Улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлох ёстой. Гэвч төрийн бодлогыг тодорхойлох ёстой улстөрчид эрх мэдлийн төлөө тэмцэлдэхээс өөр зүйл хийж чадахаа байлаа. Ардчилсан намынхан энэ сарын 6-нд их хурлаа хийж намаа бүрэн шинэчилнэ гэж баахан сүржигнэсэн. Намын даргаа ҮЗХ-ны хурлаасаа сонгож чадахгүй болсон тэд аргаа барахдаа намын дүрмээ шинэчилж шинэ нам болохын тулд их хурлаасаа даргаа сонгоно гэж өөрсдийгөө болон ард түмнээ хуурав. Аймаг, нийслэл тэргүүтэй 1210 төлөөлөгч сонгон авч их хурлаа хуралдуулж сүржин зураг авахуулахаас өөр үр дүнд хүрсэнгүй. Угаасаа хүрч чадахгүй бололтой.
Шинэчлэл хэмээн хамгийн чангаар ярьж суусан АН-ынханы үнэн төрхийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан олон нийтэд ил болгож орхив. Гэтэл өчигдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан “АН-ын даргад нэр дэвших бол урьдчилж 250 саяыг тушаах юм байна. Зардлын 10 хувь” хэмээн мэдэгдэж олны нүдийг орой дээр нь гаргаж, чихийг нь дэлдийлгэв. З.Энхболдын хэлсэн “надаас бусад АН-ын гишүүд бүгд нэр дэвших эрхтэй” гэдэг нь ч худлаа болсон.
Энэ зөвхөн 10 хувийн зардал гэхээр намын даргын сонгуулийн үнэ цэнэ 2 тэрбум 500 сая болж таарлаа. Улс орны эдийн засаг хямарчихсан энэ цаг үед ийм хэмжээний мөнгө төлж дарга болно гэдэг гайхамшигтай. Арга ч үгүй биз тэднээс өөр мөнгөтэй хүн энэ улс оронд байхгүй шүү дээ. Өнгөрсөн дөрвөн жилд төсвийн мөнгийг баруун солгойгүй цацаж, хувьдаа завшихыг нь завшсан тэдэнд ийм хэмжээний мөнгө бол 2500 төгрөг шиг л сонсогдож байгаа биз. Жирийн гишүүдийн зүүдлээд ч барамгүй энэ их мөнгө харин “бондын мөнгө залгисан” АН-ын хэсэг бүлэг нөхдийн халаасанд бий. Ингээд Ардчилсан нам шинэчлэгдэх хөг нь өнгөрч, нөгөө далан худалчийн үлгэр болоод өнгөрч байна.
“Шинэчлэгдсэн АН”, “Намаа шинчилэх хэрэгтэй” гэх санаанууд хамгийн ихээр гарч байв. Гэтэл шинэчлэгдээд шинэчлэгдээд өөрчлөгдөхгүй шахуу хүмүүс намын шинэчлэлийг хийнэ гээд яриад явах нь хачирхалтай. Эх нь булингартай бол адаг нь булингартай л гэсэн шүү дээ. Хичнээн удаа ч байсан шинэ малгай өмссөн ч АН-ыг өнгөрсөн жилүүдэд дампууруулж байсан нөхдүүд дотор нь байсан цагт энэ нам хэзээ ч шинэчлэгдэж чадахгүй гэдэг нь туйлын үнэн.
Ингээд асар өндөр дэнчинтэй АН-ын даргын сунгаанд одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан, С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр, Г.Батхүү М.Чимиддорж нарын таван эрхэм нэр дэвших хүсэлтээ илэрхийлэн материалаа хүлээн авснаас УИХ-ын гишүүн С.Эрдэнэ материалаа бүрдүүлэн Сонгуулийн хорооноос гаргасан журмын дагуу бичиг баримтаа гардуулан өгсөн байна.
Тэгвэл намын даргад нэр дэвшинэ гэж амбиц гаргаж явсан П.Цагаан, Л.Болд нар нэр дэвшихгүй гэдгээ хэвлэлээр зарлав. Ийнхүү тэд саятнуудын тоглоомоос татгалзаж, Ж.Батзандан, С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр, Г.Батхүү М.Чимиддорж нар саятнуудын тоглоомд оролцохоор зэхэж байна.
Б.Анир
Эх сурвалж: Zaluu.com
Холбоотой мэдээ
-
Zochin (December 16, 2016 11:01:57 am )
O za za AN ongorlooldoo. Gantomoriig demjij bna.
-
Гадил (December 16, 2016 12:12:33 pm )
Батзандан гудамжны жагсагч, мөнгөгүй гуйлгачин байсан. Хэдийдээ 1 сая доллар төлөх чадвартай болчихвоо. АН, УИХ-д байх ч аймаар ашигтай юмаа.
-
ИРГЭН (December 16, 2016 12:22:53 pm )
БАТЗАНДАНД АМЖИЛТ ХҮСЬЕ.ГАНТӨМӨР БОЛОВСРОЛЫН СИСТЕМЫГ САМАРСАН . БҮТЭН НЭГ ҮЕ ӨНГӨРЧ БАЙЖ ЗАСАГДАНА. ТЭР ҮЕД СУРЧ БАЙСАН ХҮҮХДҮҮД ХАЙРАН ДУНД МЭРГЭЖИЛТЭЙ ХҮН. ЯМАРЧ БОЛОВСРОЛ БАЙХГҮЙ. ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ЗАХИРЛААР ЯПОНД БАС ТЕХНИКУМ ТӨГССӨН ХҮМҮҮСИЙГ ТОМИЛСОН6 ОДОО ТЭДНИЙГ БОЛИУЛАХ ХЭРЭГТЭЙ. СУРАГЧ БИЧИГ ГЭЖ ЖАНХУУ. ОДОО БОЛИМООР ЮМ.
-
DOGTII (December 16, 2016 1:57:43 pm )
ЭНЭ 5 ХҮНЭЭС ӨӨР ХҮН БАЙХГҮЙ ЮУ ЭНЭ 5 ЧАВГАНЦААС ЯДАЖ Ж.БАТЗАНДАН НЬ АРАЙ АРД ТҮМЭН ТАЛРУУГАА ЮМУУ ДАА
-
Улс тор судлаач. (December 16, 2016 3:33:28 pm )
Ер нь ЯМАР Ч УЛС ТОРИЙН ХЭЦУУ ГАЛЫН ДУНДУУР АН-ын ЖУРАМЫН НОХДИЙГОО АВААД ГАРЧИХ ХУН Л АН-ын дарга болох естой юм л даа. Гэтэл нэр дэвшигчдийн дотор даана ч алга байна. Элбэгдорж нь Гантомор, Чимэддорж, Батхуу нарыг “утсан хуухэлдэй” болгоод дэвшуулж байгаа юм байна.С.Эрдэнэ дээр Номтойбаяр Тагнуулийнхнаар “нас барсан хуний омноос монго авсан” гээд НОЦТОЙ ХЭРЭГ ХИЙСЭН болохыг нь тогтоолгочихсан байдаг. Тэр алдааг нь залруулах гэж АН ажиллаар моддоо олны итгэл авч чадахгуй. Батзандан ч унэн дээ зангараг нь хурэхгуй ЖИЖИГДЭНЭ. Тэгээд ч байр суурь нь амархан оорчлогддог, барил муутай. Удахгуй УИХ-ын Эрдэнэбат нэр дэвших байх. Гэтэл удахгуй Эрдэнэбат нь Элбэгдоржтой хамтраад Эрдэнэтийн 49 хувийг, хууль зорчоод, хувьдаа авсан нь тогтоогдоно. Энэ алдаагаар нь МАН нь улс тор хийсээр, туунийг босгохгуй. Тэгэхээр эдгээр дотор АН-ыг аваад явчих хун ДААНЧ БАЙХГУЙ байна. Уг нь Н.Алтанхуягийгаа л элдвээр оролдоод байхын оронд нэр дэвшуулж, АН-ынхаа даргыг болгосон бол АН-ынханд ашигтай байх байлаа даа.
-
Зочин (December 16, 2016 4:07:12 pm )
Батзандан минь дээ чи яаж ч тэмцээд ардчилсан намын дарга болж чадахгүй шүүдээ.Чамаар даргаа сонгодог нам гэж ву байх билээ.ёстой л мөнгөний гарз.Их санасан газар 9 шөнө хоосон гэж үг байдагдаа
-
zochin (December 16, 2016 7:52:14 pm )
unuudur batzandangiin tsag ni shuu gishuud ee
-
unshigch (December 17, 2016 5:47:17 am )
Тэмүүжин л тохирно доо. АНыг удирдаж чадна.
-
Zochin (December 17, 2016 10:37:53 am )
gudamjind vimeen samuun degdeegchid nam gesen blagaa tsegtselj chaddaggvi ardchilal nereer ard tvmniig samarsan chini bagadaa uyu
-
ГАНЦ (December 17, 2016 11:18:31 am )
ЭНЭ ХЭДЭЭС ГАНЦ ДӨМӨГХӨН НЬ БАТЗАНДАН Л БАЙНАДАА АНАРХИ НЬ ХЭТЭРСЭН АРДЧИЛСАН НАМ ТАМЫН ТОГОО ШИГ ДОТРОО БОЛОВСРОЛТОЙ ХЭДИЙГЭЭ НУХАЖ ОРХИОД ЛИДЕРГҮЙ БОЛЖ ГАНЦ КРИМИНАЛ ЭРДЭНЭ ТЭЙГЭЭ ҮЛДЭЖ ДЭЭ АРДЧИЛСАН НАМААС ӨӨР НАМ ШИНЭЭР ҮҮСЭХ НӨХЦӨЛ БАЙДАЛ Д ОРЖЭЭ
-
Anonymous (December 17, 2016 6:48:18 pm )
Yun gantumur erdenebat batzandan be bas yun chimiddorj be estoi solioruulah ymaa iim zabaan ymnaas bold tsagaan nar garsand bayar hurgie ugaasaa uhaantai ni uur l baidag ym baina daa sosorbaram demjeed baigaa gel uu ter hen ch tanihgui huniig
-
hulan (December 18, 2016 11:39:17 am )
bolimoor yum ed narain uy duusah bolohui yum bhdaaa ichimer yum
-
ЗОЧИН (December 18, 2016 2:24:38 pm )
АН-ын гишүүд та нар зүгээр малнаас дор болсон байна. Нөгөө ардчилал гээд цамнаад байсан нөхдүүд чинь голио шиг пээпийтэл хөрөнгөжисөн байна. Энэ байдлаа энэ хурлаараа лолн түмэнд харууллаа.Улаан гуйлагчин ширхэгийн тамхи авч татдаг байсан багии нар өнөөдөр даргын төлөө энэ их мөнгийг төлж дарга болно гээд та бүхэнд зарлалаа шүү дээ. Эд хаанаас ийм их мөнгөтэй болсон юм бэ? НАЙМАА ХИЙГЭЭГҮЙ, БИРЛ ЭНДНИЙ НАЙЗ БИШ ТЭГЭХЛЭЭР АРД ТҮМНИЙ ХӨРӨНГӨНӨӨС ХУЛГАЙ ХИЙЖ БАЯЖСАН НЬ ТОДОРХОЙ БАЙНА. Наад зах нь БОНДЫН мөнгөний тайлангаа будлиантуулаад байгаа. Яагаад хулгай хийгээд авчихсан юм чинь ил болох гээд тархин дань цус харваад. ЗА ИЙМЭРХҮҮ БАЙНА ДАА АН-ЫН ГИШҮҮД БУЮУ МАЛНУУДАА.
-
zochin (December 19, 2016 11:52:43 am )
nam bh estoi ym uu.tatan buulgaad shine nam uusgevel taarna
14 Comments