antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 19, 2016 13 comments

Н.Алтанхуягийн төрсөн эгчийн хүүхэд болон түүний эхнэр Ц.Насанбат нарын хүмүүсийн  хувийн данс руу тендерийн мөнгө оржээ

нийтлэсэн Admin

6oomoqrbp1ll9tlpq73atbats3

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн дүү Н.Наранцэцэг, Ц.Насанбат нарыг хууль бус тендерийн хэрэгт сэжигтнээр татсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Нийслэлийн прокурорын газрын олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясман уг асуудалтай холбоотойгоор  ярихдаа “Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа хэрэгт Боловсрол Соёл шинжлэх ухааны яам, зарим дүүргийн Тамгын газраас зарлан явуулсан нийт 4.2 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий тендер хууль бусаар явагдсан байдаг.Дээрх ажлын хүрээнд улсын төсвөөс авсан санхүүжилтийн зарцуулалттай холбоотойгоор Н.Наранцэцэг, Ц.Насанбат нарын зэрэг хүмүүсийг сэжигтнээр тооцож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан. Ц.Насанбатын нөхөр нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн төрсөн эгчийн хүү, харин Н.Наранцэцэг нь түүний төрсөн дүү юм.” гэсэн байдаг. Тэгвэл Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат  “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа  “Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхэд холбогдох хэргийг АТГ мөрдөн байцааж, шүүх гэм бурууг нь тогтоосон. УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан М.Тулга гэгчийн арилжааны банкин дахь харилцах дансанд нь “Ар дааган” гэх ХХК-ий данснаас ихээхэн хэмжээний мөнгийг “нүүрсний үнэ” гэсэн утгатайгаар шилжүүлсэн нь анхаарал татдаг. Ингээд “Багануур” ХК-тай нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулан ажиллаж байсан “MGL SB”, “MGL SBD” ХХК-ий үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байсан М.Тулгын дансанд тухайн гэрээнд хамааралгүй аж ахуйн нэгжээс ихээхэн хэмжээний мөнгө шилжсэн асуудлыг Л.Гансүх нарт холбогдох эрүүгийн хэргээс тусгаарлаж, лавшруулан шалгах болсон.

Гэтэл 2012 онд БСШУЯ-наас зарласан,Сонгинохайрхан дүүргийн 11 цэцэрлэгийн гаднахыг тохижуулах тендер, Нийслэлийн ЗДТГ-аас зарласан, мөн дүүргийн XIII хорооны IX байрны гаднах талбайг тохижуулах тендер, тус дүүргийн Тамгын газраас зарласан 19 байршил дахь гадна талбайг тохижуулах тендер зэрэг нийт дүнгээр дөрвөн тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий тендерт “Алтан тэнгэр”, “Ар дааган” ХХК зэрэг хэд хэдэн аж ахуйн нэгж хууль бусаар шалгарчээ. “Ар дааган” ХХК-ий ерөнхий инженер нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн буюу том охиных нь нөхөр, “Алтан тэнгэр” ХХК-ий захирал нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн төрсөн эгчийнх нь хүүхэд, зарим компани нь дээр яригдсан М.Тулга гэгчийн найз нарынх байж. Түүнчлэн эдгээр аж ахуйн нэгжийн санхүүгийн байдлыг шалгахад ихээхэн зөрчил илэрсний хажуугаар Н.Алтанхуягийн төрсөн эгчийн хүүхэд болон түүний эхнэр Ц.Насанбат зэрэг бусад хүний хувийн харилцах дансанд тендерийн санхүүжилтийн мөнгөний зарим нь шилжсэн байна. Энэ мэтчилэнгээр хөрөнгө, мөнгө шамшигдуулсан байж болзошгүй үйлдлүүдэд ах дүү, төрөл садан, найз нөхдийн холбоогоор хамтран оролцсон байх магадлалтай нөхцөл байдал илэрч байгаа. Нийтэд бодитой мэдээлэл өгөх нь зүйтэй гэж санасан учраас хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн хэмжээнд нь үүгээр хязгаарлая.” хэмээн ярьсан байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • Цахим.... (December 19, 2016 4:15:01 pm )

    Зогсож байгаа нь хөгийн амьтас, Увс маркийн луйварчид ….

  • irgen (December 19, 2016 4:19:28 pm )

    Ger byleeree ulsiin horongo idsen hulgaichuud baina, yaliig ni og !!!!!!!!!

  • zochin (December 19, 2016 5:23:49 pm )

    ALTANHUYG AA NAMIINHAA DARGIIN MARAFONOOS ERTHEN NER EE TATSAN N CHINI DEER YM BAINA AA.ENE OLON TENDER ZAVSHSAN AH DUU NARIINHAA UCHRIIG OL OO.TEGEHGUI BOL TANAIHAN BUGDEEREE SHOROND SUUH N DEE.

  • Anonymous (December 19, 2016 7:35:45 pm )

    Цагаандаа гарсан луйварчин байна даа энэ АЛТАНХУЯГ

  • ЗОЧИН (December 19, 2016 8:26:45 pm )

    Гэр бүлээрээ хулгайчууд юм шив дээ бүх хөрөнгийг нь хурааж шоронд нь хатаах хэрэгтэй

  • Зочин (December 19, 2016 8:48:48 pm )

    Манай монголд үнэхээр инээдтэй юмаа хулгай хийж хүн алсан ч мөнгөтэй хүмүүст үйлчилдэггүй хуультай яах ч ёстой юм бүү мэд тэнгэрийн гэсгээлийг л хүлээхээс

  • Ардчилал гэж ярьдаг хүмүүсийг дэмжиж байсан хүн (December 20, 2016 8:58:20 am )

    юу ч гэх вэ дээ…

  • зочин (December 20, 2016 9:17:22 am )

    Ардчилал нэрийн дор ажилтай болох гэсэн хүмүүсээс болж Монгол орон сүйрчихлээ

  • Иргэн (December 20, 2016 9:20:06 am )

    Тэгнээ тэр ер нь Алтанхуягт ард түмэн ам муутай, ийм байхыг нь мэддэг юм байна лээ.

  • АН д ийм гэмт хэрэгтэн дарга хэрэггүй (December 20, 2016 10:15:57 am )

    Алтан гадас хэмээх гэмт бүлэглэлийн толгойлогчоор АН удирдуулахдаа тулаагүйе. АН ын дарга болж шоронгорс зугтаах гэж тэрнээс биш юун АН ыг шинэчлэх, ёстой толгойд нь байхгүй бодол

  • чингэс (December 20, 2016 12:11:07 pm )

    сайн дураараа ажиллах өмгөөлөгч байн уу

  • Иргэн (December 20, 2016 1:50:11 pm )

    Тасгийн дарга Алтанхуяг, цэргүүдийн хамт. Тендерийн анхан шатны нэгжийн зохион байгуулалтанд Алтанхуягийн тасаг цэрэг бэлэн.

  • Zochin (December 25, 2016 12:27:03 pm )

    elbegee eeljit bariwchilgaag Altanhyagiig onilj bn yah boloo

antalya rent a car