antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 3, 2012 1 comment

Хөшөөтөөс хөрөнгө босгогчид Хятадын тэргүүн баячууд болжээ

нийтлэсэн Admin

“Хөшөөтийн уурхай ДНБий таван хувийг үйлдвэрлэх боломжтой” гэж сонслоо. Дажгүй тооцоотой, эерэг төсөөлөл бүхий мэдээлэл аж. Харин яаж үүнийг бий болгох талаар гарц, хариулт бодож олох гээд чадаагүй бололтой. ДНБ буюу тодорхой хугацаанд тухайн оронд шинээр бүтээгдсэн бараа болон үйлчилгээнүүдийн зах зээлийн үнийн нийлбэрийг Хөшөөтийг эзэгнэгч “Мон Эн Ко” компани гаргах юм гэнэ.

Өөрөөр хэлбэл Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай тус компани Хонгконгийн хөрөнгийн биржид IPO хийж олсон мөнгөөрөө Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг тодорхойлох нь. Хөшөөтийн уурхай 90 сая тоннын нөөцтэй, гэхдээ эдгээрийн ихэнх нь коксжих чанартай аж. Энэ тайланг мөн л “Мон Эн Ко” гаргасан. Харин манай геологичдын судалгаагаар 2.4 тэрбум орчим тонн гэдэг. Тиймээс эндээс ДНБ-ий таваас илүү хувийг ч үйлдвэрлэж болмоор юм шиг.

Гэхдээ Хөшөөтийг хөшигний цаана нууж, анзаарагдахааргүй байлгах сонирхол хэн нэгэнд бий. “Стратегийн ордод оруулах юмсан, энэ ордыг” гэж манайхан олон жил халагласан ч яаж ийгээд л хоцордог. Бидэнд байгаа мэдээллээр Хөшөөтийг тэр чигээр нь эзэмшиж буй “Мон Эн Ко” компанийн хяналтын багц буюу 51 хувийн хувьцаа Хятадын дөрвөн иргэний мэдэлд байдаг аж.

Анх Хөшөөтөд ажиллаж эхлэхдээ юу ч үгүй байсан энэ дөрвөн эрхэм өдгөө Хятадын баячуудын тоонд зүй ёсоор ордог гэсэн. Ялангуяа компанийн хувьцаа, дүрмийн сангийн 25 хувийг атгадаг Лью Ченлин хэмээх хятад эр 25 тэрбум хонгконг долларын хөрөнгөөрөө Дундад улсад дээгүүрт тооцогдох болжээ. Энэ хөрөнгийг Хөшөөтөөс босгосон гэхээр дургүй хүрмээр. Үүнийг төгрөгт шилжүүлэн тооцвол манай улсын төсвөөс даруй тав дахин их хэмжээ юм.

Өнгөрсөн долоодугаар сард энэ компани Хөшөөтийн нүүрсийг Барлаг-Янтын боомтоор гаргаж, Шинжаан руу нийлүүлэхийг санаархсан ч шороон замаар тээвэр хийлгэхгүй гэсэн ураас барьж байсан замаа асар хурдтай тавьсан. Үүний “дүнд” 11 дүгээр сараас Хөшөөтийн сайн чанарт (нүүрсний коксжих чанар Таван толгойнхоос илүү) нүүрс Шинжаан руу урсаж эхэлсэн. Хятадуудын тооцоолж буйгаар 2015 он гэхэд нийт 60 сая тонн нүүрсийг Монголоос гаргах боломжтой гэсэн.

Хөшөөтийн эзэмшил харийнхны гарт байгаа цагт Монгол Улс ашиг олох тухай яриа байхгүй. Харин цөөн хэдэн монгол хүн ашигтай ажиллаж магадгүй. Түүнээс биш Ховд аймгийн төсөвт ч Хөшөөтөөс орж ирсэн хөрөнгө байдаггүй гэнэ билээ. Хөшөөтийг Хятадын савраас чөлөөлөх зорилготой хөдөлгөөнүүд байдаг ч цаана нь улстөрчид утасны үзүүрээс бариад сууж байдаг нь тодорхой.

Г.Амартүвшин

Эх сурвалж: “Өглөөний сонин”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (February 04, 2012 2:08:15 am )

    litsenz ologson humuusiig olj ilbolgood buubaj alaya art tymen

antalya rent a car