antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 9, 2016 14 comments

Хятадын тал далай ламын айчлалыг хүлээн авсантай холбоотойгоор Энэтхэгээс авах гэж байсан манай улсын зээл тусламжийг эсэргүүцжээ

нийтлэсэн Admin

1481248824584a103894311Хятадын тал манай улсын Энэтхэг улсаас авах гэж нэг тэрбум төгрөгийн зээлийн асуудлыг эсэргүүцжээ.  Тодруулбал, Хятадын гадаад бодлогын тусгал болдог Global Times сайтад “Монгол улс салан тусгаарлагчийг хүлээж авсан үйлдэлдээ шүүмжлэлтэй хандах хэрэгтэй” гэх нийтлэлийг гаргажээ.

Энэтхэгийн Ерөнхийлөгч Нарендра Моди хоёр жилийн өмнө манай улсад айлчлахдаа нэг тэрбум ам.долларын зээл тусламж үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн билээ. Үүнтэй холбогдуулсан сүүлийн өдрүүдэд манай талаас дээрх зээлийн асуудлыг хөөцөлдөж, ойрын өдрүүдэд авахаар бэлтгэж байгаа юм. Гэтэл Энэтхэгийн гадаад хэргийн яам уг хүсэлтийг нааштай хүлээн авч байгаагаа илэрхийлжээ. Гэхдээ Энэтхэг улс Монгол-Хятадын харилцаанд гарсан хүндрэлээс гадна Монгол улс өөрөө өрийн асуудалтай байгааг харгалзан үзэж, зээлийн нөхцлийг сайтар судлах хэрэгтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Ийнхүү далай ламын айлчлалаас үүдэлтэйгээр урд хөрштэй харьцах харилцаанд сэв суусан нь өнөөдөр ч үргэлжилсээр байгаа бөгөөд манай улсыг гуравдагч орнуудаас тусламж авахад хүртэл саат учруулж эхэллээ. Хятадын гадаад бодлогын тусгал болдог Global Times сайтад Монголын эрх баригчдын Энэтхэгээс зээл тусламж авах гэсэн оролдлогын тухай эхлээд дурдсан байна. Дараа нь Орос, Хятадын дунд оршдог Монгол улс төвийг сахих байр суурь баримталж, аливаа их гүрнүүдийн сөргөлдөөнд хутгалдахгүй байх нь ашигтай болохыг сануулжээ. Гэхдээ “гурав дахь хөрш”-ийг үгүйсгээгүй ба ийм хамтын ажиллагааг зөвхөн эдийн засгийн ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлэх нь зөв, харин геополитикийн тоглоом болгож болохгүйг хэлсэн байна. Өгүүллийг бичигч нь Монголын эрх баригчдыг олон улсын харилцаа ямар зарчмаар явагддаг талаар гэнэн ойлголттой байгааг шүүмжлээд улс орныхоо эрх ашгийг бодолцохын хажуугаар бусадтай харилцан ашигтай байх зарчмыг мартаж болохгүйг анхааруулжээ.

Эцэст нь Монгол улс Энэтхэгээс тусламж хүссэн явдал улс төрийн хувьд хэтэрхий хөнгөн гоомой шийдвэр бөгөөд ингэснээр байдлыг улам хүндрүүлж, асуудлыг шийдэх боломжийг улам багасгана гэсэн бөгөөд алдаанаасай суралцахыг сануулжээ.

Эцэст нь Монгол улс Энэтхэгээс тусламж хүссэн явдал улс төрийн хувьд хэтэрхий хөнгөн гоомой шийдвэр бөгөөд ингэснээр байдлыг улам хүндрүүлж, асуудлыг шийдэх боломжийг улам багасгана гэсэн бөгөөд алдаанаасай суралцахыг сануулжээ.

Далай ламын айлчлал хэдийгээр зөвхөн шашны зорилготой номын айлчлал байсан гэж манай талаас мэдэгдээд байгаа ч Хятадын тал үүнд маш их эмзэглэсэн хэвээр байгаа юм. Одоо асуудал улам бүр хүндэрч эхэллээ. Урд хөршийн зүгээс манай улстай яригдаж байсан бүхий л төсөл хөтөлбөрүүдээ зогсоохын сацуу эдийн засгийн бусад хориг саадуудыг тавьж эхэллээ. Одоо бүр гуравдагч улстай ч харьцах харилцаанд нөлөөлж эхлэв.

Ер нь Далай багшийн энэ удаагийн айлчлал Хятадын талтай эдийн засгийн хувьд ч, улс төрийн хувьд ч асуудал үүсгэж орхилоо. Хоёр том гүрний дунд оршиж буй манай улс шиг жижиг орон аливаа асуудалд хэрхэн хандахаа алхам тутамдаа бодох нь зүйтэй буй за.

Б.Анир

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • zochin (December 09, 2016 10:23:36 am )

    MONGOLCHUUD mini ee UHAALAG baigaach ee . Uur yu ch helehev dee .

  • ЗОЧИН (December 09, 2016 10:25:55 am )

    ӨДӨӨ ХАЯСАН ЧУЛУУ ӨӨРИЙН ТОЛГОЙ ДЭЭРЭЭ ГЭЖ ЭНЭ ДЭЭ

    • зочин (December 09, 2016 3:02:34 pm )

      Тэгээд юу гэж? Айгаад асуугаад дарамтлуулаад гөлийгөөд суух юм уу? Хөгжих боломжтой …Олигархиуд улсыг иддэгийг л зогсоочих бэртэгчин монголчууд аа. Хүний эрхэнд хөгжихөөр өөрийн эрхээр хоцрогд.

  • ЗОЧИН (December 09, 2016 10:27:42 am )

    ТӨР ЗАСГИЙГ БҮХЛЭЭР НЬ ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ БОЛЖ ДЭЭ ӨӨРИЙХӨӨ АЧИЙГ БОГДООР ТОДРУУЛАХ НЬ ЭНХ БОЛДОД ХЭРЭГТЭЙ БАЙСАН ГЭЖ ҮҮ ГОЁ ЕОЁ

  • Жагаа (December 09, 2016 11:33:34 am )

    ОХУ хориг арга хэмжээний дунд амьдраад улам онго ороод байхад бид чадаж таарна. Бууж огч болохгуй ээ. Улам даварна шуу

  • Zochin zochin (December 09, 2016 12:32:30 pm )

    Ene chini manai ulsiin dotood heregt oroltsson hereg. Sambuu dargiin 1965 onii ued hujaa nariig huuj gargan tseverlesen shig odoo tseverleh tsag ni boljee. Uuniig ard tumen demjine dee. Odoo hujaa myangat malchin, tarialanch, zahiin boss, barilgachin, gazar ezemshigch geh met olon boljee. Tegeed mongolchuudiig ;eerelhene zodno, Yuu bolood bnaa?

  • Anonymous (December 09, 2016 12:40:42 pm )

    ишш чааваас өчнөөн байгалийн баялагтай төчнөөн сая салтай газар тариалан хөдөө аж ахуйн орон байж шувтан зээл нтр гэж өр тавьж амьдрах юм аа,муу гуйлгачин төртэй улс өөдлөх нь үгүй болж дээ

  • иш (December 09, 2016 2:33:19 pm )

    Хаанаас хэнийгээ урьж авчирахаа хүнээр заалгадаг үе өнгөрсөн ч үүнээс илүү улс орон ард түмний нийтлэг эрх ашиг гэж юугаар ч солишгүй зүйл байдаг гэдгийг манай удирдалга тунгааж чадаагүй бололтой. Хоёр их гүрнийхээ ая эвийг олоод тэнцврийг хадгалаад гуавхан сая хүнийг хоололоод хувцаслаад явж чадахгүй даан ч юм даа.

  • зочин (December 09, 2016 3:01:09 pm )

    Тэгээд юу гэж? Айгаад асуугаад дарамтлуулаад гөлийгөөд суух юм уу? Хөгжих боломжтой …Олигархиуд улсыг иддэгийг л зогсоочих бэртэгчин монголчууд аа. Хүний эрхэнд хөгжихөөр өөрийн эрхээр хоцрогд.

  • Монгол улсын иргэн (December 09, 2016 4:38:18 pm )

    Хятад улсын аманд орж болохгүй байх аа. Урд хилээ хаачихвал амар л биз, малын мах, тарьсан үр тариа, ногоогоо идээд суухад монгол хүн турж үхэхгүй ээ. Дотооддоо жижиг дунд үйлдвэрээ дэмжиж хөгжүүлээд, “монгол үйлдвэрлэв” бүтээгдхүүнээ л хэрэглээд л байя

  • ШИНЭ ОН (December 09, 2016 8:03:30 pm )

    ХЯТАД УЛС БОЛЬЁ ОО

  • Зочин (December 09, 2016 8:41:45 pm )

    Туурга тусгаар улсын дотоод хэрэгт ихгэж ичгүүр сонжуургүй оролцох эрх хужаад байхгүй ээ. Ер нь ганц хүнтэй /Буддын шашины лам/ бүхэл бүтэн улс ингэж тэмцэх нь хөгийн юм даа. Дэлхий даяаршиж, улам нээлттэй болж байхад хувь хүн, туурга тусгаар улсын нэр төр, эрхэнд ингэж халдаж буй нь “Хужаагийн солирол” мөн. Хучваа…

  • БОДИТ СЭТГЭЛГЭЭ (December 11, 2016 12:40:01 pm )

    ХЯТАД УЛСЫГ ДУТУУ ҮНЭЛЭЖ ОГТ БОЛОХГҮЙ , АМЕРИК , ОРОС ГМ ХҮЧИРХЭГ ТОМ ГҮРНҮҮД ХҮРТЭЛ УЛС ТӨРИЙН ХАРИЛЦААНДАА АСАР БОЛГООМЖТОЙ ХАНДАЖ БАЙХАД БИД ХЭНЭГГҮЙТЭЖ ТОМОРОХ ЮМ БОЛ ҮДИЙН БУДАА БОЛНО ГЭДЭГЭЭ БОДИТООР УХААРВАЛ ТААРНА , ӨӨР СОНГОЛТ БАЙХГҮЙ , ГАШУУН ҮНЭНИЙГ ХҮЛЭЭЖ АВЧ СУРМААР БАЙНА . ХИЙ ХООСОН ЦЭЭЖЭЭ ДЭЛДЭХИЙН ХЭРЭГ ЮУН , ТҮҮНИЙ ОРОНД БАГА Ч ГЭСЭН ЮМ ХИЙЖ БҮТЭЭЦГЭЭЕ .

  • Zochin (December 12, 2016 10:26:18 pm )

    hujaa ediin zasgiin haraat bolgoh gen bid hujaagiin medeld oruulahn uur gazraas zeel awae

antalya rent a car