Шүүхийн шинжээч нарын санаатай гэмээр буруу зөрүү дүгнэлтээс болоод бөөн хохирол амсаж
суугаа хүн цөөнгүй. Ялангуяа зам тээврийн ослоор бурхан болоочдыг шинжээч нар болж л өгвөл өнөөх лайтай архинаас болоод амь насаа алдсан мэт худал дүгнэлтээр гөрдөж ар гэрийнхнийг нь бухимдуулж байна. Зам тээврийн осол Монголд ямар мундах биш. Хоногт хоёроос гурван хүн нормтой юм шиг осолд өртөн тэнгэрт халин одно. Тэр тоолонд шинжээч нар худал дүгнэлтээр гэмт этгээдэд үйлчилж хэдэн төгрөг салгахыг хичээнэ. Өнгөрсөн долоодугаар сараас хойш иймэрхүү зовлон дундуур туучиж буй бичээч би бээр саяхан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Ламчин, Багануур дүүргийн шинжээч эмч Ө.Шаарийбуу нарын илэрхий хууль бус дүгэлтийг олж үзээд бараг л муужирч унахаа шахав. Тэд арай дэндүү эрээ цээргүй гүжирджээ. Тэгээд арга буюу хууль ханалтын байгууллага болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирал, бригадын генерал Д.Батжаргалд хандахаар шийдэв.
Энэ удаа уншигч та бүхэндээ бригадын генерал Д.Батжаргалд илгээсэн гомдолын бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Жил бүрийн судалгаагаар хууль хяналтын хүрээнийхний авлигын түвшин буурахгүй байдаг нь шүүхийн шинжээч нартай нэлээд холбоотой бололтой. Иймээс бусдад сургамжтай, санаа авууштай байх үүднээс зам тээврийн осол болоод шинжээч нарын талаар дараа дэлгэрэнгүй цуврал нийтлэлээ заавал бичнэ ээ.
Сэтгүүлч Б.Отгонбаяр
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирал,
бригадын генерал Д.Батжаргал танаа
2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хот
Шинжээчдийн хуурамч дүгнэлтийн талаар гомдол гаргах нь
Миний хүү О.Ууганбаяр нь 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 13 цагийн орчимд Улаанбаатар хотоос Хэнтий аймаг руу ээж Ч.Оюунцэцэг, эхнэр Ж.Цэрмаа, хүү У.Мөнх-Идэр, У.Мөнх-Очир нарын хамт өөрийнхөө 36-39 УБӨ дугаартай Приус20 маркийн машинаар зорчиж явахад нь /Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт буюу Улаанбаатар-Хэнтий аймгийн чиглэлийн төв магистрал замын 165 тоот километрийн заалт бүхий тэмдэгтээс зүүн зүгт 103 метр зайд/ өөдөөс нь Б.Цэлмэг гэгч этгээд 03-02 УНО дугаартай Т.Хайландер маркийн машинаараа хурд хэтрүүлэн, урсгал сөрж мөргөсний улмаас миний эхнэр Ч.Оюунцэцэг, ач хүү У.Мөнх-Очир нар харамсалтайгаар амь насаа алдаж, хүү О.Ууганбаяр, түүний эхнэр Ж.Цэрмаа нар хүнд, ач хүү У.Мөнх-Идэр хөнгөн гэмтсэн эрүүгийн гэмт хэрэг гарсан юм.
Тухайн үед хэргийн газарт Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн дэд дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Өлзийбаатар, цагдаагийн ахлах дэслэгч Б.Наранбаяр нарын бие бүрэлдэхүүн очин ажиллаж, анхны үзлэг шалгалт, эмнэлгийн тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулсан байсан. Тэр үед цагдаагийн ажилтнууд болон жирийн иргэд, яаралтай тусламж үзүүлсэн эмнэлэгийн ажилтнууд Ч.Оюунцэцэг, О.Ууганбаяр нарыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл саруул байсныг гэрчилдэг.
Дээрх гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад Багануур дүүргийн шинжилгээний албаны шинжээч эмч Ө.Шаарийбуу нь өөрийн ухамсарт амьдралын туршид архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглэж байгаагүй, тухайн осол гарсан өдөр ч архи, согтууруулах ундаа огт хэрэглээгүй байсан миний эхнэр, талийгаач Ч.Оюунцэцэгийн цогцост 2016 оны 7 дугаар сарын 21-ны өдөр задлан шинжилгээ хийж, нэмэлт шинжилгээнд түүний биеэс цус, ходоод, эд эрхтнээс нь дээжийг авч мөн сарын 25-ны өдөр ШШҮХ-д илгээсэн байсан бөгөөд тус хүрээлэнгийн Тусгай шинжилгээний хэлтсийн химийн лабораторийн эрхлэгч, шинжээч, цагдаагийн дэд хурандаа Б.Ламчин нь 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр дээжийг хүлээн авч маргааш өдөр нь буюу 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр цусанд химийн шинжилгээ хийж дүгнэлтийг гаргаж, уг дүгнэлтийг үндэслэн шинжээч эмч Ө.Шаарийбуу нь 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр задлан шинжилгээний дүгнэлтиийг гаргасан болохыг хэргийн материалтай танилцахдаа мэдсэн юм.
ШШҮХ-гийн Тусгай шинжилгээний хэлтсийн химийн лабораторийн эрхлэгч, шинжээч, цагдаагийн дэд хурандаа Б.Ламчин нь миний эхнэр, талийгаач Ч.Оюунцэцэгийн биеэс авсан цус, ходоодны шингэний дээж, мөн архи согтууруулах ундаа огт хэрэглээгүй байсан миний хүү О.Ууганбаярын биеэс авсан цусны дээжийг 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч маргааш өдөр нь буюу 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр цусанд химийн шинжилгээ хийж талийгаачийн цуснаас авсан дээжээс 0.8 промилли, ходоодны шингэнээс 1.0 промиллийн спиртийн агууламж илэрсэн, миний хүү О.Ууганбаярын цуснаас 2.4 промилийн спиртийн агууламж илэрсэн мэтээр бодит байдалд илтэд нийцэхгүй, үндэслэлгүй, илэрхий худал дүгнэлт гаргасанд хохирогчид бид туйлын гомдолтойбайна. Тэр өглөө 9 цаг 30 минутын үед гэрээсээ эрүүл саруулаар аян замд гараад тухайн өдрийнхөө 13 цагийн орчимд осолд өртсөн ээж хүү хоёр хоёулаа архи уучихаад, хүү нь машинаа жолоодоод явж байсан гэвэл тэрүүн шиг худлаа юм үгүй, тэд тийм ёс зүйгүй, хариуцлагагүй иргэд биш, хууль дүрмээ ямагт сахин биелүүлдэг хүмүүс гэдгийг хавь ойрынх нь бүх хүн сайн мэднэ.
Шинжээч Ө.Шаарийбуу нь Ч.Оюунцэцэгийн цогцост эсийн шинжилгээ хийгдсэн эсэх нь тодорхойгүй байхад задлан шинжилгээ хийсэн дүгнэлтийг үйлдэж, шинжээч Б.Ламчин нь мөрдөн байцаагчийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн “Шинжилгээ хийх шинжээч томилсон” тогтоолд заасан хэдэн хувийн согтолттой байсан талаарх асуултад үл хариулж, О.Ууганбаярын овог, регистрийн дугаар, хаяг, цусны бүлгийг тодорхойлохгүйгээр шинжээчийн дүгнэлтийг дутуу, санаатайгаар худал гаргасан нь Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шинжээч Б.Ламчин нь “Шинжилгээний объектыг шүүхийн шинжилгээний байгууллагад хүргүүлэх, хадгалах, шилжүүлэх, устгах журам”-ын 6.1-д заасан “Шинж чанараа алдаж, шинжилгээнд дахин ашиглах боломжгүй болсон, эсхүл дээжийг нь санд авч архивласан биологийн гаралтай объект /цус, үрийн шингэн, шүлс, шээс, ходоодны агууламж, үс, хумс, яс, эд эсийн хэсэг/-ыг устгаж болно” гэсэн заалтыг зөрчиж О.Ууганбаярын тухайн үеийн цусны дээжийг архивлалгүйгээр санаатайгаар устган, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14.1.2, 14.1.6, 15.1.6,18.1.8 зэрэг заалт, Шүүх эмнэлэгийн шинжилгээ хийх журмын 3.5.5, 3.7.1 заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.
Эдгээр байдлаас харахад шинжээч Б.Ламчин, Ө.Шаарийбуу нар нь ажилдаа хайнга хандаснаас гадна албан тушаалаа урвуулан, бусдын нөлөөнд автаж шинжилгээний дээжийг өөрчилж, худал дүгнэлт гаргасан байж болзошгүй юм.
Хэдийгээр шинжээч Ө.Шаарийбуу, Б.Ламчин нарын хариуцлагагүй ажиллагаа нь ШШҮХ-ийн захирал таны хөндлөнгөөс оролцох асуудал хараахан биш ч гэсэн “хараат бус шинжээч” нэрийн дор авлига, ашиг сонирхолын хэрэг зөрчлийн хэлбэрүүд шүүхийн шинжээч нарын хүрээнд ийнхүү ил цагаандаа гарсны нэг бодит жишээ хэмээн хохирогчид бид сэтгэл эмзэглэн энэхүү гомдолын бичгийг таньд хүргүүлж байна.
Эрүүгийн 201623000204 дугаар бүхий хэргийг шалгах явцад илэрсэн шинжээч нарын тэдгээр хуурамч дүгнэлттэй холбогдуулан та шүүхийн шинжээчдийн талаарх иргэдийн гомдолуудыг нэгтгэн, бодитой судалгаа дүгнэлт хийж, илэрхий хуурамч дүгнэлт гарган иргэдийг бухимдуулж, хохироож буй ажилтнуудад тавих хяналт, хүлээлгэх хариуцлагыг чангатган, цаашид ийм төрлийн хэрэг зөрчлийг бүрэн таслан зогсоох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг хүсч байна.
Шинжээчдийн хуурамч дүгнэлтийн талаарх гомдолоо бид хууль хяналтын байгууллагуудад хүргүүлэн үнэн зөвөөр шийдвэрлүүлэхийн төлөө тууштай ажиллах болно.
Жич: Есөн хуудас баримт хавсаргав.
ГОМДОЛ ГАРГАСАН:
ХОХИРОГЧДЫН ТӨЛӨӨЛӨЛ, ХОХИРОГЧ ИРГЭН Б.ОТГОНБАЯР
Холбоотой мэдээ
-
Иргэн (December 15, 2016 10:06:02 am )
Шүүхийн шинжилгээний байгууллага мөнгөтэй хүнд үйлчилдэг гэдэг. Олон зуун хүний гомдолыг барж байгаа шүү.
-
Арай ч дээ (December 15, 2016 10:14:27 am )
Энэ авлигачид тийм амархан алга болохгүй. Баяр, баярцогт гэх мэтийн төрөөс төрсөн авлигачид байгаа цагт жижиг авлигачид байж л байх болно.
-
Zochin (December 15, 2016 10:24:23 am )
Хүний нэр хүндэд хамаагүй халдах үнэн учир тогтоогоогүй хэвлэл мэдээлэлээр тараах хуулиараа хориотой байдаг юм шүү….
-
ene bol bodit vnen (December 15, 2016 10:31:36 am )
Iim bdal yalanguya zam teewriin osol deer mash ih bgaa. Osliig haashinch ergvvlj boldog gej yaridag ni vnen yum bilee. Huuli bol vnendee mungutei hvnd l vilchildeg yum bilee.
-
Anonymous (December 15, 2016 1:12:18 pm )
Shaariibuu lamchin 2 iig shuud al avilgachdaas saliya
-
иргэн (December 15, 2016 2:14:53 pm )
Угаасаа шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн задлангийн эмч нар хүссэнээрээ худлаа дүгнэлт гаргадаг юм биш үү
-
Anonymous (December 15, 2016 2:43:09 pm )
Энэ байгууллагад Баярмаа гэдэг шинжээч илт худлаа дүгнэлт гаргадаг юм байна лээ
-
зочин (December 15, 2016 3:20:03 pm )
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмч нар дандаа л худлаа дүгнэлт гаргаж иргэдийг хохироож байдаг шүү дээ. Ёстой хүссэнээрээ л худлаа дүгнэлт гаргаж байна.
-
Anonymous (December 15, 2016 3:35:29 pm )
balair har pizdanuud bdag tsagdaa prokurortoi syljeend orson novshnuud um bnalee
-
Зочин (December 15, 2016 4:54:19 pm )
Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн лабораторийн эрхлэгч Х.Баярмаа гэгч эмэгтэй илт худал дүгнэлт гаргадаг юм байна лээ. Улаан цайм худал дүгнэлт гаргаж байгаа нь авилгал авсаных үгүй бол мэргэжилийн ур чадваргүйнх л байх даа.
-
Anonymous (December 15, 2016 4:59:03 pm )
tiim baina lee sh dee ter Bayarmaa gedeg huuhen avilgal avaad hudal dugnelt gargaj humuusiig hohiroodog huuhen bna lee
-
Зочин (December 15, 2016 5:00:28 pm )
Шинжээч Б.Ламчин худал дүгнэлт гаргаснаас болж бид ч бас бүтэн жил прокурорын байгууллагаар явж байна. БЗД-ийн татварын байцаагч Баярмөнхийн Батболд гэгч нь хөх өнгийн BWW X-5 маркийн 33-31 УНЧ дугаартай авто машинаар 2016 оны 02 дугаар сарын 09-нд Сэлэнгэ аймгийн Баянгол сум буюу Баруун хараагийн нутаг дэвсгэрт 63 настай иргэн П-г дайрч 36 метр газар чирж явсаар дээгүүр нь давж гарч амь насыг нь хохироосон хэрэгт энэ Ламчин гэгч бас л худал дүгнэлт гаргасан. Үүнээс болж энэ хэрэг
одоо болтол шийдэгдээгүй явж байна. -
Зочин Б.Ганбаатар (December 15, 2016 6:45:54 pm )
Энэ байгууллагын ажил боломжийн явагддаг байсныг мэдэх юм Сүүлийн үед иймэрхүү асуудалд холбогдох болсонд гүнээ харамсч байна Ийм байгаагүй юмсан
-
Anonymous (December 15, 2016 7:03:45 pm )
Tiim shuu ene baiguullagad ug ni itgej bsan chini ter Horloogiin Bayarmaa gej avilgalch huuhnii hudal dugneltees bolood bi ch bas hohirood l yavj bna daa.
-
Anonymous (December 15, 2016 8:25:49 pm )
Ene metiin novshiin yumnuudaa zailuulahd yadag bna aa haltar heden tsaas avaad gargaj bgaa hudal dugneltuud ni olon humuusiin ami amidarliig shiidej bgaag oilgoh chadvargui malnuud
-
Anonymous (December 15, 2016 9:19:36 pm )
АВИЛАГ АВСАН ӨГСӨНИЙГ ХАМТ ШИЙТГЭНЭ ЭНЭ ЧИНЬ АВИЛАГЧ НАРЫН ГААРУУЛАЖ БАЙНА
-
bt (December 15, 2016 9:56:13 pm )
b
0000000000000000000000000000000000000000///
v
-
tt (December 15, 2016 10:13:23 pm )
huviin arga hemjee avah heregtei
-
иргэн (December 15, 2016 10:22:56 pm )
Ер нь бол асуудал аль нэг талд шийдэгдсэний дараа олон нийтэд мэдээллэх хэрэгтэй байх.
-
ЗОЧИН (December 15, 2016 11:55:00 pm )
энэ ажлын хариуцлагын асуудал биш шууд утгаараа хахууль авдаг асуудал. энэ шинжээч Лхамчин нөхөрийн асуудал нилээн зартай болоод байгаа. нэг л өдөр энэ хүн өөрөө өргөст торны цаана амьдрах байх. товчхондоо энэ хүний мөнгө авдаг байдал савнаасаа халисан болно.
-
зочин (December 16, 2016 1:52:26 am )
тэнэг шинжээчийн балайрсан хариултыг үндэслэн хөлдүү толгойтой мөрдөн байцаагч нар барин тавин худлаа хэрэг үүсгэх асуудал хирээс хэтрээд байгаа шүү дээ. Шинжээчийг мэргэжлийн байгууллага, мэрэгшсэн хүмүүсээр хийлгэхэд анхаарах болсоон.
-
Zochinhin (December 16, 2016 7:29:52 am )
Hunii ami nas Eruul mendeer naimailtsdag tsaitsan gar be naad gologoo esbel hubiin arga hemjee abaach
-
Иргэн (December 16, 2016 8:42:27 am )
асуудал шийдсэний дараа үнэн учир нь олсон дараа ийм юм бичэх ёстой наад эмч чинь ямарч хамаагүй гаргах дүгнэлтээ гаргасан Ламчин гээд шинжээчээ үндэслэсэн гаргасан байх.
-
Сэтгэлийн шарх эдгэдэггүй (December 16, 2016 9:34:49 am )
Зам, тээврийн гэмт хэргийг өөгшүүлэгчид нь яалтчгүй шинжээчидийн санаатай худал дүгнэлтүүд болсон. Мөрдөн байцаагчид нь ч хохирогчдод хэрэг илрүүлэлтийн байдлыг танилцуулалгүйгээр нуун дарагдуулж байгаад хэрэгтэн, шинжээчидтэйгээ үгсэн хуйвалдаж хохирогчийг буруутгадаг нийтлэг цагаандаа гарчихсан байдаг юм байна билээ. АТГ энэ сүлжээг шалгах цаг болсон л баймаар юм. Зам тээвэрийн осолд өртөгчдийн ар гэрийнхэний үгийг сонс. Хэдий болтол өөрт тохиолдохгүй бол ойлгохгүй царайлж явах гэсэн юм. Дайнд ч ийм их хүн үхдэггүй л байхгүй юу
-
Anonymous (December 16, 2016 10:42:07 am )
Zam teevriin osol deer tsagdaa shuuh shinjilgee, prokuror, shuuh geed bugd aivilga heel hahuul, mungutei hund uilchilsen humuus bolson ni unen unen. Hohirson humuus hohi ni bolood ungurdug, Gehdee uiliin ur gej baidag l yum daa. Ter ued mungu, heel hahuul, tanil talaaraa uiliin uree davaad garagiig ni harj l baiya!
-
Anonymous (December 16, 2016 11:23:49 pm )
bi ene baiguullagad vneher gomdoltoi baigaa. bvhel bvten hvnii ami hohirchood bhad yaj hudal dvgnelt gargaj chaddag bnaa.Baruun haraagiin heregt sanaatai hudal dvgnelt gargasan ene Lamchin gedeg shinjeech
-
aaaaa (December 17, 2016 10:47:03 am )
baganuuriin shinjeech o.shairiibuu gedeg nohor udaa daraa iim huuramch dugnelt gargaj olon huniig hohirooj bga shuu dee . yaagaad ene huiliin hariutslag tootsohgui bn aaaa
-
Хонх (December 20, 2016 4:59:05 am )
Ер нь монголд бүх юм сүлжээнд орсон. Шударгаар шийдэгддэг хэрэг маш ховор доо. Хохирсон нь хохирсон дээрээ бүр хохирдог, луйварчид нь хождог цэвүүн цаг болжээ.
-
Anonymous (December 27, 2016 2:31:58 pm )
Yamar eruul uhaantai hun bodson ch eej huu 2 hamtdaa arhi uuchihaad ger buleere aym zamd garch yavna gej baih uu?.Mungunii tuluu eruul bus uhaantai dugnelt bichij suuga ter avilgach tseerlel hurteh ni damjiggui.
-
Зочин (January 05, 2017 5:54:04 pm )
Шүүхийн шинжилгээний үндэсний төв яагаад худал дүгнэлт гаргаад түүгээрээ гаршаад байгаа Б.Ламчин гэдэг нөхрийг ажиллуулсаар байдаг юм бэ. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын сум дундын прокурор Дамдинбазар, Уранчимэг энэ Ламчин нар бүгд холбоотой. Сүлжээний бизнес шиг л орооцолдсон авилгачид. Хэдэн төгрөгөөр ямар дүнэлт гаргах нь тодорхой ханштай.
30 Comments