antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 15, 2016 1 comment

Ш.Абэ, В.Путин нар өнөөдөр Дээд хэмжээний уулзалт хийнэ

нийтлэсэн Admin

14817639095851ec45e7a85НАГАТО. /Kyodo/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр Япон улсад хүрэлцэн ирж, тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэтэй Дээд хэмжээний уулзалт хийх гэж байна. Тэд өнөөдөр үдээс хойш Ямагүчи мужийн Нагато хотод уулзаж, маргааш Токио хотноо хэлэлцээгээ үргэлжлүүлнэ.

Энэ удаагийн хэлэлцээ нь энхийн гэрээнд гарын үсэг зурах асуудлаарх яриа хэлэлцээг эрчимжүүлж, Оросын мэдэлд байдаг боловч Япон улс өөрийн газар нутгийн салшгүй нэг хэсэг гэж үздэг дөрвөн аралтай холбоотой газар нутгийн маргааныг шийдвэрлэхэд тус дөхөм болно гэж Ш.Абэ найдаж байна.

Японы Засгийн газар Хабомай, Шикотан, Кунашири болон Эторофү гэсэн дөрвөн арал буюу Курилын арлуудыг “Япон улсын нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг бөгөөд эдгээр арлыг дэлхийн II дайны дараа Зөвлөлтийн цэргүүд хууль бусаар эзлэн авсан” гэж үздэг.

Ш.Абэ болон В.Путин нийтдээ 16 дахь удаагаа, энэ оны хувьд дөрөв дэх удаагаа уулзан хэлэлцээ хийх гэж байна.

В.Путин хамгийн сүүлд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа 2009 оны тавдугаар сард Япон улсад айлчилж байжээ. Харин Ерөнхийлөгчийн хувиар 11 жилийн өмнө Японд айлчилж байв. Ямагүчи муж бол Ш.Абэгийн өвөг дээдсийн төрөлх нутаг юм.

Газар нутгийн маргааны асуудлын тухайд тус хоёр улс нэлээд санал зөрөлдөөнтэй хэвээр байна. Дээд хэмжээний уулзалтын өмнө буюу өчигдөр хоёр талын ГХЯ-ны нөлөө бүхий албаны хүмүүс уг асуудлаар хэлэлцээ хийсэн байна.

Г.Доржханд

эх сурвалж: Монцамэ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Мн (December 16, 2016 9:45:36 am )

    Япон Орост АНУ-ын шахалтаар хориг тавьчихаад одоо юу горьдож хэлэлцээр хийдэг байна.

antalya rent a car