
Төрийн соёрхолыг шинжлэх ухаан, техникийн томоохон нээлт, ололт, технологийн туйлын оновчтой шийдэл, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн онцгой амжилт гаргасан, үндэсний соёл, урлаг, утга зохиол, уран барилгын шилдэг бүтээл туурвиж амжилт бүтээлээрээ гадаад дотоодод алдаршсан олон нийтийн хүндэтгэлийг хүлээсэн хүмүүст хүртээдэг юм.
Ж.Дашдондог 1941 онд Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт төржээ. 1963 онд МУИС-ийн монгол хэл, уран зохиолын анги төгсч хүүхэд залуучуудын байгууллагын төв хэвлэлүүд, “Залуучуудын үнэн”, “Пионерийн үнэн” сонин, “Залуу үе”, “Залгамжлагч” сэтгүүлийн ерөнхий эрхлэгчээр ажиллаж байжээ. Арван жилийн дунд сургуулийн сурагч байхдаа “Аргагүй хүү” номоо улсын хэвлэлээр хэвлүүлснээс хойш дөч шахам ном бүтээжээ. Гадаадад түүний арав гаруй ном олон хувиар хэвлэгдсэн бөгөөд дэлхийн хүүхдийн шилдэг зохиолч С.Маршак, К.Чуковский, А.Барто, С.Михалков, И.Тургенев нарын зохиолоос монгол хэлнээ орчуулж гуч гаруй ном гаргажээ. “Гурван нөхөр, гурван дайсан” 1990, “Тэмүжин” 1991, “Модон могой” 1991, “Алаг бяруу” 1994, “Гэсэр” 1997 зэрэг жүжиг, дуурь, киноны зохиол туурвин бяцхан уншигчдын хүртээл болгожээ. 1972 онд “Ар тайгын хүү”, “Аав,ээж, би” номоороо МЗЭ-ийн шагнал, 1998 онд “Аранзал зээрд” номоороо Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал, “Долоон бөхтэй тэмээ” номоороо МЗЭ-ийн Алтан өд шагнал, 2005 онд Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртжээ.
Холбоотой мэдээ
-
Tanhai (December 10, 2016 10:18:26 am )
Баяр хүргэе сайн байна
-
амар (December 10, 2016 5:57:39 pm )
Танд баяр хүргэж ажлын амжилт хүсье, номын цагаан буян дэлгэрэх болтугай
-
zochin (December 11, 2016 10:45:21 am )
Ийм хүмүүст өгөхгүй өөр хэнд өгөх юм бэ.Болдод Соёрхолт өгсөн нь миний хувьд их л ТЭНЭГ үйл явдал болсон гэж л боддог.Хүнийг цаашид хийх хүсэлгүй болгочихож байгаа юм шүү дээ.Сэрдамба Бадар-Ууган нарыг хар. Сар бүр мөнгө өгөөд бас зогсоосон.
-
zochin (December 11, 2016 10:50:51 am )
Шагналыг сэтгэлийн хөөрлөөр биш яг нүдээ олоод өгөх хэрэгтэй.Танд баяр хүргэж сайн сайхан бүхнийг хүсье.Маш эзнээ олсон шагнал байлаа.
-
зочин багш (December 12, 2016 10:39:25 am )
Баяор хүргэе ёстой эзнээ олсон шагнал болжээ мундаг зохиолч шүү
5 Comments