antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 16, 2016 2 comments

Мэндчилгээ

нийтлэсэн Admin

МЭНДЧИЛГЭЭ

15595597_1336836976347462_1420687999_o

Монгол оронд хоршооллын салбарын эх суурийг тавилцсан “Монголын худалдаа эд хэрэглэгчдийн хоршооллын төв холбоо”-ны 95 жилийн ойг тохиолдуулан тус холбооны хөгжилд сэтгэл зүрх, хөлс хүчээ харамгүй зориулж ирсэн ахмад хоршоологчид тэдний үйл хэргийг залгамжлан яваа шинэ үеийнхэн та бүхэндээ  баяр хүргэн  мэндчилгээ дэвшүүлье.

Монголын худалдаа, эд хэрэглэгчдийн хоршооллын төв холбоо нь анх 1921 оны 12 дугаар сарын 16-нд “Ардын харилцан туслалцах хоршоо” нэртэйгээр үүсгэн байгуулагдаж байсан бөгөөд тус хоршооны анхны гишүүдийн дотор Богд хаан, Живзундамба, Эх дагина Догдогдулам, дэд жанжин Х.Чойбалсан, Баатар ван Наваан-Юндэн, хожим нь Цэргийн яамны тэргүүн сайд Д.Сүхбаатар, Сангийн яамны сайд С.Данзан зэрэг тухайн цаг үеийн манлайлагчид удирдагчид багтаж байв. “Ардын харилцан туслалцах хоршоо”  байгуулагдсаны үр дүнд манай оронд хоршооллын салбар үүссэн бий болох үндэс суурь тавигдсан гэж үзэж болно.

Өнөөдөр “Монголын худалдаа эд хэрэглэгчдийн хоршооллын төв холбоо” нь  Монгол оронд хоршооллын салбарыг хөгжүүлэх, гишүүд хөрөнгө хөдөлмөрөөрөө хоршиж, хамтарч үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэн бүтээмжийг өсгөж, баялагийг бүтээн, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах,  санхүүгийн хомсдлыг даван туулах зэрэг нийгэм эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байна.

Олон жилийн баялаг түүхэн уламжлалтай бүтээлч, идэвх, чадавхитай тус холбооны хамт олон Та бүхэн олсон ололт амжилтаа улам бататгаж өмнөө тавьсан зорилтуудаа амжилттай шийдвэрлэн ,ажил  хөдөлмөр нь амжилт бүтээлээр дүүрэн байж улам дэвшин дээшлэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

МОНГОЛЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН

 ХОРШООЛОГЧДЫН ҮНДЭСНИЙ

  ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ: Д.СУМЪЯАБАЗАР

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (December 19, 2016 8:38:43 pm )

    Сумъяабазар хөдөө аж ахуйг хэр мэддэг юм болдоо Их хуралд дэмжээд өгөх хүнийг л сонгочих юм энэ ч шалгарсан арга биш л болов уу
    NAMAC -гэж монголоор юу гэсэн үг юм бол

  • Anonymous (December 19, 2016 8:42:46 pm )

    Соц_зм ийн үед нэгдлийн холбооны дээд зөвлөлийн бэлэг тэмдэг байлуудаа

antalya rent a car