Cүхбаатар аймгийн Засаг даргын захирамжаар Засаг даргын орлогч Т.Амарбаатараар ахлуулсан ажлын хэсэг томилогдон Эрдэнэцагаан сумын “Бичигт” боомтод энэ сарын 7-10-ны өдрүүдэд ажиллалаа.
Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Мал эмнэлэг, Онцгой байдлын газар, ХХААГ-ын мэргэжилтнүүд засаг даргын захирамжинд тусгагдсан асуудлын хүрээнд Эрдэнэцагаан сумын “Бичигт” боомтын хил орчимд БНХАУ руу гаргахаар бэлтгэсэн адууны гарал үүслийг шалгаж, хилээр адуу гарах шийдвэр хойшлогдсонтой холбогдуулан хууль тогтоомжийн дагуу хяналтан доор ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэн аюулгүй байдлыг хангаж буцаан тээвэрлэхийг зөвлөн 1000 гаруй адууг ачуулж ажилласан байна.
Хилээр нэвтрүүлэхээр Дорноговь, Сүхбаатар, Дорнод аймгийн нутгаас адуу бэлтгэсэн нь малын гоц халдварт өвчин гарсан бүс нутгаас (Дорноговь аймаг) амьд мал тээвэрлэхийг хориглосон аймгийн Засаг даргын захирамжийг зөрчсөн зөрчил бөгөөд уг зөрчлийг арилган ажиллалаа. Мөн ачилт тээвэрлэлтийн аюулгүй байдал, өвс тэжээлгүйн улмаас үхэж хоргодсон 64 адууны сэг зэмийг мал эмнэлгийн ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэн сумын ЗДТГ-ын тогтоосон цэгт хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж устгуулжээ.
Эх сурвалж:Zaluu.com
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 14, 2016 2:13:29 pm )
ADUU HYTADRUU GARGAJ BOLOHGUI
-
ZOCHIN (December 14, 2016 2:14:00 pm )
ADUU HYTADRUU GARGAJ BOLOHGUI
-
zochin (December 14, 2016 3:27:06 pm )
Aduu gargah ni buruu
-
irged (December 14, 2016 7:50:10 pm )
ene ulsad ezen bna yuyy
-
хүннү (December 15, 2016 8:32:10 am )
Эзэнтэй болоод л адуугаа амьдаар нь хятадруу гаргах гэсэн хууль бус үйлдлийг зогсоож байгаа юм бишүү. Хэдэн ченжүүд дураараа дургиж улсыг эзэнгүй байлгаж “зайдагнах” гээд чадсангүй, тэд хэдэн цаасны төлөө адууг ямар аймаар нүд халтирам болгож байсныг олон нийтэд үзүүлэх хэрэгтэй.
-
5 Comments