antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 10, 2016 1 comment

Ёслолын буудлагыг зөвшөөрөлтэй компани гүйцэтгэнэ

нийтлэсэн Admin

1481274989584a766d3c074Шинэ жилийн баярын үеэр ёслолын буудлагын гэрэлт хэрэгсэл буюу пиротехникийн хэрэгслийг зориулалтын дагуу ашиглаагүйгээс иргэд эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гарч байсан. Тиймээс цагдаагийн байгууллагаас шинэ жилийн үеэр пиротехникийн хэрэгслийн ашиглалтад анхаарч, хяналт тавьж ажилладаг.

Нийслэлийн хэмжээнд ёслолын буудлагын гэрэлт хэрэгслийг худалдан борлуулах, албан байгууллагатай гэрээ байгуулан ёслолын буудлага хийж үйлчлэх зөвшөөрөлтэй хоёр компани байдаг аж.

Энэ тухай Улаанбаатар хотын Цагдаагийн газрын ахлах байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч С.Лхагвадорж “Улаанбаатар хотод пиротехникийн хэрэгсэл борлуулах, үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөлтэй хоёр компани байдаг. Иргэд, байгууллага шинэ жилийн баярынхаа ёслолын буудлагыг заавал зөвшөөрөлтэй компани, мэргэжлийн операторчин, инженерүүдээр хийлгүүлж, аюулгүй байдлаа хангах хэрэгтэй” гэв.

Т.Гэрэл


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Зочин (December 14, 2016 7:42:18 pm )

    Эдийн засгийн хямралтай энэ үед зөвхөн цөөхөн буудлагыг цагт нь хийх хэрэгтэй, Иргэд ойлгох биз дээ…

antalya rent a car