antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 15, 2016 4 comments

Энэтхэг улсаас авах зээлээр юу хийх вэ

нийтлэсэн Admin

picture-045-original_700x700БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг санхүүжүүлэхээр болов. Төслийг БНЭУ-ын банктай тохиролцохыг холбогдох сайд нарт даалгалаа.  Газрын тосны ордын байршил, дэд бүтэц, түүхий тос болон бэлэн бүтээгдэхүүний ложистик, зах зээлд ойр зэрэг үзүүлэлтийг харгалзан Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт энэ үйлдвэрийг барихаар сонгосон. Үйлдвэрийн нийт хөрөнгө оруулалт 1 тэрбум ам.доллар бөгөөд боловсруулах үйлдвэр 0.7 тэрбум гаруй ам.доллар, газрын тос дамжуулах хоолой 264 сая ам.доллар, жилд 1.2 тэрбум ам.долларын борлуулалт хийн, жилийн 43 сая ам.долларын цэвэр ашигтай, хөрөнгө оруулалтаа 8-10 жилийн дотор нөхнө гэж тооцжээ.  Үйлдвэр жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулж, евро-4,5 стандартын шаардлага хангасан 560 мянган тонн автобензин, 670 мянган тонн дизель түлш, 107 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий, бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм. Улсын болон орон нутгийн төсөвт бүх төрлийн татвар, хураамж хэлбэрээр жил бүр 150 сая ам.доллар төвлөрч, 600 гаруй шууд ажлын байр бий болох юм. Үйлдвэрийг дагаж будаг, автомашины дугуй, резинэн эдлэл, хуванцар, химий-цэвэрлэгээний материал, үнэртэн гоо сайхан, эмийн зэрэг 30 төрлийн үйлдвэр байгуулагдана гэж Сангийн яам тооцоолсон байна.

Эх сурвалж:www.polit.mn 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (December 15, 2016 3:40:59 pm )

    Говь ч ирээдүйд тасрахнээ кк. Өмнөговийхон одоо энгийн айл нь л жип машинтай тансаг амьдардаг. Одоо дорноговь гээд. Говийн 3 аймгийхантай сууяаа хахааа

  • Anonymous (December 15, 2016 3:43:10 pm )

    Тэнүүн говийн сайхан сэтгэлт говьчууд азтай л юм. Том том үйлдвэрүүд нээгдээд үйл ажиллагаа явуулаад. Дээр үед говь голио болж төрснөөс хангайд буга бол гдг үг хоцрогдвоо

  • Irgen (December 15, 2016 4:01:11 pm )

    Demjij bn bayrlla amjilt husy an-ihan hor hutgaj horgol tatahvii!!!!

  • бат (December 17, 2016 2:32:54 pm )

    Энэ зээлийг Энэтхэгийн ерөнхий сайд 2015 онд айлчлахдаа өгөхөөр болсон нь АН ы хийсэн ажил болохоос одооны МАНы ЗГын ажил биш хэлж байна Харин яагаад өнөө хүртэл манайд өгөөгүй юм болоо !!!!!!!!!

antalya rent a car