн үед Монголд хэрэгжүүлж байгаа номлол гэж үзэх хэрэгтэй. Үүнийг бид гэтлэх ёстой.
Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж:Ugluu.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 20, 2016 12:05:31 pm )
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.
-
Anonymous (December 20, 2016 12:06:37 pm )
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН, туслан хэрэгжүүлэгч нь МАН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН, МАН хоёр өнөө хүртэл уралдан хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.
-
Anonymous (December 20, 2016 12:07:21 pm )
Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Тавантолгой төслийн хувь заяа Оюутолгойн төслийн араас орж Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.
-
Anonymous (December 20, 2016 12:07:44 pm )
Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Оюутолгойн төсөл Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.
-
Anonymous (December 20, 2016 12:08:19 pm )
Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.
-
Anonymous (December 20, 2016 12:10:30 pm )
“Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн” гэж Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон нэгэнтээ хэлсэн. Энэ нь ард иргэд, улс төрчид нь халуун эх оронч сэтгэлтэй, цэвэр ариун ёс суртахуунтай, өндөр дээд академик боловсролтой бол улс орон хөгждөг гэсэн үг юм. Гэтэл ардчиллын гайгаар 26-хан жилийн дотор ард иргэд болон улс төрчдийн халуун эх оронч сэтгэл нь амин хувийн атгаг шунахай сэтгэлээр, цэвэр ариун ёс суртахуун нь адгуусан амьтны зэрлэг зан авираар, өндөр дээд академик боловсрол нь шинжлэх ухааныг таягдан хаясан прагматик боловсрол, мухар сүсгээр солигдож Монгол улс хөгжих бус олон арван жилээр ухарч, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал нь ганхахад хүрэв. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.
-
БТзочин (December 20, 2016 1:03:48 pm )
ардчилал гэдэг яг оносон нэр мөн үү одоодондоо ардчиллыг зүхээд яах вэ Ардчиллын нэрийг барьсан АН МАН ийн хулгайч луйварчдаас салах хэрэгтэй Альч намын засгийн газар зээл л ярьж хөөцөлддөг учир нь тэд тэр мөнгийг бидэнд мөнгө бн ийм ажил бн гээд хахуйл авч ажил өгдөг Дэлхийд мөнгө бн хувийн хэвшлүүд мөнгө олж бн хөрөнгө оруулалт олдож бн энх баригчид улс оронд ашигтай бүтээн байгуулалтуудыг хийлгэхгүй бн яагаад Тэдний карманд мөнгө орохгүй учир авилга өгвөл ажил олддог хатуу зарчим үйлчилж бн үүнээс болоод Монгол хөгжихгүй бн Гадаадын олигархуудтай голчлон хятадын компаниудтай нийлсэн авилагачдыгмөнгөөр оосорлож Монголоо худалдсан компаниуд л ажил авч асар их өндөр өртгөөр хийж ирлээ энэ бол хатуу үнэн
-
Anonymous (December 20, 2016 1:48:31 pm )
Ene deer bga heden pizdaanuudaas boloj Kolon boloh in todorhoi bolson
-
ЗОЧИН (December 20, 2016 7:20:28 pm )
ЭНЭ БАЙДЛААРАА ТУН УДАХГҮЙ КОЛОНИ УЛС БОЛОХ НЬ БАРАГ ТОДОРХОЙ БОЛЖ БАЙНА ДАААА ЯАНА ДАААА
-
BICHEECH (December 20, 2016 11:20:59 pm )
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
10 Comments