antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 10, 2016 8 comments

Монгол Улс дэлхий дээрх хамгийн ядуу 100 орны нэгт багтжээ

нийтлэсэн Admin

1481276375584a7bd7ba5cdАНУ-ын Калифорнид төвтэй Graphiq компаниас гаргасан дэлхийн хамгийн ядуу орнуудын жагсаалтад Монгол Улс 82 дугаарт бичигджээ.

Тодруулбал, бэлэн мөнгөний хомсдол ихтэй, дэлхийн хамгийн ядуу буурай орнуудыг жагсаахдаа Дэлхийн банкны 2015 оны тайланд дурдсан нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг үндэслэсэн байна.

Жагсаалтад НҮБ-ын гишүүн 115 орныг багтаасан бөгөөд Хойд Солонгосын эдийн засгийн талаарх судалгаа, тоо баримт хангалттай биш тул жагсаалтад оруулаагүй байна. Монгол Улсын хувьд ДНБ-ий хэмжээ 11,757,940,909 ам.доллар, нэг хүнд ногдох нь 3973,44 ам.доллар гэсэн үзүүлэлтээр жагсаалтын 82-т бичигджээ. Харин жагсаалтын хамгийн эхэнд буюу дэлхий дээрх хамгийн ядуу орноор тэд Зүүн Африкийн Бурунди улсыг нэрлэжээ.

Т.Гэрэл


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Anonymous (December 10, 2016 8:12:15 pm )

    МАНАН байвал цаашид улам ядуурна.

  • Anonymous (December 10, 2016 10:08:08 pm )

    бидний эцэг удирдан залж яваа ардчилсан ерөнхийлөгчийн минь ач тус шүү дээ

  • Зочин (December 11, 2016 11:18:26 am )

    Монголчууд ядуу байя гэж 26 жил МАНАН сонгосон биз дээ.

  • 0000 (December 11, 2016 1:17:32 pm )

    Байгаа зүүлдээн сэтгэл дүүрэн мөр бүтэн гэдэс сатгалан эрх чөлөөтэй байх л хүний дээд жаргал ямар хүн мөнх наслах биш тоотой цөөн настай шүү Монгол хүн хэл хил мал гуравтайгаа байхад аз жаргалтай эрх чөлөөтэй амьдарч чадна ДЭЭД АЗ ЖАРГАЛ БОЛ ЭРХ ЧӨЛӨӨ ҮҮНИЙГ ХАНГАХ ГОЛ ЗҮҮЛ БОЛ ТӨРИЙН ТУСГАЙР ТОГТНОЛ

  • Дорж (December 11, 2016 2:00:14 pm )

    ЗХУ-ын колониос гараад 20 хон жил болж байгаа юм чинь энэ дайны байх нь аргагүй шүү дээ. Энэ 193 улс чинь олон жилийн капиализмын туршлагатай шүү дээ. Ийм улсуудтай 20 хон жилийн настай улс уралдана гэдэг тэнцвэргүй шүү дээ

  • БАТ (December 12, 2016 10:13:21 am )

    Монголчууд ядуу байх өөрсдийнхөө төлөө .ирээдуй
    хойч үеээ бодох сэтгэлгүй өнөө
    маргаашаа харсанбодолтой
    улсорон хүмүүс нь иймл
    УХААНГҮЙ АЛБАТ УРАГШГҮЙ
    НОЁДУУД ГЭЖ ЭНЭУЛСЫГ ХЭЛНЭ

  • ЗОЧИН (December 12, 2016 2:16:27 pm )

    МАНАН АРИЛБАЛ ЭНЭ УЛС ДЭЭШЭЭ ХАРАХ ЗАЯА БАЙНА УУ АЙН

  • зочин (December 12, 2016 3:45:15 pm )

    аргагүй шүү дээ . төрд 33 жил тасралтгүй ажиллаад байхад ядуугаас гарч чадахгүй бна энэ 2 нам байхад өөдөө гарахгүй ээ

antalya rent a car