antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 13, 2016 18 comments

С.Зоригийг хөнөөсөн хэрэг улс төрийн аллага биш гэв үү

нийтлэсэн Admin

12-13-2_700x700

Б.ЗАЯА

С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг шүүх хурлын тов гарчээ. Мөрдөн шалгалт нь 18 жилийн турш дуншсан уг хэргийг маргааш дэнслэнэ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээлснээр хэрэгт Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хариуцагчаар татаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.16  гэсэн найман зүйл ангиар буруутгажээ.

Дээрх зүйл ангиудад хүнийг шунахайн сэдлээр, захиалгаар, өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор, хүнийг санаатай алах гэмт хэргийг давтан үйлдсэн, бүлэглэсэн, зо­хион байгуулалттай, онц харгис болон ний­тэд аюултай аргаар, хоёр ба түүнээс олон хүний амь насанд хүрсэн тохиолдолд гэж зүйлчилжээ.

Хохирогчоор С.Зориг агсны дүү С.Оюун оролцох бол шүүх хурлыг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдар, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нар шүүнэ. Өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, С.Оюун­цэцэг, Д.Дашдорж, Л.Энхсайхан, улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандаг­сүрэн нар оролцоно.

Шүүхээс гаргасан энэхүү товоос харахад С.Зориг агсны эхнэр Б.Булган ямар байр суурьтай оролцох нь тодорхойгүй байна. Ямартаа  ч түүнийг өнгөрсөн жил барьж саатуулан яллагдагчаар татан байцаасан. Олон сар байцаасны эцэст эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гаргаж буйг хуулийнхан тайлбарласан. Тэгвэл Б.Булган уг хэрэгт яллагдагчаар оролцохгүй бололтой. Өөрөөр хэлбэл, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Харин гэрчээр оролцож магадгүй гэнэ.

Хамгийн гол нь нэрт улстөрчийн амь насанд онц хэрцгийгээр хүрсэн хэрэг улс төрийн захиалгат гэдэг нь гарцаагүй. Чухам энэ хэргийн ард хэн байгаа вэ гэдэг асуулт 18 жилийн турш Монголын улс төрийн хүрээнийхэн төдийгүй нийт ард иргэдийн дунд хариулт нэхсэн хэвээр байсан. Тэгвэл шүүхээс танилцуулсан мэдээллээр бол захиалгат гэдэг нь тодорхой болсон ч улс төрийн аллага мөн эсэх нь эргэлзээтэй байна. Өнгөрсөн хугацаанд захиалагчийн талаар олон таамаг дуулдаж байсан ч хэрэг шувтрах шатанд буюу хавтаст хэрэг прокурор, шүүхийн шатанд шилжих хүртэл энэ тухай ямар ч мэдээлэл гарсангүй. Зарим хуульчдын үзэж байгаагаар хэргийн захиалагч нас барсан, эсвэл гадаад руу гарсан гэж байгаа юм. Олон жилийн турш дуулиантай байсаар ирсэн уг хэрэг улс төрийн оролцоогүй, малчин, ногоочин хоёр танхайн сэдлээр үйлдчихсэн гэсэн байдлаар дуусгах нь гэсэн таамаглалыг зарим эх сурвалж хэлж байна.

Хэргийг шүүх хурлын тов гарсантай холбогдуулан яллагдагчаар татагдаад буй хүмүүсийн нэг Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаагаас зарим зүйлийг тодруулсан юм.

444444Л.Жавзмаа: ХҮҮГ МИНЬ ХИЛСЭЭР ЯЛЛАХ ГЭЖ БАЙНА

Шүүх хурлын тов гарсныг мэдсэн үү?

-Өмгөөлөгчтэйгөө уулзахад шүүх хурлыг нээлттэй хийнэ гэж байсан. Гэтэл одоо хаалттай хийхээр болчихоод байна. Энэ хэргийг хаалттай шүүх болсон нь гэмгүй хүнд ял өгөх гээд байна уу гэсэн хардалт төрөөд хэцүү байна.

Хууль хүчний байгууллага яахаараа хоригдож байгаа хүний амаар явдаг билээ. Ийм байдалтай болгож байгаад үнэхээр харамсч байна. Хэрэв ял аваад таслагдвал би хаачих вэ. Үүний цаана өчнөөн хүн хохирлоо. Дөрвөн нялх хүүхэд нь байна, ядарсан эхнэр нь байна. Монгол Улсад шударга хууль, шүүх байсан бол энэ бүхнийг яагаад харгалздаггүй, хайрлаж өрөвддөггүй юм бэ.

Хэрэв хүүхэд маань хэрэг хийсэн бол ингэж явахгүй. “Хохино, яагаад хэрэг хийв” гэж л би хэлэх байсан. Тэгэхэд миний хүү ямар ч хэрэг хийгээгүй байхад ингэж барилаа. Үүний цаана дөрвөн эцэг, эх, олон бяцхан хүүхэд, амьдрал нь орвонгоороо эргэлээ.

Хүүтэйгээ та хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?

-Хэрэг нь шүүхэд шилжих үед. Өнгөрсөн долоо хоногт.

Хүү тань юу гэж байх юм?

-“Намайг хилсээр гүтгэж байна. Хийгээгүй хэргээ хүлээхгүй. Хавтаст хэргийг ч уншихгүй гэж байгаа. Хэзээ нэгэн цагт би гарах байх” гэж байгаа.

Шүүх хурал хаалттай болохоор болсныг та юу гэж үзэж байна?

-Хаалттай болвол ямар болох бол гэж хардаж байна. Манайх фермерийн аж ахуйтай байсан. Эрдэнэтийнхэн мэднэ, манайхыг. Тэр үед хувьчлал болсон. Гэр бүлийн хүн бид хоёр малын мэргэжлийн хүмүүс. Хүү маань малд дуртай байсан учраас фермерийн аж ахуй байгуулъя гээд эхэлж байсан. Хадлан тэжээлээ татна гэсээр арваннэгдүгээр сар гартал ажилтай байдаг хүмүүс байлаа, бид. Тэр өдөр хүү маань хадланд аавтайгаа явсан юм. Аав нь өвсөн дээрээс унаад хүү маань “Аавыгаа алчихлаа” гэж орилоход аав нь “Би амьд байна аа” гээд босч ирсэн тухай ярилцаж байснаа би тод санаж байна. Тэр өдөр би хүүхдүүдээ цай хоолоор дайлж байх үед радиогоор С.Зориг агсан амиа алдсан мэдээг дамжуулж, би хүүхдүүддээ ч дуулгаж байсан. Тэгж л бидний хажууд байсан хүүхэд хэдийдээ тийм хэрэг хийх вэ дээ.

Ярилцлагын төгсгөлд юу ярих вэ?

-Хүүг маань яллахаар шүүх хурлыг хаалттай хийнэ гэж байна. Арай ч үгүй байлгүй дээ гэж залбирч сууна. Төр түмэн нүдтэй. Үнэн мөнөөрөө явахад үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг. Ядарсан эх нь жил гаруй хөөцөлдөөд явж байна. Тэнхлүүн явахад тэмээгээр тусласнаас тэвдэж явахад тэвнээр туслаач гэж хүсье.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

18 Comments

  • зочин (December 13, 2016 11:10:23 am )

    Алуурчин нь ард нь үлдээд энгийн ард нь хэрэг хүлээднэг болжээ зоригийн хэргийг л үнэн тогтоодогүйгээс хойш төр гэдэг юм монголд үгүй болжээ

  • иргэн (December 13, 2016 11:14:17 am )

    Шүүх хурлаа нээлттэй хийгээчээ, монголд шүүхийн хир үнэнч эсэхийг харах шалгуур нь энэ шүүх хурал шүү,Энэ хэрэг улс төрийн,захиалгат аллага биш байсан бол манай цагдаа тэр шөнөд нь багтаагаад илрүүлэх байсандаа,Энэ хурал захиалагчийг олж нэрийг монгол түмэнд ил болгох ёстой шүү шүүгчдээ.

  • зочин (December 13, 2016 3:38:00 pm )

    шүүгчийн цалин хөлс энэүүгээр тодорно? энэ хэрэг мэдээж хэрэг шүүдээ? хэнч шүүнэ?

  • зочин (December 13, 2016 3:41:02 pm )

    нээлттэй шүүх хэрэгтэй шүү бямбацогт сайдйй????? ард түмэн босох цаг нь ирж байж мэднэ шүү?????

  • Зочин (December 13, 2016 3:41:18 pm )

    Энэ жүжгийг хэн найруулж байгаа вэ? Г. Жамъян гуайн бичсэнийг уншсан уу? Одоо бүр улс төрийн аллага биш болж таарч байна уу?

  • зочин (December 13, 2016 4:01:01 pm )

    Тэнд мөрөөрөө явсан хэдэн хүн хэлмэгдэх шинжтэй болоод явчихлаа. Цагдаагийн дарга байсан Мөрөн бүгдийг мэдэж байгаа. Энэ хэргийг илэрүүлье гэвэл Мөрөнг байцаа

  • Арай ч дээ (December 13, 2016 4:49:16 pm )

    монголын шүүх шударга уу? Машины цонх хагалсан хүүд 10 жил чанга дэглэмд ял өгдөг шүүгч монголд бий. Одоо хаалттай хийхээр ял тулгаад л өнгөрөх гэсэн бодлого явж байгаа юм байна

  • Anonymous (December 13, 2016 6:16:01 pm )

    Ene tsag ved ene hereg ilrehgvi ee ygaad gebel aluurchid ni bidnii songood tur ajiluulaad bgaa nuhud dotor bgaa uchraas

  • Зочин (December 13, 2016 7:00:07 pm )

    Мөнгөнд шунасан итгээдүүдийн үйлдлээр хөнөөгдсөн. Багабанди тэргүүтэй МАХН (тэр үеийн) – ынхан Эрдэнэтийн хөрөнгөнд эзэн суух Отгонбилэгийг хэвээр үлдээх зорилтыг тууштай эсэргүүцэж бат зогссон учраас Зориг алагдсан. Харин одоогийн ихэрэг хүлээгээд байгаа итгээдүүд алсан нь үнэн. Тэд захилагч эзнээ хэлэхгүй байвал хөнгөн шийтгүүлнэ, шоронд байхад чинь харж үзнэ гэсэн амлалтад хууртагдаж байгаа юм. Захиалагчид нь МАН- ын томчууд. Алдар мөн захиалгатай шүүгч. Хэрэг хэдэн жилийн дараа дахин задарч захиалагчид нь мөрдөгдөнө.

  • Anonymous (December 13, 2016 7:46:42 pm )

    Энэ хүмүүс алаагүй Отгонбилэг агсаны бие хамгаалагчид айлгах гэж очоод гэнэдээд алсан гэсэн биз дээ энэ үед нь Бат-Үүл гэрт нь байсан айсандаа малгайгаа хаяад зугтаж явсан гээд бичээд байсан яагаад янз бүрээр бичээд байгааг ойлгохгүй юмаа

  • ЗОЧИН (December 13, 2016 8:16:43 pm )

    хошин шогийн нөгөө бооёо аглуу нар энэ сэдэвээр мөнгө олооч ахахахахаххххххаааа

  • Zochin (December 13, 2016 10:28:31 pm )

    25Jiliin yaltai tsaichihsan yasanch yahaw bolson aluurchnii vgend huuliinhan itgen gdeg tsaanaa neg ysm bnaadaa

  • Zochin (December 13, 2016 10:30:58 pm )

    yal awlaa ghef hils bol heden jiliin daraa zahialagchaa helne aluulchihgvi bol

  • Зочин (December 14, 2016 11:37:00 am )

    Нийгэмд болж байгаа бузар булхайг хорвоо шүүх нь гарцаагүй. Бүр хэдэн үеэр нь шүү! Энэ бол жинхэнэ аймшиг! Үдлээд буцах энэ хорвоод ингэж нүглээ нүглээр баллах гэж улайрч байгаа хүмүүс хэзээ аль насандаа ухаарах бол???

  • zochin (December 14, 2016 12:24:38 pm )

    http://Cash4Visits.com/ref.php?refId=343064 link-r orj orlogoo nemegduuleh medeelel avna uu

  • Anonymous (December 14, 2016 12:35:44 pm )

    Элбэгдорж, Бат-Үүл нарын гуулж байгаа ажил юм болов уу?

  • инж (December 14, 2016 12:57:47 pm )

    Би тэр өдөр ажил тараад маргааш нь хагас сайн өдөр байсан болохоор сумын төвөөс урагш 5 км орчим зайд хөдөө байдаг үеэл ахындаа очсон байж байлаа гэж. хүн болгон тэр өдрийг тод санадаг юм шүү. . .

  • onon (December 15, 2016 8:07:49 am )

    Shvvh hyrlaa neelttei hiij ard tvmend vnen baidliig ni zow oilgyylj ogoh estoi.

antalya rent a car