antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 11, 2016 1 comment

Чөлөөт бөхийн охидууд бахдам амжилт үзүүллээ

нийтлэсэн Admin

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн “Кубок России по женской борьбе” олон улсын тэмцээн өндөрлөлөө. ОХУ-ын Чувашын БНУ-д болсон уг тэмцээнд 55-кгд А.Батцэцэг, 58-д С.Цэрэнчимэд, 69-д О.Насанбурмаа нар Аваргын Алтан медаль зүүлээ.
Харин 75-д Б.Одончимэг мөнгөн медаль зүүсэн бол Ш.Түмэнцэцэг, Гавьяат тамирчин Ц.Энхжаргал нар хүрэл медалийн болзол хангасан байна.
Аваргын төлөө барилдаанд Сүхээгийн Цэрэнчимэд Оросын бөхийг шүүгчтэй нь үзэгчидтэй хамт сүүлийн мөчид яллаа.
55-кгд А.Батцэцэг дайчин шаламгай барилдаж бүх өрсөлдөгчөө илт давуугаар яллаа. 69-д Гавьяат тамирчин О.Насанбурмаа финалын барилдаанд өрсөлдөгчдөө хичээл зааж 10:0 харьцаагаар буулган авав. Мөн бусад тамирчиддаа Спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе. Медаль зүүх цаг тун удахгүй ирэх болноо.

УУХАЙ УУХАЙ УУХАЙ

Ч.Амар


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Zochin (December 12, 2016 9:46:43 am )

    BAHARHAH SETGEL DEED TSEGTEE BAINA! MANAI OHID CH MUNDAG SHUU

antalya rent a car