Төр засаг солигдох болгонд баахан амралт, баяр нэмсээр Монголын жирийн ард түмэн, бараг л ажиллах хугацаагүй боллоо. Та нар үүнийг төр засгийн хайр ивээл гэж ойлгож байна уу, Худлаа?!
Үүний цаана хоёрхон зорилго байдаг юм. Нэг дэх нь архины борлуулалт. Энэ гарч ирж байгаа баячуудын чинь ард Монголын бараг бүх архины үйлдвэр, архины дэлгүүр, баар цэнгээний голлох газрууд байдаг юм. Нэг баярын дараа эд нар чинь халаасаа хэд дахин түнтийлгэчихсэн байна. Нөгөө нь гадаадынхнаа эргэх хугацааг сунгаж байгаа юм. Энэ сайд дарга нарын эхнэр, хүүхдүүд бараг бүгдээрээ дулаан орны тохилог орд харшдаа байгаа.
Хүүхдүүд нь гадаадын аль нэг сургуулиудад суралцдаг. Тэднийгээ эргэх тойрох болоход хугацаа нь багадаад байдаг байхгүй юу. Тэгэхээр нь л нэг баяр нэмээд амарчихдаг.
Монголчууд долоо хоногийн зургаад нь ажиллаад бүтэн сайнд бүтэн, хагас сайнд хагас амраад болоод л байсан. Их ч ажиллаж, улс орноо их ч хөгжүүлсэн. Амьдралаа аваад явдаг, Монголд гуйлгачин, траншейныхан байгаагүй юм шүү. Гарч ирсэн Засгийн газар болгон баяр, амралт нэмсээр, сүүлдээ бүр АСЕМ-ын нэрээр арваад хоног амарч ч үзлээ. Эрх баригч хоёр намынхан уралдаад л баяр нэмж, амраагаад байгаа. М.Энхболд, Ж.Эрдэнэбат хоёр бүр болиод баяр нь амралтын өдөр таарчихаар, ажлын өдрөөсөө хасаад амрааж байгаа юм. Хэдхэн сарын дотор хэчнээн ч баяр, амралт нэмчихэв дээ!
Миний хувьд зайлшгүй тэмдэглэх түүхт ой, баяр наадмыг эсэргүүцэгч биш. Гол нь амралтын өдөр болголгүйгээр даруухан тэмдэглэж болно шүү дээ. Амралт гэдэг чинь Монголд архидалт л болчихоод байгаа юм. Хар даа! Та нарын сунгасан баяраар чинь, өөрөөр хэлвэл арваннэгдүгээр сарын 26-нд Дорнод аймагт ямар эмгэнэлт явдал болов?! 23 монгол иргэн метилийн спиртэнд хордож, дөрвөн сайхан залуу нас барж, өчнөөн олон хүн үхлийн ирмэг дээр ирлээ. Эрхэм дээдсийн, биднийгээ “баярлуулж” байгаа эхний баяр энэ. Одоо хоёр дахиа арванхоёрдугаар сарын 29-нд “баярлуулах” юм гэнэлэй.
Дорнод аймагт болсон эмгэнэлт явдлын үнэн мөнийг ард түмнээсээ нууцлаад л байгаа. Хятад эмэгтэй таван литр метилийн спирт оруулж ирээд монголчуудын амьдардаг орчинд, тухайлбал, нэг агуулахад тавьчихсан юмуу даа. Түүний нь манайхан олж, найруулаад уучихсан бололтой юм. Нэг хятад эмэгтэй хэдэн төгрөгөөр торгуулсан болоод “Монгол-Хятадын найрамдал мандтугай” гээд л өнгөрөөх байх л даа. Ард түмэн минь болгоогоорой. Тэгтэл зарим хүн хордож нас барсан өвчилсөн хүмүүсийг хулгайч худалчид нь хүрч загналаа. Нас барсан өвчилсөн хүмүүсийн гэр бүл хүүхдүүд ойр дотныхон юу гэж бодож байгаа бол. Уул нь монголчууд нас барсан ядарсан хүмүүсээ ингэж дайрч доромжилдоггүй л юм даа. Бичигч маань хятад авгайн ойр дотно хүн юм уу, их мөнгө авчихсан хүн юм уу, юутай ч Хятадын талыг өмөөрөгч л юм байна.
Энэ бүхний чинь цаана том бодлого яваад байгаа юм. “Монголын хүнээсээ, газар нь үнэтэй” гэсэн бодлого яваад байгаагийн өчүүхэн илрэл энэ. “Монголчуудыг цөөлөх” бодлого яваад байгаагийн нэг сэжүүр энэ. Халх гол орчмын газрын тосонд бүрэн эрхтэй эзэн сууж байгаа, Монголын хуульд захирагддаггүй (манайхан ч захиръя гэж боддоггүй) тэр нэгэн компани, юу л бол юу хийж байгаа шүү дээ. Нэг “Мангар” хятад эмэгтэйн, санамсаргүй орхичихсон метилийн спирт гэж л бодвол алдас болно. Үүний чинь цаана маш нарийн учир утга нуугдаж байгаа. Магадгүй, манай зарим нөхдөд их мөнгө өгөөд хуйвалдчихсан байхыг ч байг гэх газаргүй. Дорнод аймаг, Халх гол, Тамсагийн хавьд чинь улсын хяналтын байцаагч, цагдаа шалгалтынхан гээд цалин гүзээлсэн “мануухай”-нууд бужигнаж байгаа биз дээ. Хүнсний агуулахад таван литр хортой спирт ил задгай хэвтэж байхад тэд юу хийж байв? Энэ баяраар хэн авч уух нь вэ гэж хараад л сууцгааж байв уу?! Энэ бол зөвхөн нэг баяраар илэрсэн тоймтой нь энэ. Манай дайснууд хаана хэчнээн литрийг тавьчихаад харж суугааг бүү мэд. Монголчуудыг ингэж л цөөлнө. Дайн хийхгүй. Архи, хар тамхи гэдэг зүйлүүд чинь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээ нь хэтэрчихээд байгаа. Архидалт, баяр наадмыг хэмжээ хязгааргүй нэмэж, монголчуудыг мансууруулж байгаагийн цаана, хэний ямар бодлого явж байгааг та нар мэддэг үү? Энэ бол төр засгийн эрхийг ээлжлэн барьж байгаа цөөн хэдэн хүн, Монголыг том гүрний колони хараат болгох гэсэн бодлого л яваад байгаа юм.
Ази , Африк, Латин Америкийн бага буурай орнууд яаж харийн колони болсон, яг л тэр замаар биднийг хөтөлж байгаа. Алт эрдэнэсийн сор болсон газар нутгуудыг нь “хөрөнгө оруулалт” нэрээр гадныханд өгч, эрх баригчид өөрсдөө баяждаг юм. Жишээ нь Оюутолгойгоо Рио Тинтод , Тавантолгойгоо Чалкод , Эрдэнэтийн 49 хувиа Орост өгч байснаа нууцаар оффшор бүсийн гадаад компанид, Ураны орд газруудаа Аревад гэхчлэн сорчлоод өгчихлөө. Монголын ард түмэнд нялзсан зүйл байсан уу, үгүй. Тэр их мөнгийг өнөөх л цөөн хэдэн хүн оффшор бүсэд аваачиж нуучихаад “Эхнэр хүүхдийнхээ нэр дээр болно” гэсэн хууль баталж баталгаажуулах гэж улайран зүтгээд байгаа. Газар нутаг, эдийн засгийн хувьд колончлолын бодлого Монголд ингэж биеллээ олсон.
Нөгөө нэг гол зүйл нь үндсэн хүн амыг цөөлөх бодлого. Янз бүрийн өвчин тахал тараах, архи тамхиар мансууруулах, олноор нь осол аваарт өртүүлэх гэхчлэн хүн амыг цөөлдөгийн нэг илрэл нь саяны метилийн спиртийн хэрэг. Нэг ноцтой зүйл сая ажиглагдлаа. Огт газар хөдөлдөггүй, өнөөх эрдэнэсийн гол орд газар Цогтцэцийд саяхан ойр ойрхон газар хөдөлж, түгшүүр зарлалаа. Газар хөдлөөд байна уу, хөдөлгөөд байна уу гэдэгт Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд шалгах хэрэгтэй бус уу?!
Монголд колончлох бодлого хэрэгжиж байгаагийн гол нэг хэсэг нь харийн шашин. Шашинаараа эзлэж авдаг л даа. Харийн шашны хэчнээн ч зуун сүм хийд байгаа юм, бүү мэд. Харийн шашныхны нэг онцлог байдаг гэсэн. Улсад багахан мөнгө төлж, зарим нь огт төлөлгүйгээр эрх мэдэл бүхий хүнд нь их мөнгө өгчихөөд хотын төвийн хамаг сайхан газрыг эзлэж авдаг гэж! Та нар харж байгаа даа. Жирийн иргэд цусаар уйлсан ч авч чаддаггүй хамаг сайхан газруудад гадны сүм хийд байгаа. Вокзалын арын таван оройтой сүмийн тухай мөн ч олон бичсэн дээ. Сүм бариад дутуу орхичихсон, түүний эзэн, татвар хураамж гэж юм байна уу, бүү мэд.
Монголыг колончлох бодлогын хамгийн эгзэгтэй үе одоо ид явагдаж байна. Энэ бол Монголын үндэсний мөнгөн тэмдэгтийг устгах бодлого. Та нар, Монгол Улс мөнгөгүйдээ, ядуураад ам.долларын өмнө сөхөрлөө гэж бодож байна уу? Үгүй шүү, энэ чинь! Манай эрх баригчид гадныхантай сүлбээдэн, үндэсний мөнгөн тэмдэгтийг устгах том бодлого хэрэгжүүлж байгаа. Харж байгаа биз дээ. Ч.Сайханбилэгийн Засгийн газар сонгуулийн өмнө валютын ханшийг навс унагаа биз дээ. Ялагдсан чинь эргээд чангалчихлаа. Валютын ханш гэдэг чинь гадныхны гар хөл болсон цөөн хэдэн хүний хурууны үзүүрээр хөдөлж байгаа юм. Хэдэн жилийн дараа бид төгрөг гэдэг юмаа музейд тавьж, ам.доллараар арилжаа хийх болно. Хил дээр дугаарлаад байгаа гадаадын банкууд орж ирэн дураараа мөнгө хүүлнэ. Тэд дургүйгээ хүрэхээр “Банк дампуурлаа” гээд гараад явчихад та нар хэнээс мөнгөө олж авах юм?!
Монголчуудыг баяр наадам, амралтаар далимдуулан мансууруулах гэсэн төрийн бодлого арай дэндлээ. Жирийн иргэд бол амралт, архидалт чинь хэмээс хэтэрлээ гэж байна. Ажиллаж хоногийнхоо хоолыг залгуулмаар байна гэцгээх аж. Улсын баяр наадмаар арваад хоног амрахад миний таньдаг авгай бидэнд учирлаж уйлж байсан л даа. “Ажил хийж хэдэн төгрөг олдог байсан чинь, энэ олон хоног амраагаад хоолны мөнгөгүй хоосон хонож байна” гэж билээ. Бас нэг өндөр настан “Хүү минь нэг байгууллагад гэрээгээр ажилладаг юм. Амарч байгаа нь энэ гээд алга болсон. Хэдэн залуустай дарвиад архидаж яваа сураг байна. Хоол унд ч үгүй хэцүү л байна даа” гэсэнсэн. Жирийн иргэд бол ийм л бодолтой байгаа. Ажил хийж ам тосдох юмсан л гэж бодож байгаа. Гэтэл төр засаг, эрх баригчдын байгаа царайг! “Амралт чөлөөгөө багасгаад ажлаа сайн хийгээрэй” гэж дуугарч байгаа хүн бий гэж үү?! Алга даа.
Энэ сарын 29-нийг бас баяр-амралтын өдөр болгочихлоо. Шинэ жилийн амралт үргэлжилнэ. Зах хязгааргүй баяр болно. Архи пивоны үйлдвэр дэлгүүрүүд аль хэдийнэ бэлтгэлээ хангачихсан. Нууц ноёнтнууд ард нь уутныхаа амыг бариад сууж байгаа. Эрхэм дээдэс биднийг нүүрсний хортой утаагаараа утаж орхичихоод гадаад руу явах “морио эмээллэчихсэн” байгаа. Их л өргөн баяр болох нь дээ. Тамсагийн эмгэнэл л дахин бүү давтагдаасай.
Эрхэм дээдэс одоо ид бодож суугаа. Нэг, хоёрдугаар сард ямар баяр нэмж, хэдий хугацаагаар амраах вэ? гэж. Улсаа хөгжүүлье, урагш нь ахиулъя гэсэн бодол орж ирдэггүй хэрнээ, ухрах, удаашруулах юманд ямар мэргэн ухаан сийлнэ гээ. Эрх баригчид минь, та нар өөрсдөө л архид, бид ажилламаар байна гэсэн өргөн түмнийхээ үгийг өнөөх муу өвгөн сэтгүүлч чинь дамжуулж байгаа юм. Та нар ч төрийн ордондоо мундаг найрладаг даа. Агсам согтуу тавьж, УИХ-ын даргатайгаа хүртэл хэрэлддэг биз дээ. Тэгж л түмний шившиг болов?
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 09, 2016 10:54:02 am )
ta amralgui umaa hiidee
-
Зочин (December 09, 2016 11:25:58 am )
хэн хэзээ амрахаа хүнээр заалгадаггүй юм шүү улс орон ард түмнээ муулах хэрэггүй нас намбандаа л бай
-
irgen (December 10, 2016 5:47:14 pm )
Ynen heljee, harin ter hooson tolgoitoi toriinhon oilgohgui eeeeee
-
-
Болд (December 09, 2016 11:30:06 am )
Үнэн шүү
-
MGL (December 09, 2016 11:33:18 am )
Өвөө минь гэртээ тайван суулдаа.
-
Burmaa guai (December 09, 2016 1:30:25 pm )
chamaig, bas chinii huuhduudiin ireeduig bodood setgel shanalaad amar taivan suuj chadahgui bn ene hun za yu? muu mangaraa
-
-
Зочин (December 09, 2016 11:47:51 am )
Энэ үнэн шүүдээ.Монголд баяр ёслолын амралт гэгч юм хэмжээ хязгаараа алдсан.За тэр улс тунхагласан энэ тэрч яахав.Өөрсдөө хэзээ төрсөнөө мэдэхгүй хэдэн мянган хүн байхад хаа байсан 1100 гаад онд төрсөн хүний хүртэл төрсөн өдрийг мэдчихээд тэмдэглэж л байдаг,улсын баяраар 3 хоног амраад болж л байхад дээр нь дахиад 2 хоног нэмж л байдаг.Үнэхээр л архиа борлуулах гэсэн далд санаа.Бодвол Батхүү л архиа борлуулах гэсэн атгаг санаа байх
-
Жагаа (December 09, 2016 11:52:41 am )
Сэтгэгдэлээ бичих нь мэдээж хувь хуний асуудал. Гэхдээ ахмадуудынхаа уг, сургаалийг сонсож, авдаг монгол уламжлал хаашаа алга болоод байна вэ. Эрхэмууд эрхбиш нэгийг бодож хоерыг тунгаана биз ээ
-
монгол (December 09, 2016 12:00:09 pm )
маш зөв өнцөг барьж асуудал хөндсөн байна. монголчууд бидний дайсан хэн юмбэ“` бид өөрсдөө““““ талцаад алалцаад бай` үхэр монголчуудын мунхаг“ шуналтай“ хоорондоо эвгүй“ атаач“ адгийн өчүүхнийг чинь гадныхан ашиглаж ирсэн гэдгийг монголчууд минь бүү март“` мартвал сөнөнө““` ахмадын үгийг ядаж дотроо тунгаацгаа
-
найз (December 09, 2016 12:06:08 pm )
амралтаа яаж өнгөрүүлэх нь хувь хүмүүсийн ухамсар биднийг сайн архидаарай гэж төр засаг маань хэлээгүй шүү дээ бидний өөрсдийн ухасар ажил ихтэй хүмүүс бол хэд хоног гэр бүлтэйгээ халуун ам бүлээрээ амрах шиг сайхан юм байхгүй шүү дээ
-
zochin (December 09, 2016 12:18:53 pm )
ajil ihtei, zavgui humuusd bol ur huuhedteigee 1 honogch gesen amrah bolomj ogch baihad bayarlalgui yadag uym be. ajiltai humuust bol hunsee tsugluulah ch bolomj homs baidag. ene amrah durgui humuusiig ih gaihaad baih yum aa
-
zochin (December 09, 2016 1:04:04 pm )
zov shuu dee amralt olon bn daa tsalingaas hasaad tsalin avahgui amraad bh yumuu denedej bn shuu
-
Монгол хүн (December 09, 2016 1:51:07 pm )
Туйлын үнэн зүйлийг хөндөж бичсэн байна. Танд баярлалаа. Монголчууд бид настай хүмүүсийнхээ сургааль үгийг сонсож, хүлээн авч байснаараа хэзээ ч буруудахгүй ээ. Амьдралын арвин туршлага гэдэг чинь ямар ч диплом, магистр энэ тэрээс чинь илүү бодит үнэн шүү. Хэн илүү ажиллаж хөдөлмөрлөнө тэр хүн илүү эрүүл саруул биетэй, урт удаан, зөв санаа бодолтой, сайхан амьдарч чадна. Хэн залхуурна тэр хүн хамгийн түрүүнд өтөлж, насны эцэст өвчин зовлонгийн үүр болно.
-
иргэн (December 09, 2016 2:09:47 pm )
Амрах, архи уух хувь хүний асуудал амралтаараа сайхан амарч бгаа хүмүүс зөндөө л бна. Нэг юмыг хар талаас дандаа битгий хар хэнч хүний амруу архи зудгаагүй
-
Зочин (December 09, 2016 2:29:51 pm )
Баярлалаа Жамъян гуай. Монгол хүмүүс сэрж сэхээрээсэй гэсэндээ та бодууштай санууштай нийтлэл бичдэгт талархах юмаа. Монголыг уруудуулж доройтуулах бодлого явагдаж байдаг гэдэгт олон хүн итгэдэг. Харамсалтай нь зарим нэг нь үгүйсгэх, бүр доромжлох аястай коммент бичих юмаа. Сүх далайтал үхэр амар гээд сууж байхыг уриалаад байгаа ч юм шиг… Танд амжилт хүсье!
-
зочин (December 09, 2016 2:56:31 pm )
Амралт хэтэрч байна аа,
-
маныхан болиж үз луйварчид анхаар (December 09, 2016 3:00:47 pm )
ман лаларууд ажил хийж чадахгүй болоод өдөр хоногийг яааж ийж байгаад дөрван жил өнгрөөх бодлогтой бузар баар савтай архичид зөв үнэн хэлж эх орны өр шир гээд олон асуудал төрд байна гадаадын гар хөл болж нэг дуучинаа хүртэл алуулах шахсан батболд сундуй нарт хариуцалга тооцох естой баар савтай том гарууд сундуй д арга хэмжээ авах л естоай маныханы нөгөө жаран тэрбум төг зөвхөн хотоос босгож авсан луйварчидийн хэрэг хуучирахгүй шд ээ шүүх цагдааг ман элбэгдорж хоер амийн хаасан биз шударга байж чадахгүй байж юун олон хоног амрах зугаалах дуртай архичид бэ болиж үз лаларууд аа
-
zochin (December 09, 2016 3:02:12 pm )
Амьдралын үнэнг байгаагаар нь л бичсэн байна. Зөв хүний шударга үгийг хүлээн авах ч чадваргүй болж дээ, ард олон минь. Сайн цаг ирэх болтугай.
-
маныхан болиж үз луйварчид анхаар (December 09, 2016 3:07:16 pm )
дуучимонгол хүний амь ас хутагны эрэн дээр байна орос архичин хөгшин эрийг шоронд хийж эмчэлгээний зардал гаргуулах естой монгол хүн эх орон доо тайван байж болохгүй юм байн дөө нэг гадаад хятад лаларуудан алах шахаад айж явах юмуу битгий хуц амарч байхийн хороонд сундуй батболд нарыг шүүж шалгаж орос архичныг шоронд хийх бусуу ман арай даварч байн шүү хараад байхад ард түмэн нэг л босон шүү сануулж байна ман архичидад
-
амарч байхаар ажилаа бод (December 09, 2016 3:09:07 pm )
дуучин монгол хүний амь нас хутагны эрэн дээр байна орос архичин хөгшин эрийг шоронд хийж эмчэлгээний зардал гаргуулах естой монгол хүн эх орон доо тайван байж болохгүй юм байн дөө нэг гадаад хятад лаларуудан алах шахаад айж явах юмуу битгий хуц амарч байхийн хороонд сундуй батболд нарыг шүүж шалгаж орос архичныг шоронд хийх бусуу ман арай даварч байн шүү хараад байхад ард түмэн нэг л босон шүү сануулж байна ман архичидад
-
зочин (December 09, 2016 4:34:31 pm )
Жамъян гуай минь дээ. Таныг би их л шудрага, зарчимч лут хүн гэж хүндэтгэж эхэлж байлаа. Гэтэл та чинь тийм биш, удирдлага хамт олныг хагалан бутаргадаг, аль талд үйлчилж мөнгө олохоо мэддэг, удирдагч нар болон нэр хүндтэй хүний муу талыг барьж баримт материал цуглуулж, олон нийтийн мэдээллийг ашиглан түүнийгээ үнэд хүргэж амьдардаг, мөнгө олж байвал юу ч хийж чадах хувийн сэтгүүлч, хуурамч гавъяат болохыг ойлгосон. Хүн нэг л зангаараа байх хэрэгтэй. Нас намба, хойч үедээ бүү муу юм хийгээрэй.
-
Зочин (December 09, 2016 5:37:39 pm )
Японд ажлын ачааллаа дахгүй үхэх тохиолдол цөөн биш. Ингэж хөдөлмөрлөж байж хөгжинэ. Манайд архиа даахгүй үхэх нь цөөнгүй. Сөнөх л байхдаа.
-
болд (December 09, 2016 6:05:26 pm )
ЭНЭ БУУРЛЫГ ДАВШЛААД БАЙГАА ГАДНЫ ТУРШУУЛ БИЧЭЭЧ НАР ШҮҮ ДЭЭ .
-
Дамба (December 09, 2016 6:39:29 pm )
Нөгөө сүрхий ажиллаад байгаа хил гааль дээр өдөр шөнөгүй зогсдог наймаачдыг дарамтлах дуртай МХГ-ынхан яасан бэ? Хэдэн ширхэг тахианы өндөг оруулхаар их л хууль ярьж хэмжээ нь их байна гээд хурааж авдаг.Үхлийн спирт оруулахаар чөлөөтэй явуулах болдог.Спиртийг оруулсан өдрийн ээлжинд гарсан МХГ-ынхныг сайн шалгах хэрэгтэй.Оруулсан эзэн болохоор техникий спирт гэдгийг мэднэ.Шалгасан нөхөр яагаад хуйвалдаад оруулав. Амь насаа алдсан таван иргэн маань хориотой спирт ороогүй байсан бол бидний дунд байх л байсан.
-
Зочин (December 10, 2016 1:03:14 am )
Монголыг хөнөөх хятад ухаан уу? Яах гэж метилийн спирт оруулж ирсэн байхав? Хаяг шошго байгаагүй гэж үү? Хулгананд хор тавьдаг шиг юм болоо юмуу даа? Манайхан ч гэж манайхан… Харамсалтай.
-
s. (December 10, 2016 12:15:00 pm )
Ийм юм уншаад ч ойпГохгүй жинхэн оюуны хомсдолтой залхуу архичин байна чи .чи өөраа ногооря хэвт затхуу бүдүүлэг лалар аа зайл .тонило
-
s. (December 10, 2016 12:25:37 pm )
Их хурьын чуулганд суухдаа хэлэлцэж байгаа асуудалаа ч ойлгохгүй гэртээ байгаа юмшиг хээв нэг данхаасан утас бариад яриж байдаг авгай нар .билэгт сарангэрэл хэ хэ зайлуул.
-
Лалар (December 10, 2016 1:19:58 pm )
Жамьян гуай үнэн л зүйлийг ямагт бичих юм. Дүлий тэнэгүүд нь дүмбэ удирдагчид болсон байна даа, даанч!
-
Зочин (December 10, 2016 2:43:01 pm )
Амараатай эвдрэлцдэг чинь армян гэсэн шүү! Орос армян хоёрыг ялгана биз дээ харааж зүхээд байгаа хүмүүс?
-
УДИРДАХ ЗӨВЛӨЛ (December 10, 2016 4:37:46 pm )
монгол улсад уих гэх зүйл алга болоод 26 жил өнгөрчээ ЗҮГЭЭР Л ОДОО УИХ ГЭХЭЭ БОЛИОД КОМПАНИУДЫН УДИРДЛАГЫН ЗӨВЛӨЛ ГЭЧИХВЭЛ БОЛОХ ЮМ ШИГ
-
Ганаа (December 10, 2016 5:31:15 pm )
Үнэхээр амралт хэтэрч байна аа. Болимоор юм
-
Зочин (December 10, 2016 7:20:07 pm )
Жамьяан гуай Та их ухаантай буурал шүү Юмыг дандаа зөв харж байх юм Даанч дээдүүл маань юу ч ойлгохгүй шуналын махан туламнууд ,Баярлалаа Та урт насалж удаан жаргаарай,Улам их ухаарал бичээрэй
-
яг үнэн (December 10, 2016 7:50:23 pm )
Үнэн зөв л асуудал дэвшүүлсэн байна дэмжиж байна.
Жамьяан гуай Та их ухаантай буурал шүү Юмыг дандаа зөв харж байх юм Даанч дээдүүл маань юу ч ойлгохгүй шуналын махан туламнууд ,Баярлалаа Та урт насалж удаан жаргаарай,Улам их ухаарал бичээрэй -
Зочин (December 11, 2016 12:14:58 pm )
Дээдүүл юм ойлгохгүйдээ биш байхаа хөө. Өөрт ашиггүй юмыг ойлгохыг хүсдэггүйдээ байгаа шүү дээ. Юм болгонд өөрийн муу өчүүхэн эрх ашгаа шургуулна. Ханаж цадах мэдрэмж хаашаа ч юм алга болчихдог юм байнаа. Монголын зовлон!…
-
ро (December 11, 2016 2:01:30 pm )
энэ өтлөхгүй юм шиг бичиж байгаа хүмүүс үхэж далд ороосой билээ
-
Anonymous (December 11, 2016 8:40:05 pm )
зөв л юм бичсэн бна даг, үнэн ш дээ, юм л бол амралтын өдөр болгоод л , уг нь аль соц үеэс л сонгуулыг заавал амралтын өдөр явуулаад болоод л ирсэн, гэтэл сүүлийн үед л заавал ажлын өдрөөр л сонгууль явуулж ирэгдийн ажиллах өдрөөс нь хумсалдаг боллоо, энийгээ болимоор л байнашдээ
-
Зочин (December 12, 2016 1:02:47 am )
Зөв зүйтэй мэдээлэл анхааруулга нийтэлж байгаад баярлалаа.
-
Зочин (December 12, 2016 10:00:52 am )
Жамьян гуайд сургаж байхаар өөрийнхөө өмдний баасыг цэвэрлэ хар хужааагийн шээсээ. Хужаа нар ийм доогуур түвшинд хэрүүл хийхийг бодоход төрийн толгойд ямар олон нууц хужаа байгаа болоо. Төрийн хар хайрцагны бодлого гэж байна уу. Муу ч гэсэн Ю.Цэдэнбал гуай нэг удаа хуйгааар нь хөөсөн юмдаа. Энэ Элбэгдорж, Энхболд хоёр яагаад хулгана, зурамны ч болтугай дуу гаргахгүй байна. Учиртай толгойнууд юм болуу, цус нь солонгорсон юм болуу
-
Zochin (December 12, 2016 2:39:53 pm )
Tamsagiin gazriin tosiig Hyatad ruu gargaad hedeg jil bolj bainaa.Uls orond ymar ashig avchrav .
39 Comments