antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 20, 2016 10 comments

Ц.Мөнх-Оргил УИХ-ын бүрэн эрхэд халдав уу?

нийтлэсэн Admin

1mhol83cs0lvaq0cngeh1lhff

Засаг хуралдаад  Индонез улсад суугаа ЭСЯ, Бразил Улсад суугаа ЭСЯ, Осака дахь консулын газар, мөн Хайлаарт ажиллаж буй консулын газрыг тус тус татан буулгах шийдвэр гаргасан талаар өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл уг шийдвэртэй холбоотойгоор салбарын сайд Ц.Мөнх-Оргилын хэлсэн тайлбар, Монгол Улсын гадаад бодлоготой харшилж байгаа талаар эх сурвалжууд хэлж ярих болов. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил  хэлэхдээ “Сая Засгийн газрын хуралдаанаар зарим дипломат төлөөлөгчийн газруудыг татан буулгах талаар хэлэлцлээ. Юуны өмнө Индонез улсад суугаа ЭСЯ, Бразил Улсад суугаа ЭСЯ-ыг татан буулгана. Осакад байгаа консулын газар, мөн Хайлаарт ажиллаж байгаа консулын газрыг татан буулгая гэсэн шийдвэр гаргалаа. Ямар үндэслэлтэй вэ гэхээр нэгдүгээрт, УИХ, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Төсвийн байнгын хорооноос 2017 онд бололцоогоороо хэмнэлт гаргах, зарим нэг дипломат төлөөлөгчийн газруудын ач холбогдлыг эргэж харах, төдийлөн ач холбогдолгүй гэж үзэж байгаа бол татан буулгах асуудлыг оруулж ирээрэй гэж үүрэг даалгавар болгосон. Энэ дагуу бид Бразил, Индонезийн ЭСЯ-дыг татан буулгая гэсэн шийдвэр оруулж байна. Энэ улсад ойролцоогоор 25, 25 монгол иргэн ажиллаж амьдардаг. Гадаад худалдаа бол Индонезтэй 12 мянган доллар, Бразилтай 2000 долларын нийт худалдаа эргэлт байгаа. Өөрөөр хэлбэл худалдаа эргэлт байхгүй. Осакагийн консулын хувьд Токиод том ЭСЯ ажиллаж байна. Хайлаарын хувьд БНХАУ-д манай дөрвөн дипломат төлөөлөгчийн газар ажиллаж байна. Энэ дипломат төлөөлөгчийн газруудыг татан буулгаснаар бид жилдээ 1.5-1.7 сая долларын хэмнэлт гарах юмаа гэж тооцож байгаа. Эдгээрийг татан буулгахын хажуугаар Бишкект буй одоо байгаа консулын газраа ЭСЯ болгоё гэсэн шийдвэр гаргалаа. Энд зардлын ялгаа байхгүй. Хайлаарын консулыг татан буулгасны оронд Шанхай хотод консулын газар байгуулъя гэсэн шийдвэр гаргаж байна. Яагаад гэвэл Шанхай хотод 3000 гаруй иргэн ажиллаж амьдарч байна. Худалдаа эргэлт, хөрөнгө оруулалт их учраас Шанхай руу шилжүүлье гэсэн шийдвэр гаргаж байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Уг нь бол уг асуудлыг УИХ эцэслэн шийдэх ёстой. Гэтэл шийдвэр албан ёсоор гарсан мэтээр Ц.Мөнх-Оргил сайд мэдэгдсэн нь, УИХ-ын бүрэн эрхэд халдсан явдал боллоо гэж хэлэгсэд байгаа юм. Түүнчлэн улс орны гадаад бодлогын асуудлыг түргэн түүхийгээр хэлж ярьж, тэрийг нь Монцамэ агентлаг нь цааш дамжуулж, олон улс даяар цацаад байгаа нь тоогүй хэрэг боллоо гэж хэлэгсэд байгаа юм.

Эх сурвалж. Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • Зөнөг өвгөн (December 20, 2016 11:47:26 am )

    Зөв. Ач холбогдол багатай газарт Улс төрчдийн шахааны хоолны савуудыг байлгадаг нүх сүвийг хаах хэрэгтэй. Байх ёстой нь байсан шиг байдаг, байх шаардалагагүйг нь хурдхан татан буулгаж цэвэрлэх хэрэгтэй. Мөнх-Оргил Молодец!

  • болд (December 20, 2016 12:12:42 pm )

    чадваргүй хоосон толгой гэдэг нь аль эрт мэдэгдсэн шүү дээ.

  • зочин (December 20, 2016 12:35:09 pm )

    Brasil, Indonesia-d ESY baiguuldag exneesee l buruu baisan. Tatan buulgadag ni zovoo.

  • zochin (December 20, 2016 12:40:05 pm )

    хаш өнгийн хаймараар ардуудаа буудаж хөөж алсан нөхөр дөө хууль сахидаг оронд бол ,шоронд байх нөхөр,монголд бол ерөнхийлөгч болсон ч болох нөхөр

  • zochin (December 20, 2016 12:55:21 pm )

    Zub

  • dd (December 20, 2016 1:12:41 pm )

    zeb abstralid ch elchin xereggui

  • ,,, (December 20, 2016 1:32:46 pm )

    End nerlegdsen gazruudad n AN-naas songogdson humuus elchin saidaar ajillaj bgaa bolohoor tatan buulgana gej dongodooch!!!.Indionez ulsad ajillaj bui Elchin said busgui n TTuriin elch n herhen ajillaj boldogiig ene tsag uyeiin soshial ertuntsud mash tod tomruun haruusan.
    Munh-orgil hezee negen tsagt bas l bi bish geed gurdiigeed hergees multarah geed zogsoj bh bailgui,

  • Anonymous (December 20, 2016 4:26:20 pm )

    zuw ni zuwl baih tegehdee teneg medegdel hiiwel 7sariin negend bolson hergiin ueyer ene nuhur chin huuli zuin said baigaagui biluu yagaad ene nuhur hariutslag uurehgui zugeerl ywj baidag bilee

  • Уурхайчин (December 20, 2016 7:01:34 pm )

    Зөв. Гэхдээ эцсийн шийдвэрийг Мөнхоргил биш УИХ гаргах байлгүй. Ер нь жолоо нь алдартлаа мэдэмхийрч болмооргүйсэн.

  • Сонгогч (December 20, 2016 7:05:34 pm )

    ГХЯ-ыг ажлыг мэдэхгүй хүн очиод самарч байна.

antalya rent a car