antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 3, 2012 Comments are off

Урлагийн хүрээний эгч дүүс

нийтлэсэн Admin

Урлагийн хүрээнд цөөнгүй эгч дүүс бий. Тэдний нэг нь эгч дүү уран нугараач Бямбаа нар. Тэднийг “Камертон” хамтлагийн залуус болох Эба, Д.Болд нарын гэргий гэдгээр нь хүмүүс танимхайрдаг.

Түүнчлэн бид жүжигчин Хулан, Халиун нарыг онцлон тодруулъя. Хуланг хүмүүс хошин шогийн Х-Түц хамтлагийн жүжигчин гэдгээр нь илүүтэйгээр  танина.

Багадаа фото миссээр тодорч явсан энэ бүсгүй кино, рекламны эрэлтэд дарагдаж явдаг гэдгээр нь хүмүүс андахгүй.

Харин түүний дүү Халиун дизайнер мэргэжилтэй. “Космополитан” сэтгүүлийн нүүр царайг тодорхойлогч гэдгээр нь залуус таних болжээ. Бас багагүй олны танил дуучдын уран бүтээлийн клипэнд дүрээ үлдээсэн гэдгээр нь танина.
Эгч дүү Нандиа нар. Эдгээр бүсгүйчүүдийг бид хамтлаг дуучдын ард хоолой хийж дуулцгаан өөрсдийгөө олонд таниулаад авсан гэдгээр нь таньдаг юм. Тэрдундаа Балхжавын дууг хэн сайн дуулах вэ тэмцээнд оролцож тэд зөвхөн хэн нэгний ард дуулах биш.

Өөрсдөө дуулж чаддаг гэдгээ нотолж чадсан бүсгүйчүүд. Харин одоогоор эгч Нандиа нь гэр бүлтэй болж, хөөрхөн хүүхдийн ээж болсон гэх мэдээллээс өөр мэдээлэл алга байна. Сураг алдарсан эгч дүүс хэзээ нэг өдөр хэн нэгний ард дуулсаар тайзнаа эргэн гарах цаг ирэх биз ээ.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car