antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 19, 2016 39 comments

440 сая төгрөгийн ажлыг 1 тэрбум 800 саяар хийсэн “Монроуд”-ын эзэн Б.Гарамгайбаатарыг АТГ шалгаж дийлэх үү?

нийтлэсэн Admin

maxresdefault

Хууль зүйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хурлаар Засгийн газраас Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг танилцуулах үеэр анхаарал татсан мэдээллүүд нэлээд байсан. Тухайлбал, Ж.Энхбаяр гишүүн УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарын компанитай холбоотой асуудлыг онцолж хэлж байгаа. Тэр хэлэхдээ  “Энэ тайланг орж ирэхэд үнэхээр харамсаж байна. Санхүүгийн сахилга батгүй, дур зоргоороо авирласан зүйлс хавтгайдаа байна. Нэг жишээ хэлэхэд 300 сая төгрөгийн өртгөөр хийгдэхээр гэрээ хийгдчихсэн зам өөрчлөлт ороод 4,3 дахин өндөр өртөгтэйгөөр 1.3 тэрбум болж өсөөд явсан байх юм. 440 сая төгрөгийн гэрээтэй замын ажлыг бас өөрчлөөд 1 тэрбум 895 сая болгосон. Энэ болгон нь улстөрчидтэй холбоотой компаниуд. 440 сая төгрөгийн өртөгтэй ажлыг 1 тэрбум 800 саяар хийсэн. Монроуд компанийн ажил. 4,3 дахин нэмж өөрчилсөн асуудал. Энэ хүн хэн байсныг мэднэ шд, АН-ын бүлгийн дарга байсан.” гэж байсан. Тэгэхээр өмнөх парламентын үед олонхийн бүлгийн даргаар ажиллаж байсан Б.Гарамгайбаатарын тухай энд ярьж байгаа нь хэнд ч ойлгомжтой байгаа юм.

Ер нь эргэн сануулахад, Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг анх шалгах болсон үндэслэл нь тухайн үед УИХ-ын гишүүн байсан Б.Гарамгайбаатарын “Монроуд” компанитай холбоотой байсан гэдгийг өмнөх бичвэрт цухас дурдсан. Түүнчлэн ямар учир шалтгаантай вэ гэдгийг энд тодруулан хүргэж байна. Чингисийн төрсөн нутгийн тойргийг нэм гэсээр байгаад нэмүүлж чадсан ч,  УИХ-ын гишүүн болж чадаагүй  Б.Гарамгайбаатарын байгуулсан, одоо ч өөрийнх нь болох  “Монроуд” компанитай холбоотой асуудал өнгөрсөн оны сүүлчээс эхлэн дахин босч ирсэн юм. Тус компанид холбогдох хэргийг АТГ-аас дахин сэргээн шалгаж эхэлсэн гэдгийг өнгөрсөн хавар мэдээлж байсан билээ.

Тодруулбал, тус компанийг “Хөгжлийн банк”-наас Халзан бүргэдээс Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын гүйцэтгэлд 30 гаруй тэрбум төгрөг авсан  боловч  1  км ч  зам тавиагүй байсан нь “Хөгжлийн банк”-нд хийсэн шалгалтаар илэрсэн гэгдэж байсан юм. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат хэлэхдээ  “Хөгжлийн банкны албан тушаалтнууд Халзан бүргэдээс Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын гүйцэтгэл нь нийтдээ 38 орчим хувьтай байхад уг газарт шинээр зам тавихаар Засгийн газарт тогтоол оруулж батлуулсан. Ингээд нэмээд нийтдээ 46.3 тэрбум төгрөгийг гаргуулж аваад “Монроуд” гэх компанид шууд шилжүүлэн өгсөн байгаа юм” гэж байсан юм.

Тэгэхээр “Монроуд” компанитай холбоотой асуудлыг шалгах болсон  шалтгаан нь тус компани нь Халзан бүргэдээс Солонготын даваа чиглэлийн 100 км замыг барихаар 2012 онд тендерт шалгарсан. Улмаар 37.2 тэрбум төгрөгийг 46.3 тэрбум болгож нэмэгдүүлсэн. Мөн тус замаа 2013 онд шинээр барих замын жагсаалтад хууль бусаар оруулсан хэрэгт буруутгагдаж ирсэн юм. Тиймээс тус компанийн удирдлагуудад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2, 150.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэгдэж байсан.

За харин Б.Гарамгайбаатар эрхэм бол өөртөө хир халдаадаггүй. Тэрбээр бондын мөнгийг зүй бусаар зарцуулаад байна уу гэх агуулгатай асуултад хариулахдаа “Чингис, Самурай бондыг авснаар юу үлдэж байгаа юм. Яаж ч харлуулаад үүнээс үр дүн гарахгүй. Эдгээр бондуудаар юу хийсэн бэ гэдэг нь тодорхой харагдаж байгаа. УИХ-ын дарга долоо хоног бүр үйлдвэрүүдтэй танилцаж бондын мөнгөөр ямар үйлдвэр бий болсон бэ гэдэгтэй танилцаж байна. Үнэхээр бүхий л чиглэлийн үйлдвэрүүд бий болсон. Тийм байтал бондын мөнгө хаачив хэмээн худлаа эрэл сурал болоод байх хэрэггүй. Ердөө ганцхан алхмын цаана харагдаж байгаа шүү дээ. Энэ тал дээр зөв зүйтэй мэдээлэл өгөх нь чухал.”хэмээн томорч байсан хүн. Үнэхээр ч тэр мөнгийг  ганцхан алхмын зайтай харж байсан хүмүүсийн нэг Б.Гарамгайбаатар гэдэг нь ойлгогдож эхэлж байх шиг байна. Учир нь үүсгэн байгуулсан компаниараа дамжуулан хэдэн тэрбумыг Хөгжлийн банкнаас гаргуулж авсан байж болзошгүй Б.Гарамгайбаатартай хариуцлага тооцох ажлыг АТГ хийх үү гэдэг нь анхаарал татаж байна.

Эх сурвалж:   Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

39 Comments

  • Zochinhin (December 19, 2016 9:38:30 am )

    Naad luibarchinaa bariachee hentiin chandagan taliin zamiig tam bolgoson hun dee hentiichuudiin olon mashin tereg ebderch gemtsen ter zamaa ahiad ooroor n shineer tabiulaachee

  • Төмөрөө (December 19, 2016 9:40:54 am )

    Энэ луйварчингаас төр мөнгө олж ав шоронд явуулбал хоосон хоцроно

  • zochin (December 19, 2016 9:47:16 am )

    Chadah uu ta nar?
    Ene bol yaaj ch murguud nurahgui Hadbaatar, yugaar ch huuguud guitsehgui Burgedbaatar, yunaas ul aih Zorigtbaatar bugd niileed Garamgaibaatar shuu dee! Chadah uu ta nar?

  • Зочин Эр хүн (December 19, 2016 10:00:13 am )

    Удахгүй баривчилж нөгөө Булган хоригдож байсан өрөөнд бас 1 жил 4 сар хорьж шалгах юм гэсэн шдээ. Хорих нь яах вэ монгол төрийн хохирлыг барагдуулж тэр зөрүү олон арван сая доллорыг нь л төлүүлэх хэрэгтэй тийм шудрага хуулийн байгуулага монголд байна уу харцгаая олон түмээн.

  • nn (December 19, 2016 10:36:45 am )

    Ямар жирийн иргэд бид шүүж цагдах биш биднээр их тоглох юмдаа.Идсэн уусан юм бол энэ тэр манай танай гэхгүй хулгай гэмийг нь илэрүүлээд хууль цаазын дагуу ял зэмийг нь эдлүүлэх хэрэгтээ

  • ЗОЧИН (December 19, 2016 11:22:07 am )

    Ардын хүүхэд шоронд орж болдог энэ муу хулгайч нар яагаад шоронд орж болдоггүй юм 9 үеэр нь шоронгоор амьсгалуул

  • Anonymous (December 19, 2016 11:46:18 am )

    Uls munguu avah heregtei

  • зочин (December 19, 2016 11:59:41 am )

    Бүлэглэлийг дийлхэд гэцүү. Өндөр хөгжилтэй оронч дийлэхгүй байна шүү дээ

  • Anonymous (December 19, 2016 12:29:10 pm )

    Iim har amia bodson hulgaichuud tord shurgalaad baigaa tsagt Mongol uls maani hezee ch hogjihgui shuudee.

  • ganaa (December 19, 2016 1:28:13 pm )

    Haraal ideesei bilee hariutslaga gej haana haana ch alga ard tumen ni ter darga said ni ter

  • Tanhai (December 19, 2016 1:28:28 pm )

    Зам тавих хөрөнгийг Элбэгдорж тэнэг мэддэг гэж дуулсан Сүхбаатарт зам тавьж өгөхгүй. гэж хэлсэн уаатай тиймээс элбэгдотжийг үүнтэй холбоотой элбэгдорж дандаа хонзон санаж явдаг өөдгүй хулгайч улс төрийн луйварчин УИХ сүхбаатар аймагт гарч чадаагүй тэгээд сүхбаатарчуудад зам. тавьч өгөхгүй гээд өдий болтол шороон замтайгаа таваргаж байгаа тийм болохоор алуурчид. Луйварчин улс төрийн хулгайч төрийг мэрэгч харах ийм үзээрийн хүзүүгүй малыг хэн ерөнхийлөгч болгосон гэвэл монголын гэнэн сайхан сэтгэлтэй ард түмэн тэдний сэтгэл рүү жс цацсан чи ээжтэйгээ тамд очоорой чиний ээж. Чаймайг гэсгээж чадөагүй төлөө тхмын шонд дүүжлэгд чи өөрөө монголын ард түмний. Бүх муухай хараалбн хүр луйварчин мирь

  • zoбийchin (December 19, 2016 1:29:17 pm )

    энэ нэг өлөн бөөс царайлсан хулгайчийг одоо тэр шоронлуу нь увуулахгүй юм байхдаа атг ба бусад хуулийхний яаж ажиллахыг ард түмэн харждээ зүгээр өнгөрвөл тэгээд хүссэнч эс хүссэнч юун долоон сарын нэгэн хагарч дэлбэрхэд бэлэн байнадаа

  • unshigch (December 19, 2016 1:35:12 pm )

    Zavaan ogor tolgoi. Mongoo butsaaj avaach ee ene tor chini yasan chadvargyi yum be dee.Yamar ch bolovsrolgyi zavaan hulgaich.

  • сонгогчсонгогч (December 19, 2016 3:08:47 pm )

    төр дийлэхгүй бол байгаад яахын. ард түмний мэдэлд өг. олон түмэн дор нь учрыг олж хужрыг тунгаагаад өгнө ш дээ

  • Anonymous (December 19, 2016 5:04:55 pm )

    ene garamgaibaatariigaa shorond ni xiigeechee

  • зочин (December 19, 2016 5:10:10 pm )

    хэргийг нь шалгаад үнэхээр хулгай луйвар хийсэн бол шоронд аваачиж хий лдээ.Ийм алаг үзлээс болж л ард түмэн төрдөө итгэхгүй,шүүх цагдаад итгэхгүй байгааг бид харж байна.Гарамгай бол жинхэнэ хулгайч хүн шүү дээ.шалгах нь зөв

  • sondor (December 19, 2016 5:43:47 pm )

    anaad gajigbaatariigaa shuud barij horiod bukh hurungiin huraa harvaas baliar hulgaich luivarchin

  • Цог (December 19, 2016 8:01:47 pm )

    энэ хулгайчаас бид салах хэрэгтэй хурдан шоронд хийгээд байгаа юмыг нь аваад гүйцээ

  • Anonymous (December 19, 2016 9:04:28 pm )

    ene metchlengeer ix idsen bxaoo muu sain luibarchid,Er ni ene ardchilliinxan dandaa luibarchiddaa odoo yanadaa xoorxii mongolchuud mini toriin tolgoid ni iimerxvv l xvmvvs bainadaa

  • irgen (December 19, 2016 9:08:47 pm )

    Bondin mungu iim zamaar alga bolson yum shuu hen hen avsan ter humuusees ni olj avah heregtei .Bondin mungu chini bugd ezentei biz dee olj av uguhgui b.gaag ni shorond hii

  • УЛС ШИГ УЛС БОЛОЁ ГЭВЭЛ ТӨРӨӨ ЦЭВРЭЛ (December 19, 2016 9:21:39 pm )

    АТГ, ШҮҮХ, ЦАГДАА, ТТГ гээд бүгд л наад хүмүүсийн чинь гар хөл бологсод юу гэж л үнэнээр асуудлыг шидвэрлэв гэж дээ. Төр засгийн эрхэмүүд ч холбоотой байгаа байх.

  • Anonymous (December 19, 2016 9:38:36 pm )

    Enhbayr guai unen helsen bna shuu 2 nam hen hendee hariutslaga tootsohgui gesen tohirootoi geed yarij bsan n ulam l unen bolj notlogdood bna zam tavij chadahgui ene hohimoi tolgoilson novshoor ingej mongoor togluulaj bolohgui ee s.bayr bayrtsogt garamgai luivarchidiig atg shalgaachee huuliin deer huh tengerees oor zuil ugui gedgiig medruulmeer bna

  • Anonymous (December 19, 2016 10:00:21 pm )

    9 үеээр нь төрийн ажил хийлгэхгүй
    9 үеээр нь энэ мөнгийг 3 нуглуулж төлүүлэх
    ##хуультай больё##

  • зочин (December 19, 2016 10:04:09 pm )

    S d a gej…

  • xuuli uilchildeggui udurtei boleo (December 19, 2016 10:39:18 pm )

    JILIIN 360 XONOGIIN NEG UDURIIG YAMARCH XUULI UILCHILDEGGUI UDURTEI BOLEO OO. TER UDURUUR NI ARD TUMEN XUULI TSAGDAAGIINXANAAS GUIXGUIGEER ENE METIIN NOBSHNUUDAAS SALAX TSEBERLEGEEGEE XIICHINE.

  • onbt (December 19, 2016 11:40:47 pm )

    shalgaach,,,

  • uuu (December 20, 2016 1:36:18 am )

    ТӨР ӨӨРИЙНХӨӨ МӨНГИЙГ БУЦААЖ АВЧ ЧАДДАГ ГЭСЭН ИТГЭЛ ҮНЭМШИЛИЙГ ТӨРҮҮЛЖ АРД ТҮМЭНД ОЙЛГУУЛАХЫН ТУЛД ТЭР МӨНГИЙГ АВАХ ЭСВЭЛ ШОРОНД СУУЛГАХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ,БИДНИЙ ДЭЭР ДАН ХУЛГАЙЧ НАР ГАРЧИХААД ДИЙЛДЭХГҮЙ БАЙНА ДАА,

  • Anonymous (December 20, 2016 8:44:24 am )

    Ene omhii Buriadiig shorond n hii.

  • ZOCHIN (December 20, 2016 10:35:15 am )

    TOR ENE METIIN LUIVARCHINUUDAAS L BOLJ ARD TUMENDEE NER HUNDGUI BOLJ BGAM DAA. AN NAM BAS ; IIMERHUU GISHUUDTEIGEE HARIUZLAGA TOOZDOG BAIMAAR YUM. BUDEEREE HUVAAGAAD IDDEG BOLOHOOROO DUUGAI BDAG YUM BLOV UU GESEN HARDLAGA TORJ BN.

  • bond (December 20, 2016 3:49:45 pm )

    BOND n buleglel

  • иргэн (December 20, 2016 10:50:34 pm )

    Гарамгай тэнэгийг шалгаж чадахгүй бол АТГ байх хэрэг байна уу

  • hooyon (December 22, 2016 6:31:13 pm )

    163,2g oorchloh heretei baigaam daa luivarchddag zuil angi n honngdood baigaa yum.

  • Anonymous (December 24, 2016 7:03:20 pm )

    ard tumen snah oi sn nbdg um ..ungursun chuulgan deer heree medehgvi hashgirdag l bsn nuguu ardchilaliig muuhai haragduuldagiin neg ni …huuli tsaaz bnu mongold tur zasag gj bnu luivarchdiin nam bolson umuu ene eh oron chin alaad avaad uguuchee ardchilaliinhniig

  • Irgen (December 24, 2016 11:03:30 pm )

    Ene luivarchidiin ard zuunii manlai honzognogch elvegdorj baiga uchiraas atg-ihan huuliin daguu ajillahgui bn ard tumen mini elvegdorjiig dariui zailuulj baij mgl uls huuli nomiin bolno

  • Jargal (December 28, 2016 12:47:03 am )

    Ih hurliin gishuun bolohod bas l lyuvar hiij l garcan bas l anad bankand 13 ter bumiin ortei baisan shuudee ongorson dyrsamj bolood ongorcondoo yaltai bulee dee

  • зочин (December 29, 2016 11:29:26 am )

    Үе үеийн УИХ дахь АН-ын бүлгийн дарга нар үйл тамаа үзэж үстэй толгойгоо барьж төгсдөг юм даа. Зах зангиагаа засаад, гутлаа тослоод Гансүхийн араас марш

  • зочинзочин (December 29, 2016 1:11:29 pm )

    гарагай хулгай даа хархаас зэвүү этгээд шоронд орох ч багадана

  • бат (January 04, 2017 9:21:48 am )

    ийм их мөнгө идсэн хүнийг шууд буудан хороож байвал ахиж ийм үйлдэл гарахгүй шүү дээ манай хууль нь жаахан чанга байвал жаахан цэгцтэй болно доо

  • Zochin (January 09, 2017 3:44:36 pm )

    гарамгайбаатарыг хурдан шалгуулж улсын өрийг төлүүлэх ёстой. Үүнийг хийхгүй бол АТГ байгаад яахав дээ.

antalya rent a car